Наскагийн соёл


Перу улсын Жуманагийн талд орших эртний түүхтэй Наска ба Палпа тосгонуудын хооронд 80 км сунаж тогтсон дусал ч усгүй хуурай цөл болох Наска хүн төрөлхтний тайлж чадаагүй нууцуудын нэг эртний дүрслэл бүхий зөвхөн өндөрлөг болон эгц дээрээс нь л бүрэн харагдахуйц аварга том шугамуудыг өөртөө хадгалж байдаг.
Энгийн нэгэн шулуунаас эхлээд геометрийн дүрсүүд (онгоц буучихаар зассан тэгш талбай), цаашилбал соно бялзуухай, аалз, том толгойтой харийн хүн, сармагчин, загас, тэмээн гөрөөс болон гүрвэл зэрэг амьтдыг дүрсэлсэн эл оньсого мэт учир битүүлэг олдворууд нь МЭӨ 200-аас МЭ-ний 700 оны хооронд хамаардаг Наскагийн соёлын нөлөөгөөр бий болсон гэж шинжлэх ухааны эрдэмдэт үздэг юм.
Агаарт нисэх ямар нэгэн төхөөрөмжгүй байсан тэр үеийн Наскачууд дээрх олдворыг бүтээж болох талаар бодоход их л эргэлзээтэй.

Хайрга чулууг зөөж асгахад Наскагийн цөлийн төмрийн оксид бүхий гадаргуу гарч ирдэг байна. Энэ нь өндөрлөг дээрээс харахад Наскагийн талын улаавтар хайрга чулуунаас тодрон харагддаг. Магадгүй таньд юуны төлөө тэд үүнийг бүтээвээ гэдэг асуулт сонин байж магадгүй л дээ. Үүн дээр эрдэмтдийн байр суурь нилээд зөрөөтэй байдаг юм.
Нэг хэсэг нь Наскагийн үеийн хүмүүс бурхан тэнгэрээ биднийг дээрээс харж байдаг гэсэн үзлийн улмаас тэдэндээ харуулах гэж аварга том дүрслэлүүдийг бүтээсэн гэж үздэг бол зарим хэсэг нь тэр үеийн хүмүүсийн ашиглаж байсан технологи нь ийм том хэмжээний мөн дээр нь ямар нэгэн мэдэгдэхүйц алдаагүй аварга том дүрслэлүүдийг бүтээж чадахгүй байсан ба эдгээрийг харь гарагийнхан манай дэлхийтэй харилцаа холбоо тогтоох зорилгоор бүтээсэн гэж үздэг. Нутгийн индианчууд одоо ч харь гарагийнхан үе үе ирдэг, бас хүн-шар шу­вуу хэмээх дүрс шөнөдөө шу­вуу болж хувирдаг хэмээн батал­даг. Алтлаг гялалзсан арьстай хүн төст биетүүд шөнөжин ми­нерал ухаж өглөөгүүр явдаг ба дараа нь очиж харахад трапец хэлбэрийн ул мөрүүд байдаг гэнэ.
Доорх богино бичлэгийг үзнэ үү






No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...