Эрт цагаас хойш Египетийн Сфинкс олон нууцыг хадгалсаар ирсэн ч, түүний нууцыг хэн ч тайлж чадалгүй өдий хүрсэн билээ. Энэ аварга хөшөөг хэн, хэзээ, ямар зорилгоор босгосон юм бэ?
Сфинкс буюу Айдсын Эцэг
Хуфу хааны бунхан гэж нэрлэгддэг ч Грек Латин дуудлагад хувирсаар Хеофсийн пирамид гэх энэ агуу Их сац суврагыг барих үеэр Сфинксийг босгосон гэж үздэг байсан. Гэтэл Их пирамидуудыг барьсан талаар бичсэн эртний папирусан дээр Сфинксийн тухай огт дурдаагүй байдаг. Эртний египетчүүд дээрх нүсэр барилгуудыг барихад гарсан зардал зэргийг нэгд нэгдгүй бичиж тэмдэглэсэн атлаа Сфинксийн талаар нэг ч үг дурсаагүй байх нь байж боломгүй хэрэг. МЭӨ 5-р зуунд Геродот өөрөө (Түүхийн эцэг хэмээн алдаршсан, эртний Грекийн түүхч) Гизийн пирамид дээр ирж барилгын явц болон бусад жижиг сажиг зүйлсийн талаар маш тодорхой тэмдэглэл хөтөлсөн байдаг.
Тэрээр «Египтед үзэж харсан, сонссон болгоноо» бичиж үлдээсэн ч, Сфинксийн талаар аанай л юу ч дурссангүй. Геродотоос өмнө Египтед Гекатей Милетский, дараа нь Страбон нар ирсэн юм.
Тэдний тэмдэглэл бичээс үнэхээр агуу ч, Сфинксийн тухай ганц ч мөр байхгүй. 20 метрийн өндөртэй, 57 метрийн өргөнтэй энэ аварга байгууламжийг грекчүүд харахгүй өнгөрнө гэж байх уу? Энэ асуултын хариуг Ромын байгаль судлаач Плинийн «Дэлхийн түүх» номноос олж болох юм. Түүний амьдарч байсан цаг үед (МЭ I зуун) Сфинксийг баруун зүгийн цөлөөс хийсэн ирдэг элснээс байнга цэвэрлэдэг байсан тухай тэр дурдан бичсэн байдаг. Үнэхээр Сфинксийг 20-р зуунд ч гэсэн элснээс ухан гаргаж байжээ. Агуу пирамидуудыг барих үед элсэн доор байж байсан болж таарсан. Тэгэхээр Хеофсоос өмнөх үеийнхэн барьсан болж таарав. Харин тэд хэн бэ?
Пирамидаас ч урт настай
Сфинкс пирамидуудыг бодвол маш ихээр эвдэрч, нурж байгаа тул сэргээн засварлах ажил гарцаагүй шаардлагатай болсон. Уг ажлын явцад Сфинкс бидний боддогоос хамаагүй урт настай байх гэсэн таамаглал эрдэмтдэд төржээ. Профессор Сакужи Иошимура тэргүүтэй Японы археологчид эхо локатороор Хеопсын пирамидийг дурандаад, дараа нь мөн энэ аргаар Сфинксийг судалжээ. Ингэтэл Сфинксийн чулуунууд пирамидийнхаас эртнийх гэсэн дүгнэлт гарч тэднийг гайхашруулсан байна. Энд яг чулууны нас биш, харин тэдгээрийг боловсруулсан хугацаа яригдаж байгааг анхаараарай.
Япончуудын дараагаар гидрологчдын баг ажиллаж, бүр ч гайхалтай мэдэгдэл хийсэн байна. Сфинксийн чулуун гадаргуу дээрээс усны хүчтэй урсгалын улмаас үүссэн элэгдлийн ул мөр олджээ. Эхлээд Нил мөрөн эрт цагт шал өөр газраар урсаж, Сфинксийг сийлсэн хад чулууг угааж байсан байх гэж таамаглаж байв.
Гэтэл гидрологчид «Энэ элэгдэл нь Нил мөрний уснаас биш, харин бүр эртний усан галвын ширүүн урсгалаас болж үүссэн» гэсэн санаанд оромгүй дүгнэлт хийжээ. Судлаачид энэ гамшгийг МЭӨ 8 мянганд болж, усны урсгал умраас өмнө зүгт чиглэсэн гэж тогтоожээ. Харин чулууг үргэлжлүүлэн судалсан Их Британы эрдэмтэд галав юүлсэн хугацааг цаашлуулж, МЭӨ 12 мянган гэж тогтоожээ. Ихэнх эрдэмтэд МЭӨ 8-10 мянганд дэлхий дээр Их галав юүлэлт болсон гэж үздэг нь дээрх дүгнэлттэй тохирч байгаа юм.
