Плейяд, Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол
1-р хэсэг
Г: Каалел та дэлхийн насаар хэдэн настай вэ?
К: Би яаж хариулахаа сайн мэдэхгүй юм. Би 21-25 настай харагддаг ч, хэдэн мянган жилийн настай 10000. Гэхдээ та нарынхаар яг зөв хариулт болохгүй гэдгийг би мэднэ. Цаг хугацааны үсрэлтүүдээр миний амьдарсан нийлбэр дүнгээр тооцож үзэхэд миний насыг тодорхойлох боломжгүй. Энэ нь Сварутай ижил. Би бор шаргал, долгионлог сэвсгэр мөрнөөс доош 10 см урт үстэй. Миний нүд тэнгэсийн адил хар хөх. Би гуталгүй 198см, гуталтай 2 м өндөртэй. Би 95 кг жинтэй.
Г: Плейядийн билэг тэмдэг ямархуу вэ?
К: Хар фон дээр 9 одтой, Таягета тэмдэгтийн дээр хөх цахилгаан, урт, зөрсөн судлуудтай одууд.
Г: Яагаад 9 одтой байгаа бол 7 эгч дүүс биш үү?
К: 7 эгч дүүс дээр нэмээд эцэг эх нь: Нэр нь Стеропе, Меропе, Электра, Маяа, Таягетта, Целиано, болон Алцион. Эцэг эх нь : Атлас болон Плейоне.
Г: Нисэгч байхаас гадна таны хобби юу байдаг вэ?
К: Би хувьдаа ихэнх цаг заваа бүх төрлийн сэдвээр, авч болох бүх мэдээллийг хүлээж авахад зориулдаг. Би голограм компьютер дээр ажиллаж, унших дуртай.
Г: Та хүмүүсийн юунд дуртай вэ?
К: Миний дуртай зүйл бол, хэдийгээр бүх муу муухай зүйл байгаа ч та бүхэн урагшилж байгаад би дуртай. Та нар бүр энгийн зүйлд ч инээх шалтгаан олдог. Бүр хамгийн муу хоромд ч та нарын үзсэн зүйл нь бүх амьдрал биш гэсэн өөдрөг мэдрэмжээр урагш хөдөлдөг. Бүх зүйлээ алдсан ч, бие муутай байсан ч урагш хөдлөх хүчтэй энэ дотоод тамир тэнхээг гайхан биширч байна.
Г: Та рептилүүдтэй улаан нүүрээр тулгарч, тулаанд орж байсан уу? Энэ асуултаар таны зориг зүрхийг хэмжих гэсэн юм?
К: Би хөлөг хоорондын тулаанд тоймгүй олон удаа орж байсан.
Г: Зарим тохиолдолд ҮМНБ-ийг дэлхийнхэн унагах юмуу осолдуулдаг, ийм супер технологит яагаад ийм тохиолдлууд гардаг вэ?
К: ҮМНБ хөлөг бүрийн технологиос хамаардаг. Осолдох нь хөлгийн тусдаа гэмтэл гэхээс илүүтэй чиглүүлсэн энергийн зэвсгээр буудагддаг учраас осолддог. Энэ нь буу хэлбэрээр байгаа олон төрлийн давтамжуудын энерги юм. Үүгээр таталтцлын ямар урсгалын давтамжтай байгааг хэлдэг хөлгийн гадна талын мэдрэгчийг ажиллагаагүй/ харанхуй болгодог юм. Тодорхой мэдээлэл дамжуулалтгүйгээр компьютер шаардлагатай тооцооллыг хөдөлгүүрт зориулан хийж чадахгүй учраас таталцлын хүчийг зогсоон, гадаргууд осолдох, дэмжилгээ алдах үр дүн гардаг. Таягетийн хөлөг таталцлын хүчний эсрэг төдийгүй плазм тийрэлтэт хөдөлгүүртэй байдаг нь хөлгийн татах хүчний мэдрэгчийг харанхуйлсан ч нислэгээ үргэлжлүүлж чаддаг. Эдгээр үзүүлэлтүүдийг буудах боломжгүй. Гэхдээ миний ярьж байгаа нь гариг хоорондын том хөлгүүд, байлдааны/сөнөөгч хөлгүүдийн тухай хэлж байгаа юм. Харин татах хүчний хөдөлгүүрээр дан ажилладаг жижиг дискэн хөлгүүдийг хэлээгүй. Тийм хөлгүүдийг л буудаж унагадаг, учир нь ихэнх төрөлтнүүдийн ашигладаг тэр төрлийн технологийн ажиллагааны талаар сөрөг тал хангалттай мэддэг болохоор мэдрэгчийг харанхуйлах чадвартай, буудаж унагах шалтгаан болдог.
