Анагаагч ор

 Анагаах орны тухай

3 төрлийн анагаах ор байдаг. 1. Холографик анагаах ор 2. Өөр эх үүсвэрээр тэжээгддэг биеийн эд эс, хэсгүүдийг нөхөн төлжүүлдэг ор 3. Дахин атомжуулдаг ор- биеийн бүх хэсгийг толгойноос хөл хүртэл 2-3 минутийн дотор нөхөн төлжүүлдэг. Энэ
дэвшилтэт технологи тухайлбал 80 настай эмэгтэйд ямар нөлөөтэй байх вэ? Тэрээр 3 минутаас багагүй хугацаанд эргээд 30 настай болох юм. Түүний амьдралаас 50 гаруй жил хасагдана. Одоо тэр хүүхэдтэй болж, хүсвэл дахин гэр бүлтэй болж болно. Энэ зохиогч анагаах орыг мөнхийн залуу насны оргилуур гэж үзэж байна.
Анагаах ор биеийн өө сэвийг засдаг.
Энэ технологи хэсэг хугацаанд байсан, тэнгэрээс гэнэт унаад ирсэн зүйл биш ээ.
Үүнийг хүмүүсээс удаан хугацаанд нууж байсан. Мөн энэ технологи дэлхийгээс гаралтай, хүний бүтээсэн зүйл ч биш. Үүнийг сайн санаат харь гаригийхан хүмүүст өгсөн.
Анагаах ор тачион энерги, плазм энерги дээр суурилдаг. Хөрс, агаар мандал, ус болон орчлон ертөнц дээрх бүх зүйл плазмын энерги, гагцхүү чичирхийллийн давтамжаар өөр хэлбэрүүд юм. Анагаах ор бол хянаж болохоор хиймэл оюун ухаан, компьютер юм. Энэ нь MRI/ хэт авиан оношилгоо шиг ажиллах бөгөөд хоолойд орж суухад таны биеийг эргэлдүүлж өвчнийг оношлохын тулд соронзон чичиргээ, резонансын нэвт ажиглалт хийдэг.
Анагаах ор таны арьс, булчингийн эд эс, эрхтэнгүүд гээд биеийн бүх зүйлийг нэвт харна. Тэр бүгдийг дээрээс доош цусны микро түвшинд хүртэл харуулдаг. Дараа нь таны ДНХ-г тодорхойлж, биед дотоод бүрэн анализ хийнэ. Түүнийг хийснээр элдэв өвчин, генетикийн гажиг зэргийг оношлоно. Тухайлбал 4 р зэргийн цусны хавдартай хүн байлаа гэхэд 2.5 минутын дотор ямар нэг гаж нөлөөгүйгээр анагаагдана.
Хэрэв эд эрхтэнгээс тайрагдсан бол анагаах орны дахин атомжуулах явц эрхтнийг хэзээ ч тайрагдаагүй юм шиг төлжүүлнэ. Учир нь таны бие чичирхийллийн давтамж, резонансаа үлдээдэг юм. Эрхтэн тайрагдах юмуу ажиллагаагүй болоход бие өөрийгөө эргэн санаж байдаг тул анагаах ор болох хиймэл оюун ухаан биеийн чичирхийллийн давтамж, ДНХ-д холбогдон эрхтнийг нөхөн сэргээдэг байна.

Ранд өөрөө олон жил хавдрын тухай судалгаа хийсэн хүн юм. Тэрээр анагаах орны тусламжтайгаар хавдрыг маш хямд, маш хялбархан анагааж болно гэж хэлж байна. Анагаах орны тусламжтайгаар хүмүүсийн хавдар алга болно. Химийн эмчилгээ бол хоцрогдсон арга. Үндсэндээ бүх төрлийн өвчин эдгэнэ. Ранд хэлэхдээ анагаах орны бүхий л явцыг хүмүүс итгэж боломгүй, уран зөгнөл гэж харж байгаа. Хэн нэгэн саяхан хийсэн байна. Хэн ч ийм ор байдагт итгэхгүй байгаа учраас олон тоо хэмжээгээр үйлдвэрлээд, тараан хуваарилахад бэлдэх хэрэгтэй.
Та анагаах оронд байхад ямар нэг радиацын хор, зовиуртай шатаар дамжихгүй. Энэ нь муухай үйл явдал ч биш. Та ямар ч зүү тариургүйгээр гүн нойрсоод, сэрээд толинд харахад таны таагүй арьс алга болсон байх болно. Таны буурал үс эргээд 20 настай үеийнх шиг болно. Мөн нүд, сонсгол, амтлах, үнэрлэх чадварууд адилхан, төгс залуухан төлөвт эргэн сэргэнэ гэж хэлж байна. Шинэ дэлхий, шинэ эрин, шинэ хүмүүс бидний амьдарч байснаас огт ялгаатай өөр байх болно. Эдгээр технологууд аль хэдийн байна, харин одоо тэднийг хүмүүст аюулгүй хүргэх, ашиглах л асуудал үлдээд байна.
Орчуулсан Д. Энхжаргал

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...