Таягетийн Свару-Рептилийн хак 1-р хэсэг

 Тайгетеан Плейдчуудын эртний түүхэн дэх гүйцэтгэсэн үүрэг

Хүн төрөлхтний нууц түүх
1- р хэсэг

Өчигдөр Мозезийн сэдвээр ярьсан, та надад хэлэхдээ тэдний нэг байсан гэж хэлж байсан. Та юу хэлэх гэсэн бэ? Рептил гэх гэсэн үү, баярлалаа?
Свару: Тиймээ, Рептил. Энэ бол Матриксийг хак хийх тэдний хүмүүсийг захирах төлөвлөгөөний хэсэг байсан юм. Та нар хуучин Гэрээг шууд утгаар нь авч болохгүй. Шинэ нь дүүрэн холион бантан. Харин хуучин нь далд утгаар бичигдсэн.Үүнийг та нар гэгээрэл, эрдэм шинжилгээний маягаар уншиж болно. Энэ нь Атлантидын түүх юм. Энэ нь яг тэр тухай байдаг.
Роберт: Баярлалаа,
Свару. Тэгэхээр Атлантид Лира хүмүүс дэлхий дээр анх газардсан газар мөн үү?
Свару: Үгүй: Лирагаас ирсэн анхны хүмүүс дэлхий дээр 40000 жилийн өмнө ирсэн. Тэд сансрын зогсоолуудтай, дэвшилтэт голограм соёл иргэншлийг танилцуулсан юм. Тэгээд энэ бүхэн удаан хугацаанд, хэдэн зуунаар 2000 гаруй жил (сайн шалгаагүй) байсан гэгддэг. Дэлхий дээр дэвшилтэт голограм иргэншил байсан үед Таягетийн колони байгуулагдсан юм. Лирачуудтай хамтран ажиллаж, амар амгаланаар зэрэгцэн оршиж байсан. Таягетийн тэр бааз/эзэмшил одоо байхаа больсон Ошиана гэх тивд байсан юм. Харин бааз юмуу эзэмшил нь Лемур гэж нэрлэгдэж байсан. Энэ нь Атлантидаас бүр өмнө юм. Харин холбооныхноос зугатааж байсан рептил/мөлхөгч түрэмгийлэгчдийг ирэхэд Эртний Харийхан баримтат цувралын судлаачдийн нэрлэдэгээр эртний эхний дайн болж, Лира иргэншил/ колони эзлэгдсэн бөгөөд тэдний эсрэг цөмийн зэвсэг ашиглагдсан юм. Тийм учраас бөмбөгдөлтөөс үүдсэн йонжсан цацраг идэвхт үлдэгдэл Пакистан гэх мэт газарт үлдсэн байдгийг та нар мэднэ. Лемуртэй хийсэн мөргөлдөөний үеэр түрэмгийлэгчид давж гараагүй. Энэ нь рептил эзлэн түрэмгийллийн эсэргүүцлийн талбар болж хувирсан. Рептилүүд Лирачууд руу дайрч, олзлон, тэднийг боолчилсон.Тэднийг Эх сурвалжтай хийдэг холбооноос холдуулахын тулд генетикээр өөрчлөхийг оролдсон. Хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж, тэдний заримийг үржилд ашигласан. Шинээр төрсөн хүүхдүүдийг төрөх үед эхээс нь салгаж, тэдгээр шинэ төрсөн хүүхдүүдийг рептил сургаалаар хүмүүжүүлж эхэлсэн бөгөөд генетикээр өөрчлөх гэсэн. Тэд оролдсон боловч Лира төрөлтний Эх Сурвалжын холбоо маш хүчтэй учраас