Сунасан хэлбэртэй гавлын яс


1920-иод онд Перугийн археологич Хулио Телло Перугийн Паракасаас араг ясаар дүүргэсэн булшнууд дотроос дэлхийн хамгийн том сунасан гавлын ясыг анх олж байжээ. 2013 оноос судлаач Л.А.Марзулли, биологич Бриан Фоерстер нараар ахлуулсан судлаачдын багт Др Малком Уоррен (Chiropractor), Рик Вудворд (Антропологич), Др Майкл Алдай (Анагаах ухааны эмч) эдгээр эртний сунасан гавлын ясанд ДНХ анализ болон шинжлэх ухааны тайлбар хийхээр ажиллаж эхэлсэн байдаг.
Тэдний ДНХ-ийн анализаар зарим гавлын яс нь зориудаар үүсгэсэн хиймэл гажилттай байсан. Харин зарим сунасан гавлын яснууд нь төрөлхийн буюу ердийн хүний ​​гавлын яснаас 25% -иар их, 60% -иар илүү жинтэй бол хэсэг гавал нь дэлхийн хүнийхээс өөр генетикийн нөлөөтэй болохыг тогтоожээ. Толгойн ясанд нь таарсан биеийн өндрийг нь 2.5-2.8м өндөр гэж тооцоолж.
Лос Анжелес хотод болсон “уртассан гавлын яс симпозиум“ дээр Л.А.Марзулли, Бриан Фоерстер нар болон тэдний судлаачдын баг ДНХ-ийн шинжилгээний зарим шинэ дүгнэлтийг зарлав.
Нэг баттай харагдаж байгаа зүйл бол Паракасын урт гавлын ястай хүмүүс 100% уугуул Америк биш байсан. Тэд Каспийн тэнгисээр дамжиж Перуд ирсэн. Учир нь тэдний ДНХ нь ойролцоо гарсан байна.
Паракасын сунасан гавлын ясны ДНХ-ийн шинжилгээнээс өөр хэд хэдэн өөр гаплогруппуудынх олдсон байна.






Африкийн Конго улсын нутгийн хойд газрын ардууд тархины хэлбэрийг өөрчлөх ёс заншилтай. Бурхадыг дуйрааж зориуд тархины хэлбэрт нөлөөлөх нь хүүхдүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Харамсалтай нь тархинд гажилт үүсгэсэн хүүхдүүд бурхад шиг ухаалаг болохгүй ч амь насаа алдах нь элбэг тохиолддог юм байна.





Хадны зурган дээр жирийн хүн, хүнээс өөр төрхтэй оршнол хоёрыг харьцуулсан мэт дүрсэлсэн байдаг.




No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...