Гоша : Свару- Эрра
Сүүдрийн ажил
Хүн бүрт сөрөг зан төлөв, сэтгэлийн шарх, буруу итгэл үнэмшил, өөрийгөө хязгаарласан хязгаарлалтыг хүүхэд наснаас эхлэн орчин тойрноосоо авч байдаг. Хүүхэд бүр цэвэр, ариун төрөөд өсөж хүмүүжихдээ гэр бүл, эргэн тойрон, нийгмээс тогтсон програмаар нийгэмшиж байдаг ч хувь хүний хүсэл, сонирхол ,ухамсарын хөгжил, итгэл үнэмшил харилцан адилгүй тул хоёрдмол байдал үүсэж өөртэйгөө зөрчилдөж эхлэдэг. Хүн нийгэм болон бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийн хүсэл , сонирхолынхоо эсрэг зүйлийг хүлээн зөвшөөрч өөрийгөө дарж, булсанаар ууртай, өөртөө итгэлгүй, айдас, гомдол, бусдаас өөр байгаагаа гэм буруутай мэт үзэх, үзэн ядалт сэтгэлийн шарх, бөглөрлүүдийг бий болгож байдаг. Мөн урьд насны айдас, шарх энэ насанд нөлөөлдөг.
Жишээ нь : Эмэгтэй хүүхдийг бага байхад нь даруу байх ёстой, их ярьдаг байх хэрэггүй гэж хүмүүжүүлснээр том болоод өөрийгөө илэрхийлэхдээ асуудалтай ,хаагдмал болдог.
Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлдэг.
Хүн бүр өөрийн онцлог шинж чанар,үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлүүдтэй, тэрийг нь хааж ,боож хүмүүжүүлсэн хүүхдүүд өөрийнхөө мэдрэмжийг дарж сурдаг ч сэтгэлийн шарх, буруу итгэлүүд нь насанд хүрсэн хойно ч байсаар байдаг. Тиймээс амьдралд тань асуудал болдог сүүдрээсээ зугтаалгүй , хүлээн зөвшөөрч, анагааж, явуулахыг сүүдрийн ажил буюу өөрийн сэтгэл зүйн ил болон далд ухамсарт суусан асуудал дээрээ ажиллахыг хэлж байгаа юм.
Сүүдрийн ажлыг хийх нь дан ганц танд хамаатай бус, гэр бүл, өөрийн сүнсний бусад хэсгүүд ( өвөг дээдэс, өөр хэмжээст амьдарч байгаа таны хэсгүүд ) болон нийтийн ухамсарын анагаалтанд нөлөөлөх болно. Бид бүгд хоорондоо холбоотой, нэг бүхлээс тасарсан хэсгүүд. Анагаалтыг хийж, тавьж явуулсанаараа таны матeриалаг амьдрал & сүнслэг амьдралд энeрги өсөж амьдралд тань сайнаар өөрчиллөгдөх болно.
26-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/26.html
No comments:
Post a Comment