Нисдэг тавагны нэршил АНУ-аас “гаралтай” гэх нь бий. Анх 1947 онд Америкийн нисэгч, бизнесмен Кеннет Арнольд Вашингтон мужийн уулан дээгүүр онгоцоор нисч явахдаа өмнө нь огт харж байгаагүй таваг мэт хэлбэртэй үл мэдэгдэх есөн биет хажуугаар нь асар хурдтай өнгөрөхийг харжээ. Арнольд энэ үл мэдэгдэх биетийг нисдэг таваг гэж нэрлэснээр “нисдэг таваг” хэмээх нэр томьёо бий болж, АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчин албан ёсоор хэрэглэж ирсэн байна. “Нисдэг таваг” гэсэн нэр томьёог анх Дональд Кихоу 1953 онд өөрийнхөө бичсэн номонд ашиглажээ. Тэрээр Америкийн тэнгисийн цэрэгт алба хааж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас чөлөөнд гарсан байна. Дараа нь тэрээр нэгэн сэтгүүлийн газар ажиллан нийтлэл бичиж эхэлжээ. Дональд Кихоу 1953 онд “Сансраас ирсэн нисдэг таваг” гэсэн ном гаргасан нь уншигчдын сонирхлыг ихэд татсан гэдэг. Тэр цагаас хойш нисдэг тавагны тухай домог шиг мэдээлэл түгэн тарсаар өнөөдрийг хүрчээ.
2017 оны эхээр АНУ-ын Тагнуулын Төв газрын нууцлах хугацаа нь дууссан 13 сая хуудас бүхий дотоод баримт бичгээ хэвлүүлжээ. Нийтэд ил болгосон энэхүү баримт бичигт Солонгос, Вьетнамын дайны явцын тухай жирийн лавлагаанаас гадна байдлаас нь харахад Тагнуулын Төв газрынхны анхаарлыг олон жилийн турш татсан нисдэг таваг, далдын хүчтэй холбоотой сонирхолтой зүйлийг тусгасан байна. 1960,1970-аад онуудын баримт бичгүүдийг тухайлбал, АНУ-ын засгийн газрын албан ёсны төсөл “Цэнхэр ном төсөл”-ийг ирээдүйгүй гэж тооцсон тул хаажээ.Тэдгээр баримт бичгүүдийн нэгэнд нь Олон улсын нисэхийн хорооны оролцооны талаар дурдсан байна. Үүнд Тагнуулын Төв газар нисдэг тавгийг ажигласаны 20-иос доошгүй хувь нь тохиолдлын шинжтэй байсан, үүнтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэг үгээр бол судалж чадаагүй эсвэл судлах хүчин дутсан байна. “Олон улсын нисэхийн хороо хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, засгийн газрыг тодорхой хэмжээнд авч үзвэл зохих нисдэг тавагны асуудлыг судалж байна. 1947 оноос хойш бид нисдэг тавагтай холбоотой 1500 орчим албан ёсны илтгэл авсны 20 орчим хувь нь ямар ч тайлбаргүй байна” гэж баримт бичигт тэмдэглэжээ. Тагнуулын Төв газар анх удаагаа ийнхүү нисдэг тавагтай холбоотой баримтыг нийтэд дэлгэж байгаа юм биш. 2016 оны нэгдүгээр сард Африкийн уран уурхайн бүс нутагт үзэгдсэн үл мэдэгдэх нисдэг биетийг ажигласан талаар тухай хэд хэдэн нийтлэл гаргажээ. Ямар ч захиалгыг биелүүлдэг байгууллага бол ТТГ. Үүнээс гадна баримт бичигт дурдснаар 1970-аад оны эхнээс Тагнуулын Төв газар хүний далдыг харах боломж, зөн совин мэдэрхүйн чадварыг сонирхох болсон байна. Тэндхийн мэргэжилтнүүд цэргийн буюу тагнуулын зорилго хүний далдыг харах чадварыг ашиглах боломжийг судлах, “Оддын хаалга” төсөл хэрэгжүүлэх ажил эхлүүлсэн байна. Жинхэнэ далдыг харах чадвар эзэмшсэн гэгдэж байсан Израилийн илбэчин Ури Геллерт ихээхэн анхаарал тавьдаг байжээ. Тэрээр 1970-аад оны эхээр АНУ, Баруун Европын телевизийн олон нэвтрүүлэгт оролцож оюун ухааны хүчээр ган халбагыг нугалж болох мэтийн үзүүлбэр үзүүлжээ.
ТТГ Геллерийн чадварын тусламжтайгаар янз бүрийн нууц обьектууыг “ажиглах”, эсрэг этгээдийн зүгээс ийм явдал гаргуулахгүй байхад түүнийг ашиглахыг төлөвлөж байсан аж. ТТГ-ын баримт бичгээс харахад 1973 оны наймдугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Геллерийг оролцуулан хэд хэдэн туршилт хийснийхээ дараа израилийн илбэчин үнэхээр далдыг харах чадвартай юм байна гэж үзсэн байна. Дээрх баримт бичигт “Оддын хаалга” хөтөлбөрийг хэзээ чухам хаасан тухай дурдаагүй байна. Албан ёсны бус эх сурвалжийн мэдээлснээр уг хөтөлбөрийг тодорхой үр дүн гаргаагүй гэсэн шалтгаанаар 1995 онд хаажээ.
No comments:
Post a Comment