Тир-Эйрийн дамжуулалт
Эдгээр үгсийг хэвлэж, уншиж байгаа хүмүүстэй би мэндчилж байна. Би энэхүү цаг хугацаа орон зайн хэсгийг түүний бүхий л өөрчлөлтүүдэд нь даган баримталж байсан Цэнхэр Авианыхны Бүлгийн Тир-Эйр байна. Та нарын нүдэн дээр өөрчлөгдөн хувирч байгаа танай гараг Гайягийн Өргөмжлөлд зориулагдсан цаг ирлээ. Бид олон тооны Ертөнцүүдийн гарагийн кодчлолыг анхаарч байна. Бид гарагийн түвшинд Өргөмжлөл рүү тэмүүлэхэд нь бусдад тусалдаг.
Кори шиг, та нар шиг хүмүүс Гайягийн Шилжилтийн эхлэл дэх ирээдүйн удирдагчид нь болох болно.
Илчлэлийн хувьд мэдээж, илүү хурдацтай явж байна, энэ бол үнэн. Олон олон яриа байсан, одоо үед ч байсаар байна, учир нь энэ нь хүн төрөлхтний хувьд өөрийн Сэрэлтийг амсаж үзэх хамгийн адислагдсан арга нь юм. Мэдээж, Гэрлийн энэхүү Хамгийн дээд урсгалаар бэлтгэгдсэн, бэлтгэгдсээр байгаа хүмүүс юу юунаас ч илүү далавчаараа дээшээ нисэхэд бэлэн байгаа, харин бэлтгэгдээгүй хүмүүсийн өд ялимгүй хугарсан байж болох юм.
Энергиүд хэнийг ч хүлээдэггүй. Альционы энергиүд хүчтэй Гэрэлд хурдан бөгөөд тодоор ирдэг. Бид Плеядуудын багуудад тэдгээрийн ихэнх нь ашигтай байж, тэдгээрийг илүү тохиромжтой бөгөөд төгс нийцтэй байлгахын тулд тохирсон кодчлолыг оруулаад хурцлах, нарийн тохируулахад нь тусалдаг. Гэхдээ төгс нийцтэй байдалд үнэнч байх нь та нарын ажил, энэ нь хүн төрөлхтний олон хүний хийгээгүй энэхүү дотоод ажил бөгөөд цэвэрлэгээний хэсэг юм. Та нараас олон хүн олон нийтийн төлөө энэхүү дотоод цэвэрлэгээг хийсэн, үүний төлөө бид та нарт талархаж байна, гэхдээ тэд үүнийг хэрхэн хийхээ хангалттай сайн мэдэхгүй байгаа. Олон зүйл дээр та нар Гэрлийн чимээгүй бөгөөд зохистой, тохиромжтой замчлагчид боловч энэ тухай дээврээс хашгирах нь ухаангүй бөгөөд аюултай юм. Кори болон бусад олон хүмүүс мэдээлэгчид хэдий боловч Гэрлийн дамжуулагчид та нар шиг найдвартай хамгаалагдсан байдаг, учир нь та нар Гэрэл болон илүү өндөр чичирхийллүүдийг тогтвортой байлгавал энэ нь дорд оршнолуудын довтолгоог нэвтрүүлэхгүй юм. Та нарт Галактикийн, бүр галактик хоорондын хамгаалалт байна.
Ингээд миний та нарт хэлэх гэсэн зүйл бол та нар Гэрэл түгээгээрэй. Өөрийнхөөрөө зоригтой, хүчтэй тодоор гэрэлтээрэй. Христийн Гэрэл болоорой. Йешуа болоорой. Будда болоорой. Мэри болоорой. Гэгээрсэн Их багш нар болоорой. Тэд та нарт боломжуудаар бүрхэг байсан өргөмжлөгдсөн цаг хугацааны шугамуудын Хамгийн дээд замуудын сайхан үлгэр жишээг өгсөн, гэхдээ одоо тэдгээр нь Энергиүдээр тэтгэгдэж хүчирхэг болсон.
Иймээс Өргөмжлөл нь энэхүү сансрын хэсэгт тохиолдож байгаа хэрэг юм. Үүнийг хар хүчнүүд сайшаах эсэх нь чухал биш. Тэдний дуу хоолой хэдийн тооцогдохоо больсон. Гэрэл нь яг одоо аугаа, дотоод, анир чимээгүй баяр хөөрөөр туршигдсан байх ёстой, харин миний найзууд та нар, Гэгээрсэн Их багшийн тээсэн Гэрэлд эхний эгнээнд суудалтай байх болно. Та нарын хүчин чармайлт сайшаагдах болно, бид ч Гэрлийн үйлчлэлд та нартай мэндчлэх болно. Би Тир-Эйр байна. Би та нарт энх тайванг хүсч дотор нь та нарыг үлдээе.
Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн.
No comments:
Post a Comment