Орионы Драконтой ховсын аргаар харилцсан нь. 1-р хэсэг


Орионы системийн Драконын соёл иргэншилтэй ховсын аргаар харилцсан нь.

А: Асуулт (Ховсдогч)
У: Хариулт (Ховсдуулагч)
А: Сансрын соёл иргэншлийн эфирийн суулгацууд ба чипнүүдийн энергүүд дээр давтамжаа тохируулцгаая. Хэрэв суулгацууд байгаа бол харийн төрөлтний энергүүд гарч ирнэ үү.
У: За байна. Одоо толгойд гурван ширхэг байж байна.
А: Ямар өнгийнх бэ?
У: Одоохон хэлье. Саарал. Хоёр нь чамархайн хэсэгт байна. Харин нэг нь хүзүүний ясан дээр байна. Хүзүүний яс толгойны дагзтай нийлсэн хэсэгт тэр байрлаж байна.
А: Өөр байхгүй юм уу? Доод хэсгээр хараад үзээч.
У: Одоохон хараадхая.
А: Хариуцаж байгаанууд нь гарсан уу?
У: Энэ бол саарал өнгийн, өндөр, хоёр метрээс илүү өндөртэй.
А: Мхн.
У: Манет.
А: Сүүлийн үед тэд нар ер нь их болоод байх чинь.
У: Тэд байгууллагыг хяналтандаа байлгаж байгаа гэж тэр надад хэлсэн.
А: Хэн?
У: Энэ Гуманойд (хүн шиг хөл дээрээ явдаг оршнол).
У: Дэлхийн бөмбөрцөгийн хүн амыг хянадаг байгууллагыг тэд хянадаг гэж тэр надад хэлж байна.
А: Өөр юу байна вэ? Зөвхөн тэд дэлхийн бөмбөрцөгийн хүн амыг хянадаг уу? Эсвэл өөр ямар нэгэн зүйлс бас бий юу?
У: Үгүй. Зөвхөн тэд биш.
А: Тэнд голлох үүрэг гүйцэтгэдэг нь аль нь вэ?
У: Тэр мөлхөгчид байгаа гэж байна. Нэг их ажил хэрэгч юм гараад ирж дээ. Хүмүүс нисдэг таваг харсан тохиолдлууд зөндөө байдаг. Хэрэв сигар (тамхи) хэлбэрийн нисдэг хөлөг харж байгаа бол тэдгээрийн их биенүүд дээр гадуураа могойтой 7 одод зурагдсан байдаг. Энэ бол хэвлээр явагчдийн нисдэг таваг. Хүмүүс заримдаа зарим нэгэн зүйлийг буруу тайлдаг. Үнэн хэрэгтээ энэ нь хэлбэр, төгсгөлүүд нь өөрчлөгдсөн. Бидний харь гаригийн биет хэмээн тооцдог гурвалжин хэлбэрийн объект нь харь гаригийн технологийг ашиглан бүтээсэн хүн төрлөхтний өөрийнхөн бүтээл юм.
Орчуулагчийн тайлбар: Дэлгэц дээр төрөл бүрийн харь гаригийн биетүүдийн дүрслэлийг үзүүлж байна. Бичлэгийг үзээрэй.
У: Доороо тав дээрээ гурван ширхэг гал бүхий бөөрөнхий нь тэдний нисдэг техник юм.
А: Тэд одоо биетээр ирдэг гэсэн үг үү эсвэл эфир хэлбэрээр ирдэг гэсэн үг үү.
У: Тэд та нар харь гаригийнхан гэхээр л эфир хэлбэрээр ирдэг хэмээн ойлгоод байдаг гэтэл тэд аль хэдийнэ биетээр ирдэг болсоныг мэдэхгүй байгаа байдлыг шоолон инээж байна. Та нараас хэн ч энийг ойлгоогүй юм уу? Рептилойдууд аль дээрээс л биет болон огторгуйн физик хэлбэрээр та бүхэнтэй хамт амьдарч байгаа шүү дээ.
А: Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэд астраль ертөнцөөс биет ертөнцрүү шилжиж ирдэг гэсэн үг үү? Эсвэл тэд биет ертөнцөд төрдөг гэсэн үг үү?
У: Тэд анхнаасаа л биет материалаг ертөнцөд төрдөг байсан. Гэхдээ астраль ертөнцрүү шилжиж чаддаг. Тэд нэг ертөнцөөс нөгөө ертөнцрүү шилжиж чаддаг.
