Дэлхийн 2-р дайны дараахан Германы шумбагч онгоцнууд хангамж аван Антарктид луу яваад байгаа талаар АНУ -ын тагнуулынхан мэдсэн байна. Хайгуул судалгааны нэрийн дор тэдний нууц баазыг олж устгахаар 1946 онд Адмирал Бердийн удирдлаган доор өмнөд тив руу 4700 хүний бүрэлдэхүүн техник хангамж, нисэх онгоц зөөх хөлөг онгоц, хэд хэдэн эскадрилийн мина зөөгч, шумбагч онгоц, зургаан байлдааны нисдэг тэрэг, 15 бөмбөгдөгч онгоцоор дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Гэтэл тэдний таамаглаж байсан шиг Фашист Германы_СС баазыг гадрага дээрээс олоогүй бөгөөд гэнэтийн дайралтанд өртөж асар богино хугацаанд ялагдал хүлээсэн байна. Нисдэг биет хэт хурдан байсан тул ганцыг нь ч болов унагаах гээд чадаагүй гэдэг. Амьд үлдсэн Адмирал Берд буцаж ирээд үл таних нисдэг биетийн талаар илтгэж, тайланг нь авсаны дараа гэрийн хорионд оруулж энэ тухай дахиж ярихгүй байх даалгавар өгсөн байна. Судалгааны ажлын дүнгийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал хийгээгүй боловч Берд ирээдүйд хойд туйлаас өмнөд туйл руу нисэх нисгэгчид болгоомжтой байхыг сануулж, мөн Антарктид дэлхий нийтэд ямар нэгэн аюул учруулж байна гэж илтгэлдээ тэмдэглэсэн байсан.
2 жил хагасын дараа АНУ-ын тэнгисийн цэргийн Флотын 39-р тусгай ангийг явуулсан боловч сөнөж устсан онгоцны сэг болон ахуйн хог хаягдлаас өөр юу ч олоогүй гэдэг.
2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/3-2.html
No comments:
Post a Comment