Дэлхийн бүх эртний уламжлалаас ариун модны хувилбарыг олж болно. Ариун мод бол мөнх амьдралын бэлгэдэл юм. Энэхүү модыг тольны тусгалтай адилхан зүйрлэдэг байна.
Модны дээр байгаа далавчтай дискэнд байгаа Ануннакиг МАГИ гэх бөгөөд түүний толь буюу мод шиг төхөөрөмжний тусламжтайгаар хэн нэгэнтэй холбогдон харилцах нь Акашагийн товчооноос мэдээлэл авч байгаатай адил утгатай.
Ариун модны хоёр талд тольнд өөрийгөө харж буй мэт Ануннаки хэмээх далавчтай шувуун биетэй эрчүүдтэй бүтээлийг тайлбарлахдаа сахиустайгаа холбогдож байгаатай ч жишиж үздэг. Өөр ертөнцөд эсвэл өөр хэмжээст дээр амьдарч байгаа дээд биетэйгээ холбогдож байгаагаар тайлбарладаг ч бүгд нэг утга санааг илэрхийлж буйг та ойлгож байгаа бизээ.
Өмнөд Америкт байх уугуул суугчдын бөө нар Ayahawasca хэмээх нэгэн зан үйлийг одоог хүртэл хийдэг ба Хөх толбот Монголын бөө нар ч дээрх зүйлтэй ижилхэн тэнгэрт байх дээд биетэй нь холбогддог гэдгийг мэдэх нэг нь андахгүй.
Бид компьютер тоглоом тоглохдооо интернетийн сүлжээг ашиглан хоорондоо холбогдон яг өөрийн биеээр дотор нь орж цаг орон зайн хязгааргүйд эрх чөлөөтэй байгаа мэт болдог.
Энэ нь бусад ертөнцтэй холбоо тогтоох, гариг хооронд интернетээ холбосон үед ямар ч асуудалгүй холбогдож болох боломж харагдаж байгаа шиг Акашагийн товчооноос бүхий л мэдээллийг, таны нэвтэрч чадах авьяас чадвараас шалтгаалан хүртэж болох юм.
Сүмерийн үеийн шаантаг хэлбэрийн бичигийг одоо хүртэл 100% тайлж уншиж чадаагүй ч баримал дүрс зургаас чадан ядан ойлгохыг эрдэмтэн судлаач нар оролдож байгаа билээ.
Энэхүү зурагнаас эрт үед интернэт хэрэглэдэг байсан тухайгаа хангалттай дүрслэн үзүүлсэн байх гэж бодож байна.
No comments:
Post a Comment