Долорес Кэнноны амжилтын тухай


1931 -2014 хооронд Америкд амьдарч
байсан дэлхийд алдартай ховсчин бөгөөд бодит баримтан дээр тулгуурлан бичсэн
нийт 21 номны зохиолч юм. Түүнийг юу
ийм их алдартай болгосон бэ? Тэр бол QHHT юм.
Quantum Healing Hypnosis Technique (QHHT) буюу Квантын эмчилгээний гипноз нь түүний боловсруулсан тусгай арга юм. Энэ нь түүний дэлхийн олон оронд мянга мянган хүнтэй ажилласан 45 жилийн ажлын туршлагаар боловсруулагдан, сайжруулагдсан байна.
Үүнийг зарим хүмүүс “Өнгөрсөн амьдралыг санахуй” гэдгээр нь мэддэг. Энэ арга нь өнгөрсөн амьдралыг санахаас эхлэлтэй
боловч, хүний ухамсар тэлэх тусам үүнээс ч илүүг мэдэж, ойлгож болно. Ердийн QHHT уулзалт нь урд насны амьдралуудаар аялах болон сонирхож байгаа асуултандаа хариулт, зөвлөгөө авахаар далд ухамсартай шууд холбогдон харьцах зэргээс бүтнэ. Далд ухамсартай шууд харилцах хэсэг нь бусад төрлийн гипнозын аргуудаас
Долорес Кэнноны боловсруулсан
энэхүү аргыг онцгой болгодог.




Далд ухамсартай харилцах
QHHT нь гадаад Би (ухамсарт сэтгэлгээ) бa дотоод Би (далд ухамсар)-ын хоорондын
холбоо, харьцааны хүрээг бий болгодог. Энэ нь таны өөрийн тавьсан асуултууд
болон амьдралын шийдэж чадахгүй байгаа асуудлуудын шийдлийг өөрийн далд
ухамсраас авах шийдвэр гаргаснаар ямар ч хүн амжилтанд хүрэх боломжтой болно.
(Эхнэр, нөхөр, хүүхэдтэй болох, өөрийнхөө сул талыг ашиглан амжилтанд хүрэх гэх мэт)
Жич: Манайд энэ ховсын техникээр эмчилгээ хийдэг төв байдаг.
Сонирхсон хүмүүс холбогдоод уулзаж болно шүү.


Хамгаалагчид

Долорес Кэннон бол дэлхийн соёл иргэншлийн 
эрт дээр үед алдагдсан чухал мэдлэгийг олж авахын тулд регрессийн гипноз ашиглан дэлхийд алдартай болсон регрессийн гипнозчин юм. Сүүлийн 20 жилийн 
хугацаанд харийнханд хулгайлагдсан хүмүүст 
туслах зорилгоор Долорес Үл Мэдэгдэх Нисдэг Биетийн чиглэлээр идэвхтэй судалгаа хийж, гүнзгий ховсонд 
орсон сайн дурын ажилтнуудаар дамжуулан бусад соёл иргэншлийн төлөөлөгчидтэй холбоо тогтоон найдвартай мэдээлэлд үндэслэсэн хэд хэдэн ном бичсэн. Хамгаалагчид нэртэй вест сэллэр ном нь түүний 12 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. 






“Цэцэрлэгийг хамгаалагчид”

Дэлхий хэмээх гариг дээр анхны хүн бий болохоос 
хэдэн сая жилийн өмнө манай гариг дээр тусгайлан
 зориулж боловсруулсан төлөвлөгөөний 
хэрэгжилтийг 
хянах ухамсарт бодгалийн талаар гарах бөгөөд
 тэд төгс төгөлдөр хүнийг бүтээхээр хэрэгжүүлж
 буй төслийн 
талаар болоод маш сонирхолтой түүхүүдийн
 талаар бичжээ.







Нострадамустай хийсэн яриа

АНУ-ын Хантсвилл хотод тэтгэвэрт гарсан флотын эхнэр Долорес Кэннон өнгөрсөн амьдралын регрессийн туршилт хийж эхлэхдээ бараг тавин настай байжээ. “Нострадамустай хийсэн яриа” бол гурвалсан номын анхны ном юм. Олон жилийн судалгаануудын үр дүнд Долорес Кэннон янз бүрийн жүжигчдээр дамжуулан агуу бошиглогч Мишель Де Нострадамустай холбоо тогтоохоос гадна өвөрмөц мэдээллүүдийг авч түүний таамаглалыг тайлахад тусалж чаджээ. Өнөөдөр Нострадамусын таамаглалыг тайлсан олон тооны сонголтууд байгаа ч бүх зүйлийг нь зөв ойлгогдохоор бичээгүй байдаг. Нострадамусын таамаглалыг тэр өөрөө л сайн тайлахгүй юм бол өөр хэн сайн мэдэх вэ дээ? Энэхүү цувралд 1000 орчим зөгнөлийн тайлбар багтсан бөгөөд бүгд анх удаа ойлгомжтой тайлбарлагдаж, 1989 оноос хойш хэвлэгдэж эхэлсэн байна. Түүнийг зөгнөлийг хамгийн зөв тайлбарлагч гэж үздэг.


