ДОЛОРЕС КЭННОН-ЗЭРГЭЛДЭЭ БОЛОМЖИТ ЕРТӨНЦҮҮДИЙН ТУХАЙ ЮУ ХЭЛЭВ.

 

Долорес Кэннон лекцийнхээ энэ хэсэгт зэргэлдээ, боломжит реалитигийн тухай ингэж тайлбарлаж байна. Цаг хугацаа бол иллюжин/ хоосон, ертөнц дээр огт байдаггүй зүйлийг хэмждэг нь ганцхан хүмүүс та нар байдаг гэж өөр оршнолууд хошигнодог гэнэ. Цаг хугацаанд бид гацсан, түүнийг өөрсдөө бүтээсэн байдаг гэнэ. Хэрэв гүнзгийхэн яваад харвал бүх амьдралууд нэг дор оршиж байгааг харна. Тэгэхээр бүх зүйл нэг дор тохиолдох биш, оршиж байдаг гэж ярих нь зүйтэй. Бүх зүйл эрчим, та өөрөө, шал, сандал гэх мэт таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөр өөр давтамжаар хэлбэлзэж байгаа эрчим. Бид амьдралдаа бүгд нэг зөрлөгтөй таардаг. Тэр чиглэлд явах уу эсвэл нөгөө чиглэлээр явах уу, алин дээр нь төвлөрөх вэ гэж шийдвэр гаргах хэрэгтэй болдог? Аль ч чиглэлээр явсан бидний амьдралууд өөр байх болно. Та нар өөрсдөө ч мэддэг, хэрэв энэ залуутай суувал амьдрал өөр байна, хэрэв тэр ажилд орвол миний амьдрал өөр байна гэж мэддэг. Тэгэхлээр 2 боломжоор явж болох таны амьдрал нэг нь нөгөөгөөс маш өөр байх нь тодорхой, тиймээс энэ зөрлөгүүд маш чухал байдаг. Тэгээд та нэг шийдвэртээ сонголт хийнэ. Гэхдээ та 2 сонголтын аль алинд эрчим (хүч) өгдөг. Тэгэхээр таны сонгоогүй нөгөө шийдвэрт юу тохиолддог бол? гэж хүмүүсээс асууж байна. Хариуг нь өөрөө ингэж тайлбарлаж байна: Тэр шийдвэр мөн реалити буюу бодит орчин болдог. Учир нь та нөгөө боломжыг оюун санаагаараа өөрөө бүтээсэн. Тэр өөр реалитид, өөр нэг “та” нөгөө шийдвэртэйгээ амьдарч эхэлдэг. Тэгэхээр оюун санаа бүтээхдээ ямар хүчирхэг гэдгийг энд харж байна. Бид тэр замаар явахгүй ч, тэнд бодит орчин бий болоод таны өөр хувилбар тэнд оршиж байдаг. Энэ милээн гүнзгий байгаа биз. Гэхдээ энэ шийдвэр дандаа том шийдвэр байх албагүй, таны гаргах ямар ч шийдвэрүүд байж болно. Жишээ нь: гэртээ суух уу эсвэл ажилах уу? машинаар явах уу, машингүй явах уу? гудамжаар хөндлөн гарах уу, үгүй юу гэх мэтээр таныг шийдвэр гаргах бүрт салаа реалити үүсч, нөгөө нэг “та” өөр хувилбараар үйлдэл хийж байдаг. Энэ үнэхээр оюун санааны тэсрэлт болмоор байгаа биз, ийм замаар тоо томшгүй олон реалитинууд нэг дор тохиож, оршиж байдаг байх нь. Тэгээд таны хувьд жинхэнэ нь аль вэ гэхээр, яг одоо таны төвлөрч байгаа нь жинхэнэ реалити болдог гэнэ. Долорес дээр ирсэн зарим үйлчлүүлэгчид хэлэхдээ: -Зүүдэндээ яг би өөр хотод, маш өөр зүйл хийгээд байгаа мөртлөө жинхэнэ юм шиг санагдаж байсан тэр юу болж байна вэ? гэж асуудаг. Тэр бол тэр хүний нөгөө тал нь өөр амьдралаар амьдарч байдаг гэж би хариулдаг. Гэхдээ далд ухамсрууд : -Олон амьдралууд руу өнгийж харах нь хүмүүсийг зөвхөн төөрөлдүүлэх тул нэг л амьдрал дээр, одоо төвлөрч амьдрах нь дээр гэж хэлдэг гэнэ.
Түүвэрлэсэн Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...