А: Тэд яагаад нэг ертөнцдөө байгаад байж болдоггүй юм бэ? Яах гэж шилждэг юм бол.
У: Биет хэлбэрээр тэд байгаа. Тэд хүний биеийг үүсгэж чаддаг. Тэд аль эртнээс бидэнтэй цуг байгаа. Битгий эргэлз. Та бүхэн биднийг бодитоор харах цаг, өдөр ойрхон байна. Та нар үүнд бараг бэлэн болсон.
А: Тэгвэл юу өөрчлөгдөх вэ? Тэд чинь хүмүүсийг иддэг бас сордог шүү дээ.
У: Тиймээ. Тэд энергийг сорж авдаг. Мөн хүмүүсийг хяналтандаа байлгадаг.
А: Тэгэхээр тэд бидэнтэй хамтран ажилладаггүй гэсэн үг үү?
У: Та нар одоогоор хамтран ажиллагаанд бэлэн биш. Астраль ертөнцөд та нарын энергээр амьдардаг тодорхой нэгэн биетүүд байдаг. Бидэнд энэ чухал биш. Бид урагш алхсан. Аа ойлголоо энэ нөгөө нүд нь гялалзаж анивчдагууд тийм үү. Санаж байна уу бид тэднийг харсан. Тэд намайг физикээр өргөсөн. Энэ бол тэр соёл иргэншил. Орчуулагчийн тайлбар – унтагч дотор харь гаригийн биетүүд ороод үгээ унтагчаар дамжуулж хэлж байх хооронд унтагч эмэгтэй нь өөрөө хажуунаас нь гэнэт өөрийн үзэл бодлыг хэлж байна.
У: Драко.
А: Яагаад Драко гэж? Гуманойд байсан биз дээ?
У: Тэгээд юу гэж? Энэ юуг өөрчлөнө гэж? Тэр өнөөдөр чамтай ярилцах боломжтой гэж хэлж байна. Тэр яг л чамруу хандаж байна. Чи түүн рүү өөрөө холбоонд орж болно шүү дээ.
А: Сүүлийн үед би өөрөө бие даан холбоонд нэг их орохгүй байгаа.
У: Тиймээ. Ядралт мэдрэгдэж байна. Тэр чамд туслаж магадгүй юм. тэр бүү хэл хөлөг рүүгээ урьж ч магадгүй юм.
А: Хэрэггүй баярлалаа.
У: Энд юу нь инээдтэй байгаа юм.
А: Хөлөгт голчлон туршилтанд оруулах биетүүдийг авдаг шүү дээ.
У: Туршилт хэрэггүй. Бид зүгээр л ярилцаж болно.
А: Алив холбогддоо. Түүнийг хэн гэдэг вэ?
У: Одоохон. Касус... Касусов...
А: Холбогдож чадах уу? Чамд энерги чинь хүрэлцэхээр байна уу?
У: Тийм.
А: Сайн байна уу. Ярилцах уу? Хаана байгаа ямар хөлөг вэ?
У: Манай хөлгүүд нууцлагдсан. Хүмүүсийн нүд манай хөлгийг харж байвал энэ нь тийм ч сайн зүйл биш. Хэрэв хүмүүст санамсаргүй байдлаар харагчихвал биднийг үүнээс болж шийтгэдэг.
А: Хэн? Та нарт дарга нар байдаг юм ??
У: Мэдээж хэрэг.
А: Хэн? Танай соёл иргэншлээс хэн нэгэн үү?
А: Та нарын хэн нь илүү голлох үүрэг рольтой вэ? Ямар байр суурийг та эзэлдэг вэ?
У: Инээдтэй юм. Тэнэг асуулт асуугаад.
А: Тийм тийм би ойлгосон. Хэн илүү их хөгжилтэй нь голлох байр суурийг эзэлдэг.
У: Бид бараг л ижил түвшний хөгжилтэй.
А: Та нарт хөгжлөөрөө та нараас илүү соёл иргэншил бий юу?
У: Мэдээж хэрэг.
А: Наймаалжнууд уу?
У: Би бол тэгж хэлэхгүй л байсан. Наймаалжнууд хөгжлийн хувьд биднээс нэг их холдоод байгаа юм байхгүй. Тэдний соёл иргэншил нь хөгжилтэй биш.
А: Ойлголоо. Дэлхий гариг дээр та хэр удаан байж байна вэ?
У: Бидэнд төр засгийнхантай хэлэлцээр байсан. Бидэнд та нарын биеийн ашиглан зарим тодорхой нэгэн ажлуудыг хийх зөвшөөрөл өгдөг.
