Шилмүүст мод хүний цоорсон аураг нөхөж, гэмтсэн, сэтгэл зүйг сэргээж, энергиэр тэтгэдэг.
Хариу хүн юу ч мэдэрдэггүй ба энэ нь 5-н хэмжээст сийрэг 3-н хэмжээстийн нягтралын ялгаа юм.(3-ийн нягтралаас 5-н сийрэг уруу шилжихийн тулд давтамжаа өндөрсгөх, мэдрэмж хөгжүүлэх, хайраар үргэлж дүүрэн байх орчин тойрондоо хайраа энергиэрээ түгээ. Үүнийг үйлдэх тоолонд мэдрэмж дээшилж, энерги өсөж, давтамжын герц мэдэрдэг болно.
Харин сэргэсэн энергиэ хадгалахын тулд муу санаа, хэрүүл маргаан, үзэн ядалтаас хол байж чадвал мод түүний давтамжаар хэлэх үгийг аажим мэддэг мэдэрдэг ойлгодог болно.
Чухал санамж: Жижиг савтай ус авч явна. Өөрөө уух усаа тусдаа авч явах хэрэгтэй. Модтой холбоо тогтоохын тулд (шилмүүст) модонд хандан, та бүхэнтэй холбоо тогтоож, та бүхнээс энергийн дэмжлэг авч цаашид ч мөн холбоотой байхыг хүсч байна гэж нүдээ анин бодлоороо хүсэлтээ илгээнэ. Тэгээд усанд хайраа шингээнэ. Харин ямар нэгэн юм гуйхгүй байсан нь дээр.
Дараа нь хэсэг чимээгүй зогсож хариу давтамж буюу зөн совингоороо аль зүгээс мэдрэмж татах хүч үйлчилж бна тэр зүгтээ очоод модоо сонгож олсон бол зурагт тайлбарласны дагуу 4 үйлдлийг хийнэ. Хамгийн сүүлд нь модоо тойруулж хайраа шингээсэн усаараа усална.
Дамжуулагч Sanabat Sosai
"Харь гариг, далд ертөнц судлаачдын “МИЧИД-7” бүлхэм
39-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/37_29.html
No comments:
Post a Comment