Алс Дорнодын Камчаткад судалгаа явуулж байсан Оросын археологчид нэгэн ер бусын чулуу олжээ. Эртний олдворыг хэсэгчлэн судлахад төмөр механизмын хэсгүүд нь 400 сая жилийн настай байж магадгүй гэнэ.
400 сая жилийн түүхтэй төмрөөр хийсэн механизм дэлхийн археологийн салбарт шуугиан тарьж мэднэ. Түүхийн өмнөх машины механизмын хэсгүүд нь Камчаткийн Тигиль тосгоноос 230 км зайтай газраас олджээ.
Үүний дараа археологчдын баг сонин механизм олдсон газар хүрэлцэн очиж, олдворыг хараад гайхсан гэнэ. Эрдэмтэд чулуун биет зүйлийн хэдэн зуун шүдтэй цилиндр нь нэгдсэн механизмын хэсэг болохыг тогтоожээ. Хэсгүүд нь түр зуурын, гэхдээ богино хугацааны хөлдөлтөд орсон мэт байдалтай байсан бөгөөд сайн хадгалагдсан байжээ.
Тус олдвор олдсон бүсийг орон нутгийн тонуулчдаас тусгаарлан хамгаалсан байна. Олдворын тухай баримт сэлтийг Оросын эрдэмтэд НАСА-гийн эрдэмтдэд танилцуулахаар дамжуулжээ. АНУ-ын судлаачид ховор олдворыг юуны өмнө машины хэсэг гэдэгт болон түүний олон сая жилийн настайд санал нэгтэй буйгаа илэрхийлжээ. Магадгүй, олдсон хэсгүүд нь харь гаригийнхны техникийн хэсэг ч байж мэднэ гэсэн таамаглал дэвшүүлээд байна.
No comments:
Post a Comment