А: Тийм байх. Тийм болохоор намайг хөлөгтөө дуудсан байх.
У: Мэдээж үгүй. Энэ инээдтэй байна. Тэд та бүхэнд ямар нэгэн муу зүйл болохгүй байх тал дээр анхаарч байдаг.
А: Хэн анхаарч байдаг юм бэ?
У: Та нарт сүнслэг зөвлөгч нар байгаа. Тэд та нарын ажлыг хянаж анхаарч байдаг.
А: Манай төрийн түшээдээс хэнд нь гурвалжин хөлөг байдаг вэ? Тэд зөвхөн дэлхийн орон зайд шилжилт хийдэг үү?
У: Цаг хугацааны орон зайг алгадах замаар нэг цэгээс нөгөө цэгрүү шилжиж чаддаг. Гэхдээ зөвхөн танай гаригийн хил хязгаарын хүрээнд.
А: Аа тэгэхээр сансарлуу бол чадахгүй гэсэн үг үү?
У: Та нарын сансарт гарах гаралт нь 2050 онд төлөвлөгдсөн байгаа. Та бүхэнд төслүүд байгаа.
А: Дэлхийн ямар улсуудад энэхүү гуравлжин тавгууд байгаа вэ?
У: Америк, Канад, Англи.
А: Харин Оросод ?
У: Оросод төслүүд байгаа гэхдээ хөлгүүд байхгүй.
У: Оросод өөр техник хэрэгслүүд байдаг.
А: Ямар?
У: Бие шилжилт бэлтгэгдэж байгаа.
А: Оросын ямар хэсгүүдэд энэ бэлтгэл нь явагдаж байгаа вэ?
У: Яг яс хэлэх эрх надад байхгүй. Гэхдээ мөстэй газар л гэж танд би хэлье дээ. Намайг юуны талаар ярьж байгааг та ойлгож байгаа гэж найдаж байна.
А: Тийм. Ойлгож байна. Энэхүү гурвалжин хэлбэрийн хөлгүүдийг зохион бүтээх зураг төслүүдийг хэн өгсөн бэ? Америк уу, Англи уу, Канад уу?
У: Та нарын дунд амьдардаг рептилойдууд. Ер нь бол харамсалтай нь та нар биш Рептилойдууд энэхүү гаригийн уугуул иргэд гэдгийг хэлмээр байна.
А: Тэгвэл бид хаанаас ийшээ ирсэн болж таарч байна вэ?
У: Та нар, та бүхэн Невера гэж нэрлэдэг гаригаас ирсэн. Та нарыг бүтээсэн хүмүүс тэр гаригаас ирсэн. Энд та нараас өмнө Рептилойдуудтай та нартай төстэй том биетэй хүмүүс амьдардаг байсан. Тэд ирэх үед дэлхий дээр том хэмжээний дайн болж байсан. Рептилойдууд энэ үед газар доор орж та бүхнийг ажиглаж эхэлсэн. Үүнээс хойш тэд энэ дайнд оролцолгүйгээр зүгээр хажуугаас ажиглагч нар болж хувирсан.
А: Тэнд манай унтагчид энерги нь дуусаагүй биз?
У: Битгий санаа зов. Танай унтагчид чинь бидний ярианд хүрэлцэх хангалттай энерги байна.
А: Аан тийм л дээ. Ер нь бол та нарт саарал энерги байгаа шүү дээ. Тэр чинь бага чичиргээнийх.
У: Унтагчдаа битгий санаа зов. Тэр хүн биш гэдгийг та нар магадгүй мэдэх байх тийм үү.
А: Тиймээ. Би мэднэ. Та харин үүний оронд Юрийн галавын үеийн талаар ярьж өгөөч.
У: Тэд одоо та бүхэнд байгаа.
А: Одоо байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэд чинь бүгдээрээ үхсэн шүү дээ.
У: Энэ бол худлаа. Та нар мэдэхгүй байна. Тэд маш сайн байгаа бөгөөд газар доор амьдарч тэндээ үржиж байгаа.
А: Анха.
У: Тун удахгүй та нар анхны үлэг гүрвэл эрх чөлөөнд суллагдах үетэй тулгарах болно. Мөн тэр үлэг үрвэлийн араас олон мянгаар ирэх болно.
А: Доод ертөнц рүү яаж нэвтрэх вэ? Орох цэг хаана байдаг вэ?
У: Далай, тэнгисүүдэд агуйнууд байгаа. Тэдгээр агуйнуудад орцууд бий.
