“Ами иргэж ирсэн” номноос орчуулагчийн зөвшөөрлөөр таалагдсан хэдэн өгүүлбэрийг орууллахаар боллоо.
Намайг Жим гэдэг. Би бол хүүхэд бас сурагч. Би нэр алдарт хүргэх номыг бичсэн юм. Яагаад зохиогоогүй, бичсэн гэж хэлсэн тухайгаа доор удахгүй оруулнаа.
1-р дэвтэр Оддын хүү Ами
Энэ номнуудыг бичихэд миний үеэл ах Виктор тусалсан. Тэрээр банкинд ажилдаг ч уран зохиолд дуртай, роман эмхэтгэх дуртай учраас туршлага болно гэж үзээд надад тусалсан хэрэг.
Энэ номнуудыг бичихэд нэг ширхэг үс ч зохиогоогүй. Би төсөөлөөгүй, харин тэдгээрийг харсан.
Миний туулж, Амигаас суралцсан бүх зүйлийн талаар тайлбарласан ном бичүүлэхийг тэр хүссэн. Мөн энэ номоо бодит түүх бус зохиол мэтээр бичээрэй гэж надад хэлсэн.
Аан тийм Ами гэж миний найз. Тэр өөр гаригаас ирсэн зочин.
Тэр миний бодлыг уншиж, цахлай шувуу шиг нисч, томчуудыг ховсдож чаддаг. Нисдэг хөлөг жолоодож, телевизроос илүү ярвигтай, дэвшилтэт төхөөрөмж бүтээж чаддаг гээд олон авъяастай. Мөн өөрийгөө илч эсвэл багш гэж хэлсэн.
Тэрээр намайг нисдэг хөлөгтөө урьж олон гаригаар аялуулсан.Бид саран дээр очсон. Тэнд би тийм ч дуртай байгаагүй. Сар маш зэлүүд, яг хуурай бяслагийг томруулдаг шилээр харж байгаа мэт байсан. Бас нэмж хэлэхэд нар гарсан байсан ч шөнө шиг байв. Яагаад гэвэл тэнгэр нь хар. (Агаар мандалны найрлагатай нь холбоотой)
No comments:
Post a Comment