Кирсан_Илюмжинов харь гаригийнханд олзлогдсон нь.


(Үлэмжийн Хэрсүү)
ОХУ-ын Халимагийн БНУ-ын ерөнхийлөгч асан, Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов 2006 онд ерөнхийлөгч В.Путинтэй Кремльд уулзаж байхдаа харь гаригийнханд олзлогдсон түүхээ ярьж байжээ.
Дараа нь 2007 онд тэр Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байна.
Илюмжинов 1997 оны 9-р сард “Намайг Москвад гэртээ байхад минь харь гаригийнхан хөлөгтөө суулган нэг од руу авч явсан. Халимагийн залуучуудын өөрийгөө удирдах 7 хоног гэдэг арга хэмжээ эхлэх гээд Илюмжиновт ажил их байсан тул Дэлхийд буцааж хүргэж өгөхийг хөлгийн ахмадаас хүссэн юм. Харь гаригийнхан өөр нэг гаригаас дээжис авах ёстой гэж ярьж байсан гэнэ. Кирсан тэдэнд хандан “Та нар яагаад телевизийн сувгуудад нэвтэрч энд байгаагаа ярьдаггүй юм бэ?” хэмээн асуухад ”Та нар уулзалтад бэлэн биш гэж хэлж байсан” гэж тэр ярьсан байв. Тэдний хөлөг нь аварга том, хөлбөмбөгийн талбайн хэртэй. Тэд бидэнтэй адилхан байсан. Бидэнтэй ижил үзэл бодолтой, ижил төсөөлөлтэй. Тэдэнтэй ярилцсаны дараа бид энэ ертөнцөд ганцаар биш гэдгийг мэдсэн юм. Би галзуу хүн биш. Намайг энэ тухай Эрх Чөлөө Радиод ярилцлага өгөхөд олон мянган хүн над руу захиа бичиж байсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр багаасаа л жирийн хүүхэд байгаагүй бөгөөд бүр оюутан байхдаа л хамрын шуухинаагаас аваад салхинд цохиулах, толгой өвдөх... гээд бүх өвчнийг эдгээчихдэг байсан. Түүнээс гадна хөзөр, шош, буурцаг зэргээр маш сайн мэргэлдэг байсан юм. Тажикистанд нэгэн бууралтай уулзахад энэ мэт юм хийхээ боль хэмээн шулуухан хэлсэн гэнэ. Чи өөрийн эрчим чадлыг бусдад зориулахын тулд гамнах ёстой. Тэгвэл чи хэдхэн хүнд биш сая сая хүнд тусалж чадна, чамд тийм чадал бий гэсэн гэнэ. Илюмжинов мөнөөх Вангатай их дотно байжээ. Кирсанийг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос хэдхэн сарын өмнө ах дүү нарт нь Ванга “Залуу Ерөнхийлөгчийг авчир” гэж хэлсэн гэсэн. Энэ үгэнд нь бүгд ихэд гайхсан ч удалгүй Илюмжинов Төрийн тэргүүн болох нь тэр.
30 настай бизнесмэн Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай Болгарын телевизээр мэдээлэхэд Ванга инээмсэглээд “Түүнийг авчрахыг би гуйсан юм” гэж хэлж байсан гэдэг. Илюмжинов нэгэнтээ Ванга дээр ирээд байхад, далдыг харагч тэр эмэгтэй түүнийг өглөөний 05.30 цагт сэрээж гараас нь бариад өөрийнх нь хувь заяа хийгээд хүн төрөлхтний талаар ярьж өгсөн аж. Чухам юу гэж хэлсэн нь нууц. Харин Илюмжинов ганц юмыг л нуудаггүй нь Ванга түүнд нефть олж өгсөн байна.