А: Анха. Аан Оросод тийм цэгүүд байгаа юу?
У: Тиймээ. Байгаа. Хоёр нээлттэй, гурван хаалттай цэгүүд бий.
А: Оросын аль хэсэгт эдгээр цэгүүд байгаа вэ?
У: Уулнууд. Арарат уул. Тэнд цэгүүд байгаа.
А: Тиймээ. Тэнд нисдэг тавгууд байнга нисдэг.
У: Заримдаа бид доод ертөнцрүү орж чаддаг. Танай удирдагч нар бидэнд криптиль бодисууданд хүрэх зөвшөөрлийг олгосон.
А: Аа та нар тэдэнтэй дайсагналцдаггүй юу?
У: Бид яах гэж та нартай, тэд нартай дайсагналцах юм бэ? Та нар биднийг хоололж байна. Бидэнд наймааны харилцаа байдаг.
А: Аа та нар тэдэнтэй худалдаа эрхэлдэг юм байна. Тэгэхээр юу худалдаалдаг юм бэ тэдэнтэй?
У: Тэд газар доороос бидэнд шаардлагатай байдаг бодисуудыг олборлож өгдөг. Бидэнд энерги хэрэгтэй. Харин бид харь гаригийн төрөл бүрийн бүтээлүүдийг бид худалддаг тэдэнд.
А: Тэгвэл хүний энерги бараанд тооцогддог уу?
У: Мэдээж хэрэг. Би та бүхэнд нисдэг тавган дээрх долоон гаригийн талаар ярьж байсан санаж байна уу? Энэ бол танай нарны аймагт орших долоон гариг. Үнэн хэрэгтээ тэд долоо биш харин тав юм байгаан. Одоо тэд тав. Тэгэхээр хоёр одыг нэг мөсөн хасан тооцож болно. Гэхдээ тэд одоог хүртэл долоог ашигладаг. Харин үнэн хэрэгтээ рептилойдууд гаригтай.
А: Тэд ямар таван гаригуудтай вэ нэрлэж өгөөч?
У: Бархасбадь болон Санчир гаригууд тэдний хувьд хаалттай. Бусад таван гаригийн талаар тэднээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Би тэдний талаар муу мэддэг.
А: Би ойлголоо. Эдгээр гурвалжин хэлбэрийн объектууд яаж нисдэг юм бэ? Тэд нарт ямар технологи байдаг вэ?
У: Торсион талбайнууд.
А: Тэгвэл юу энерги өгдөг юм бэ?
У: Эфир.
А: Энэ эфирээс юу энергийг үүсгэдэг юм бэ?
У: Эфир нягтаршлыг үүсгэж мөн үгүй болгож мөн түүнийг нэвтрэмтгий болгож чаддаг. Танай оросын эрдэмтэд үүнийг хэрхэн хийдэг болохыг аль эртнээс мэднэ.
А: Канад, Англи, Америкт байдаг шиг нисдэг тавгууд манайд байдаггүй шүү дээ.
У: Танай соёл иргэншил чинь та нарын зам дээр чинь байгаа. Та нарт ийм хөдөлгөөнт объектууд хэрэггүй. Та нар чинь биетийг сансарт хөдөлгөж чадсан шүү дээ.
А: Тиймээ. Ямар орон зайны талаар ярьж байгаа билээ? Дэлхийн ойролцоох уу?
У: Та нар өөр гариг руу очих орц нь хаалттай. Орц нээгдэлт нь хоёр мянга арван...
А: Заза за би ойлгосон. Оросод ямар соёл иргэншил голлох вэ?
У: Одоогоор рептилийн бодисууд та нарт голлож байна. Та нарын ойлголтоор бол харууд унтдаггүй. Одоо харин эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн явагдаж байна.
А: Рептилийн бодисуудаас гадна хэн энэ тэмцлийг зохион байгуулсан бэ?
У: Хар ертөнц. Та нар тэднийг чөтгөр хэмээн нэрлэдэг. Энэ бол бага чичиргээний бодисууд. Тэд биет ертөнцөд байрлаж чаддаг. Тэд шилжилт хийж сурсан.
А: Хар ертөнцүүд Рептилойдуудаас өмнө үүссэн үү?
У: Рептилойдууд өмнө нь байсан.
А: Тэгвэл хар ертөнцүүдийг хэн бүтээсэн юм бэ?
У: Хар ертөнцүүд аль эрт үед бүтээгдсэн байсан ба үргэлж гаригуудыг эзлэж явдаг.