Сфинкс яагаад өвдчихөв өө?
Сфинксийн сүр жавхланг биширсэн араб мэргэд “Энэ аварга цаг хугацаанд ялагдашгүй” гэж хэлж байсан удаатай. Гэвч өнгөрсөн хэдэн мянган жилд энэ хөшөө нилээд зовлон үзсэнд юуны өмнө хүмүүс бид буруутай. Эхлээд мамлюкууд Сфинкс руу нум сумаар харваж сургууль хийдэг байж, дараа нь наполеоны цэргүүд ч үүнийг дуурайж байжээ.
Египетийн нэг захирагч хөшөөний хамрыг хугалах зарлиг буулгаж байсан бол, англичууд чулуун сахлыг нь хулгайлан авч Британийн музейд аваачжээ. 1988 онд Сфинксээс том гэгч чулуу салан унасан байна. Түүний жин нь 350 кг байсанд хүмүүс айх гайхах зэрэгцсэн гэдэг.
Ингээд олон төрлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс байгуулж, Сфинкс чухам юунаас болоод нурах гээд байгааг тогтоох даалгавар өгчээ. Тал бүрийн судалгаа, шинжилгээ хийсний эцэст эрдэмтэд Сфинксийн толгойд далд боловч, маш аюултай ан цав гарсныг илрүүлжээ. Түүнчлэн чанар муутай цементээр өнгөн талд нь тавьсан нөхөөс бас хурдан элэгдэх аюултай байгааг ч тогтоожээ. Сфинксийн савар ч хүнд байдалд орсон.
Голдуу хүний хүчин зүйл Сфинксийг гэмтээж байгааг эрдэмтэд анхааруулсан
байна: автомашины хөдөлгүүрээс ялгарсан хорт хий, Кайр хотын үйлдвэрийн утаа зэрэг нь хөшөөний нүх сүвээр орж аажмаар нурааж байгаа гэнэ.
Сфинксийн хөшөөг яаралтай сэргээн засварлах шаардлагатай болсон бөгөөд эс тэгвээс толгой нь салж унахад тун дөхсөн байсан гэнэ. Египетчүүд энгийн цемент ашиглан засварласан хэдий ч чанарыг нь улам дордуулжээ.
Алдарт Сфинксийн толгой дотроос юу олдсон бэ?
Америк-Египетийн хамтарсан баг Сфинксийн хөшөөнд анхны сэргээн засварлалт хийсэн юм. Ажил эхний шатандаа явж байхад Францын инженер Эмили Баразигийн удирдлаган дор хөшөөнөөс элс зайлуулах ажил хийж байсан Мохамед Абд аль-Мавгуд Фай гэх нэгэн хүү Сфинксийн чихний доод талд нэгэн нүх байгааг анзаарч ахлагчид хэлж байсныг тэрээр хожим нь санажээ.
Мохамедийн хэлснээр тэрхүү нүхээр толгойн дотор орох боломжтой байсан гэнэ.
Энэхүү хачирхалтай зүйлийг олж мэдсэн Зах Хавасс, Марк Ленер тэргүүтэй "Америкийн Египет судлалын төв"-ийн гишүүд Сфинксийн хэврэг байдлыг үл харгалзан, гар чийдэн барин дотогшоо орсон байна. Сонирхолтой нь тус барималтай холбогдох эртний болон дундад зууны үеийн домог яриануудаас байдал огт өөр байв.
Толгой дотор 1 метр өргөн, 9 метр урттай, 2 нарийн хонгил байж. Тус хонгилын нэг нь хөшөөний эх бие тийш чиглэж байсан бол нөгөөх нь эгц доош бууж чулуун дэвсгэрт тулж байжээ.
Мөн хоёр хонгил хоёулаа 90 градусын өнцөг үүсгэсэн, хана нь өнгөлгөөгүй, энгийн байдалтай байж. Удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд тэрхүү хонгилыг дээрээс нь эхэлж, доош барьсан нь тогтоогджээ. Үүнээс гадна тэнд шат маягийн зүйл байсан нь хонгил руу уруудах замыг хялбарчлах үүрэгтэй аж.
Гэвч хонгилоор цааш явж, нарийн судалгаа хийх оролдлого хөшөөний хэврэг байдлаас шалтгаалан удаа дараалан бүтэлгүйтсэний зэрэгцээ Египетийн эрх баригчид ихээр дургүйцэж байжээ.
