Ухамсартайгаа холбогдох нь 40-р хэсэг

 


Долорес - Арын хэсгийг дүүргэгчид буюу жинхэнэ биш хүмүүсийн тухай лекцийн хэсгээс
Юу ч бодит биш, тэртээ тэргүй. Бүх зүйл эрчим, бүх зүйл хуурмаг хоосон. Та бидний сууж байгаа энэ барилга та бүгд хамтдаа энд ирэхээр шийдэх хүртэл огт оршдоггүй байсан. Энэ нь таны бодол санаа ямар хүчирхэг болохыг харуулж байна. Таны амьдралд харж байгаа, эргэн тойрон байгаа бүх зүйлийг та өөрөө бүтээж, тавьсан байдаг. Надад дээд оюун санаанууд юу гэж хэлдэг гэхээр: дэлхий дээр ирсэн таны гол зорилго бол эрчмийг хэрхэн хувиргаж удирдаж залах вэ гэдэгт суралцах явдал гэдэг. Эрчмийг удирдаж сурснаар дэлхийн сургуулийг дүүргэж болно. Энэ нь юу гэсэн үг вэ? Бүтээх, та бүтээж сурах хэрэгтэй. Учир нь таны оюун бодол тийм их хүчирхэг болохоор та юуг ч бүтээх чадалтай. Харин арын хэсгийн хүмүүс миний тархийг милээн гашилгаж байсан. Намайг хаа явсан газар арын хэсгийн хүмүүсийн тухай хэлж өгөөч гэж их асуудаг.
Тэгэхлээр та бүтээсэн, энэ бол таны кино, таны жүжиг. Миний зарим үйлчлүүлэгчид өнгөрсөн амьдралын туршлагууд юм уу үхэлтэй ойр туршлагууд руу аялаад ирэхдээ: “Энэ чинь ердөө жүжиг юм байна шүү дээ. Бүх жүжигчид тайзан дээр байраа эзлээд өөрсдийн дүрдээ тоглоход бэлдэж байгааг харсан, тайзны ард жүжигчид гарч ирээд өөрсдийн дүрдээ тоглохоор хүлээж байгааг харсан. Харин би өөрөө тэнд байхдаа бүх зүйлийг маш ноцтой хүлээж авч байсан. Одоо бол ердөө нүд ирмэх зуур юм байна” гэж ярьдаг. Тэгэхлээр та бол өөрийн жүжгийн найруулагч, удирдагч, жүжигчин нь өөрөө юм. Та мөн жүжгийн зохиолч нь боловч зохиол бичигдээгүй байдаг. Энэ нь таныг явах зам зуурт бичигддэг. Та үүнийг хэзээ хүссэн цагтаа өөрчилж болно гэдгийг харж байна. Бидэнд гарах гарц байхгүй гэсэн бодолд бид маш их хүлэгдсэн байдаг. Та өөрийн бодол санааг ямар хүчтэйг мэдчихвэл юу хүсч байгаа аливаа зүйлийг бүтээж чадахаа мэдэх бөгөөд амьд ахуйдаа суралцах зүйл бол хэрхэн бүтээж сурах вэ гэдэг л байна. Одоо бид шинэ дэлхий рүү шилжих шилжилтийн төгсгөлд эдгээр чадваруудаа буцааж авчрах болохоор таны суралцах зүйл бол энэ юм. Энэ таны кино, та кинондоо ганцаархнаа байвал энэ кино сайн болохгүй. Тийм биш гэж үү? Та эргэн тойрондоо хүмүүс байлгахыг хүснэ. Та нарт арын хэсгийн хүмүүс буюу олны хэсгийн хүмүүс гэж байдаг. Та кино хийж байхдаа арын хэсгийг дүүргэхийн тулд бүх нэмэлт зүйлийг тавина биз дээ? Таны жүжигт тал бүрээс тоглох тэр бүх хүнийг байлгахыг хүснэ. Тэд бол арын буюу олны хэсгийн хүмүүс юм. Би онгоцны буудал дээр “ Ээ бурхан минь, энэ олон арын хүмүүсийг би бүтээчихэж, хараачээ. Хэтэрхий олон хүмүүс тавьчихсан юм биш үү” гэдэг (хошигнож байгаа). Хамгийн хачирхалтай нь юу гэхээр арын хүмүүс бол жинхэнэ биш юм. Тэд эрчимээс өөр юу ч биш байдаг. Та өөрийнхөө кинонд ганцаараа яваад байж болохгүй учраас танд бусад хүмүүс байдаг.
