Свару: Сириусчууд Плейдчуудийн адил нэг төрөлтөн биш. Энэ нь тоймгүй олон төрөл зүйлтний цогц юм. Тэдний тухай олж мэднэ гэвэл маш олон янзын. Сириусын бүх оддын үрсүүд хүний биед байгаа юм биш. Дэлхийтэй хамгийн ойр сириусын илэрхий төрөлтнүүд бол Цетиасус буюу дельфин, халимнууд юм. Сүнслэг байдлаар тэд хүнээс илүү дэвшилтэт. Цогц соёл иргэншлүүд байлаа гээд бүгд дэвшилтэт гэсэн утгатай биш. Тэдэнд соёл иргэншил байх хэрэгцээ байдаггүй. Тэдэнд тийм хэрэглээ байх хэрэггүй. Тэдний бүх зүйл нь дотроо байдаг харилцаа холбоо, ертөнц гээд бүх зүйл тэдний гэр. Тэд эх сурвалжтай хүчтэй холбоотой илүү ойр байдаг юм. Тэд олон гаригуудад үрслүүлэгдсэн бөгөөд Тиамат, Дэлхий, Теммер болон бусад гаригуудад.
Гэхдээ тэд та бүхний асууж байгаа Сириусчууд биш л дээ. Та нарын асууж байгаа нь Египетийн соёлийн эх үндэс болсон төрөлтөн, гэхдээ Пирамидууд болон Сфинксийн байгууламжууд тэднээс өмнө Холбооныхноос гаралтай юм. Исис болон Иштар Сириусчуудтай хүчтэй холбоотой байсан. Түүнийг Сириус гэж андуурдаг бөгөөд тэр зөвхөн тэдэнтэй ажилладаг тэдний хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй байсан юм.
Гэхдээ тэд та бүхний асууж байгаа Сириусчууд биш л дээ. Та нарын асууж байгаа нь Египетийн соёлийн эх үндэс болсон төрөлтөн, гэхдээ Пирамидууд болон Сфинксийн байгууламжууд тэднээс өмнө Холбооныхноос гаралтай юм. Исис болон Иштар Сириусчуудтай хүчтэй холбоотой байсан. Түүнийг Сириус гэж андуурдаг бөгөөд тэр зөвхөн тэдэнтэй ажилладаг тэдний хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй байсан юм.
Гошиа: Уучлаарай Свару нэг зүйлийг тодруулая. Та Дэлхий, Тиамат, Эрра, Теммер дээр үрслүүлсэн гээд байгаа нь хүмүүс биш дельфинүүдийг хэлсэн биздээ?
Свару: Тиймээ, бусад гаригууд болон Дэлхий, Теммерт. Теммер бага хэдий ч бас далайтай байдаг. Би сүнсний тухай хэлээгүй төрөл зүйлтний хувьд хэлж байгаа юм. Хэдийгээр тэд хамааралтай, нэг нэгэнтэй холбоотой ойлголт ч гэсэн.
Гошиа: Дельфинүүдэд Сириус сүнс байдаг уу? Учир нь хүмүүсийн тухайд зарим нь Таягетийнх, зарим нь Центаурын оддын үрсүүд байдаг шиг.
Свару: Тиймээ, Сириус сүнсүүд өргөн тархсан байдаг, бусад төрөлтнөөс гаралтай дельфин сүнсүүд байдагт би эргэлзэхгүй. Гэхдээ сүнсний тухайд ямар нэгэн юманд харьяалагдах хамаарал байдаггүйг та нар санах хэрэгтэй. Энэ нь зүгээр л тухайн газар байх гэснээс болдог. Энэ бол туршлагын нэг хэсэг бөгөөд туршлага нь сүнсийг бага багаар тодорхойлж өгдөг юм. Сүнс бол туршлагын ахиц дэвшил дээр үндэслэдэг юм.
Гошиа: Аан, ойлголоо. Тэгвэл энд байгаа муурнууд ганцхан Урмагын биш, бас өөр төрөлтнүүдийн оддын үрс байж болохнээ? Хэрэв тэр муур бол цаанаасаа л тэр төрөл зүйлтний сүнс байдаг. Үүнийг хүний ойлголтоор ярьвал Урма оршнол хүний биед байгаа гэвэл илүү хялбар.
Роберт: Муур оддын үрсээр хүний биед дэлхийд ирсэн байж болох уу?