Гэвч энэ нээлтийн дараа Египетийн эрх баригчид Сакужигийн багийнхныг Египетэд очих эрхийг насан туршид нь хасаж, энэхүү дурсгалын нууцад өөрсдөө анхаарал хандуулахаар шийджээ.
Тэр жил Америкийн геофизикч Томас Добеки дээрх нээлтийг сейсмологийн судалгаагаар бататгажээ. Тэрээр Сфинксийн баруун хөлний доорх жижиг хэсгийг л судлаж амжсан бөгөөд харамсалтай нь мөн л Египетээс хөөгдсөн аж.
Үүний дараа эрдэмтэд 10 жилийн турш хаалгыг нээх чадвартай робот бүтээх ажилд шамдан оржээ. 2003 онд роботыг амжилттай оруулж чадсан бөгөөд хаалга онгойсны дараа гүн рүүгээ явах тусам хонгил нарийссаар байв. Ингээд хэт нарийн байсан учир робот цаашаа нэвтэрч чадаагүй ч цаана нь дахин нэг хаалга байгааг мэдэж чадсан юм.
Ингээд дараагийн роботыг 2013 онд дахин оруулсан байна. Үүнээс хойш жуулчдыг Сфинкс руу явахыг хориглосон бөгөөд судалгааны үр дүнг нууцалсан учир шинэ мэдээлэл гараагүй аж.
2013 онд оруулсан робот хонгилын хоёрдахь хаалгыг амжилттай нээсэн. Сфинксийн урд 2 хөлийн хоорондох газраас үйл ойлгогдох бичээс бүхий чулуун хавтан олдсон бөгөөд тус бичээсээр Сфинксийн дор байрлах нууц өрөөг заасан байжээ. Малтлагын үр дүнд Египетчүүд нэг төрлийн үүдний танхим гэмээр анхны өрөөг илрүүлж чадсан аж. Судлаачид тэндээс дахин доошоо явахад дугуй танхим байсан ба тус танхимаас Их пирамидууд руу явсан 3 хонгил байж.
Үүнээс цааш хачирхалтай мэдээллүүд цацагдсаар байлаа. Жишээлбэл: хонгилуудын нэг нь шинжлэх ухаанд танигдаагүй энергиэр халхлагдсан байсан учир орох боломжгүй байж.
Үүний дараа, газар дор байрлах 12 давхар байшинг илрүүлсэн байна. Энэхүү барилгын өргөн нь 10 км, урт нь 13 км байсан нь байшин гэхээсээ илүү бүтэн хотыг санагдуулна.
Дашрамд дурдахад, Кейси сангийнхан Египетүүдийг хүн төрөлхтөнд үл мэдэгдэх технологийн хүчийг агуулсан археологийн олдвор болох "Египетчүүдийн оюун ухааны шүтээн гэгддэг Тоот бурхны саваа"-г олсноо нуусан гэж үзжээ.
Египетийн засгийн газраас энэхүү олдворын зарим нь үнэн болохыг батласан юм. Ийнхүү Сфинскийн хөшөөн дор газар доорх хот байдаг нь батлагдсан боловч хүн төрөлхтний тайлагдашгүй нууцын нэг хэвээр байна.
Түүнчлэн Захи Гавас болон доктор Жозеф Мартин Шор нарын ахалсан судалгааны багийнхан Сфинксийн урд хөлний дороос нарийн хонгилруу ордог нууц танхимыг илрүүлжээ.
Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн тус хонгилыг хаана төгсөж байгааг мэдэж чадсан ба энэ нь 32 метрийн гүн нүх рүү ороод төгсөж байж. Нүхний ёроол хэсэгт их хэмжээний ус байсан бөгөөд усыг соруулж авсны дараа дороос нь голдоо хар боржин чулуун бунхан бүхий 4 тулгуур баганатай оршуулгын танхим олджээ. Эртний судруудад үүнийг муугийн ёр хэмээн тэмдэглэсэн байдаг учир бунханыг нээж зүрхлээгүй байна.
Түүнчлэн нутгийн иргэд эртний домог, хууч ярианд маш ихээр итгэдэг учир бунхныг нээвэл үймээн самуун дэгдээж болзошгүй байлаа.
Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ болон зөн билэг, далд ертөнцтэй холбогдох бүх мэдээллүүдийг нэгтгэн анализ хийсний үндсэн дээр Египетийн эртний эд зүйлс судлалын байгууллагаас Агуу Спинкс болон түүнтэй холбогдох судалгааг зогсоохыг шаарджээ.
