ЕРӨНХИЙ ДЭЭД ЗӨВЛӨЛ: 29-р хэсэг

 

Зөвлөл: Бодол ба итгэл. Амьд гэрлэн биет, эсвэл физик биет, юу бодно түүнийгээ төсөөлдөг, мөн төвлөрдөг гэхдээ хаана, хэдийд, ямар нөхцөлд гэдгээс шалтгаалж хэрэгжих, үл хэрэгжих, бодит, бодит бусаар мэдэгддэг. Бодол гэдэг нь хэрэгжүүлэх эхний алхам гэхдээ ямар зориулалттайгаас хамаарч хэрэгжих үл хэрэгжих нь мэдэгддэг юм. Бид болон өндөр чадварт оршнолууд бодлоороо шууд хэрэгжүүлдэг, тэдэнд итгэл хослуулах шаардлага байдаггүй. Яагаад гэвэл итгэл нь анхдагч учраас шууд бодлоороо бүтээдэг, харин та бүхэнд итгэл бодол 2 нь хоёр тусдаа байгаад, мөн хэрэгжих хэрэгжихгүй бодлуудаа ялгаж сураагүйтэй холбоотой биелдэггүй юм. Бодлоороо бүтээхэд бүтэх бодол хаалттай буруу бодол гэж бас байдаг, учир нь энэ орчлон олон галактик ертөнцөд ганц танайд муу оршнол байгаа бус өөр олон муу бодолт оршнолууд хамтран зэрэгцэн оршиж байдаг бөгөөд муу бодол бүхнийг биежүүлэхгүй байлгах хаалт байдаг.
Тэр нь Эх үүсвэрийн хамааралтай мэдээлэлийн хаалт байдаг. Хэрэв тийм байгаагүй бол муу бодол бүхэн хэрэгжиж орчлонгийн эмх цэгц алдагдах байсан. Тиймээс юу бодож биежүүлэх билээ гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй мөн сайн бодлоор эхлээд хэрэгжилтийн эхний явцад муу буруу бодол руу шижих тохиолдол зөндөө байдаг бөгөөд дундаас нь хаах шалтгаан үүсдэг. Тэр нь бүх гариг галактикийн мэдээллүүд биднээр дамжин хэрэгждэг гэдгийг зарим гаригийн оршнолууд санаатай санаадгүй мартдаг. Гэхдээ бид нээж хаадаг юмаа. За ингээд ямар бодлыг хэрэгжүүлвэл биелэх вэ гэдэг дээр хэлье.
Сайн хүсэл нь бодлоор дамжин итгэтэй хосолж байж биеждэг гэхдээ хурдан удаан нь та бүхнээс шалтгаална. Ямар зүйл хүсэж байгаагаа бодлоо итгэлтэй холбож хамгийн энгийн итгэлтэй холбоноо.
За жишээ нь та бүхэн дэлгүүрт ороод авья гэсэн зүйлээ эргэлзэлгүй итгэлтэйгээр авдаг. Энэ цэвэр итгэлийг бодолтойгоо холбож хэргэжүүлэн биежүүлэх арга юм.
Та бүхэн ямар зүйл хүсч байгаагаас хамаарч хурдан удаан биежнээ. Харин удаан байна гээд шантарч болохгүй магадгүй та бүхний хүссэн бодол биежихдээ удаан байж магадгүй, тиймээс санах бүртээ итгэлээрээ бодлоороо нүдэндээ, зүрхэндээ, биежүүлж байх хэрэгтэй. Хэрэв итгэл бодол 2-ыг хослуулж хэрэглэж биежүүлж сурвал бүх зүйл 2 дахь шат руу орж байна. Бид удахгүй хоололтын дараагийн алхам хэлнэ.
Та бүхэнд бид олон арга замууд дамжуулж байгаа тэр аргууд нь одоогийн энэ итгэтэйгээр бодлоороо биежүүлэхтэй холбоотой юм. Танайхан ийм мах сайн, тийм ногоо сайн, ийм цагаан хоол сайн гээд хуваагддаг. Удахгүй бид хоололтын талаар дамжуулнаа.
За итгэл бодолтой холбохыг дамжууллаа. Хайр дүүрэн Ерөнхий дээд Зөвлөл...

30-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/30.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...