Дэлхийд болон аливаа бүх биетэд ялгаруулах давтамж,
энерги байдаг. 1995 онд дэлхийн давтамж 7,8 Hz (герц) байсан. 1981 оноос эрчимтэйгээр өссөөр
2020 онд 27,4 Hz болсон. Байгалийн
давтамж өсч, хүнийх доогуур хэвээр байснаар зөрчилдөөн гарч байна. COVID19 нь 5,5-14,5 Hz-д орших чадвартай вирус
юм. Хүн өөрөөсөө өндөр давтамж ялгаруулж байвал вирус тусахгүй гэсэн үг. Давтамж
бууруулдаг хүчин зүйлс нь стресс, ядаргаа, өвчин, сөрөг бодол, үгс юм.
1987 онд дэлхийн соронзон орны өөрчлөлт явагдсан. Энэ нь
нэг өдрийн дотор явагдаагүй, алгуур болсон тул ихэнх хүмүүс энэ үйл явцыг
анзаараагүй.
Орчин цагт хүмүүс бид Эх дэлхийн төлөвлөгдсөн өөрчлөлтийн
гэрч болж байна. Биднээс өмнө үүнийг хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Юуны
тухай ярих гэж байна вэ гэвэл сүүлийн үед галзуурсан мэт өөрчлөгдөж буй Эх
дэлхийн дуу авиан давтамжийн тухай юм.
Зуунаас зуунд Эх дэлхийн дуу авиан давтамжийн үелзэл
тогтмол 7.6-7.8 Герц байж ирсэн.
Мянган солигдох зааг дээр:
• 2000 оны 01 дүгээр сард давтамж эрс өсч 9.3 Герц
болсон. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл байлаа.
Учир нь:
• 2000 онд 9.3 Герц байсан бол
• 2007 онд 9.8 Герц
• 2012 онд 11.10 Герц
• 2013 онд 13.74 Герц
• 2014 онд 16.5 Герц болж өөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл 14 жилийн хугацаанд Авиан давтамж хоёр
дахин өссөн байна. Энэ нь мянга гаруй жил тогтмол байсантай харьцуулсан
үзүүлэлт.
Одоо энэ нисэлт нь илүү нарийн хурдатгалтай болсон.
2015-2016 онуудад ердөө 2 жилийн дотор дуу авиан давтамж хамгийн дээд үзүүлэлт
болох 30 Гц-д хүрсэн.
Харин 2017 оны байдлаар тус оны 01 сарын 31-нд дэлхийн
түүхэнд анх удаа дуу чимээний резонанс 36 Гц-д хүрчээ.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:
- Өөрийн давтамжийг өсгөж чадаагүй хүн ямар нэг байдлаар
тун удахгүй эх дэлхийгээс арчигдана гэсэн үг.
...энэ нь аяндаа үүсэх өвчин эмгэг, бүтэлгүйтлийг
авчирна. Энэ нь бидний эсийн давтамж эх дэлхийн давтамжаас бага байгаа үед
жамаараа үүсэхээс өөр аргагүй хэрэг.
Энэ баргар дүгнэлтэнд эрдэмтэд:
- Илүү олон хүн харвалт, шигдээсээр нас барж байгаа
зэргээс үндэслэн харж чадсан.
Учир нь давтамжийн өөрчлөлтөд хамгийн хор нөлөө бүхий
цохилтыг судасны хана авдаг байна.
Үүнээс хэрхэн хамгаалах талаар ойлгох хэрэгтэй.
Энэ асуудалд биофизик болон квантын биологи хариулна.
Хариулт нь: өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаа нухацтай удирдаж сурах хэрэгтэй
гэсэн дүгнэлтэд хөтөлнө.
Өөрөөр хэлбэл өдрийн турш бодож, мэдэрч байгаа зүйлдээ
нарийн анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг.
Эхний алхам бол: өөрийн давамгайлах бодол, мэдрэмжийг олж
тогтоох явдал юм.
Дараагийн алхам бол: өөр өөр төрлийн мэдрэмжийг мэдэрч
байхад таны эсийн түвшний давтамжид ямар өөрчлөлт гарч байгааг ухамсарлах явдал
юм. Энэ алхамыг хийхэд хүний сэтгэл хөдлөл бүрийн давтамжийг ангилах явдал
тусална.
Доор дурдсан ангилалыг харвал: одоо дэлхийн давтамж 36 Гц
байгаа тул өөрийгөө энэ давтамжийн түвшинд барьж байх хэрэгтэйг харуулна.
Хүмүүс болон орчлон ертөнцийг үнэлэлт, дүгнэлт
өгөхгүйгээр харж сурах хэрэгтэй. Орчлонг хайрын нүдээр харах явдал чухал!.
Одоохондоо энэ давтамжийн хүрээнд байх нь хангалттай ч
дуу авианы давтамжийн өсөлт явагдах тул цаашдаа энэ нь хангалтгүй болох юм.
Ямар хурдтайгаар Эх дэлхийн давтамж өсөхийг мэдэхгүй ч,
эцсийн дүндээ энэ нь хамгийн дээд давтамжийн хүрээ болох 115-205 Гц рүү тэмүүлж
байгаа нь тодорхой юм.
Нөгөө талаас хүмүүс бид ч гэсэн дэлхийн давтамжид дасан
зохицох шаардлагатайг харуулж байна. Тэр нь хэр их өсөх нь хамаагүй. Үүний тулд
ямар нэг ер бусын зүйл хийх шаардлагагүй.
Бидний олон дахин боддог аливаа бодол бол ятгалга
(аффирмац) болж байдаг. бидний энэ аффирмаци л эерэг байх ёстой.
Бидний өөрийн зүрхэндээ шингээх бодол бол залбирал юм.
Дээд хүч болон Бурханы өгсөн бүх зүйл бол Бясалгал юм.
Үг бүр, бодол бүр, сэтгэл хөдлөл бүр өөрийн мэдрэхүйн
хүрээний давтамжтай байдаг. Түүнчлэн энэ бүхэн өөрийн гэсэн энергийн давтамжийг
үүсгэж байдаг.
Хамгийн доод давтамжийн хүрээ нь 0-2.7 Герц орчимд
хэлбэлзэж байдаг.
- Дунд доод давтамж-2.7-9.7 Гц
- Доод давтамж- 9.7-26 Гц
- Дээд давтамж-26-56 Гц
- Дунд дээд давтамж- 56-115 Гц
- Хамгийн дээд давтамж- 115-205 Гц бол
- Тунгалаг давтамж нь 205-аас дээш буюу Дэлхий дээрх 6
дах шинэ төрөлхтний давтамжийн хүрээ болно.
