Никола Тесла (1856-1943)


Никола Тесла бол орчин үеийн хамгийн нууцлаг эрдэмтэн юм. Түүнийг төрөхөд хүчтэй аянга бууж байсан бөгөөд эх баригч нь түүнийг "харанхуйн хүүхэд" гэж нэрлэж байжээ. Үнэндээ харь гаригаас цахилгааныг эзэмдэх гэж илгээгдсэн гэдгээ нотлох гэсэн мэт суут “Цахилгааны инженер” болсон байдаг.
Бүх алдар суугийнхаа төлөө Тесла ядуу зүдүүг үл тоон амьдарсан бөгөөд түүний олон бүтээлүүд өнөөг хүртэл шинжлэх ухаанд тайлагдаагүй байна. Жишээ нь анхны цахилгаан машиныг бүтээж, өөрөө жолоодож 150км хүртэл хурдалж үзүүлж байсан бөгөөд тухайн үеийн хүмүүс хүлээж аваагүй гэдэг. Мөн далавчгүй нисдэг хөлөг ч бүтээж байв. Тэрээр хэлэхдээ “Хүн бол машин техникээс нэг их ялгаагүй дээ. Уураг тархийг нь гаднаас өөр юм удирддаг. Мэдлэг акумлятор шиг тархинд хадгалагддаггүй. Байнгын өдөөлтөнд өсгөсөн байдлаар сэргээгддэг төдий.



Цуурайтай яг адилхан процесс. Мэдлэгт хамгийн их нэмэр болдог эрхтэн бол нүд. Нүдний салст бүрхэвч өөртөө харагдсан болгоныг буулган авч дамжуулдаг юм. Тэгэхлээр оюун ухааны мэдрэмжийн тал нь нүдэнд оногдох агаад түүнд үл харагдах өөр олон хэмжээс зүй тогтол байгааг бид мэдэхгүй өнгөрч байна.
Би мэдлэгийг хуримтлуулж хадгалдаг төдийгүй биеэ дагаад сэтгэх чадвар бүхий технологи нээчихлээ. Түүнийг төмөр металл дээр ч юм уу эсвэл яс махбодиор ч хийсэн болно” гэж ярьсан байна.
Олон сая долларын гэрээ хийж байсан ч бүгдийг нь хүн төрлөхтний төлөө зориулсан байдаг.

Плейядын оршнол түүний тухай хэлэхдээ Тесла Сугар гаригаас төрөл авсан байсан, харин сугар гаригийнхан энэ нарны систем рүү ирсэн анхны Плейядеанчуудаас үүссэн. Тиймээс тэд төрөл садан юм гэжээ.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...