УХАМСАРТАЙГАА ХОЛБОГДОХ НЬ: 29-р хэсэг


Оюун бодлын нүд:
Ажиглагчийн хувьд энэ бодит ертөнцөд харсан зүйлдээ итгэх явдал гардаг. Харин Орчлон ертөнц бол Оюун санааных юм. Бид бүгдийн дотор суух Эх сурвалжын очис, дайрч буй хором бүрээр дамжин туршлагуудыг нэгтгэж байдаг.
Физик нүд бол бүхэл ойлголтын тухайд мөсөн уулын орой юм. Гадаргын доор Оршихуйд нэвчсэн, хязгааргүй уудам ухамсар оршино.
Оюун бодлын нүд бол үл мэдэгдэхүй рүү нэвтрэх гарц. Өөрийгөө хөгжүүлэх энэ хүчирхэг хэрэгсэл, бидний хамтын бүтээлийг бодит болгож, идэвхжүүлэхэд асар хэрэгтэй хэрэгсэл.
Бид бүгд дотоод харааг хүсэл мөрөөдлөөс үүдэн бий болох бодол, санаагаар дамжин ухамсаргүйгээр ашигладаг .
Боргоцой булчирхай бол тархины харааны бүрхүүлд шууд залгагддаг фоторесептив /дүрс хүлээн авагч/ эрхтэн юм. Биднийг энэхүү хүнд матерт үлдэх зуур дотоод хараа нь Эх сурвалж руу хийх цэвэр саадгүй холбоог ил болгодог.
Хязгааргүй оюун ухааны энэхүү тэнгэрлиг хүлээн авагч нь хязгаарлалтыг давсан төсөөллийг цэцэглүүлэх боломжыг олгодог байна. Дүрслэл нь илэрхийллийг бодит болгон гаргахын тулд оюун бодлын нүдний хүчийг ашигладаг байна.
Бид сэтгэл хөдлөлөө тод хараатайгаа холбох үед хосолсон хүчин чармайлт нь эдгээр шинэ гайхамшгуудыг бий болгохоор урин дууддаг. Энэ арга техник нь мөрөөдлийн амьдралаа боловсруулахад тохиромжтой.
Энэ чадвараа бэхжүүлэх олон янзын арга байдаг. Тийм нэг арга бол Нар ургах юмуу Нар жаргахыг 30 минутаас илүүгүй харах арга байдаг.
Нартай хийх энэхүү холбоо нь өндөр түвшний мэдлэгээр дамжин ашиглаж болох кодчилсон гэрлийн бүх спектрумыг ( солонгорч харагдах өнгөний нэгдэл) нээж өгдөг. Багахан хүрээнд бол лаа рүү ширтсэнээр галын дөл нь оюун санааг физик ертөнцөөс оршихуйн этерик/нарийн/ төлөвт шилжүүлэн, оюун ухаанаар судлагдаж болохуйц дотно орчныг бүрдүүлдэг.
Хангалттай дадлаар физик болон бүтээх чадваруудын аль аль нь цэцэглэж болно. Оюун ухаан өөрийгөө таних гэсэн бидний амбицыг хөглөдөг юм.
Орчуулсан Д.Энхжаргал












30-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/30.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...