51 –р бүс

 


51 –р бүс буюу Невадагийн цөл дэх цэргийн бааз одоог хүртэл бидэнд нууцлаг байсаар байна. Энд харь гаргийн технологийг судалж,хадгалах, тест хийж хөгжүүлэлт явуулдаг юм байна. Боб Лазар нь 1988- 1989 онуудад харийн хөлөг онгоц болон тийрэлтэт онгоц үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаад телевизд ярилцлага өгснөөс болоод ажлаасаа халагдсан гэнэ. Тэр харсан зүйлээ хэзээ ч ярихгүй гэж гарын үсэг зурсан ч телевизийн ярилцлагын үеэр олон нууцыг задалсан байна. https://www.youtube.com/watch?v=Q27InJVoD0E



Бидэнд харагддаг хөлгүүд ихэвчлэн тагнуулын зориулалттай хөлгүүд байдаг бөгөөд эх хөлөг нь дэлхийтэй ойролцоо сансарт байрлах ба ямар ч гагнаасгүй 240км урт хөлөг онгоц хүртэл байдаг талаар мөн дурсан байна.
Moscovium буюу Елемент 115 нь супер хатуу металл ба бидний өдөр тутмын хэрэгцээнд одоо хүртэл нэвтрүүлээгүй нууцалсан хэвээрээ. Энэ элементийг харийн технологи судлаж байж гаргаж авсан гэх бөгөөд харь гаргийн хөлөг онгоцны түлш шиг ашигладаг гэнэ.Тус элемент нь хөлөг онгоцны эргэн тойронд таталцлын хүчийг үүсгэдэг байна. 51-р бүсэд ажиллаж байсан гэдгээ мэдэгдсэн ганц хүн нь Боб Лазар биш юм. Микро биологич мэргэжилтэй Дан Буриш мөн

1996 онд гарсан Dreamland хэмээх баримтат кинонд 71 настай механикийн инженер Билл Ухаусын ярилцлага багтсан бөгөөд тэрбээр өөрийгөө 1950-аад оны үед 51-р бүсэд ажиллаж байсан гэжээ. Мөн тэрбээр "J-Rod" гэж нэрлэгдсэн харийн хүнтэй хамт ажилладаг байсан хэмээн ярьсан нь ихээхэн шуугиан тарьж байв.




No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...