Свару: Гэхдээ зэрлэг муурын тухайд гэнэтхэн энэ тэр компаны менежэр болохоор үсрэхгүй, энэ тохиолдолд биетэд тохирохын тулд сүнсээ бий болгох олон туршлагуудыг тэд хуримтлуулах хэрэгтэй. Энэ бол давтамжтай холбоотой асуулт юм. Сүнс таарах давтамж руугаа л явдаг. Энэ бол тийм л хялбархан. Одоо Сириусчуудын тухай үргэлжүүлэе. Сириус А-ийн хэд хэдэн гаригт оршдог соёл иргэншил байдаг. Тэд өндөр хөгжилтэй, хүн төрхт, хөхдүү туяат бараан зэсэн арьстай, бага зэргийн 2 нутагтны (газар, усанд амьдрагч) ДНХ–тэй. Сириусчууд бас Маяан соёл иргэншилтэй их холбоотой байсан. Мөн өнөөдөр Дэлхий дээр олон тооны оддын үрсүүдтэй. Тэд том гэр бүл маягаар бие биетэйгээ ойр, олуулаа байгалын өгөгдөлтэй сууцуудад амьдрах хандлагатай.
Тухайлбал олон цонхтой нүхтэй хадан дотор юмуу зөөлөн сууцуудад байдаг. Энэ хэв маягийг 1920 оод оны дэлхийн Нувогын урлагтай харьцуулж болохоор, Барселон даяар байдаг ийм төрлийн барилгуудаас харахад Сириусчуудын нөлөө байгаа нь төстэй байдлаараа илэрхий байдаг. Дугуй хэлбэрийн органик цонхууд нь маш Сириус маягийнх юм.
Тухайлбал олон цонхтой нүхтэй хадан дотор юмуу зөөлөн сууцуудад байдаг. Энэ хэв маягийг 1920 оод оны дэлхийн Нувогын урлагтай харьцуулж болохоор, Барселон даяар байдаг ийм төрлийн барилгуудаас харахад Сириусчуудын нөлөө байгаа нь төстэй байдлаараа илэрхий байдаг. Дугуй хэлбэрийн органик цонхууд нь маш Сириус маягийнх юм.
Гошиа: Тиймээ би архитекторт дугуй хэлбэрт дуртай.
Свару: Тэдний бие биетэйгээ тийм ойрхон амьдардаг нь Таягетчуудын өнцгөөс зохицоход жаахан хүндрэлтэй. Хувь хүний хил хязгаар гэж бараг байхгүй. Таягетад хүмүүст хувийн орон зай хэрэгтэй байдаг. Энэ хандлага нь дандаа маргаан авчирдаг. Сириусчуудын хөлөг биднийхтэй мөргөлдөж, хөлөгт байсан хэд хэдэн Сириусчууд амь насаа алдахад хүрч, манай Теммерийн байлдааны хөлөгт том гэмтэл учирсан тохиолдол гарч байсан. Хэмжээгээр том 2 хөлөг ойрхон манювэр/эргэлт хийхэд тэд соронзон нөлөөгөөр бие биерүүгээ татагдах хандлагатай байдаг. Тэр нэг азгүй тохиолдол болохоос өмнө ойрхон явахгүй байхыг бид Сириусчуудад олон удаа хэлж байсан юм. Тэд ганцаараа байх биш, бусадтай ойрхон байх хандлагатай. Зүйрлэвэл дэлхий дээр маш их сул зайтай хагас хоосон машины зогсоол байлаа гэхэд чиний машины дэргэд чамайг хүсээгүй байхад тавьдаг.
Гошиа: Тиймээ би мэднэ, би далайн эрэг дээр хүмүүсээс хамгийн зайтай хол газар байж байхад гэнэтхэн эргэн тойронд хүмүүстэй болсон байдгийг анзаарсан. Хүмүүс яагаад тэгдэгийг би ойлгодоггүй.
Свару: Гошиа миний ярьж байгаа хандлага бол тэр юм.
Гошиа: Хүмүүс 5 нягтралаас дээш 7д,9 д Сириус, Плейядчууд дамжуулдаг гээд байдаг нь яаж тийм байгаа юм бэ? Тэдний хувийн тодорхойлолтууд нэгдчихдэг биш үү? 9д Сириан, Плейяд гэхээр энэ ангилал бүдгэрэхгүй юу?.
Свару: 5д, 6д гээс дээш бүх юм ертөнцтэй нэгдмэл, байрлал тодорхойгүй болдог. Үүнийг тодорхойлолтоор тодруулах боломжгүй, Плейядчууд 7 д, Сириусчууд 7 д гэж байх боломжгүй. Яагаад гэвэл тэдгээр нягтралд 3д хүмүүсийнх шиг юмуу 5д бид нарынх шиг хоёр туйл байдаггүй. Энэ нь бүх зүйлийг багтаадаг. Тэдгээр өндөр нягтралуудад байрлал алга болдог. Чи зөвхөн бодлоороо л ямар нэг юм ашиглахгүйгээр аялна. Аялж байгаа нь ердөө л санаа байдаг. Непалийн өндөр ууланд байгаагаар төсөөлөхөд л тэр даруй тэнд байх болно. Далайн эрэг төсөөлөхөд л болно. Мөн хөлгөө бодлоор төсөөлнө. Жинхэнэ хөлгийн шаардлагагүй. 7д Плейяд, Сириус гэх баримтыг харж үзвэл зарим нь тийм байдаггүй. Нэрээр ялгаж байгаа нь хоёрдмол байдлыг харуулж байна. Зөвхөн Сириус, Плейяд амт оруулсан илгээлтийг зорилготой өгч байгаа юмуу дамжуулж байгаа хүний өөрийн төсөөлөл байдаг. Эсвэл зүгээр л 5д Сириус биетийн дамжуулалт хийж байгаа хэрэг юм.
