Алекс Бутагийн бичсэнээр
Хүмүүсээ, энэ түүхийг энд өгүүлэх цаг нь болсон, та нарын зарим нь урам зориг авах бол зарим нь үл итгэж болох юм. Би үүн дээр маргалдах гэхгүй. Энэ бол миний хуваалцахыг хүссэн хувийн тохиолдол бөгөөд надтай тохиолдсон хамгийн гайхалтай туршлага байсан.
Хэдэн жилийн өмнө Германд байхад би унтахаар хэвтсэн юм. Намайг сэрэхэд миний энергийн бие, сүнс гэмээр байна, толгойгоо дэрнээс өргөөд орон дээр хэвтэж байгаа биеэ харж байлаа. Гэвч миний толгой дэрэн дээр биш байх шиг санагдсан.
Би өөрөөсөө – Би зүүдэлж байна уу?
Энэ юу вэ?
Бодит уу?
Энэ ямар төлөвт байна вэ? гэж асуулаа. Би зорилготойгоор ухаан санаандаа буцаж ороод баруун гараараа баруун хөлөндөө хүрэхээр импульс/даралт өгөв. Хэдэн хором хийсний дараа хүн, ухаан санаа минь миний хүрсэн мэдрэмжээс сэрж эхэлж байгааг анзаарлаа.
Тэр хоромд би өөрийгөө биеэсээ хөндийрүүлээд өөр лүүгээ дахин нэг харлаа. Би зүүдлээгүй гэдгээ ухаарсан. Би биеэсээ үнэндээ гарсан нь тэр байв. Тэр үед би өөрөөсөө (ертөнцөөс) асуулт асуулаа:
-Хэрэв би биедээ биш байгаа юм бол хаана байна вэ? “Үнэмлэхүйд” гэх хариулт тэр дороо ирлээ.
Би цээжин дээр хүчтэй даралт мэдрэв. Энэ бол айдсаар бүтээгдэж байгаа сэтгэл хөдлөл байв.
Би тэр даруй өөрөөсөө асуув: хүлээж бай даа, хэрэв би оюун ухаандаа яг одоо байхгүй юм бол айдас гэдэг нь зүгээр л бодлын бүтээл байх нээ, тэгвэл айх шалтгаан байхгүй юм байна, энэ бол зөвхөн миний биеийн хөтөлбөр л юм байна.
Дараагийн хоромд бүх даралт бүрмөсөн сарнив.
Дараа нь юу болсон гэхээр би биеэсээ бүрэн гараад толгой руугаа буцаад харж байв. Тэгээд үнэмлэхүй, ертөнц гэж тодорхойлмоор маш том өнгөт зураглал харагдсан. Энэ нь физик ертөнц дээр давхарласан бүхэл бүтэн шинэ хэмжээст шиг санагдаж байв.
Энэ нь маш бодитой, би тийшээ явж болохоор санагдаж байв. Бүрэн физик биш мөртлөө маш тод үзэгдэж байлаа.
Намайг биетэй холбоотой байлгадаг утас/уяа шиг зүйлийг хараад одоогоор миний байх ёстой газар энд хамаарч байгааг ухаарсан юм. Энэ бол миний байхаар сонгосон ертөнц юм байна.
Би хүний биед байгаагаа анх удаа л бүрэн хүлээн зөвшөөрсөн. Би мөн учир шалтгаан, миний өмнө байх цаг үеийг харж чадаж байлаа.
Нэг өөр асуулт би асуумаар санагдав.
Би хэн бэ?
Намайг хэн бүтээсэн бэ? гэж асуулаа. Тэгж хэлж байх үед Хэн хүн төрөлхтнийг бүтээсэн?
Хэн намайг хүн болгон бүтээсэн юм бол гэж мэдэх нь миний зорилго болсон байв. Миний өмнө маш олон төрлийн нүүрний дүрсүүд үзэгдэж эхэлсэн.
Маш олон иргэншлүүд, арьстнууд Египет, уугуул Америкчууд, Хар, хүрэн нүүрнүүд, Кавказ, Ази, Азтек, Эскимос гэх мэт миний байдгийг нь ч огт мэдэхгүй бусад нүүрүүд байсан. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрөөд дараа нь зогсчихсон.
Тэгээд зогссоны дараа би ардаа одууд, галактикуудын ертөнцийн суурьтай зураглалыг дахин харсан.
Тэгээд нэг нүүр миний зүг улам ойртож эхэллээ. Тэр биетэд байгаа ухамсар сэрэхүйн түвшнийг би тодорхойлж чадмааргүй. Тэр над руу хараад инээж байсан, гэхдээ нүүрээр биш бодлоороо. Түүний нүд маш том, маш их хайр энэрэлтэй, бүхэлдээ хар, зөгийний нүдтэй төстэй гэмээр байсан. Тэр надад юм хэлээгүй боловч миний нүд рүү харж байсан. Тэр хоромд би түүний дамжуулалтыг хүлээж авсан бөгөөд түүний ухамсартай тохиолдох чадвартай болж байлаа. Тэгээд юу болсон гэж санана? Тэр маш танил дотно, яг л би өөр лүүгээ ирээдүйн цаг үеэс хараад байх шиг санагдсан.
Миний мэдэрсэн Хайрыг тодорхойлох аргагүй, хүний мэдэхээс хол давуу. Тэр миний асуултад хариулсан уу гэвэл тэгсэн. Маш өөр олон аргаар, миний төсөөлж чадахаас ч илүүг, хүний ухаан хүрэхээргүй арга замаар хариулсан юм.
Тэр мөчөөс эхлэн миний амьдралыг харах арга зам миний бүхэл бүтэн оршихуй, ойлголт бүрэн өөрчлөгдсөн юм.
Зурагт би нүүрийг зурсан байгаа нь. Зурах онцгой авяасгүй гэдгээ бас дурдах хэрэгтэй. Гэхдээ нүүр миний оюун ухаанд хадгалаастай үлдсэн юм. Мөн түүнээс хойш надад өөр бусад тохиолдлууд ч болсон бөгөөд тэр талаар би бичиж магадгүй.
Би мөн нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Би хүний биед байгаадаа, та нартай бүгдтэй нь цуг энэ хэмжээстийг туулж байгаадаа маш их талархаж байна.
Бидний амьдарч байгаа цаг үе бол дэлхийн нэгдсэн торлог 4, 5 болон 6 хэмжээстийн давтамжтай бид тохирох, хослох цаг үе юм.
Бид бүхний нийтээрээ явж байгаа үйл явц бол бидний оршихуйн бүрэн эрх чөлөө, хүч чадлыг дарж, хязгаарлан, нөхцөлдсөн бүх зүйлийг унагах бөгөөд энэ явцын тусгалаар яг одоо явж байгаа юм.
Танд таалагдсан бол надтай шууд холбогдож болно. Та бүхний хүн байх аян замд маш их хайр, тодорхой байдлыг хүсье.
Орчуулсан Д.Энхжаргал
No comments:
Post a Comment