бүтэлгүйтсэн. Насанд хүрэгчдээр тахил өргөх юмуу золиосонд гаргасан. Хүүхдүүд боолын “шинэ төрөлтний” эхлэл болсон нь Адамын төрөлтнүүд болсон юм. Хуучин гэрээнд үүнийг нэг тусгай хүн шиг бичсэн боловч нэг хүн биш, төрөлтөн болон хүмүүс гэдэг утгаар байсан. Адамын төрөлтний эмэгтэйчүүдийг хуучин шигээ дахин үржих чадваргүй болгон тэднийг генийг дахин өөрчилж, Евачүүд гэх өөр ангилалтай “шинэ төрөлтөн” болгосон. Гэхдээ Адам төрөлтөнд эмэгтэйчүүд байсан. Рептилүүдийг Антон Паркын өөр эх сурвалжуудад Кингу гэдэг. Зарим сурвалжууд Усунгал гэдгийг олсон.Тэд Лирачуудаас генийг арилгасан ч дахин үзэгдэж байсан нь тэдний Эх Сурвалжын холбоо хүчтэй байсан улмаас тэр юм. Тийм учраас оюун санааг удирдах түвшинд генийг хуурахаар тэд шийдсэн. Учир нь тэд үүнийг лаб дахь туршилтын саванд хийх чадваргүй байсан. Таягетийн бааз дээрх Таягет эмэгтэйчүүд Лира төрөлтөнтэй юу тохиолдож байгааг мэдсэн бөгөөд арга хэмжээ авах хэрэгтэйг мэдэж байв. Рептилүүд Лирачуудыг эзэлснийхээ дараа бааз болон иргэншлээ байгуулсан газар бол Атлантид байсан юм. Энэ иргэншил зөвхөн нэг газарт биш, бараг гариг даяар байсан иргэншил юм. Лемур бол Атлантидаас өмнө Лирачууд болон Атлантидын рептилчүүийн аль алинтай нь зэрэгцэн оршиж байсан. Одоо хуучин гэрээний Генесис (эхний ном/эхлэл гэсэн утгатай) эхлэх гэж байна. Генесис гэдэг нь Исис эм бурханы ген гэсэн утгатай. Эртний рептилүүд ДНХ-н ороомогтой төстэй байдлаар нь эмэгтэй хүнийг төлөөлүүлэхдээ Могойг ашигладаг байсан. Энэ бол генээ үр удамдаа үлдээсэн эмэгтэй юм. Эрэгтэйчүүд яагаад багтаагүйг би сайн мэдэхгүй байна. Эртний Египетэд эмэгтэйчүүдийг могойгоор төлөөлж байсан нь дэлхий дахинаа Хятад, Япон, Мезо Америк домгуудад давтагдсан байдаг. Хуучин гэрээнд хэлснээр “Могой /Лемурын Таягета эмэгтэй/, Эдений /Атлантид/ цэцэрлэгт очоод Мэдлэгийн модноос хориотой жимсийг Евад өгсөн” гэдэг. / Мод+ Могой = ДНХ хууралт/Эвад хийсэн. Тэд эмэгтэйчүүд учраас хоригдож байгаа газраа л ашиглаж болно. Таягет эмэгтэйчүүд тэд (рептил тал) болсон дүр эсгэж, дараа нь эмэгтэйчүүдтэй анх харилцсан. Тэгээд Евачууд Адамын Таягет эмэгтэйчүүдтэй илгээлтээр харилцсан. Тэд нүцгэн байсан / мэдлэггүй байсан/, харин Таягет эмэгтэйчүүд буюу могойнууд Евад хориотой алим /үнэн ба мэдлэг/-аас өгсөн. Евачууд түүнийг Адамд буцаагаад өгсөн.
