ТЭД буюу ГАРИГУУДИЙН НЭГДСЭН ХОЛБОО 4-р хэсэг


ТЭД буюу Дээд оюун ухаан гэж нэрлээд байгаа тэдгээр оршихуйг тайлбарлах цаг нь боллоо.
Хүмүүс бидний ойлгодогчлон бас элдэв шашны судар номуудад гардагчлан ертөнцийн эзэн, эсвэл бүхнийг бүтээгч БУРХАН гэж хүмүүсийн нэрлээд байдаг цор ганц юм лав биш гэдгийг таньд батлан хэлье.
ТЭД бол шууд хэлэхэд бидний нэг хэсэг, ах дүүс гээд хэлчихэж болох ХҮН үүс, бидний нэрлэдгээр Харь гаригийнхан юм.
ТЭД гэж олон тоон дээр бичээд байгааг минь та анзаарсан байхаа. ТЭД ганцаараа биш ээ.
Зах хязгааргүй орон зай, цаг хугацаан дотор оршин байгаа одот орчлонд биетэй болон биегүй хэлбэрээр оршдог байна. Үзэсгэлэнт цэнхэр дэлхий маань тэдэн дотроо ховор гаригийн тоонд орно. Яагаад?… гэж үү…
Учир нь биетэй болон биегүй амьдрал хамт оршдогоороо ховор учир ТЭД бидний дэлхийг өөрсдийн гэр орон шиг үзэн нандигнан хамгаалж байдаг юм.
Хөгжлийн шаталбараар янз бүрийн түвшинд байгаа олон гаригууд байгаа бөгөөд бидний хувьд биетэй хэлбэрээрээ дөнгөж эхний шатандаа, биегүй хэлбэрээрээ дунд шат руугаа дөхөж байгаа гээд тоймлон хэлчихэж болохоор шатанд байгаа соёл иргэншлүүд юм. Хүмүүс бидэнд л зах хязгааргүй мэт санагдах энэ одот орчлон ТЭД ний хувьд тийм биш ээ. Бүх амьдралтай гаригууд хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд БИД ний дэлхий ч тэрхүү сүлжээнд нь багтсан байдаг.
Яагаад бид мэддэггүй юм гэж үү? Учир нь бид Далд ертөнцтэйгээ нягт холбоотой, Далд ертөнцийнхөн маань ТЭД энтэй бас нягт холбогдсон байдгаас тэр. Энэ том сүлжээг ерөнхийд нь Гаригуудын зөвлөл гэмээр байгууллага удирдана. Хүмүүс бидний хэлээр шүү. Энэ зөвлөлд нь дэлхийг төлөөлж биегүй хэлбэрийн нэг сүнс буюу оюун ухаант ухамсар байдаг гэсэн. Бахархмаар хэрэг шүү. Тэр хүртэл явахад ямар олон бас ямар хүнд шалгууруудыг давж хүрсэн бол?…
Ингээд үргэлжлэлийг нь ХҮН?…буюу…БИД?… Номноос дэлгэрүүлж( 37-р хуудас)
уншаарай.
5-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/5_95.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...