Таягетийн Рашел-Бид Плейядчууд Эйзэнхауртэй ярилцсан 3-р хэсэг

 

Тьюл болон Вриллд ажиллаж байсан бүх охид бид биш байсан. Тэнд мөн торойдол/торсын хөдөлгөгч хүчний технологийг Луфтвафт дамжуулж байсан өөр хүмүүс байсан. Энэ бол нарийн деталиар ярих өөр нэг асуудал.
Роберт: Тиймээ Рашел, тайвшир. Би зүгээр л таны өнөөдөр хуваалцсанаас асуух зүйл байна?
Рашел: Тэгээрэй, Бид Нацийн технологийг хянах оролдлого хийж байсан нь Эйзэнхауртэй хийсэн дээр дурдсан бидний уулзалт бүтэлгүй болсонтой шууд холбоотойг онцолмоор байна.
Роберт: Миний асуулт бол яагаад АНУ гэж? Орос, Их Британи ч юмуу Герман, Япон яагаад байгаагүй гэж жишээ нь ?
Рашел: Яагаад гэвэл тэр үед би цөмийн зэвсгийн асуудлыг тэргүүлэгч байсан бөгөөд бид “цаасны хавчуурга” төсөлд Герман эрдэмтдийн оролцоо байсныг мэдэж байсан. Миний хуваалцаж байгаа энэ мэдээлэл өнөөдөр хаа ч байхгүй гэдгийг би онцолмоор байна. Врил болон Эйзэнхауртай холбооны тухай.
Роберт: Надтай хуваалцаж байгаа цаг завыг би хүндэтгэж байна. Тэдэнд ямар төрлийн холбоо байсан гэж?
Рашел: Бидний тохиролцооны алдаа Вриллийн тохиолдлоос голчлон болсон бөгөөд Врил болон Наци Антарктидад нуугдаж байсантай биднийг хамааруулж, Эйзэнхаур биднийг ноцтой хүлээж аваагүй. Бид Ханне Бу төрлийн сансрын диск хөлгийн үйлдвэрлэл болон тэдний цөмийн зэвсгийн хөтөлбөрийн ахиц дэвшлийг зогсоохын тулд Наци Германы дээд түвшинд нэвтэрч орсон бидний оролдлогыг түүнд тайлбарлаж чадаагүй юм. Тэд Диск/тавган хөлгөөр Алдебаранд хүрэхээр хичээж байсан нь Ари төрөлтний анхдагч эх үүсвэр болох Герман болон Алдебараны Сендриелтэй хийх ёстой байсан харилцааны улмаас юм. Сендриел нь өнөөг хүртэл Плейядаас гаднах Таягетийн хамгийн том колони/эзэмшил гариг юм.
Роберт: Наци-чууд Таягеттэй холбогдохыг хүсч байсан уу?
Рашел: Тэд өөрсдийгөө өөр нэрээр байсан Сендриелчүүд гэж хэлдэг, тэд Таягеттэй холбогдохыг хүсч байгаагүй. Тэд аль хэдийн дайнд байснаас хойш өвөг дээдсээс тусламж хүсэх гэж байсан. Шумерийн хавтангуудын үг үсэг орчин үеийн Герман хэл хөгжсөн эртний Герман хэлний дүрмийн бүтэцтэй төстэй байдаг. Энэ нь Алдебараныг заадаг.
Эсрэгээрээ Германы Ханне Бу хөлгүүд бөмбөгдөгч онгоцны эсрэг тулаанд нэгээс илүү удаа орж байсан боловч тэднийг зогсоосон. Герман дайнд ялагдах ёстой гэж дээд түвшинд шийдсэн, тэднийг (хөлгүүдийг) Британийн язгууртнууд болон Гитлерийн аль аль талууд өнөөдрийн Ангела Меркэл шиг хянадаг байсан юм. Энэ бол Ханна Бу-г халах цорын ганц шалтгаан байсан юм. Тэдгээр хөлгүүд 1944 оны дунд үеэс Антарктид дахь Ньюшвабендлан /Neuschwabendlan /дахь баазад ажиллагаагүй орхигдсон.
Роберт: Ханне Бу ямар түлш хэрэглэж байсан бэ?
Рашел: Түлшийн талаар сайн мэдэхгүй соронзон моторт технологи байсан, Свару сайн мэднэ.
Роберт: Үүнийг хуваалцсанд маш их баярлалаа Германы тэрс үзэлт иргэншил Антарктидад байгаа юу, та энэ талаар юу мэдэх вэ?
Рашел: Тэгэлгүй яахав, Ньюшвабэндлан одоог хүртэл өндөр технологтой газар доорх цэргийн бааз одоог хүртэл оршиж байна. Тэр одоо хүртэл тэнд байгаа учраас Антарктид энгийн олон нийтэд хаалттай байдаг. Та нарын явж болох тайз хийж, зах хязгаарын бүсийн хязгаартай аялалууд байдаг.