Хэрвээ Сфинкс газар доорх ус, элсээр бүрхэгдсэн зүгээр нэг чулуулаг байсан бол Египетийн засгийн газраас судалгаа хийхийг хориглох шаардлагагүй байсан биз ээ. Тэд тэндээс тогтсон онолтой зөрчилдөх ямар нэг чухал олдвор олмогцоо ийнхүү судалгааг зогсоож, мэдээллийг нууцалсан байх магадлал өндөр юм.
Нууц өрөө
Алдарт зөнч Эдгар Кейси: Египетийн Сфинксийн баруун савар дороос «Түүх бичлэгийн танхим» гэгдэх нууцлаг өрөө олдоно, тэнд байгаа мэдээлэл хүн төрөлхтөнд хэдэн сая жилийн өмнө оршин байсан өндөр хөгжилт соёл иргэншлийн түүхийг өгүүлнэ гэж зөгнөсөн байдаг.
Нууцлаг царай
Сфинксийн нүүр бол IV династийн фараон Хефрений хуулбар гэж ихэнх египет судлаачид үзсээр иржээ. Хефрений өөрийнх нь муми олдоогүй тул Сфинкс, фараон хоёрыг хөшөө баримлын хүчээр л харьцуулж байгаа гэнэ. Үүнийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд аман хөрөг хийдэг цагдаагийн мэргэжилтнүүдийг хүртэл дайчилжээ. Хэдэн сарын дараа «Энэ хоёр хөшөө нь 2 өөр хүнийх. Ялангуяа нүүрний өнцөг, хажуугийн төрх нь илт ялгаатай байна. Иймээс Сфинкс бол Хефрен биш» гэсэн дүгнэлт гарчээ.
Айдсын эх
Египетийн археологч Рудван Аш-Шамаа Сфинксэд эм хүйстэй хос бий, тэр нь зузаан элсэн дор дарагдсан байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Сфинксийг «Айдсын эцэг» гэж нэрлэдэг. Хэрвээ «Айдсын эцэг» байгаа бол «Айдсын эх» ч байх ёстой гэнэ. Эртний египетчүүд тэгш хэмийн зарчмыг ягштал баримталдаг уламжлалыг үндэслэн Аш-Шамаа энэ дүгнэлтийг хийгээд байгаа аж. Сфинксийн өнчин ганц дүрс ихээхэн хачирхалтай харагдахаас гадна, 2 дахь хөшөө байгаа гэж эрдэмтний таамаглаж байгаа газар Сфинксээс хэдэн метрийн өндөрт байдаг гэнэ. Сфинксийн урьд 2 саварны хооронд байх гантиган хөшөөн дээр 2 баримал дүрслэгдсэн байдаг, мөн нэг хөшөөн дээр аянга бууж нураасан тухай чулуун бичээс байдгийг эрдэмтэн нотолгоо болгон дурдаж байгаа аж.
СФИНКСИЙН ӨӨР НЭГЭН ХӨШӨӨГ ОЛЖЭЭ.
Луксор сүмийг Карнак сүмтэй холбох Аль-Каббаш замыг тавих ажлын үеэр энэхүү хөшөөг олсон байна. Уг хөшөө Гиза хот дахь хүн толгойтой арслан биетэй сфинксийн сонгодог хөшөөтэй төстэй ажээ. Магадгүй Айдсын эх нэртэй хөшөө байж магадгүй юм.
Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс болж хөшөө нурах магадлалтай учир хөшөөг газарт хэвээр байлгаж байгаа гэж Мохамед Абдель Азиз мэдэгдэв.
Дашрамд сонирхуулахад 2014 онд археологичид Луксор хотоос Египетийн шар айраг исгэгч Хонсо-Им-Хебийн бунхныг олсон билээ. Хонсо-Им-Хеб нь 3000 жилийн тэртээ шар айраг исгэж, бусад уух юмны зан үйлийг хийдэг байжээ. Бунхны хананууд дээр шар айраг исгэгчийн амьдралыг харуулсан зургийг зурсан байна.
"Сфинкс ярих vед дэлхийн амьдрал хэвийн биш болно" гэсэн хуучны vг байдаг гэнэ. Гэхдээ сфинксийн нууц шалихгvй дэлгэгдэж байгаа ч тэр юу ч яриагvй дуугvй хэвээрээ л байна. Мэдээж Сфинкс өөрөө ярих нь юу л бол. Харин Сфинксийн эх дүр өөрийн гаригаасаа дэлхийд ирж бидэнтэй ярилцах цагийг хэлсэн байх, тэр цаг нь энэ зуун гэдэгт бид итгэлтэй байна.
No comments:
Post a Comment