Америк, Орос, Герман гээд л томоохон гүрнүүдийн цэргийн агаарын хүчнүүд аль эртнээс л олон тооны баримт цуглуулж ирсэн хэдий ч өнөөг хэр нь “маш нууц” зэрэглэлд байлгаж иржээ.
2010 оны 11 дүгээр сарын 11-13-ны хооронд Уругвайн цэргийн агаарын хүчнийхэн үл танигдах нисдэг биетийн талаар анхны олон улсын конгресс зохион байгуулсан юм.
Энэ конгресст Аргентин, Бразил, Чили улсын цэргийн албан хаагчид, эрдэмтэд, ҮМНБ-ийг нүдээр үзсэн гэрчүүд, “холбоо тогтоогчид” оролцжээ.
Дашрамд сонирхуулахад цөөн бус тооны улс орнууд ҮМНБ-тэй холбоотой үзэгдлийг Засгийн газрын түвшиндээ тусгайлан судалдаг байна. Жишээ нь дээр дурьдсан Уругвай улс гэхэд л энэ ажлыг 40 орчим жил хийж байгаа гэнэ. Конгрессийг даргалсан хурандаа Ариэль Санчес өөрийн тэргүүлдэг CRIDOVNI хэсгийн ажлын талаар ярьжээ. Тус хэлтэс 2300 баримт цуглуулан 1200 баримтанд нь тусгай судалгаа хийжээ. Түүний өгүүлснээр 40 орчим тохиолдолд ямар ч тайлбар олоогүй гэнэ. "Тэдний ихэнх нь хараазүйн гажилт, пуучин, хиймэл дагуулын тусгал байж болох юм, гэхдээ бид өөр гаригийн биет гэдгийг үгүйсгэхгүй" хэмээн тэрбээр ярьсан байна. Уругвай улс бол энэ үзэгдлийг ШУ-ны бааз суурьтайгаар судалдаг. Энэ тухай хурандаа Санчес тодруулан хэлээд 2010 оны 7 сарын 13-нд болсон үйл явдлыг ярьжээ. Энэ өдөр Монтевидеод хөл бөмбөгийн ДАШТ-д Уругвайн шигшээ баг 4-р байранд орсонтой холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байх үеэр тэнгэрт ҮМНБ харагджээ. Энэ объектын гэрэл зургийг авч мэргэжилтнүүд судлаад жинхэнэ гэрэл зураг гэдгийг батлахын зэрэгцээ, гэрэл зураг дээр “хагас дугуй хэлбэртэй, хүрээтэй” хэмээн дүрсэлсэн байна.
Уругвай хэмээх бяцхан улс ҮМНБ-тэй холбоотой шуугиан тарьж байсангүй. Харин “Харийнхантай холбоо тогтоогч” гэж дуудагддаг залуу жаахан шуугиан тарихаар мэдээлэл хэлсэн гэнэ. Энэ хүн бол Рафэль Уллоа хэмээх халзан, байнга хар шил зүүдэг, шуудай шиг хувцас өмсдөг эр гэнэ. Тэрбээр 1988 онд харь гаригийнхантай холбоо тогтоосон бөгөөд үүнээс өмнө хоёр ч удаа ҮМНБ-ийг ажигласан хэмээн баталдаг аж. Анх удаа харийн биет харсны дараа тэрбээр Mision Rahma хэмээх судалгааны бүлэг байгуулан Перу дахь Салто цөл рүү явж анхны уулзалт тэнд болсон байна. “Хөлөг ойролцоогоор 50 метрийн урттай, мөн адил хэмжээний өргөнтэй байсан байна. Ягаан өнгийн хагас дугуй хэлбэрийн гурван цагирган хөндлөн бүслүүртэй. Хөлгөөс гарч буй гэрэл ойр орчныг бүхэлд нь гэрэлтүүлж байсан. Харийнхан намайг хөлөг рүү оруулж Цолмон гаригаас ирсэн гэж хэлсэн. Тэд дэлхийн хүмүүстэй их адилхан байсан. Удахгүй энхийн зорилгоор олуулаа эргэн ирнэ гэж хэлсэн гэнэ. Сансар огторгуйд дэлхийтэй адилхан 400000 орчим иргэншил байдаг, тэдний оршин суугчид нь манай хүмүүстэй адил байдгийг би олж мэдсэн. Бидний дунд мэдээлэл цуглуулахын тулд илгээгдсэн харийнхны төлөөлөгчид амьдардаг. Би тэднийг таньж чадна” хэмээн Уллоа өгүүлжээ.
Уругвай улс харь гаригийнхныг эрчимтэй судалж эхэлж байхад харин Америкчууд болон Британичууд ҮМНБ судлахад чиглэгдсэн албан ёсны төслүүдээ эргэж нээж эхэлжээ. Харин 1971 онд “Аполло-14” хөлгөөр сар руу аялсан сансрын нисгэгч Эдгар Митчел НАСА харь гаригийнхантай холбоотой байсан хэмээн хоёр жилийн өмнө мэдэгджээ. Түүний өгүүлснээр харь гаригийнхан “жижигхэн биетэй, том толгой, нүдтэй” аж. АНУ харь гаригийнхантай холбогдсон баримтаа 60жил нууцалж байна хэмээн Мичел баталж байгаа юм. Нэгэн сонирхолтой баримт дурдахад 1986 оны 5р сарын 19-нд Сан-Паулу болон Рио хотын орчимд тэнгэрт хэд хэдэн онгоцыг ҮМНБ мөрдсөн явдал юм. Үүний улмаас Бразилийн цэргийн агаарын хүчин болон агаараас эсэргүүцэх хамгаалалтынхныг нэн даруй бэлэн байдалд орсон юм. Бразилийн цэргийн агаарын хүчний комисс 1986 оны 6р сарын 2ны өдөр дүгнэлт гаргаснаас харахад диспетчер, нисэгч, “Синдакта-1” диспепчерийн аппаратын тайлан дүгнэлт зэргийг харьцуулахад хоорондоо бүгд адилхан, радарын заалтуудтай ч таарч байжээ.
No comments:
Post a Comment