Наци Германчууд АНУ-руу нүүсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. “Цаасны хавчаар” төслөөр бол Ньюшвабэндлан супер нууц хөлгийн хөдөлгүүрийн эд анги технологтой холбоотой 51-р бүс, ЕС 4 ДА Вэй ФБ Рэй Патерсон болон бусад маш нууц газруудад хамааралтай цорын ганц газар доорх бааз юм, тэд тэнд цөлөгдөөгүй. Ньюшвабэндлан бол Кабалын хэсэг бөгөөд тэдний ар талд хянагчид болох рептилүүд юм. АНУ-ын улс төрчид Антарктидад ирэхдээ Ньюшвабэндланд айлчилдаг бөгөөд энгийн байдлаар огт мэдэгддэггүй. Үүнийг цорын ганц та нарт өглөө. 1947 онд Адмирал Ричард Берд өндрөөс үсрэх ажиллагааны үеэр Ханне Бу-тэй нүүр тулж байсан.
Роберт: Тэр том хот шиг байхдаа?
Рашел: Энэ бол мөсгүй, нээлттэй өргөтгөлийг багтаасан хиймлээр бүтээсэн том газар нутагтай. 12 давхар бүхий асар том газар доорх цогцолборт сансрын хөлгүүд болон цөмийн цэргийн шумбагч хөлгүүд, байгууламжуудыг багтаасан. Танай сувгийн үзэгдчдийн ойлгоход хэцүү нэг зүйл бол Невадагын цөлд байдаг 51-р бүсийн дотор 7 дугаар түвшинд мөн АНУ -ын тэнгисийн цэргийн цөмийн шумбагч онгоцууд байдаг. АНУ ын тэнгисийн цэрэг 51-р бүсийг захирдагаас хойш энэ нь албан ёсны тэнгисийн цэргийн бааз юм. Шумбагч онгоцууд Лос Анжелесийн ойролцоох Санта Моника булангын гарцыг ашигладаг.
Роберт : Гайхалтай, Мэйтрэ болон Рептилүүд ямар холбоотой вэ?
Рашел: Тэд хамтран ажилдаг боловч ихэнхдээ таарамжгүй байдаг бөгөөд тэдний хувьд амь дүйсэн муу үр дүнтэй тулаанууд нийтлэг болдог. Хэрэв ёс зүйгээр ярих юм бол Мэйтричүүд Рептилүүдээс бүр дор, гэсэн хэдий ч тэд бие биенээсээ хамаардаг тусдаа төрөлтнүүд гэж өөрсдөө тэвчиж байдаг.
Роберт: Тэд бие биеэ иддэг үү? Рептилүүд хүн иддэг шиг. Мэйтричүүд юугаар хооллодог вэ?
Рашел: Рептилүүд бол махан идэштэн. Мэйтричүүд тэдний хохирогчдоос шингэн хэсгүүд болон булчирхайг сордог. Аль аль нь айдсын эрчмээр амьдардаг боловч тэд өөр өөрсдийн давуу талуудыг ашигладаг.
Роберт: Мэйтричүүдийн хохирогчид хүмүүс байж болох уу?
Рашел: Хоёр төрөлтний аль алиных нь золиосууд бол хүмүүс байдаг.
Роберт: Холбооныхон дэлхийн гадаргууд хэрэв ирцгээвэл тэдэнд бүгдэд нь юу тохиолдох бол?
Рашел: Тэднийг баривчилж гаригаас албадан гаргах болно. Тэд өөр цагийн шугамд үлдэнэ.
Роберт: Тэдэнд хүнээс дээгүүр сүнслэг/оюун санааны түвшин байдаг болов уу? Тэдний хөлгөөс харахад тэгж хэлж байгаа юм?
Рашел: Үгүй, тэд сүнслэг байхаас зайлсхийхийн тулд заль мэхийг ашигладаг. Тэд порталуудаар дамжин явдаг бөгөөд тэдний хөдөлгөөн бага давтамжынх нь улмаас хязгаарлагдмал байдаг, олон газруудад хүрэх чадваргүй. Галактикийн ихэнх хэсэг тэдний хувьд хор хөнөөлтэй байна. Энэ нь бас тэд дэлхийг 3д хүрээнд хэвээр байлгах хэрэгтэй байдаг нэг шалтгаан юм.
Роберт: Тэд аль нягтралд байдаг вэ?
Рашел: 3Д ээс 4Д-гийн хооронд байдаг, 5Д-г ашиглахын тулд тэднийг бага хэлбэлзэлд байлгах технологи тэдэнд хэрэг болно. Ангараг дээр адилхан байдаг, тэд өөрсдийн газар доорх баазуудад хиймлээр тэдний давтамжид үлддэг. Тэд гадаргууд хязгаарлагдмал хугацаагаар тусгай хувцастай гардаг.
Роберт: Рашел танд маш их баярлалаа. Бид өнөөдөр энд хүрээд төгсгөе.Дараа хэрэв танд цаг гарвал бид үргэлжлүүлэе.
Рашел: Зүгээрээ, тантай ажиллахад таатай байлаа. Дараа уулзатлаа баяртай.
Орчуулсан Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...