Хор нөлөө бүхий давтамжууд хэзээ үүсдэг вэ гэвэл хүний
сөрөг сэтгэл хөдлөлийн үрээр шүтэн барилддаг байна.
Хүний доод давтамжийг ангилбал:
- Гаслан, зовлон- 0.1-2 Гц
- Айдас- 0.2-2.2 Гц
- Гомдол – 0.6-3.3 Гц
- Огцом уур- 0.5 Гц орчим
- Эгдүүцэл- 0.6-1.9 Гц
- Ихэмсэглэх, бардам зан- 0.8 Гц
- Бухимдал- 0.9-3.8 Гц
- Уур хилэн- 1.4 Гц
- Хайхрамжгүй байдал-1.5 Гц
- Давамгай байдлын мэдрэмж- 1.9 Гц
- Хөөрхийлэх сэтгэл-3 Гц
- Өөрийн хийсэн зүйлдээ бахдах-3.1 Гц
- Талархал-45 Гц
- Хүлээс үүсгэсэн сэтгэл, болзолт хайр, өөрөөр хэлбэл
тооцоолол бүхий, хайр бол сайхан, гэгээлэг мэдрэмж гэсэн ойлголттой ч зүрхээрээ
биш тархиараа хайрлаж байх үед- 50 Гц
- Уудам сэтгэл, өршөөл-95 Гц
- Өөрийн хамт байгаа хүнийг нэг хүн мэт үзэх-140 Гц-ээс
дээш
- Энэрэл нигүүлсэл-150 Гц-ээс дээш
- Бүх амьд амьтад болон хамаг бүхнийг ялгаваргүйгээр
зүрхээрээ хайрлаж буй жинхэнэ, зүрхний хайр- 150 Гц болон түүнээс дээш
- Хариу үл нэхэх (эхийн) хайр-205 Гц болон түүнээс дээш
байдаг байна.Далай лам, оюун санааны удирдагчид энэ түвшинд байдаг.
Дэлхий 3 хэмжээстэд байсан. Одоо ухамсрын шилжилт явагдаж
байна. Бид 5 хэмжээст ухамсар руу явж байна.
Урт, өргөн, өндөр – 3 хэмжээс
Цаг хугацаа – 4 дэх хэмжээс
Таталцлын хууль – 5 дахь хэмжээс
Одоо юу бодно, тэр нь биелэнэ. Өмнө нь маш цөөхөн хүн 5
хэмжээстэд амьдарч байсан бол одоо хүн төрөлхтөн 3 хэмжээстэд амьдрах боломжгүй
болсон. 3 хэмжээст нь хувиа бодсон, салангид ухамсар тул энэ нь одоо оршин байх
боломжгүй. 5 хэмжээст бол нэгдсэн, нэгдмэл ухамсар бөгөөд хайранд суурилдаг. Дэлхийн
давтамж өсч байгаа нь ухамсрын шилжилттэй холбоотой. Дэлхий өөрөө ухамсартай, өмнө 3 хэмжээстэд байсан тул тус
тусдаа гэсэн хүмүүсийн үзлийг дэмждэг байсан. Харин одоо бид нэг гэсэн 5
хэмжээст ухамсар руу шилжсэн. Ковид 19 үүнийг баталж энэ нь хүмүүст том дохио
болсон. Тус тусдаа салангид орших боломжгүй, бид нэгдмэл нэг, бид яг адилхан
гэдгийг ойлгуулах гэж оролдож байна.
Дэлхийн ухамсар шилжсэн учраас бид хуучнаараа амьдрах
боломжгүй болсон. Өөрийн ухамсрыг сэргээх цаг ирлээ. Сайн сайхныг бодож эхлэх
хэрэгтэй.
Хүн бол бие, оюун санаа, сүнсний нэгдэл юм. Сүнс угаасаа
л 5 хэмжээстэд байдаг учраас шууд шилжиж байгаа. Бие махбод байгалийн биет
учраас дэлхийг дагаад мөн шилжиж байгаа. Харин бидний оюун санаа л 3 хэмжээстэд
гацсан байгаа. Тиймээс бидний гол ажиллах зүйл маань оюун санаагаа 5 хэмжээстэд
аваачих юм. Үүний тулд:
1.
Бие 5 хэмжээстэд шилжсэн учраас
байгальд их цагийг өнгөрөө. Биеэ дагаад оюун санаа мөн 5 хэмжээстэд орох боломж
илүү их болно.
2.
Бясалгал
хий. Энэ бол зайлшгүй эзэмших ёстой чадвар. Өөрийн биетэйгээ ярь. Өөрөөсөө
асуулт асуу. Чи яавал тав тухай байна? Яавал сайхан мэдрэмж төрөх вэ? Биеийг бид махан бие гэж дутуу үнэлдэг. Гэтэл энэ нь 40
триллион эс буюу оюун ухаант биетээс тогтдог учраас биеэсээ тусламж хүсэх нь
зөв юм.
3.
Унтах,
сэрэхийн заагт сөрөг бодол орж ирвэл үргэлжлүүлж бодолгүйгээр гаднаас нь
ажиглаад өөр эерэг бодлоор солих хэрэгтэй. Юу бодно тэр нь маш их хүчээ авч
байгаа учраас сөрөг бодлыг газар авхуулахгүй таслан зогсоох чадварт суралцах нь
чухал.Аливаа төвлөрсөн бодол хурдан хугацаанд томорч өсөөд биелж байгаа.
2020-02-20-с 5 хэмжээст ухамсрын шилжилт эрчимжээд
12-17нд бүрэн шилжинэ. 11-11нд шилжилтийн маш том нөлөөлөл дэлхийд мэдрэгдэнэ. Галактикийн
төв нарны энерги идэвхжиж дэлхий рүү гамма, фотон, плазма гэрлийн долгион
илгээж байгаа. Энэ нь 40-100 Hz давтамжтай бөгөөд
биднээс ялгарах долгион мөн 40-100Hz байж бид оршин
амьдрах боломжтой. Дэлхийн диваажинг 40-100Hz –ийн давтамжтай үед
бий болно гэж үзсэн. Оюун санаагаараа диваажинд амьдарна гэсэн үг. 5 хэмжээсийг диваажин гэж нэрлэдэг бөгөөд тэнд орших доод
давтамж нь 40Hz гэсэн үг. Хүний 40 триллион одны үр буюу эс нарны
энергийг хүлээн авч 5 хэмжээст
ертөнцөд амьдарч зохицох ёстой. Энэ үе хүн төрөлхтний түүхэнд маш том энергийн
шилжилт гэж бичигдэн үлдэнэ.