Таны амьдралд байгаа хүмүүс бол үнэн. Тэд бол өөрсдийн хөгжлийн аян замд байгаа, ирээд өсөж, хөгжиж, суралцахаар төрөл авсан байдаг. Тэгээд та өөрөө тэр бүх жинхэнэ хүмүүстэй гэрээ хийдэг. Гэвч бусад нь бол үгүй. Би тэдэнд сүнс байдаг уу? гэж асуухад тэд (дээд ухамсар) “үгүй, тэд бол зүгээр л эрчим” гэж хэлсэн. Тэд хэлэхдээ: тэднийг голограм хүмүүс гэдэг. Тэд өсөж тэлдэг үү? гэхэд тийм боломж байдаг, гэвч тэд яг бидэн шиг хөгжил хувьслийн замд байдаггүй. Маш ялгаатай. Жинхэнэ хүмүүс маш өндөр эрчмийн чичирхийлэлтэй байхад тэдгээр хүмүүст маш бага, нягтралтай эрчмүүд байдаг. Дэлхий бол энэ орчлон ертөнц дэхь хамгийн нягтралтай, хамгийн бага хэлбэлзэлтэй амьдрахад хамгийн бэрх газар. Тэд хэлэхдээ биднийг хамгийн гүнд, маш хүнд нягтралд байдаг гэж хэлдэг. Тэдгээр бүх арын хүмүүс энэхүү нягтралтай эрчмээр бүтээгдсэн.
Лекцийн зочин судлаач: - Та дэлгүүр, хөл бөмбөгийн юм уу сагсны тэмцээн гэх мэт олон хүмүүстэй газар очоод эргэн тойрноо хараад, яваад, мэдрээд үзээрэй. Та тэднийг ижилхэн эрчимтэй биш болохыг хэрэв эрчмийг мэдэрч сурсан бол ялгаж чадна. Энэ нь бидэнд хөгжихөд шаардлагатай орчныг бүтээж байгаа гэж болох юм.
Долорес : Би охин Жулитэйгээ энэ талаар маш их хэлэлцдэг. Би яваад ийм хүмүүсийн заримтай нь харилцвал яах бол, тэд юм ярьцгаагаад байж байдаг болохоор тэд нартай харилцаад үзвэл яах бол жинхэнэ байж чадах уу? Тэгэхлээр, таны кино гарч байна, дотор нь тэдгээр нэмэлт багахан хэсгүүд, хүмүүсийн хэсэг, нэмэлт ярианы хэсгүүд байдаг. Заримдаа тэдгээр хүмүүстэй харьцаж байхад тэдэнд тусламж хэрэгтэй байх үе гардаг. Минийхээр та тэдэнд тусалж байгаа нь та өөрийн хөгжилд өөртөө тусалж, мөн тэдэнд ч бас тусалж байгаа хэрэг юм.
Зочин судлаач: Арын хүмүүс бас хөгжиж болох боловч тэдэнд хувиараа хөгжих чөлөөт хүсэл гэж байхгүй, бидэнтэй харилцсаны үр дүнд хөгжлийн агуулгатай болж, ач тусыг авч байгаа нь бидэнд эргээд хөгжихөд тусалдаг. Тэд мөн ард үлдсэн хөгжих хэрэгтэй сүнсүүдэд энд байснаараа, арыг дүүргэж өгснөөрөө тусалдаг.