 Олон хэмжээст орчлон ертөнц, 1-р боть

Хүн төрөлхтөн биднээс өөр соёл иргэншил оршин тогтнодог тухай баримт нотолгоог бага багаар судалж мэдсээр хүлээн зөвшөөрч эхэлж байна. Энэхүү номонд Атлантисын гарал үүсэл, тэдний мэдлэг, яагаад устсан тухай мөн Пирамидууд, Бермудын гурвалжин, Лох Нессийн мангас болон бусад гаригууд дээрх амьдрал гэх мэт дэлхий ертөнцийн нууцлаг зүйлсийг тайлбарлав. Энэхүү ном нь квант физиктэй хиллэдэг метафизикийн цогц ойлголтуудыг хүлээн авахад бэлэн байгаа уншигчдад зориулагдсан болно.


Олон хэмжээст орчлон ертөнц, 2-р боть

Энэ номонд Долорес Кэннон хорин жилийн турш
 регрессийн эмчилгээ хийх явцад олж илрүүлсэн
 метафизикийн илүү төвөгтэй ойлголтуудыг 
багтаасан болно.
Зэрэгцээ орчлон ертөнц нь бидний сонголттой 
хэрхэн холбогддог, бидэнтэй байнга
 тааралддаг ч анхаарч үздэггүй чухал 
мэдээллүүдийн тухай бичсэн. Хүн төрөлхтөний санаа 
зовдог бөгөөд тааварлашгүй олон асуудлуудыг 
тайлбарласан байна.
Үүнд: Бусад хэмжээстүүд, Бие махбод ба ДНХ-ийн өөрчлөлт, Тэнгэрлэг эх сурвалж, Сүнсний олон талууд, Амьдралын янз бүрийн хэлбэрүүд, 
Хойд дүр, Есүсийн эргэн ирэлт гэх мэт.


Таван амьдралын дурсамж

Долорес Кэннон олон жилийн судалгаан дээрээ үндэслэн сонирхолтой цаг үед амьдарч байсан эсвэл алдартай хүнийг мэддэг хүмүүстэй уулзаж байжээ. Тиймээс эдгээр сэтгэл хөдөлгөм үйл явдлуудын талаар "Нострадамустай хийсэн яриа", "Есүс ба Эссенес", "Тэд Есүстэй хамт алхав", "Үхэл ба амьдралын хооронд", "Сүнс Хирошимаг санаж байна" гэх мэт номнуудыг бичсэн байна.

Үл Мэдэгдэх Нисдэг биетүүд болон харь гаригийнхантай холбоо барьдаг байсан хүмүүсээс авсан мэдээлэл дээрээ үндэслэн "Цэцэрлэгийн хамгаалагчид", "Оддын сүйрлийн тухай домог", "Оддын өв", "Хамгаалагчид", гэх мэт дэвшилтэт метафизикийн цувралууд ар араасаа гарч ирэв. Мөн "Муруй шугаман орчлон" хэмээх сонирхолтой номыг ч бичсэн.


Есүс ба Эссенүүд. Мянган жилийн турш хийсэн яриа


Энэ номонд Есүсийн хувь хүний тухай, түүний намтар
түүхэнд урьд өмнө мэдэгдэж байгаагүй баримтууд, эртний 
оюун санааны мэдлэгийг хадгалдаг Кумран (Израиль) дахь 
алдарт Эссенес нийгэмлэгийн тухай өгүүлдэг. Хуучин ба Шинэ Гэрээний аль алинд нь тохиолдсон зарим гол үйл явдлыг 
Эссений тайлбартай уншигч та танилцах боломжтой болно.
 Энэ бол апокриф биш юм; Энэхүү номыг зохиогч мянга 
мянган жилийн өмнө амьдарч байсан хүн бөгөөд Кумран
 агуйгаас гаралтай Эссен, Есүхуа Бен-Иосеф (Есүс) -ийн 
орчин үеийн хүнтэй хийсэн ярианаас сэдэвлэн бичсэн болно.
 Энэ бол гайхалтай ном юм.




Сайн дурынхны гурван давалгаа ба Шинэ дэлхий

1945 онд Дэлхийн 2-р дайны үеэр атомын бөмбөг 
хаясныг бүгд мэдэж байгаа байх. Манай сансарт 
байгаа "Хамгаалагчид", маань дэлхий сүйрлийн ирмэгт 
ирснийг харсан. Тэд "гаднаас" буюу хөндлөнгөөс оролцох боломжгүй байсан ч "дотроос" нөлөөлөх боломжтой байв.

Дэлхий дээр сая сая жил амьдарсан хүмүүс үйлийн үрийн хүрдэнд тээглэв. Үүнээс гарах цорын ганц арга бол үйлийн үрийн мөчлөгт баригдаагүй цэвэр сүнснүүд юм. Ийнхүү дэлхийд тусламж үзүүлэхийг хүссэн сайн дурын 
ажилтнуудыг элсүүлэхээр зарласан байна.
Түүний ховсоор эмчлэх практикт Долорес эдгээр сайн дурынхны гурван давалгааг олж харжээ. Тэдгээрийн 
зарим нь "Эх сурвалж" -аас шууд ирсэн бөгөөд урьд
 өмнө бие махбодид амьдарч байгаагүй бол
 зарим нь бусад гаригууд болон бусад хэмжээстүүд дээр сансрын биет байдлаар амьдарч байсан боловч хүний биед төрөл авсан эдгээр сүнснүүд одооны дэлхийг Шинэ дэлхий рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой.




No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...