“Маш эрт цагт Сириус Б гаригийнхан болон Марлын холбооныхон хоорондын тэмцэлдсэн дайн дуусаж, найрамдах зарлиг гарсны дараа хоорондоо ураг бололцож, тэдний гэрлэлтээр хоёр талын шинжийг хадгалсан Нибиру хэмээх үр төрөв. Энэ нь тэдний хэлээр Хоёр хуваагдсан гэсэн утгатай үг юм.” Эндээс шинэ төрөл үүсэн бүхэл бүтэн шинэ төрлийн оршнол болж хөгжсөн байна.
Манай нарны аймгийг ойролцоогоор 3600 жил тутамд нэгэн гариг дамжин өнгөрөх ба тэр гаригийг Нибиру гэж нэрлэдэг.
Тус гаригийн нэрийг Эрдэмтэд Planet-X буюу Planet-9 гэж албан ёсны шинжлэх ухааны нэр болгон нэрлэхээр болсон.
Долоон гол бурхад ба хүмүүс хоорондын зуучлагч нь Ануннаки болсон бөгөөд #Ануннаки гэж нэрлэгддэг тэдгээр бурхдын хүүхдийг эртний Сумер хэлээр “тэнгэрээс бууж ирэгсэд" гэж орчуулдаг.
Тэд дэлхий дээр ирэхийн тулд Эриду гэж нэрлэгддэг астропорт барьсан гэдэг.
Аннунаки нар хүн төрөлхтнийг бүтээхэд оролцсон бүтээгчдийн нэг гэж эртний Сумерийн бичээс дээр бичиж үлдээсэн байдаг байна.
Тэд манай дэлхийд ирж ашигт малтмал олборлож байсан ба энэ үедээ хүн төрөлхтнийг бүтээсэн.
Ануннаки нар хүн төрөлхтний шилдэг хэсэгтэй харьцаж хүмүүсийн үйл ажиллагаанд эртнээс голлох үүрэгтэй оролцож дэлхийн технологийг хөгжүүлж байсан. Тэд мөн шашныг үндэслэж соёлыг урагшлуулахад нөлөөлсөн байна.
Одоогийн Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм.
Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч цэцэглэн хөгжсөөр алдарт хот болсон гэдэг. Вавилон гэх нэр нь эртний Аккадийн Babilu (bāb-ilû буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж үздэг.
СИРИУС-чууд талаарх мэдээг эндээс уншина уу https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/2158561620935089/
No comments:
Post a Comment