2020 оны хавраас нарны гэрэл дэлхийд ирж байгаа. Энэ
энерги цугларсаар дэлхийн соронзон олон болон дэлхийд амьдарч байгаа биетүүдийн
ухамсрыг өөрчилж байгаа.
Master
piece буюу 5 хэмжээс дэх шинэ дэлхийг бүтээх үйл
ажиллагааны эцсийн шат явагдаж байна. Шинэ соёл иргэншилд хүмүүс цаг хугацаа,
орон зайгаар чөлөөтэй аялах боломжтой болно. Татах хүчнээс үл хамааран нисэх
технологи гарч ирнэ. Эрчим хүч шаардагдахгүй энергийн технологи бүтээгдэнэ. Супер
хүний чадвар хөгжинө. Дэлхийн хувьсал болно. Энэ бүхэнд бид бэлэн байх
хэрэгтэй.
Одоо Плутон, Юпитер гарагийн давхцал болж байгаа. Өмнө нь
ийм үед дэлхийн түүхэнд Лимурын төгсгөл, Атлантын эхлэл, Мөстлөгийн эхлэл,
төгсгөл, Маяагийн сүйрэл болж байсан. Бидний үед бол энергид суурилсан соёл
иргэншил эхэлж байна.
3 –с 5 хэмжээстэд шууд шилжиж байгаа учраас хуучин гацсан
энерги тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй. Жиш: үймээн, эмх замбараагүй байдал, өвчин гм
Цоо шинэ Алтан эрин эхэлж байгаа тул 2020 онд хамгийн
сайнаараа хичээх хэрэгтэй. Маш их гэрлийн энергийг хүлээн авч зохицохын тулд бие
чинь эрүүл, сэтгэл санаа эрүүл байх хэрэгтэй. Аль болох байгалийн гаралтай,
цэвэр хүнс, ургамал, ногоо ид. Цэвэр ус их уу. Илүү их унтаж амар. Сөрөг хүн,
орчиноос хол бай. Ганцаараа цагийг өнгөрөө. Биеэсээ сөрөг програм, хор бохирдлыг
гаргаж өөрийгөө анагаа. Өдөрт 1 цаг бясалга. Далайн давстай баннд ор. Өөрийгөө
маш их хайрла. Амьдралаа яг хүссэнээрээ дахин бүтээ. Мөрөөдөл биелэх болно.
Бусдын сөрөг бодол, үгийг тоохгүй өнгөрөөж сур. Хуучин систем, муу зүйлс нуран
унаж байна. Хүн төрөлхтөн оюун санааны хувьд чөлөөлөгдөж байна.
Та өгөгдсөн хугацаанд энергийн давтамжаа дээшлүүлж
чадаагүй бол төлөөс төлөх ёстой. Гэхдээ хичээгээд ч давтамжаа дээшлүүлж чадаагүй бол энэ биеэ орхихоос өөр аргагүй.
Хэрэв эрүүл мэндээ бодоогүйгээс болоод энэ өндөр давтамжид зохицож чадахгүй бол
мөн л сүнс гарч явах болно. Одоо олон сүнснүүд махан биеэ орхих сонголт хийж
байна. Учир нь бие нь дийлэхгүй байна. Бие маш өндөр чадвартай. Гэвч ихэнх
хүмүүс биеэ эрүүл байлгаж чадахгүй байна. Ихэнх хүн биедээ химийн эм, тариа,
бодис агуулж байгаа нь энергээ дээшлүүлэх үйл явцад саад болж байна. Энергийг
дээшлүүлэхэд бие цэвэр байх ёстой учраас
химийн бодисоос биеэ цэвэрлэх хэрэгтэй. Шинэ төрөлтөнд химийн найрлагатай зүйлс
ямар ч хэрэггүй болно. Эм бүү уу.
5-22с тэнгэрт 7 өдөр портал нээгдсэн. Энэ үед хүн цааш
явах замаа тодорхойлох, цааш явахад шаардлагатай зохицуулалтыг хийх хэрэгтэй.
Дэлхий гэгээрлийн сүүлийн шатандаа орж байгаа ч хүн
төрөлхтөн бахь байдгаараа байсаар байна.
Энерги
дээшлэх үе шат
1.
Одоогийн
байдалдаа дүгнэлт хийнэ. Хязгаарлагдмал байгаагаа олж хараад Яагаад гэж асууна
2.
3-5
хэмжээстэд шилжих явцад маш их хямарна. Энэ үед амьдралаа кино гэж төсөөл.
Өөрөө суугаад үзэж байгаагаар мэдэр. Өөрийн сонголтоор ямар кино үзэхээ шийднэ
гэдгээ ойлго.
Хуучин зүйлс, зохион байгуулалт, тогтоц задран унах
ёстой. Тэр үйл явц явагдаж байна. Хуучин нь заавал нуран унаж байж шинэ зүйл
үүсдэг. Номхон далайн улсуудад гамшиг болж байна. Далайн эргийн улс орнууд
гамшигт өртөмтгий байх болно. Энэ бол болох ёстой зүйл. Дэлхий ус болон гал
махбодийг ашиглан цэвэрлэгээг үргэлжлүүлж байна. Хүн төрөлхтөн их өөрчлөлттэй
тулж, олон хүнээ алдах болно. Эдгээр хүмүүс дэлхийд төрөхөөсөө өмнө энэ
шилжилтийн үед биеэ орхино гэж гэрээ хийсэн байсан. Ямар ч гэнэтийн явдал гэж
байхгүй. Бүх зүйлс нарийн төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Дэлхийн бүх хэсэг
цэвэрлэгээнд ямар нэгэн байдлаар өртөнө. Энэ цэвэрлэх үйл явц хэдэн арван жил
үргэлжилнэ. Дэлхийн иргэний хувьд бид сөрөг бүхнийг тавьж явуулах хэрэгтэй.
