ДОЛОРЕС КЭННОН: ГИПНОЗООР ЭМЧЛЭГЧ

 

Долорес Кэнноныг сүнслэг болоод харийн ертөнцийг эрэн сурвалжлагчдын дунд мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр энэ амьдралдаа тайлж, эдгээж чадахгүй байгаа асуудал бэрхшээл, зовлонг гипнозын тусламжтайгаар урьд төрлийн санах ой руу сэргээж гогцоо, оньсыг нь тайлах замаар эмчилсэн 50 жилийн туршлагатай хүн байсан.
Ер нь бидэнтэй учирсан хүмүүс, үйл явдал, тэр бүү хэл тодорхой төрлийн өвчлөлүүд хүртэл урьд насанд маань болсон зүйлстэй гүн нарийн холбоотой байдаг байна. Утга учиргүй үйл явдал гэж үгүй, бүх юм хоорондоо маш нарийн уяалдаа холбоотой байдаг.
Урьд төрөлдөө амьтад байсан хүмүүсийн түүх, амиа хорлосон охин болон энэ төрөлдөө аав охин хоёр болон төрсөн урьд төрлийн эмгэнэлт явдлын дүрүүд зэрэг гипноз мэдээллийг уншиж байхад бүх зүйл бидний сонголт, мөн бүх зүйл хичнээн хэцүү байсан ч биднийг энэ төрөлдөө амласан амлалтандаа хүрч, энэ сорилтын ард нь гарах нь чухал туршлага байдаг гэдгийг ойлгох нь гол юм байна гэж санагдсан.
Гипнозд орсон хүмүүс урьд төрлөө санахаас гадна өөр гариг ертөнцөд төрөл авч байсан талаар, одоо дэлхий дээр болж буй энергийн шилжилтийн талаар, ирээдүйн талаарх зөгнөл болон хүн төрөлхтнийг дэвшүүлэхээр ирсэн төрөл авч байгаагүй өндөр хэмжээстийн оршихуйнууд хүний биед ирсэн талаар гээд маш сонирхолтой сэдвүүдээр ярилцсан лекц семинар номнууд гээд маш их бүтээлч амьдарсан байдаг.
Монгол хэл дээр Долорес Кэнноны чухал гэсэн номнуудаас хэн нэг нь одоог хүртэл орчуулж гараагүй байгаа. Харин та бүхэнд тун удахгүй номнуудыхан талаарх товч агуулгыг нь хүргэхээр бэлдэж байгаа болно.
Астрал аялалыг Долорес Кэннон хошигнон хэлэхдээ Сүнс: "За энэ физик биеийг унтаад сэртэл уйтгарлаж байснаас сайхан дураараа сэлгүүцээд ирэе" гээд сониуч хүслээр дуртай газраа чөлөөтэй аялаж яваад ирдэг гэдэг.
Учир нь сүнсэнд идэж амрах унтах хэрэгцээ байхгүй.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...