Гошиа: Хэн нэг хүн 7д Плейядийн Ейнаг дамжуулж байна гэвэл Ейна гэх тодорхойлолт илүү ертөнцийнх болох учраас зөвхөн Плейяд амт оруулсан байгаа юм байна, тийм үү?
Свару: Хэрэв Ейна тэгж хүссэн бол болно, гэхдээ тэр яг Ейна ч биш байж болно.
Гошиа: Ейна Сириус маягийн дамжуулалт хийж болох уу?
Свару: Тиймээ, тэнд бүх зүйлийг багтаасан болохоор болно.
Гошиа: Би сайн ойлголоо.
Свару: Үүнийг тайлбарлах юмуу ойлгох үндэс нь хоёрдмол гэх ямар нэг барьцтай зүйл байхгүй байгаа явдал юм.
Гошиа: Би ойлголоо. Дельфинчүүдийн тухайд эргээд асууя. Дельфин оддын үрс Хүн оддын үрс хоёр өөр аватар/биед л байгаа болохоос ижилхэн үү?
Свару: Сириусчууд зөвхөн нэг төрөл зүйлтэн биш, тэд олон төрөл зүйлтний бөөгнөрөл бөгөөд бүгдээрээ оддын үрстэй. Тэр байтугай Сириус дээр бүр эерэг рептилүүд ч байдаг. Урмачууд (муур төрөлтөн) байдаг. Тэдний колонууд их хэмжээгээр байдаг тухай Урмагын тухай ярихдаа би хэлж байсан. Дээр дурдсан хөлгийнхөө зайг тооцдоггүйчүүд бол хүн төрхтнүүд юм.
Гошиа: Энэ зураг дээрх шиг мөн үү?
Свару: Тиймээ, бүр ч тийм хөх биш, зэс маягийн арьстай, үл ялиг хөх туяатай, харахад хялбархан. Тэдгээр төрхтнүүдийн нүүрний хэлбэр маш Египет маягийн. Хөхдүү арьстантай өндөр соёл иргэншлүүд Андромедэд бас байдаг. Мөн Селестүүд гэж өргөн тархсан усны соёл иргэншил Сириус Б дээр байдаг. Аквамэн буюу усны хүн гэх ойлголт тэднээс гаралтай. Тэдэнд хүйс байдаг юмуу хэрхэн үрждэг вэ?
Свару: Сириус А дээр байдаг нийтлэг хүн төрхтнүүд сексээр үрждэг. Тэд бүгд хагас усны бөгөөд 2 нутагтны өндөр гентэй. Сириусээс ирсэн бүхэн усных биш л дээ. Гэхдээ ихэнх нь тийм байдаг. Бүсүүдэд Тиамат болон Теммер шиг усан гаригууд ноёрхдог. Теммер гэхдээ олон арлуудтай.
Гошиа: Тэд найрсаг, шинжлэх ухаанч, хөгжимчин үү?
Свару: Тэд холографик/дүрслэл ихтэй. Бүх зүйлээс бага багахан авсан. Тэд уран барималд хүчтэй дурладаг. 3д нягтралуудад тэд уран бүтээлч байдлаа архитектороор илэрхийлдэг.
Свару: Тиймээ дэлхий дээр өндөр хөгжилтэй усны биетүүдийн талаар өргөн тархсан домгууд байдаг. Ургамал, урлаг, архитекторыг бүтээсэн тухай гардаг. Дэлхийд Сириусын ганцхан төрөлтний нөлөө байдаггүй, маш олон төрөлтнүүдийн иргэншлүүдийнх байдаг. Урма биш мөртлөө мууран төрөлтнүүд гээд дэлхий дээр Плейядчуудын ганцхан төрөлтөн байдаггүй шиг.
Гошиа: Тиймээ, хүмүүс Плейяд гэхээр нэг төрөлтөн юм шиг яриад байхаар би дургүй. Сириусчууд ч бас адилхан. Бид төрөлтөнг төрөл зүйлээр нь тодруулах хэрэгтэй.
Свару: Битгий санаа зов. Бид танилцуулахад хүмүүс бага багаар ойлголтоо өөрчлөх болно.
Гошиа: Баярлалаа, Свару
No comments:
Post a Comment