Хүнд
өвчтэй хүүхдийн тухай
Хүүхэд орчноос бүх энергийг шингээж авдаг. Гэдсэнд
бүрэлдэхдээ л орчны энергийг авч байдаг. Тиймээс шингээж авсан энергээ
илэрхийлэх байдал нь өвчин байж болно. Хүүхэд өөрөөс нь эерэг энерги цацрах
боломжтой орчинд байвал өөрийгөө эдгээх бүрэн чадвартай. Ярьж чадахгүй ч
дотроосоо өвчнийг ялах өндөр давтамжийн энерги
ялгаруулах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.
Бүхнийг шинээр эхлэх товч дарагдсан учраас өмнө нь хэзээ
ч байгаагүй матери, төрөл зүйл бий болох, өөрт хэзээ ч тохиолдож байгаагүй
зүйлс тохиолдсон юм шиг санагдах гэх мэт үзэгдлүүд гарна. Огторгуйд гэрэл ба
харанхуйг заагласан зураас бий болсон. Өөрөөр хэлбэл бид харанхуй руу буцахгүй
болсон. 3 хэмжээст бол зовлон харин 5 хэмжээс бол эрх чөлөө, хайр, үнэн юм. Эдгээр
нь дэлхийн соёл иргэншлийн үндсэн суурь болж байна. Ингэснээр хүмүүс өөрийн
эрхгүй эерэг хандлагатай болж эхэлнэ. Хамгийн өндөр давтамжийг л ялгаруул.
Аливаа зүйл хүн тэрэн дээр төвлөрсөн, бодсон учраас л оршдог. Тиймээс таны
төвлөрөөгүй зүйлс алга болох учиртай. Та юуг бий болгохыг хүсч байна, түүндээ л
төвлөр.
Дэлхийн хүмүүс 2 түвшинд хуваагдаад байна.
1.
Хуучнаараа
үлдсэн – 3 хэмжээст
2.
Давтамжаа
нэмэгдүүлж, өсөн дэвшиж байгаа – 4/5 хэмжээст
Өөр хэмжээсүүдэд байгаа хүмүүст одоо цаг нь, бодит байдал
нь яг адилхан санагдахгүй. Хэмжээсүүдийн одоо цаг, бодит байдал нь өөр байдаг. Нэг
дэлхий дээр байгаа ч оюун санаагаараа өөр өөр ертөнцөд амьдарч байна гэсэн үг. Тиймээс
хооронд нь зөрчил, цаашлаад эмх замбараагүй байдал үүсч байна. Тэмцэл хийж
байгаа хүмүүс 3 хэмжээстэд л байна гэсэн үг.
Дэлхий дээр байгаа бүх сүнс давтамжаа дээшлүүлэх гэж ирээгүй. Өөрийн сүнсний хөгжилд
хэрэгтэй туршлагыг авах гэж ирсэн нь ч байгаа. 5 хэмжээстийн бодит байдал нь нөхцөл болзолгүй хайр. 5
хэмжээстэд бидэнтэй зэрэгцэн хайр дүүрэн, ухаантай, ид шидтэй биетүүд мөн
амьдрах болно.
Та 3-5 хэмжээсийн шилжилтэд махан биеэ авч явна. Тиймээс
зөвхөн эерэг байх хангалтгүй. Яг одоо бид өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлах
хэрэгтэй. Үүний тулд бясалга, амьсгалын дасгал хий, инээж баяс, өндөр давтамжтай дуу сонс, байгалийн чимээ сонс, аурагаа
цэвэрлэ, дуул, бүжиглэ. Дасгал хий, эрүүл чийрэг бол, биедээ хоргүйжүүлэх
цэвэрлэгээ хий, давтамж байгалийн хүнс хэрэглэ, байгальд хөл нүцгэн яв, нүцгэн
хэвт, давстай усанд ор. Хамгийн чухал нь хайрла. Өөрийн давтамжийг ихэсгэх
тусам амьдрал чинь хайраар дүүрэн байх болно. Шинэ ертөнцөд хэн ч хэнийг ч
хохироож болохгүй. Өөрийн амьдралын хариуцлагыг 100 хувь өөртөө авч бусдаас
хамааралгүй амьдар. Өөрийгөө Бурхан, бүтээгч гэдгийг ойлго.
Та баяр баясгалантай, амар амгалан биш л байгаа бол 3 хэмжээстэд байна гэсэн үг. Бид Бурхад учраас түүндээ
тохирсон энергийг цацраах ёстой. Дотоод би маань цаг үргэлж хайрын цутгаж
байдаг. Тэр мэдрэмжийг бид хүлээн авч эерэг байснаар саадгүй урсгах болно. 1
хаалга хаагдахад 5 хаалга нээгддэг. Энэ бол ертөнцийн ажиллах зарчим. Тархи
биднийг аюулгүй байлгах гэж хуучин түүх/программыг давтсаар байдаг. Энэ
шилжилтийн үед хийсэн сонголт олон жил бидэнд нөлөөлсөөр байх болно. Хүсч буй
зүйлсдээ төвлөрөөд тэр нь таныг хаашаа чиглүүлэхийг дагаарай. Амьдралдаа юу
бүтээхийг хүсч байгаагаа төсөөл.
5
хэмжээстэд хүрч байгаагийн дохио
1.
Санаа
зовох, гомдоллохоо болих. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх
2.
Сүнслэг
байдал, далд ертөнцийн талаар мэдэхийг хүсэх
3.
Зүүд,
бодит байдал 2-ын ялгаа арилна
4.
Сөрөг
мэдээлэлд автахгүй, эерэг талыг нь хардаг болох
5.
Шилжилтийг
хүлээн зөвшөөрч, ойлгон хүлээн авна
Жинхэнэ амьдрах урлаг нь хэрхэн амьдрах, хайрлах, үхэхийг
мэдэх гэсэн үг. Энэ мэдлэгийг бясалгал хийснээр дотоодоосоо олно. Чамд байгаа
хязгаарлалтууд нь өөрийгөө хангалттай хайрлаагүйгээс үүсдэг. Өөрийгөө орчлон
ертөнцийн нүдээр харах хэрэгтэй. Ертөнц цэвэр хайр бөгөөд сайхан мэдрэмжтэй
байх үедээ чи ертөнцтэй нэгдмэл байна гэсэн үг. Нэгдмэл байх үедээ хязгааргүй
хүчийг эзэмшсэн байдаг. Өөрийгөө хайрлах тусам хүсч буй зүйл чинь амархан ирэх
болно.
Дэлхий бол сүнсний сургууль. Бүх сүнс энд ирэх эрхийг авч
чаддаггүй. Анхнаасаа төлөвлөгдөөгүй бол ямар ч сүнс энэ дэлхийг орхидоггүй.