Ванга “Чамд маш их нефть байна” гэж хэлээд Халимагийн газрын зургийн нэг хэсэгт нь харандаагаар хатгаж “Энд нефть боловсруулах үйлдвэр барь” гэж хэлжээ. Илюмжинов газрын зургийн тэр хэсэг рүү харвал хагас цөл байх нь тэр. Гэлээ ч сүүлд нь чухам тэндээс нефтийн орд илрүүлж, үйлдвэр барьсан аж. 1995 оны эхээр Ванга утасдаад “Надад хоёр Илюмжинов харагдаад байна, хоёулаа Ерөнхийлөгч юм” гэсэн байна. Маргааш нь Илюмжинов Болгарт нисэн очиж түүнтэй уулзвал “Хэн ч урьд нь ингэж байгаагүй ч чи хоёр сандал дээр тухлах нь. Гэхдээ чи Халимагаасаа явахгүй” гэж хэлжээ.
Үүнээс хагас жилийн дараа 1995 оны 11-р сарын 24-нд Илюмжиновыг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Вангаг “хөтөч” гэж Илюмжинов үздэг. Тэр эмэгтэй мэдээллийн ертөнцтэй холбогдож тэндээсээ юм олж авдаг. Болгарын үзмэрчээр дамжуулан бурхан Буддатай нэг бус удаа холбогдож, асуух гэсэн юмаа асууж маш сонирхолтой хариулт авсан гэдэг.
Кирсан “өнгөтөөр” зүүдлэх бөгөөд түүндээ ихэд сүсэгтэй хандана.
Улс төрөөс уйдахаараа Илюмжинов хэдэн жил хийдэд сууна гэж ярьдаг. Нэг жил буддын, дараа жил нь католик, бас нэг жил үнэн алдартны сахилтай байх гэнэ.
Илюмжинов өөрөө өдөрт хоёр удаа, өглөө, орой бясалгал үйлдэнэ. Буддын шашинд номлодгоор хүний сэтгэл 108 төрөл авдаг гэнэ. Тэгвэл өөрийнх нь хэлснээр Илюмжинов одоо 69 дэх төрлөө аваад байгаа. Энэтхэгийн нэгэн лам үзээд түүний өнгөрсөн амьдралыг ярьж өгөхөд нь Кирсан тэмдэглэж авсан аж.
Кирсан Николаевич өөрийгөө тууштай бурхны шашинтан гэж үздэггүй. Будда, Мохамед, Христэд аль алинд нь итгэдэг, яагаад гэвэл тэд бүгд бурхны хүүхдүүд. Шашин бүрт адилхан суурь үзэл байх бөгөөд энэ нь хайр, сайхан сэтгэл, шаналал юм. Хэрэв хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт нэг шашинтай болчихвол Дэлхий дээр ганц Засгийн газар, ганц Парламенттай болж ч мэдэх юм. Кирсан Николаевич ийм гэгээлэг мөрөөдөлтэй хэрнээ тун хатуу чанд хүн.
Оросын төрийн зүтгэлтэн, Халимагийн анхны Ерөнхийлөгч (1993-2005), Халимагийн төрийн тэргүүн (2005-2010), Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, бизнесмэн Кирсан Николаевич Илюмжинов 1962 онд улсынхаа нийслэл Элист хотод төрсөн байна.
1979 онд дунд сургуулиа алтан медальтай төгсөөд “Звезда” гэдэг заводод нэг жил угсрагч засварчнаар ажиллаж, дараа нь цэрэгт хоёр жил алба хаажээ. 1982-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн. Тэрбээр Халимаг улс ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарахад бэлэн хэмээн 1998 онд мэдэгдэж байв.
Нэгэн удаа далай багшийг өөрийн онгоцоор авч аяласан гэнэ. Далай багш “Ийм залуудаа депутат болчихсон байдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн ихээхэн олзуурхсан байна. Бизнесээ орхиж улс төрд хөл тавьсан нь зөвдсөн, буруудсаны алин болохыг асуухаар зэхэж байтал Далай лам “Зөв, зөв залуучууд та нар хийж бүтээлгүй яах вэ” хэмээн түрүүлээд хэлсэн аж.
Илюмжинов “Миний бодлоор шатрыг өөр гаригаас энд авчирсан байх. Дэлхийн хаана ч, Японд ч, Хятадад ч, Катарт ч, Монголд ч , Африкт ч ижил дүрэм, ижил 64 нүдтэй хар цагаан хөлөг ашигладаг шүү дээ. Яагаад гээч? Учир нь тэд өөр гаригаас авчирч бидний оюуныг тэлэх гэсэн тоглоом юм” гэж ярьж байжээ.
