Боб Лазар: 51-р талбай ба Нисдэг таваг


Нууцлаг бөгөөд алдарт 51-р талбайн тухай мэдээлэгч Боб Лазарын түүхийг өгүүлэгч баримтат кинонд юу гардаг бэ?
Баримтууд:
1980 онд 51_р_бүс -ийн нууцийг ил болгосон ​​гайхалтай хүний түүхийг харуулсан кино бөгөөд Боб Лазар 51-р бүсийн ойролцоох S-4 нэртэй байгууламжид байхдаа нисдэг таваг дээр ажиллаж байснаа илчилжээ.
Боб Лазар Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT) физикийн магистрын зэрэг, Калифорнийн Технологийн Институтэд (Caltech) электрон технологийн магистрийн зэрэг хамгаалсан гэж мэдэгдэж байсан.
1989 оны 5-р сард Боб Лазар Лас-Вегас хотын KLAS телевиз дээр эрэн сурвалжлах сурвалжлагч Жорж Кнапптай хийсэн тусгай ярилцлагад оролцов. Боб ярилцлагад “Деннис” хэмээх зохиомол нэрийг ашигласан бөгөөд нүүрээ нууж жинхэнэ нэрээ ч нууцлав. Тэрээр эдгээр нууцуудийг хэлснийхээ төлөө асуудалд орох тул өөрийгөө хамгаалахын тулд үүнийг хийх ёстой гэж мэдэгдэж байжээ. Ингээд 9 сарын дараа өөрийн жинхэнэ нэрээр ярилцага өгсөн байна. Түүний хэлснээр үнэхээр хэцүү асуудлууд ар араасаа гарч ирсэн гэнэ. Хэд хэдэн удаа байцаагдаж 150 цагийн олон нийтийн ажил хийж, торгуулж байжээ. Тэдний хариулдаг ганц үг бол “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэсэн үгийг хэлээд хүссэн аргаараа дарамталдаг гэнэ.
Энэхүү зоригтой гэрчлэлийн дараа хэн нэг нь түүнийг нийгмээс тусгаарлан устгахаар шийдсэн бололтой. Урьд нь ажиллаж байсан газрын бүртгэл, даатгалын дэвтэр, сургуулийн бүртгэл хүртэл алга болсон гэнэ...
Юу нөлөөлж, юуг нуухын тулд ингэж их шаргуу ажилсан байж болох бэ?
Тэрээр хэд хэдэн нисдэг тавгийг харийн хөлөгнөөс урвуулах аргаар бүтээсэн инженерчлэлд оролцож байсан ба засгийн газар үүнийг олон нийтээс зориуд нуун дарагдуулсан гэжээ. Мөн АНУ-н засгийн газар манай ертөнцийг бүрэн өөрчилж чадах технологиуд байгааг мэддэг бөгөөд тэд харь гаригийн амьдрал байдгийг бас мэддэг гэж мэдэгдсэн.
"Хөдөлгүүрийн систем нь таталцлын хүчний эсрэг ажилдаг хөдөлгүүрийн систем бөгөөд тэжээлийн эх үүсвэр нь эсрэг бодисын реактор юм. Энэ технологи бидний ШУ-нд огт байдаггүй." - Боб Лазар Жорж Кнаптай хийсэн ярилцлагаадаа тайлбарлаж байв.
Дамжуулалтаараа Groom Lake байгууламжийн 51-р гол байгууламжаас урд байрлах Папуз нуурын ойролцоо байрлах S-4 нэртэй байгууламжид ажиллаж байхдаа сүүлийн 10000 жилийн турш дэлхийтэй холбоотой байгаа оддын системийн Зета Ретикули гаригаас ирсэн Саарал хэмээн нэрлэдэг харь гаригийнхны оролцооны тухай ярьсан.
Лазарын тухай кино
Bob Lazar: Area 51 & Flying Saucers хэмээх баримтат кинонд найруулагч Жереми Корбел Боб Лазарын бараг итгэмээргүй түүх, 1989 оны алдарт ярилцлагаас хойш болсон бүх түүхийг өгүүлдэг.
Тус кинонд Лазарын түүхээс мөн түүний дотор хэд хэдэн удаа цагдаад байцаагдаж байсан, Лазарын ажиллаж байсан United Nuclear лабораторийг хүртэл ХМТ дайрч орсон талаар үзүүлдэг байна. Химийн хорт бодис хайж байсан гэж дараа нь мэдэгдсэн ч , мэдээж тэнд ямар ч хууль бус хорт бодис байгаагүй тухай олон тулгарч байсан бэрхшээлүүдийг оруулсан байна.
Бобыг өөрийнхөө түүхээр дамжуулан тэдний нууж байсан бүх үнэнг нь сая сая хүнд ярих гэж байсан төслийг зогсоох гэж дарамтлаж, айлгах гэж байсан уу? Магадгүй тэд түүнийг дарамтанд оруулж байгаад чимээгүй байхыг хүсч байсан байх.
Ямар ч байсан түүнийг байнга хянаж байсан байдаг.
Энэхүү кино нь Лазар болон түүний түүхийг мэдэхгүй хүн бүхэнтэй тус киногоороо таньтай холбогдож танилцах боломжийг олгож байгаа юм. Түүний гэрчлэл үнэхээр гайхалтай бөгөөд ил гарч хүмүүст үнэнийг хуваалцах нь хичнээн хэцүү амь амьдралаа золиосолдог болохыг харуулдаг.


Энэ нь үл мэдэгдэх нисдэг биет эсвэл харь гариг сонирхож буй жирийн хүмүүст хүртэл чухал ач холбогдолтой зүйл гэдгийг би мэдэрсэн, учир нь энэ нь дамжуулагч нарын туулж өнгөрүүлдэг зүйлийг жинхэнэ утгаар нь мэдрэх, холбогдох боломжийг олгодог.
Хэрэв та 51-р талбайн нууцийг ил болгосон хүний үгийг өөрийнхөн амнаас сонсохыг хүсвэл Боб Лазар: 51-р талбай ба нисдэг таваг киног заавал үзээрэй гэж зөвлөе.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...