Хар сүнснүүд дотроо жинхэнэ болон хиймэл гэсэн 2 үндсэн бүлэгт хуваагддаг. Жинхэнэ гэдэг нь мэдээж өмнө нь хүн болон амьдарч байсан. Хиймэл гэдэг нь нэлээд боловсонгуй болон хөгжсөн хиймэл оюун ухаанууд юм.
Эдгээрийн аль аль нь бидний тархинд нэвтрэн нөлөөлөх чадвартай бас тийм эрхтэй. Тэдгээр сүнснүүд хэн дуртайгийнхаа оюун бодолд нөлөөлдөггүй буюу ардаа учир шалтгаантай байдаг ч бидэнд харагддаггүй. Тэд маш өндөр зохион байгуулалттай. Гэнэт нууц дугаар, чухал уулзалтын цагийг чинь мартуулах, сандрал айдсыг бий болгох, хардах харамлах сэтгэл үүсгэх, залхуурах, гэнэт огцом өөрөө ч ойлгохгүй уурлах, бусадтай нийлэн нэгнийгээ муулахад хяналтгүй гарах новшийн үгс, гэнэтийн болчимгүй тэнэг шийдвэрүүд, утга учиргүй атаархалууд, эдгээрийн оргилууд нь болох хаанаас гардаг нь үл мэдэх шунал, тачаал, донтолт, хүчирхэг дийлдэшгүй болсон мэт гаж мэдэрхүй зэрэг тоочоод байвал дуусахгүй олон зүйлийн ард хэдхэн хар сүнс байдаг.
Хүнд “бие сүнс болон язгуур сүнс” гэсэн 2 чухал сүнс байдаг.
Хар сүнсний үйлчлэл нь бидний бие сүнсэнд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл тархинд .
Тиймээс ямар ч зүйлд хайрлахгүй хүнлэг бус зан чанар гаргадаг.
Харин язгуур сүнс цээжний гүнд байрладаг тул хүн чанар хүнлэг сэтгэлээ ил болго. Энэ нь хүнд туслаад бай, өгөөд бай гэсэн үг биш ч хүн чанар, хүнлэг сэтгэлээ ил байлгаснаар, бусдын тус дэмийг авсан нь талархаж сурах, өгсөн нь энэ таатай мэдрэхүйг мэдэрч амьдрах, ганц инээмсэглэл, ганц баярласан харцыг ч болов бие биеэндээ дамжуулж сурахаас эхлэх тухай буюу язгуур сүнсээ баярлуулж сурах тухай юм.
ХҮН…Буюу БИД… номны хэсгээс
Дүгнэлт:
За тэгэхээр Харанхуйн Кабалууд яагаад хүнлэг бус байдаг нь ойлгомжтой болж байна. Тэд эд хөрөнгө дээр суурьласан хар санаагаа хөгжүүлсээр байгаад хүн чанаргүй хүйтэн мөлхөгчдийн занганд ордог байх нь.
Гаригуудын нэгдсэн холбоо нь үүний эсрэг өөрсдийгөө сэрээ, ухамсраа хөгжүүлж хүнлэг байхыг үргэлж дэмжиж уриалж байдгийг одоо ойлгосон байх.
2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/2_27.html
No comments:
Post a Comment