Мажестик-12 буюу Сүр жавхлант-12 (MJ12)


1953 онд АНУ-ын Цагаан ордныг нэгэн шинэ хүн эзлэв. Энэ ерөнхийлөгч бол армийн генерал байсан Дуайт Дэвид Эйзенхауэр байлаа.
Түүнийг албан тушаалдаа томилогдсон эхний жилд дор хаяж 10 орчим харь гаригийн хөлөг осолдсон байдаг. Тэрхүү ослоор 26 харийн оршнол амиа алдсан бол 4 харь гарагийн оршнолыг амьдаар нь барьсан байна. Үүнээс 4 нь Аризонод, 2 нь Техаст, 1 нь Нью Мексикод, 1 нь Луизиана, 1 нь Монтана, 1 нь Өмнөд Африкт олджээ. Нисдэг таваг харсан хэдэн зуун бичлэгийг ч хийж баримтжуулжээ. 1947-1952 оны хооронд ерөнхийлөгч Харри С.Трумений үед ч харийхны 12 хөлөг унаснаас 66 оршнолоос 1 л амьд оршнол олзлогдсон байдаг. Тэр үед харийн зочдын хөлгийг унагаадаг зэвсэгтэй болсон гэж харддаг. Дашрамд сонирхуулахад манай Монголд Богд хааны үед нэг харийн хөлөг осолдсон тухай ам дамжсан яриа байдаг. Бүлэг дотор тэр түүх нь шейрлэгдээд явж байсан шүү. За ингээд үндсэн сэдэврүүгээ орьё.
Эйзенхауэр эдгээр харь гарагийнхныг нуух, асуудлыг шийдэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Учир нь Конгресст бүх зүйлийг илчилж чадахгүй гэдгээ ч мэдэж байв.
1953 оны эхээр шинэ ерөнхийлөгч Гадаад харилцааны зөвлөлд байдаг найз хамтран ажиллагч
Нельсон Рокфеллерээс тулгараад буй асуудлыг шийдэж болох талаар тусламж хүсэв. Эйзенхауэр, Рокфеллер нар 1 жилийн дотор байгуулагдахаар харь гаригийнханыг хянахаар нууц байгууллагын бүтцийг төлөвлөж эхлэв. Ингээд MJ-12 нууц бүлгэм анх бий болов. MJ-12 бүлгийн гишүүдийн нэрс болон дэлгэрэнгүй инфог Википедиагаас харж болно.
Рокфеллерын бүхэл бүтэн эзэнт гүрэн Эйзенхауэрийг дэмжсэн.
Түүний өмнөх ерөнхийлөгч Харри С.Трумен харийн нисдэг биетийг судлах, мөрдөн шалгах захирамж гаргаж байсан хэдий ч хангалттай ажиллаж чадаагүй байдаг.
Харь гаригийнхантай холбоо барсан нь:
1953-онд одон орон судлаачид дэлхий рүү дөхөж буй том объектуудыг илрүүлсэн. Эхлээд тэд сансрын нэг астероид гэж үзэж байсан. Нотлох баримтууд тус объектууд нь сансрын хөлөг гэдгийг тогтоосон учраас радио долгион илгээж холбоо барьсан. Хэд хэдэн том эх хөлөг байсан бөгөөд тэдний жинхэнэ зорилго нь тодорхойгүй байв.
(Редакторын тэмдэглэл: Тэд Галактикийн Холбоо гэж нэрлэгддэг сайн санаат харийн төлөөлөгчид байсан байдаг.)
Тэд биднээс цөмийн зэвсгийг устгах, энэ тал дээр хамтран ажиллах үндсэн нөхцөлтэй байсан. Хариуд нь тэд бидэнд дэвшилтэт технологиосоо өгөх байв. Мөн харийн оршнолууд биднийг өөрийгөө устгах зам дээр одоо байгааг анхааруулан энхтайванч байх, дэлхийн нөөцийг устгаж, газар дэлхийгээ хайрлахгүй бохирдуулж байгаагаа зогсоож, энэ бүхэн дээр туслахаа амлаж байв.
Цөмийн зэвсгийг хураах нь АНУ-ын ашиг сонирхлын үүднээс хамгийн сайн шийдэл гэж тооцохгүй байв. Тиймээс харь гарагийнхны саналыг хүлээж аваагүй байна. Дэлхийн 2- р дайны үед байсан болохоор энэ нь ч боломжгүй гэрээ байв.