АНУ-д гүн цэвэрлэгээ явагдаж байна. Япон том өөрчлөлтөд
бэлтгэх хэрэгтэй. Зарим арал нь далайн гүнд орно. Энэ үйл явц 10 жил үргэлжлэх
тул энэ хугацаанд хүмүүсээ нүүлгэн шилжүүлэх боломжтой. Хэдий эмх замбараагүй
мэт харагдавч бүх зүйл болох ёстойгоороо л болж байна. Яваандаа эерэг
хандлагатай хүмүүс нэгдэж эхэлнэ.
Хайрлахын мастер бол. Хайр бол амьдралын сүлжээг үүсгэгч
мөнхийн код. Хайр бидний биеийн бүх эсийг, генийг өөрчилдөг. Та өөрийн
ялгаруулж байгаа давтамж, мэдрэмжээр амьдралаа
бүтээж байгаа. Бид бодлоороо бүтээх эринд орсон. Ирээдүйгээ бүтээх энэ
тоглоомыг тогло. Таны хамгийн гол чадвар бол бүтээх хүч юм. Нүдээ аниад
ирээдүйгээ төсөөлж бүтээ.
Тоо томшгүй олон сүнс энэ цаг үед дэлхий дээр байхыг хүсч
байсан. Бүгдийг нь ирүүлэх боломж байхгүй. Харь гаригийн хөлгүүд дэлхийг
тойроод их нисч байгаа. Тэд нэг цагт 1000 1000-раа харагдана. Удахгүй хүмүүс
хардаг болно. Тэд энергийн дээд түвшинд байдаг тул тэнд хүрсэн хүмүүс харж
чаддаг болно гэсэн үг.
2 том тив живж байгаа.
Дэлхийд хийж байсан туршилт дууссан. Дэлхий сургалтын
талбар, туршилтын бааз байхаа больсон.
Дээд би гэж байгаа гэдгийг ойлгож дараагийн 2-3 жилд дээд
биед хувирч чаддаг болох хэрэгтэй. Тэр нь байнга эерэг байдаг төлөв гэсэн үг. 5
хэмжээстэд бид хүүхэд шиг хөгжил хөөртэй, хөнгөн, цэвэр зан чанараа эргүүлэн
авах болно. Илүү их хөгжилд, баясан цэнгэ, дуулж бүжиглэ.
Бидний махан бие гэрлийн энергийг шингээхийн тулд бие нь
хариу урвал үзүүлж хямрах явдал тохиолдож байгаа.
Зарим хүн насыг эргүүлэх чадвартай болно. Үүнийгээ
ашиглан хэдэн 100 наслах боломжтой. Ийм чадварыг хөгжүүлсэн хүний дүр төрх нь
улам залуужин тэр төрхөө үүрд хадгалах боломжтой болно.
Энэ чадварыг сурах их хэцүү бөгөөд ертөнц биднийг богино
хугацаанд үүнийг эзэмшихийг хүсч байгаа тул өөрсдийн шилжилтийн хурдыг 2 дахин
нэмэгдүүлэх шаардлагатай. Бид дотооддоо хүчтэй байж 3-р хүрдэндээ хүчээ
хуримтлуулах хэрэгтэй. Чин зүрхнээсээ өөрийгөө хайрлаж анхаарал халамж тавь.
Бидний эд эс юу хийхээ мэдэж байгаа, тэр ертөнцөөс зааварчилгаа хүлээн авч
байгаа.
Бие чинь шалгуурт орж байгаа тул сайн халамжил. Гэрэл орж
ирэх боломжийг ханга. Гуравдахь мэлмийн дээрээ дунд хуруугаараа зөөлөн
товшсоноор гэрлийн код орж ирэх зөвшөөрлийг өгч өөрийн авъяас чадварыг сэргээх
боломжтой болно гэсэн үг.
Аштарчууд дэлхийн
том хотуудад гарах газар хөдлөлтийг байнга хянаж, холдуулж байгаа. Дэлхийн
соронзон орны нөлөөгөөр газар хөдлөлт их байгаа.
20 жилийн дотор дэлхий бүрэн өөрчлөгдөж хайрын дэлхий
болно. Одооноос өдөр бүр амьдралд чинь гарч байгаа гайхамшгийг анхаарч бай. Үүнд
анхаарснаар та бүрэн дүүрэн хайрлагдсан гэдгээ мэдрэх болно. Бид үргэлж дугуй
дүрс, гэрлийн тусгалаар өөрсдийн хайрын мэссэжийг илгээж байгаа. Та хамгийн
гайхамшигтай, дээд ертөнцийн биет хэлбэр гэдгээ ойлгох хэрэгтэй.
Зүрхэндээ төвлөр. Зүрхнээс чинь гэрэл цацарч дэлхийд тус
дэм бол. Энэ нь дэлхийн шилжилтэд чухал нөлөөтэй.
Хуучин шархыг эдгээж уучлаад урагшлах хэрэгтэй. Эвсэл уучил эсвэл хүлээн зөвшөөр. Энэ шилжилтийн үед таны
шийдвэрлэгдсэн гэж бодож байсан асуудал хүртэл эргэн гарч ирнэ. Хуучин түүхийг
шинэчилж, солих хэрэгтэй. Дух, толгой хэсгээр өвдөлт мэдрэгдэж болно.
2012-12-21 бол шилжилтийн дунд үе байсан. Өдөр тутам
долоон хүрдээ мэдэрдэг байх хэрэгтэй. Зулайн оройгоос суурь 1-р хүртэл энерги урсдаг
гэдгийг мэдэр.
Хэрвээ та өөртэйгөө ажиллахгүй л бол бидний өгч байгаа
мэдээлэл ямар ч ач холбогдолгүй болох юм. Та энэ мэдээллийг авч байгаа нь хүн
төрөлхтнийг манлайлан энэхүү өөрчлөлтөнд оролцох учраас юм.
Шинэ
эриний бясалгал
144,000 хүн Бумбын эринийг авчрахад бясалгалаараа нөлөөлж
байгаа. Тэдэнтэй нэгдэх хүслээ төрүүлээд
өөрийгөө тойруулан нил ягаан өнгийн хүрээ татаж байгаагаар төсөөлнө. Нарнаас
цагаан туяа бүх дэлхий ертөнцөөр цацарч дэлхийн бүх биет болон өөр дээр чинь
цацарч байгаагаар төсөөл. Энэ гэрэл сая сая хүмүүсийн дотоод гэрлийг сэрээн
тэдгээр хүмүүс яг тань шиг Бумбын эринийг авчрахаар бясалгаж байна гэж төсөөл.