Энэ шалтгаанаар рептилүүд өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн эсрэг байдаг. Тэдэн рүү дайрч давшлан, доогуур үнэлдэг. Тухайлбал, дараа нь эртний Египетэд эм Бурхныг тахин шүтэхийг хориглосон байдаг. Тэд боолуудад удирдлагаа алдаж байсан баримтыг өршөөгөөгүй юм. Энэ нь тэднийг Атлантидаас зугатах маш том бослогын шалтгаан болсон юм. Атлантидаас тэд хөөгдөөгүй, зугатсан юм. Тэд мэдлэггүй гэдгээ ухаарсан тул зүгээр л орхисон. Тэгээд хорссон рептилүүд Таягет болон Лирачуудын эсрэг дахин нэг агналт хийж, их хэмжээгээр аллага үйлдсэн. Гэвч тэдний зарим нь амьд үлдсэн. Лемур тэр хүртэл хүртэл үлдсэн байсан бөгөөд тулалдсаар байсан юм. Дараа нь рептилүүд гурав дахь төрөлтнийг бүтээсэн. Учир нь Лира генийн эх сурвалжтай хүчтэй холбоог ашиглах нь тэдэнд асуудалтайг тэд мэдэж байсан. Энэ удаа өөрсдийн генийг рептилийн шинэ төрөлтнийг бүтээхэд ашиглав. Антон Парксын дэлхийн эх сурвалжид / Кингугээр бүтээгдсэн Усунгал төрөлтөн /гэсэн байдаг. Тэгээд бага тушаалын рептил төрөлтнүүдийг тэд бүтээв. Тэд одоог хүртэл боолууд хэвээр, тэдний бохир ажлыг хийдэг рептилүүд юм. Тэд энд бүтээгдсэн учраас дэлхийгээс гаралтай болно. Рептилүүд сансрын хууль, тоо томшгүй дүрэм журмыг зөрчсөний улмаас галактикийхан тэднийг хайж байгааг олж мэдсэн байна. Тэд Тиамат гариг дээр хуурамч бааз байгуулж, хуурамч дохиог цацан, Холбооныхныг отохоор зохицуулсан байв. Холбооныхон Лемурын бааз болон Лирачуудтай холбоо яагаад тасарсныг шалгахаар ирж байсан. Таягетаар удирдуулсан байлдааны том флот ирсэн боловч тэд Тиамат руу дохиог шалгахаар яваад хүч тэнцвэргүй отолтонд унасан. Холбооныхон болон Рептилүүдийн хооронд Сансрын агуу тулаан болж, манай стандарт цагийн домогт харьцаагаар хоёр талын хүч 75 хувийн сүйрсэн үр дагавартай болсон. Үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэгдсэн. Тэг энергийн зэвсэгүүд болон халуун цөмийн зэвсгүүд ашиглагдсан. Энэ нь Тиамат гаригийг тогтворгүйжүүлж, түүний аварга том усан далайнуудын огцом давалгааг бий болгосон юм. Түүний соронзон орон хазайсан нь гаригийг сүйрүүлэх үр дагаварт хүргэсэн. Ангарагын гадаргуу цөмийн энергийн зэвсэгт устсан. Энэ нь дараа дараагийн бүх зүйлд сүйрэл бий болгосон. Нарны аймгийн гаригуудын нарийн хөдөлгөөн болон бүх гаригуудад сүйрлийн ул мөрийг үлдээсэн. Гариг бүрийн тойрог замд шинэ тараалт зохион байгуулагдсан. Дэлхий дээр Тиаматийн усны хэсэг буусан. Бараг Нептун гаригийн хэмжээний маш их хэмжээний ус бууж, тэр үед байсан дэлхийн гадаргууг үерлүүлсэн юм. Тухайн үед (Дэлхий) гариг бүхэлдээ ой модоор бүрхэгдсэн, таваас ч илүү тивүүдтэй байсан юм. Ошиана, Аппалачиа, Феносканда ба нэрийг нь санахгүй бусад 2 тивүүд байсан. Үүнийг би мэдээллээ дуусгаад ой санамжаасаа бичиж байна. Үер рептил төрөлтнүүдэд устгалыг хамт авчирсан юм. Атлантид болон Лемурээс амьд үлдэгсэд, Роберт : Надад ийм их мэдээлэл өгсөнд баярлалаа,Свару. Бүхэл таамгууд тохирч байна. Маш сонирхолтой байна. Та үргэлжлүүлж чадах уу? Свару: Тиймээ, Би өнөөдөр энэ асуудалд хүрэхийг хүссэн. Тийм ч их цаг