А: Тэгээд хэн энэ хар ертөнцүүдийг бүтээсэн болж таараад байна вэ?
У: Орчлон ертөнцийн ой ухаанууд.
А: Тэд гариг болгон дээр байдаг уу?
У: Харамсалтай нь бараг хаа сайгүй. Гэхдээ тэдний нэвтрэлт нь хаалттай буюу тэд нэвтэрч чадахгүй гаригууд бас бий.
А: Ойлголоо. Тэгвэл Оросод яагаад бүх юм ийм муу байна вэ? Орос колони уу эсвэл тэр хөгждөг жамаараа явж байна уу?
У: Өөрийн хөгжлийн дагуу явж байгаа. Та нарт зуррррргааааа зурррргаааа зуррргааа гэдэг тооны өмнө айдас байдгийг санаж байна уу?
А: Тиймээ. Хаанаас энэ айдас гардаг юм бэ?
У: Энэ бол тун энгийн. 6 гариг, 6 орон зайнууд нь дэлхий дээр байдаг шиг фермүүдтэй. Тэдгээр газруудад тэднийг эрчим хүчээр хангаж байдаг биетүүд байдаг. Тэд тэднийг мөн биднийг бас бүгдийг нь эрчим хүчээр тэтгэдэг. Зурргааа зууурггааа зуурррргааа.
А: Зургаан гариг, зургаан орон зай, өшөө юу зургаа гэнээ? З
У: Зургаан соёл иргэншил.
А: Аа би ойлголоо. Тэгэхээр энэхүү эрчим хүчээр тэтгэдэхийн тулд хүн бүх л амьдарлынхаа турш энэ соёл иргэншилд байдаг гэсэн үг үү? Эсвэл юутай ч өөр нэг тийшээ чөлөөлөгддөг үү?
У: Тэр өөрийн хөгжлийнхөө явцад чөлөөлөгдөж болно.
А: Чөлөөлөгдөөд тэр хаачдаг вэ?
У: Гал ямар ч гариг дээр оршин тогтнож чаддаг. Сэтгэцээр хөгжихийг хүснэ үү. Гармоноор хөгжинө үү энэ бол гэрлийн сонголт.
А: Өнөө үед хавдарыг энергээр эмчлэх гэж оролдож байна. Энэ боломжтой юу?
У: Үүнийг хүмүүс та нар эзэмшсэн шүү дээ. Та нар үүнийг аль эртнээс хийж чадах байсан. Гэхдээ та нарт мөнгө өгдөггүй.
А: Би энергийн талаар асууж байна. Манай техникийн тусламжтайгаар хавдарын вирусын программыг шилжүүлж болох уу?
У: Төгсрөх хэрэгтэй. Тэгвэл эдүүдийг хагалан ахин програмчлах маягаар хийж болно. Гэхдээ бүх организмын дахин програмчлал нь бүх зүйлийн ерөнхий ахин програмчлалд хүргэдэг. Та нарыг өөр гаригийн биет өгөх үед та нарын ДНК д рептилойдуудыг үзэн ядах сэдэл суулгагдсан байсан. Энэхүү соёл иргэншил нь энэ гариг дээр амьдарч байсан болохоор рептилойдуудаас та нар айх айдас, тэднээс мэдрэх эвгүй мэдрэмжүүд та нарт өөрийн эрхгүй байдаг. Тэд та нар бодож байгаа шиг тийм айдас хүргэм биш. Тэд зүгээр л та нарыг ажиглан, та нарын хөгжилд туслахыг хичээцгээдэг. Гэхдээ хүмүүст анхнаасаа л ертөнцийг харах ерөнхий үзэлд нь блокууд байдаг. Үүнээс болоод мэдлэг буруу өгөгддөг. Блокийг арилгах хэрэгтэй.
Дэлхий бол харийн соёл иргэншлийн колони гариг гэдгийг ховсын аргаар судалж мэдсэн нь!
Үргэлжлэлийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/2_22.html

Орчуулсан Д.Баярсайхан
Админы тайлбар: Энэхүү ярилцлага 2 жилийн өмнө болсон. Энэ ярилцлагын үнэн худлыг нотлох боломжгүй боловч далд ертөнцийн талаарх хориотой мэдээллийг судлахад ач холбогдолтой тул та бүхэн үүнд хэт ач холбогдол өгөхгүй байхыг хүсье. Сваругаас авсан тэдний тухай инфо удахгүй орно. Бас маш сонирхолтой шүү.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...