Харь гаригийнхантай нэг удаа уулзсан тухайгаа л Та их ярьдаг байсан. Тэрнээс хойш дахин тийм юм болоогүй юмуу?
- Та харин сануулчихлаа. Болсон. Нэг удаа Индонез, Филиппин хоёрын дунд нисэж явахдаа тэд дэргэд байгааг мэдэрсэн. Хэдхэн секундын хугацаанд, хоромхон зуур. Нэг л өөр хэмжүүрт орчих шиг болсон.
-Ихэнх улстєрчид энэ сэдвээр ярьдаггvй шvv дээ?
-Олны ємнє бол ярихгvй. Харин єєр хоорондоо энэ сэдвээр яриа vvсгэх нь олонтаа. Би харь гаригийнхны тухай Борис Ельцинд ярихад тэр ямархуу байв гэж асуусан, харин би зvгээр гэж хариулж байсан юм даг.
-Харь гаригийнхан таныг Халимагийн Тєрийн тэргvvн гэж мэдэж байсан уу?
-Мэдэж байсан. Яг тэр vед Засгийн газрын хуралдаантай байсан, тэгээд би Элиста руу буцах хэрэгтэй байлаа.
-Та тэдэнтэй хэр удаан хамт байсан юм бэ дээ?
-Бvтэн шєнє. Найзууд маань манайд ирэхэд би байгаагvй. Намайг байгаагvй гэдгийг харсан гурван гэрч байгаа. Харин єглєє нь гэртээ ирсэн. Бас нэг гэрч байгаа юм байна. Энэ бол зураач Дмитрий Никитич Санжиев. Тэр бас галт тэрэгний буудал дээрээс гэнэт алга болоод маргааш нь яг тэр газраа яг тэр хувцастайгаа олдсон гэсэн.
-Харь гаригийнхны талаар дээд албан тушаалтнууд хэрхэн ханддаг бол?
-Ихэнх нь vvнийг хvлээн зєвшєєрдєггvй юм. Яг л коммунизмын vед байгаа юм шиг нууц хэвээр vлддэг. Би дэлхийн олон алдартай хvмvvстэй харилцдаг. Тэд харь гаригийнхантай уулзсан боловч энэ талаар ярихаас ичдэг. Харин єнгєрсєн жил католик сvм єєр гариг дээр ухаант амьдрал байдаг гэдгийг хvлээн зєвшєєрсєн шvv дээ.
-Та дахиж тэдэнтэй нисэх vv?
-Мэдэхгvй байна. Тэд хvмvvсийг авч явах нь олширсон. Магадгvй огторгуй дахь цорын ганц ухамсарт амьтан нь хvн биш гэдгийг мэдрvvлэх гэсэн байх л даа.
-Харь гаригийнхан тантай яаж ярилцсан юм бэ?
-Ванга эмээ надтай ярилцаж байсан шиг. Би Вангатай уулзахад тэр бодлыг минь уншиж байсан.
-Ванга таны ирээдvйн талаар хэлж байсан уу?
-Тэр намайг Халимагийн Ерєнхийлєгч болно гэж хэлж байсан. Бас хоёр ч єндєр албан тушаалд заларна гэж хэлж байлаа. Бас одоогоор биелэгдээгvй хэд хэдэн зєгнєл хэлсэн.
-Сайн зєгнєл vv?
-Энгийн л зvйл. Бас Орос улс, Христийн талаар ярьсан тvvний бичлэг байгаа. Энэ зєгнєл биелэгдвэл би энэ бичлэгийг заавал vзvvлнэ. Анх удаа Вангатай уулзахад тэр: “Надаас юу асуух гээд байгаа юм. Чи өөрөө бүгдийг хардаг л юм байна шүү дээ” гэж байж билээ.
Та нийт хэдэн сүм бариулсан бэ?
- Буддын сүм 46, үнэн алдартны сүм 22, лалын нэг, католик нэг, театр нэгийг бариулсан. Москвад гэгээн Николайн нэг сүмийг сэргээн засварласан.
Tүүний талаарх сонирхолтой ярилцлагыг эндээс уншина уу

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...