Долоо хоногт 1 удаа усан эсвэл жүүсэн мацаг барьж биеэ
цэвэрлэ. Мэдээ битгий үз. Сүнсний гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө (дээд ухамсараараа).
Өдөр бүр бясалгаж байж гол кодуудыг та хүлээж авна.
Ертөнцөд нийт 12 хэмжээс бий. Бидний биед 12 суваг
байдаг. Тэр нь маш нарийн 12 чакра гэсэн үг. Тэнд ертөнцийн гэрлийн мэдээлэл
урсах суваг бий. Энэ мэдээлэл бидний эсийн ой санамжинд хадгалагддаг. Гэвч 12
сувгаас 10 нь дарангуйлагдсан байсан ч одоо идэвхижиж байгаа. Гэрлийн
ажилчидынх буюу энергийн өндөр давтамжтай хүмүүсийн 5 суваг нь нээлттэй байдаг.
Танаас дээгүүр юу ч байхгүй
Танаас эрх мэдэлтэй хэн ч байхгүй
Танаас гадуур юу ч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Та ямар нэг хүсэл хүснэ гэдэг нь өөрөөсөө асууж, тэр
хэлбэлзэлтэйгээ нийцсэнээр хүсэл чинь биелэнэ гэсэн үг. Та өөрийн биеэр бүх
ертөнцийн нэг хувилбар шүү дээ.
Галактикийн цөмөөс ирэх гэрэл 12 сувгаар дамжин микробиологийн
хувьд бидэнд генийн идэвхижил явагдаж, бидний бие дахин кодлогдсон.
350,000 жилийн өмнө хүний генийн сувгийг Нефарсчууд хааснаар
хүн төрөлхтөн харанхуй амьдарч ирсэн. Зарим сувгууд нь бүрэн хаагдаагүй байсан
бөгөөд одоо тэр сувгуудаар мэдээлэл орж ирж байгаа. 5 хэмжээст гамма гэрэл
хүний биеийн үндсэн энергитэй яг зохицно. Одоо бид бурханлиг биет буюу
оригиналь үндсэн хэлбэр рүүгээ хувирч байгаа. Бидний бие нүүрсхүчил (CO2)
дээр суурилсан байдаг. Гэрэл орж ирсэнээр
бие кристал, болор био компьютер, гэрлэн бие болж байгаа. Энэ бие нь ертөнцийн
хамгийн өндөр түвшины мэдээллийг хувирган боловсруулж хүлээн авах чадвартай
бөгөөд дэлхийн ямар ч квантын компьютераас хүчтэй. Энэ гэрэл орж ирсэнээр
бидний биед үй олон цөмийн урвалууд явагдаж өндөр түвшиний бүтэцтэй болж байна
гэсэн үг. Энэ гэрлийг хүлээж авсанаар өөрийгөө хэн гэдгийг, энэ дэлхийд яах гэж
ирсэнээ санана. Боломжгүй мэт санагдаж байсан зүйлс өчүүхэн зүйлс болно. Дэлхийн
гадаргуу 5 хэмжээст энергитэй болж байгаа. Гэхдээ хүн дотроосоо үүнийг
үүсгэхгүй бол нийцэл нэгдэл бий болохгүй. Үүний тулд 3 хэмжээстэд төвлөрөх
хэрэггүй. 40-100 Hz-ийн хөгжим сонсох хэрэгтэй.
Шинэ дэлхий, эрх чөлөө, хайр, мөрөөдөл, элбэг хангалуун
байдал, амжилт, урлагийн бүтээлийн талаар бодох хэрэгтэй. Үүнийг өдөрт 10-20
удаа хийхэд та 5 хэмжээст энергийг илүү их мэдэрнэ. Энэ нь автоматаар хийгддэг
зүйл болж, 3 хэмжээстэд байсан ч 5 хэмжээст нүдээр амьдралыг хардаг болно.
Болор эдлэл ойрхон байлга.
Ухамсрын хэлбэлзлүүд
3 хэмжээст – 7,8-10 Hz – Альфа түвшин
4 хэмжээст – 12-30 Hz – Бета түвшин
5 хэмжээст – 40-100 Hz – Гамма түвшин
Диваажин бол ямар нэг биет зүйл биш гамма түвшин юм. Дэлхий
рүү ирж байгаа нано соронзон гэрэл нь хүний биед ороод доод түвшиний энергийг
цэвэрлээд генийг дахин кодолж байгаа. Сүүлийн хэдэн сард суурь хүрднээс
сэтгэлийн хүнд шарх эдгээгдэж байгаа. Та бид цэвэршүүлэгч галан дундуур явж
байна гэсэн үг. Гэхдээ энэ нь бүхнийг уучилж, өөрөөсөө чөлөөлнө гэж шийдсэн
хүнд л хамаатай. Харин өнгөрснийг өөртөө тээсэн 3 хэмжээстэд гацсан хүмүүст энэ
үйлчлэхгүй. Танд сонголт хийх эрх бий.
Биед өөрчлөлт болж байгаа шинж тэмдэг:
-
Ядрах,
толгой өвдөх, дүүрэх, тэнцвэр алдах, нойргүйдэх, мэдрэг болох, гуниглах,
цангах, нуруу, бөөрний өвчин сэдрэх, тод зүүд зүүдлэх зэрэг нь санаа зовох зүйл
биш.
Өөрийгөө аль болох амраах, ядраахгүй байх хэрэгтэй. Яарч
сандрах хэрэггүй. Тайван бай.
2020-07-25
Таны аура дээр солонгын өнгөтэй гэрэл ирж байгаа. Зүрхээ
нээлттэй байлга. Бүх дэлхийг хайрла. 6-12
сарын хугацаанд юмыг хүчээр шийддэг арга
барил алга болно. Ийм хандлагатай, бүхнийг хүчээр шийддэг хүмүүс өөрийгөө сул
дорой, хүчгүй болсон мэт мэдэрч дотоодод нь зөрчил үүсч, дарагдсан мэдрэмжүүд
нь ил гарна.
Энэ алтан эрин үе тэнгэрлэг эмэгтэйлэг энергээр удирдагдах
болно. Энэ энергийг гаднаас олохгүй, дотроосоо л олно. Гадаад орчинд ямар ч
хүчтэй шуурга болж байсан, дотооддоо тайван байх хэрэгтэй. Та тайван байснаар шинэ
дэлхийн бүжигчин болно.
