Харийнхан Солирноос биднийг хамгаалсан нь:


2013 оны 2 сарын 15-ны 9 цаг 25 минутанд 17 м орчим хэмжээтэй солир, ОХУ-ын Урал орчим Челябинск, Свердловск, Тюмень, Курганск муж, Башкортостаны Бүгд найрамдах улс, Казахстаны зарим бүс нутгийг хамарсан. Солирын бороонд хамгийн ихээр нэрвэгдсэн газар нь Челябинск муж юм. Уг солир 10 тонн орчим жинтэй ойролцоогоор 54 мянган км/цагийн хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирсэн бөгөөд агаарт 30-70 км өндөрт агаарын нягтшилаас шалтгаалж 500 килотонн хүчтэй дэлбэрч 3 хэсэгт хуваагдаж унахдаа Чебаркуль нуураас 1км-ийн зайд орших усан санд унасан. Дэлбэрэлтийн долгион 2 минут 50 секундын дараа Челябинск хотын оршин суугчдад хүрч, 3000 орчим барилга өртөж цонхыг хагалж, 1400 орчим хүн цонхны хэлтэрхийнд шархдсан. Дэлбэрэлтийн хүч нь агаарт Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс 20 дахин хүчтэй байжээ.

Энэ Челябинскийн солир нь 1908 онд унасан Тунгусын солироос хойш дэлхийн агаар мандалд нэвтэрсэн хамгийн том солир юм.
НАСА-гийн мэргэжилтнүүд 1908 онд Сибирийн хүн оршин суудгүй газар унасан Тунгусийн солирын хэмжээг тооцоолон гаргажээ. “Мир 24”-ийн мэдээлснээр тэд нар гэрчийн мэдүүлэг болон сүйтгэлийн хэм хэмжээг тооцоолсон байна. Солир нь унахдаа орчин цагийн Хонконгтой зүйрлэх хэмжээний газарт ой модыг нураажээ. Харин Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар солир нь их том байсан бөгөөд хохирлын хэмээ мөн адил их байх байсан ч солирын унасан гэх газар мэдэгдэхүйц тогоон нүх үлдээгүй бутарч тарсан байдаг.
Орчин үеийн технологийн дагуу тооцоолход солирын хэмжээ 75 м-н голчтой. Дэлбэрэлтийн хүч нь 30 мегатоноос давсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар солир хэсгүүдэд хуваагдан, газрын гадаргаас дээш 12-17 км-н өндөрт дэлбэрсэн бололтой. Тиймээс сүйрэлд өртсөн талбайн хэмжээ 5-аас 12 км хүрч байна. Хэрэв Тунгусийн солир том хотын агаарт орсон тохиолдолд хохирогчдын тоо олон мянгаар тоологдох байжээ. Гэтэл Тунгусийн солир унах үед гарсан хохирлын тухай албан ёсны мэдээлэл байдгүй бөгөөд хүн амьдардагүй ойд унасан нь нөлөөлсөн байна.
Дүгнэлт: Уг солир 2007 онд “НАСА”-д бүртгэгдэж, тэдний тооцоолсноор эх дэлхийгээс 30 мянган км-ийн зайтай зөрж өнгөрнө хэмээн мэдээлж байсан. Сансар судлаачид тэр бүр үнэнг ярилгүй нууцлаж байгааг дүгнэхэд олон юм биднээс нуудаг нь ил байна. Челябинскийн солирыг судлаж үзээд Тунгусын солиртой ижил нөхцөл байдалтай буюу хохирол бага үүссэн болохыг тогтоосон. Учир нь тус солирыг агаарт устгаагүй бол Челябинск хот газрын зурган дээр байхгүй болох байж. Эдгээр солируудыг газрын гадаргад ойртож ирэх үед харийн хөлөг агаар дээр нь дэлбэлж унах өнцөгийг ч хүртэл тооцоолон аюул багатай болгож байгааг доорх бичлэгнээс үзээд бүх зүйл ойлгомжтой болох болно. Харийхан бидэнд яагаад анхаарал хандуулж хамгаалж явдаг вэ? Хариултыг таньд үлдээе.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...