Хожим нь, 1954-д Өндөр саарал хэмээх харь гарагийнхан АНУ-ын Агаарын цэргийн хүчний Холлоуман бааз дээр уулзав. Энэ үед тохиролцоонд хүрсэн байна. Учир нь өмнөх харийн оршнолуудаас илүү санал ирсэн гэнэ. Энэхүү оршнол нь Мейтричүүд буюу хар муу санаат төрлийн оршнол юм.
Гэрээ болон бусад түүхийн талаар дараа өгүүлэх ярилцлаганаас дэлгэрүүлж мэдэж авах болно.
Далд уурхайн суурь:
Нууц баазуудыг газар доогуур барьж, харь гаригийнхан болон АНУ-ын засгийн газрын хэрэглээнд зориулан хоёр бааз байгуулахаар тохиролцов. Тус баазуудыг АНУ-ын дөрвөн өнцөгт, Юта, Нью Мексико, Аризона, Колорадо мужуудад, мөн Невада мужид 4-р бүсийн баруун хилээс баруун урагш 7 милийн зайд орших S-51 гэгддэг газарт барив.
Тэнгисийн цэргийн тагнуулын газрын бүрэн хяналтанд байдаг бөгөөд эдгээр цогцолборуудад ажилладаг бүх ажилтнууд Q нууц зэрэглэлийн дор тэдний хяналтанд ажилдаг.
51 ба S-4:
Невада мужийн Грум нуурт, зэвсгийн туршилтын байгууламж барьсан ба 'DREAMLAND' гэсэн нууц нэр өгсөн. Энэхүү байгууламжийг Тэнгисийн цэргийн флотын хяналтан дор нууц ажиллагааг явуулдаг газар болов.
Төслийн нууц санхүүжилт:
Цэргийн албанаас удирддаг нууц санд олон сая доллар цугларсан байдаг. Энэ хөрөнгөөр ​​75 гаруй гүний байгууламж барихад ашигласан. Энэ талаар асуусан Ерөнхийлөгч нарт энэ санг онцгой буюу дайны үед ерөнхийлөгчийн газар доорхи хоргодох байр барихад зарцуулж байгаа гэж амыг нь тагладаг. Энэхүү оффисоор дамжуулан MJ-12-т сая сая доллар хандивлаж, дэлхийн хамгийн нууц газар доорх харь гаригийн бааз буюу DUMB (Газар доорхи цэргийн бааз) болсон.
Цагаан Ордны доорх хонгилыг барих нууц ажлыг Ерөнхийлөгч Эйзенхаур 1957-д баталсан. Эдгээр сайтууд нь цөмийн дэлбэрэлтийг тэсвэрлэхэд зориулагдсан хангалттай гүнд бөгөөд хамгийн сүүлийн үеийн харилцаа холбоо технологиор тоноглогдсон байна.
Нельсон Рокфеллерийн нөлөө:
Нельсон Рокфеллер 1955онд ҮАБЗ-ийн дэргэд байгуулагдсан "Төлөвлөлтийг зохицуулах бүлэг" нэртэй нууц албаны даргын хоёрдахь чухал албан тушаалд томилогдов. Энэ бүлэг нь хэлэлцэх асуудлын сэдвээс хамааран янз бүрийн 'түр зуурын' гишүүдээс бүрдсэн байв. Нэг хэсэг ТТГ-ын дарга ч хийж байв. "XNUMX" гэж нэрлэгддэг байсан ба бүхий л нууц үйл ажиллагааг энэхүү Гүйцэтгэх хороогоор батлуулах ёстой гэсэн дүрмийг боловсруулсан бөгөөд өмнө нь эдгээр ажиллагааг зөвхөн Тагнуулын төв газрын даргын нэрийн өмнөөс гүйцэтгэдэг байжээ.
Нельсон Рокфеллер нь бүхий л нууц гэсэн байгууллагын ард зөвлөгч нэрээр байдагч дэлхийн түүхэнд маш муугаар нөлөөлөгч нарын нэг юм.

Сансрын илчлэл баримтат киноны хэсгээс

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...