надад үлдээгүй байна. Лемурээс үлдсэн Таягет болон Лирачууд газар үерлэх үед ихэнх нь Японы эрэг рүү нүүцгээсэн. Мөн одоогийн өмнөд Америк болон Америкийн Нэгдсэн Улсын баруун эрэг рүү явцгаасан. Харин Атлантидаас амьд үлдэгсэд, рептилүүд болон боолууд Ирланд болон Шотландын өндөрлөг газрууд руу шилжицгээсэн. Тэд бүх технологууд, сансрын хөлгүүд, ер нь бүх зүйлээ алдсан бөгөөд чулуун зэвсэгийн байдалд эргээд шилжсэн. Энэ хүртэлх мэдээнд мөстлөгийн тухай тэмдэглэл байдаггүй. Танай уламжлалт шинжлэх ухаан хэлдэгийн эсрэгээр мөстлөг болоогүй. Үүнийг жинхэнэ түүхийг булзааруулах шалтаг болгон тайлбарласан юм. Тэр үед холбоо маш хүчээ алдсан. Сүйрлээс үүдэлтэй дүүрэн асуудлууд үлдсэн байв. Үүгээр би Тиамат сүйрсний дараа энэ Нарны аймгийн гаригууд, одуудыг дахин зохион байгуулсныг хэлж байна. Дэлхийн соронзон орон өөрчлөгдсөнөөс мөн туйлын шилжилтээр шаналж байсан үе. Тэгээд холбооныхон “Галын хана” шиг цахилгаан соронзон хүрээг дэлхийг тойруулан татах сонголт хийсэн юм. Үүнийг мөргөлдөөний үеэр гэмтсэн, сансрын нэгэн хөлгөөс тусгахаар хийсэн. Тэр бол Сар юм. Андромедчуудын барьсан Холбооны хуучин бөгөөд эвдэрсэн бөмбөрцөг байсан. Үүнийг сөрөг рептилүүдийг зугатахаас сэргийлэн, мөн Холбооныхон буцаж ирээд эхэлснээ дуусгах хүртэл байлгахаар бүтээсэн юм. Ийнхүү 3Д матрикс төрсөн түүхтэй. Зогсолт хийх сайн цэг боллоо.
Роберт: Надтай энэ бүхнийг хуваалцсан таны хүчин чармайлтад маш их талархаж байна. Одоо би илүү сайн ойлгож байна. Яагаад цахилгаан хана гэж? Та нарыг дэлхий рүү буцаж ирээд хийсэн ажлаа зөвтгөхөд байсан уу? Баярлалаа, Свару.
Свару: Бид 12500 жилийн дараа эргэн ирсэн. Энэ нь хэзээ ч ирээгүйгээс дээр гэж хэлэх нь зүйтэй.
Роберт: Та тэгж бодож байгаа бол зүгээрээ. Тэгээд хүний араг ясууд болох тэр бүх үлдэгдлүүд 40 000-оос илүү жилийн настай байдаг. Тэд хэнд хамаарах вэ?
Свару: Надад илүү мэдээлэл хэрэгтэй. Тиймээ,тэд бас хүн байсан. Дэлхий дээр Лирачууд ирэхээс өмнө өөр бас хүн төрөлтнүүд байсныг санаарай.
Роберт: Заримдаа бүр эртний араг ясууд ч олддог. За баярлалаа, аварга хүмүүсийн тухайд юу гэхэв?
Свару: Тэр бол өөр нэг түүх. Лира бааз дайрагдахаас өмнө олон төрөлтнүүд байсан юм. Энэ нь сансрын ямар ч бааз, порт байсан байж болно. Атлантчууд Плейядийн Атлас одноос гаралтай. Тэд мөн тэнд байсан, мөн тэмцэж байсан. Өөр нэг чухал асуудал бол танай Энэтхэгт байсан тэмдэглэлд рептилүүд бас нэг хүчирхэг хүч болох эзэн Шивагаар удирдуулсан Андромедийн Калеононы хүчинтэй виманагаар тулалдсан тэмдэглэл байдаг. Энэ нь Холбооныхон ирэхээс өмнө, миний эхэнд тайлбарлаж байсан цөмийн анхны мөргөлдөөний үед болсон байдаг. Цаг болчлоо. Яарсан бол уучлаарай, маргааш холбогдое.
Роберт: Баярлалаа би энэ бүх мэдээллийг өнөөдрөөс судалнаа. Цаг явсан байна.Би яриагаа хадгална.
Свару: Зүгээрээ, маргааш уулзатлаа түр баяртай. Тоймлон орчуулсан Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг

  Плейяд, Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг Госиа: Хол зай руу нисэхдээ дээд зэргийн гэрэлийн хурдын нислэгийн горимд ...