Долорес: Маш сөрөг хүмүүс гэхэд л хамгийн гүнд, хамгийн бага нягтралд байгаа арын хүмүүс байдаг. Тэдний энд байгаа нь бидэнд ямар нэг зүйлийг сургахын тулд байдаг. Таны өөртөө бүтээсэн бүх зүйл тэртээ тэргүй түүнээс юу суралцах вэ гэдэгт байдаг. Зурагтаар аллага юм уу хүчирхийлэл болоод байгаа талаар сонсож байхад танд тэр нь хэрхэн нөлөөлөх вэ? Та тэндээс юу суралцах вэ? Энэ бол тэдгээр хүмүүсийн бидэнд зааж сургах гэсэн зорилго байдаг.
Зочин: Тэдний хийснийг хараад бид тийм зүйл хийх хэрэггүй гэдгийг сурдаг. Дараа нь бид тэр давтамжаас өөрсдийгөө гаргадаг.
Долорес: Миний “Үхэл амьдралын хооронд ” номонд бичигдсэн байгаа. Хэрэв танд эдгээр жишээнүүд байхгүй бол та юу хийж болохгүйг мэдэх боломжгүй.
Зочин: Ертөнцийн хууль энд үйлчилж байхдаа бидний амьдралд өдөр тутамд юу хийх хэрэггүй вэ гэдгийг бидэнд харуулснаар бид зайлсхийж, тэр давтамжыг өндөрсгөх арга замыг олдог.
Долорес: Та энэ амьдралд ирэхээс өмнө таныг хөгжихөд туслах үйл явдлуудын төлөвлөгөөг хийдэг. Миний үйлчлүүлэгчид дунд бага залуу насаа маш хүнд, аймар нөхцөлд өнгөрүүлсэн хүмүүс байдаг. Би тэднээс: Та түүнээс юу суралцсан бэ? гэж асуудаг. Тэр бол зорилго, тийм учраас тийм үйл явдлуудыг суралцахаар зориуд тавьдаг. Хэрэв энэ нь муу тохиолдол л байсан би юу ч сураагүй ээ гэвэл яахав? Та нар таа даа? Тэгвэл кармын хуулийн дагуу тэр хичээлийг сурах хүртэл тэр ангийг дахин давтана. Тэгээд ижилхэн хүмүүстэй, ижилхэн нөхцөл байдалд дахин давтах болдог. Хүмүүс “ би тэр хүнийг амьдралдаа байлгахыг дахин хүсэхгүй байна” гэдэг. Мэдээж давтахгүйг хүсэх нь тодорхой. Тэгж бодож байвал одоо л ажилласан нь дээр. Тэр бол кармын хууль. Бид бүгд л нялх хүүхдийн алхамууд хийж байгааг би номондоо дурдсан байдаг. Одоо бидний оюун санаа ийм мэдээллүүдийг хүлээж авахад бэлэн болсон гэж би бодож байна. Бид бүгд хүчирхэг биетүүд. Миний үйлчлүүлэгчид “хохирогчийн горим” дээр ирэхэд би тийм ч дуртай биш. Энэ нь аймар амьдрал байсан тухай хэдэн цагаар ярихийг нь сонсож байгаад эцэст нь би: “тэгвэл хохирогчийн горимоос гар” гэж хэлдэг. Танд тохиолдсон бүх зүйлийг та өөрөө бүтээсэн гэж хэлдэг. Тийм хүмүүс заримдаа сөрөг, гэмт хэргийн чиг хандлагатай байдаг ч энэ нь бидэнд хичээл заахын тулд байдаг. Мөн зарим нь бөөнөөрөө гаригаас явдаг хүмүүс тэд байдаг. Цунамигаар 90 мянган гаруй хүн явлаа гэх мэт тохиолдлуудад гаригийн тэнцвэрийг хадгалж байдаг.

Түүвэрлэсэн Д.Энхжаргал

41-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/41.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...