Зөвлөл:
Хөтөлбөр
За хөтөлбөрийг бүрэн мэдэхийн тулд түүхийн замаар буцан аялах хэрэгтэй. Бид дээр дамжуулалтад хэлж байсан. Танай гаригийн анхны оршин суугчид мөлхөгчид бөгөөд түүний дараа ирсэн харь үрс тэдний давтамж таарахгүйн улмаас тэд хоорондоо дайтсан. Тэдгээр харь үрс явж эхлэхээс л эхлээд шинэ тутамд ирж буй үрсийг урьхинд оруулах хөтөлбөр боловсруулагдаж эхэлсэн юм.
Тэдэнд яагаад хөтөлбөр хэрэг болсон гэхээр, шинэ ирж буй харь туулалт хийх сонирхолт үрсийн сэрэх босох замуудыг хаах хориглох нь нэг талаар тэдэнд ашигтай нөгөө талаар тэд юу ч мэдэхгүй байх, боолын амьдарлыг нь дураараа хөдөлгөн хамтран амьдрах нь тэдний энергийн амар хялбар хооллолтонд чухал байсан юм. Тэд аажимдаа олон төрлийн шашин гаргах арга замыг харь колони гаригуудаас танай гаригт нэвтүүлж хүн гэдэг физик биет бол хааш нь ч хөдөлгөж болох амар амьд туршилтын талбар гэдгийг ойлгож бүрэн хөтөлбөр зохиосны дараа бага багаар нэмэлт аргууд оруулсан байна. Түүнийг эхэндээ танай хэлдгээр газраар усаар хүрч болох бүх л газруудад байгаль дэлхийн амин холбоотой харилцан шүтэлцээтэй амьдарч энэ гаригт ирсэн учир шалтгаанаа олж мэддэг байсныг дахин эргэлт хийж, дараагийн ээлжийн шинэ ирэх үрсэд дахин он тоолол амьдрах зарчим арга гэх хөтөлбөрийг зааж, гариг түүний харилцах холбоог бүрэн таслаж чадсан ба тэр үеээс л хөгжил ярьж энд тэнд гаригийнхаа амьд судлуудыг таслаж, хамтын ухамсарыг бүрэн тасалж олон шашинаар дамжуулан дайн, амьдрах сурвалж эрдэнэс газар нутаг гэх нэрээр мөн л хоорондын тэмцэл хэдэн мянганы хугацаанд үргэлжилж шинэ хөтөлбөр боловсруулах шаардлага гарч танай хэллэгээр одоогийн танай хүнсний хөтөлбөр нэмэгдсэн юм.
Тайлбар: Энэ гариг түүнийг эзэмших эрх нь мөлхөгчдөд байдаг ба гаригийн гадуурх торлогоо хагас дутуу хийсэн байсан, мөн харь оршнолууд ирэхэд газар хувиарлан өгч давтамж мөргөлдүүлэхгүйгээр хамтран орших гэрээтэй байсан. Дээр нь энэ гариг нь өөрөө 5 хэмжээстэд хамаарах гариг тул цаг үргэлж 3 хэмжээстийг барьж байх торлог, түүний тусгалыг засч байхгүй бол гариг, галактик хоорондын энерги, давтамж, шууман, шуурга, гэх мэт нь гэмтэл учруулж байдаг. Одоогийн мөлхөгчид нь ажилчин, гүйцэтгэх үүрэгтэй мөлхөгчид бөгөөд удирдлаг нь саран дээр байдаг. Гаригийн хаа сайгүй (газар дор) ганц мөлхөгчид ч бус өөр оршнолууд ч бгаа.
No comments:
Post a Comment