Дэлхий 7 хэмжээст буюу ертөнцийн нэгдэл рүү явж байгаа. Хуучин
дэлхий гэж одоо байхгүй болсон. Та одоогийн амьдралдаа хуучин дэлхийг мэдэрч
байгаа ч энэ нь зөвхөн хэлбэр төдий зүйл. Та энэ хэлбэрт үлдэхийг хүсвэл
үргэлжлүүлэн зовсоор байх болно. Дэлхий хамгийн сүүлийн хүнийг өөрчлөгдөхийг
хүлээхгүй. Тийм цаг байхгүй. Хүмүүст хангалттай цаг хугацаа өгсөн. Иймээс
өөрчлөгдөж чадаагүй хүмүүсийн сүнсийг явуулахаас өөр арга байхгүй бөгөөд янз
бүрийн шалтгаанаар олон хүн дэлхийг орхиж байна. Үүнийг хянаж өндөр түвшиний
ертөнцөд дахин төрүүлэх үйл ажиллагаа явагдана.
Саяхан Сэлэнгэд хачин хэлбэртэй үүл гарч нийгмийн
сүлжээнд хүмүүс хуваалцаж байсан. Энэ нь Луун хөлөгтэй холбоотой бөгөөд тэд доод
энергитэй хүмүүсийг хулгайлж өөр 3 хэмжээст ертөнцөд боол болгох эсвэл хүнс
маягаар ашиглах зорилготой байсан. Тэднийг мэдээж зогсоож чадсан. Тэнгэрт
байнга тулаан болж байгаа бөгөөд хар хүчнүүд энэ жилийн төгсгөл хүртэл бүрэн
үрэгдэж дуусахгүй. Бид энергээ өндөрт байлгаснаар энэ тулаанд тэсч үлдэнэ.
Дотоод дуу хоолойгоо сайтар анзаарч сонс.
Та дотоод шарх, сөрөг зүйлстэйгээ зууралдсаар байвал 5
хэмжээст ертөнцөд үлдэж чадахгүй. Бүх хүмүүсийг өршөөж уучил. Энэ нь маш хэцүү
боловч үүнийг л хийх гэж бид энэ цаг үед дэлхий дээр байгаа юм. Бясалгал хийж,
эерэг байж чадвал ирж байгаа гэрлийн хүчээр бид маш хурдан цэвэрлэгдэж чадна.
Аливаа шударга бус байдал орших аргагүй болж байгаа тул ард
түмэн төр засгаа, хүүхдүүд аав ээжийгээ их эсэргүүцэж байна.
АНУ-д саяхан баривчлагдсан тэрбумтаны хувийн арал дээр
хүүхдийн порно, хүчирхийлэл явагддаг байсныг тогтоож шалгах явцад дэлхийн бараг
бүх эрх мэдэлтэнүүд энэ үйл ажиллагаанд оролцдог байсныг мэдсэн нь шуугиан
тарьж байна. Тэдний гарт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл атгуулсан байдаг
учраас ил тод мэдээлэхгүй байгаа ч хөшигний цаадах бодит үнэн ил болж байна. Эрх
мэдэл гэдэг зүйл дотроо хайр дутуу хүний л тэмүүлдэг, авсан хойноо хүчгүй,
дорой хүүхэд гэх мэт хүнд хэрэгжүүлдэг зүйл аж. Харин хайр дүүрэн өссөн хүн эрх
мэдэлд шунадаггүй.
Одоо эдгэрлийн цаг үе учраас дотоод шарх ил тод гарч
ирнэ. Эдгээрийг чөлөөлж, уучилж явуулах хэрэгтэй.
Энерги бол бүх зүйлийн 80 хувийг бүрдүүлж байдаг маш том
хэсэг юм. Өөртэйгөө ажиллахын хэрээр мэдээгүй байсан чадварууд ил гарч ирнэ.
Ганцаардах мэдрэмж төрнө.
Олон төрлийнхөө туршид бид шилжилтэд бэлтгэгдэж байсан
учраас л одоо энэ цаг үед дэлхийд байгаа юм. Юун дээр төвлөрнө, тэр нь бодит
болно. Дотогш хандах тусам хүн өөрийн хүчийг мэдэрч шинэ дэлхийг бүтээх болно.
Энэ цаг үед эмэгтэйчүүд гэгээрлийн тал дээр тэргүүн эгнээнд
явах хэрэгтэй. Бүх зүйлийн энергийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Үүнийг мэдэрч
чадвал ертөнцөөс цаг үргэлж илгээсээр байдаг хайрыг мэдрэх болно. Эмэгтэйчүүд
эрчүүдэд гэгээрэл ийм байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Хүүхдэдээ ч бас
өөрөөрөө үлгэрлэн заах хэрэгтэй. Эмэгтэй та хүч чадлаа ойлгож байгаа бол
бясалгал хийж гэгээрлийн дээд рүү яв. Хайр, уучлал, хүлээн зөвшөөрөл маш их
хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд өөрт нь асар их сэтгэлийн хүч, энерги байгааг
мэдэрдэг тул түүнийгээ эерэг байдлаар илэрхийлэх цаг нь болсон. Эрчүүдийг
зөөлнөөр зөв зүг рүү нь зал. Ингэснээр тэд эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрнө. Эмэгтэйлэг
энерги дэлхийд энх тайвныг авчирна. Ер нь хайрыг л түгээ. Бид бүгд хоорондоо
холбоотой. Олон хүмүүс мууг чөлөөлж явуулсанаар дэлхийн эмх замбараагүй байдлыг
цэгцлэхэд нөлөө үзүүлнэ. Өөртөө энэрэнгүй хандах хэрэгтэй. Гуравдахь мэлмий
идэвхижиж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ жил бол маш их чөлөөлөлт хийх жил юм. Бид
оюун санаагаа хоосолж, бясалгал хийснээр маш их мэдээллийг шууд татаж авах
боломжтой.
Өөрийн гэрлийг хадгалах арга бол өөрийгөө хайрлах, дотоод
ухамсартайгаа гүн холбоотой гэдгээ мэдрэх юм. Хэр их урсгал дагаж хөвнө, тэр
хэрээр амьдрал амар амгалан байна. Ямар нэг зүйлийг бүтээх гэж зовж, хүчлэн
зүтгэх хэрэггүй.
Оддын үрс сэрж байна. Одоо 5 дахь гэрлийн давалгаагаар мөн
олон хүн сэрнэ. Энэ нь амьдралд нь тохиосон зүйлээс шалтгаалан хүмүүс дотогшоо
хандах ёстойг ухаарч эхэлнэ гэсэн үг.
Туйлын соронзон орны хүч буурсан. Энэ нь дэлхийг гадны
энергээс хамгаалдаг. Харин одоо маш их гэрэл шингээж авах хэрэгтэй байгаа
учраас хамгаалалт нь буурч байгаа. Хүмүүсээр дамжуулж, эсвэл тооны давхцалууд,
зүүд, мэдээ гэх мэтээр бидэнд маш их мэдээлэл ирж байгаа. Энэ бол ертөнц үргэлж
таны талд байж чиглүүлдэг гэдгийг илэрхийлнэ. Одоо 2 сонголтын 1-ийг хийх
хэрэгтэй. Хайр эсвэл айдас, эдгэрэл ба үзэн ядалт. Бид урьд насандаа олон
дэлхийг бүтээж байсан. Одоо бол таны энэ дэлхийг бүтээх ээлж юм. Бид
гайхамшгийг бүтээх боломжтой үед амьдарч байна. Та өөрийнхөө агуу гэдгийг мэдэж
байгаа бол төлбөрийн мэдэгдэл, дарга зэргээс айх хэрэггүй юм. Та өөрөө бүтээгч
юм.
Биеэ цэвэрлэж хор бохирдлоос сал. Амьсгалын дасгал,
биеийн дасгал хий.
Одоо дэлхийн түвшинд хар нууцууд ил гарна. Хүмүүс
өөрийнхөө ухамсарын түвшинд л янз бүрийн үйлдлүүд хийдэг. Хүссэн бүхнээ бүтээ. Сөрөг
зүйлс бодолдоо оруулахгүй л бол та хүссэн бүхнээ бүтээ. Авч чадна, хүртэх
эрхтэй гэдэгтээ итгэ.
13,000
жил тутамд дэлхий шинэчлэгддэг. Одоо яг тэр
үе нь учраас маш их өөрчлөлт гарч байгаа.
Номхон далайн эргийн улс орнуудад их өөрчлөлт гарна.
Номхон далайн амьтад амьдрах орчингүй болтол нь бохирдуулсан байгаа. Үүнийг
цэвэрлэхийн тулд байгалийн үзэгдэл их болно. Ер нь далайн ёроол маш их
өөрчлөгдөнө. Далайгаас хол бай. Тэндээс хоол хүнс, аливаа зүйлс бэлтгэхээ
зогсоох хэрэгтэй.
Сэрэлт их чухал шүү гэж хэлж байгаагийн шалтгаан нь бид
төрөлт бүртээ ингэж сэрэх боломжтой байдаггүй. Сэрэлт нь энэ үеэс өөр үед хэзээ
ч тийм чухал байгаагүй. Бид хуучныг заавал тавьж явуулах ёстой. Бидний үйлийн
үр цэвэршиж байна. Бид хүн төрөлхтөнд туслахын тулд өөрийн хэлбэлзлийг өсгөх,
биеэсээ гэрлийг цацруулах хэрэгтэй. Бид бол махан биеийн туршлага авахаар ирсэн
Бурхад юм. Бусадтай өөрийгөө бүү харьцуул. Өөрийгөө шүүмжлэхээ боль. Та онцгой
нэгэн гэдгээ ухамсарла.
3 ба 4 хэмжээст ертөнц бол хийсвэрлэлд суурилсан байдаг. Харин
5 хэмжээст бол бодит юм. 5 хэмжээстэд орохын тулд өөрийн 3 хэмжээстийн
илэрхийллүүдээ өөрчлөх хэрэгтэй. Доод түвшиний илэрхийллүүдээ өндөр түвшиний
болгож соль. 5 хэмжээст бол гэрлэн биеээрээ байх гэсэн үг бөгөөд энд байх тусам
3-4-р түвшиний махан биедээ байх хэцүү болно. Яваандаа астрал түвшинд байх нь
хэвийн санагдаж эхэлнэ. Энд та аль ертөнцөд байхаа сонгож эхэлнэ. Зөвхөн
мөрөөдөл байсан зүйл чинь таны бодит амьдрал болно. Энэ төрлийг авахдаа та энэ
биеэ сонгож ирсэн. Та 3, 4, 5-р түвшиний алинд ч амьдрах боломж байгааг
мэдэрнэ. Бүх шатанд зэрэг амьдрах болсоноор таны амьдрал баялаг болно. Цаг
хугацаа ба орон зай бол хийсвэр зүйл. 5 хэмжээстэд зөвхөн одоо цаг л байдаг. Түвшин
бүрт сайн ба муу нь өөрөөр ойлгогддог. Та энэ мэдээллийг авна гэдэг бол гэрлийн
ажилтан гэсэн үг юм.
Амьдралаа ажиглаад аль хэсэг нь таныг 3 хэмжээстэд
байлгаж, аль нь 5 хэмжээстэд байгааг ол. Юу таны уурыг хүргэж 3 хэмжээстэд
байлгаж байгааг ол.
Дэлхийг тойроод Галактикийн хөлгүүд байрлаж байгаа. Тэд
нэг дохиогоор нэгэн зэрэг эдгэрлийн гэрэл дэлхий рүү илгээнэ. Энэ гэрэл бүх
хүн, амьтаны өвчнийг эдгээх бөгөөд гайхалтай үйл явдал болно. Эмнэлэг хоосорч
эмч нар өөр ажил хийх хэрэгтэй болно. Гэрэлтэй хүмүүс төр барина.
Эрчүүд өөрийгөө Бурхан, эмэгтэйчүүд өөрийгөө Дарь Эх гэж
өөртөө давт. Ирэх 2 сар маш их сорилттой сарууд байх болно. Бид олноороо нийлж,
зохион байгуулалтад орж бясалгах хэрэгтэй байна.
Хүмүүс бид өөр байлаа гээд уурлах хэрэггүй. Бид өөр байх
ёстой. Тэгж байж бид хөгждөг.
Далайн загасыг шууд цэнгэг нууранд хийвэл үхэхтэй адил
гэрлийн орчинд таныг дасгахын тулд ертөнц ажиллаж байна. Унтаж байх үед бие
гэрлийн энергийг маш их шингээж авч байгаа тул хангалттай унтаж амрах хэрэгтэй.
No comments:
Post a Comment