Сваругийн хөлөг 5 триллион цахилгаан вольтын хүчдэл гаргадаг бол минийх 3 триллион хүчдэл гаргадаг. Хөлгийн гаргах хүчийг Сваруу өөрийнхөөрөө илүү хүчдэлээр өөрчилсөн болохоор тэр. Тэг цэгийн энергийн 2 реактор/үүсгүүр, 2 плазм хөдөлгүүртэй.
Г: Та Black Night-тэй (Альфранчуудын ангууч хөлөг - Хар хөлөгт баатар ч гэдэг) харьцдаг уу?
К: Тийм их биш, зүгээр хоорондоо мэндчилдэг. Энэ үед би өөрийгөө тодорхойлдог, тэд Таягетийн байлдагч агаарт нислэг үйлдэж байгааг хоорондоо мэдээлдэг. Уян хатан харилцаа холбоо, хамтын ажиллагаатай.
Г: Хэрэв танай хөлөг агаарт илчлэгдвэл та өөрийгөө яаж хамгаадаг вэ?
К: Хэд хэдэн боломжууд байдаг. Миний ихэнхдээ ашигладаг зүйл бол гэрлээс хурдан явах горимд тохируулдаг. Мөн хөлгөө үзэгдэхгүй болгох эсвэл бид тусгай давтамжыг ашиглан хөлгийн их биеийн орчимд гэрлэн тойрог хийж мөн хамгаалдаг. Хамгийн хялбар арга нь энэ юм. Бид тайван үлдэхийн тулд хөлгөө танай онгоц шиг харагдуулах, иргэний болон цэргийн агаарийн тээвэрт хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн тоног хэрэгслээр тоноглосон байдаг.
Г: Тэгвэл бидний хажуугаар онгоц шиг өнгөрдөг байх нээ?
К: Тийм
Г: Танай хөлгүүд халхлах технологи хэрэглэдэг бол харагдахгүй байгаа ч, манай радарууд түүнийг илрүүлэхээр тийм чадалтай юм уу?
К: Энэ бол тийм биш, танай радарууд биднийхийг харж чадахгүй, бид бүрэн харагдахгүй байх боломжтой. Би онгоц шиг дүр үзүүлж, агаарын хөдөлгөөнийг зохицуулагчтай харьцах шалтгаан бол хөлгөө энгийн нислэгийн горимд удаан байлгах үед иргэний онгоцонд зориулагдсан дохиог ашиглан интернетэээр холбогдож болдог. Би нислэгийн зорилго, ямар төрлийн онгоцтойгоо Бомбардер Чалленжер 350 гэж мэдүүлэхэд тэд надад нислэгийн коридор, өндөр болон хурдны чиглэл, зүг чиг өөрчлөх цэгүүдийг надад хуваарилдаг. Түүний дараа би өгсөн замын дагуу, заасан өндрөөр нисдэг. Харин тэдний радар дээр би тодорхой онгоц мэт харагдана. Тэр замаар цэргийн болон иргэнийхэн намайг тайван орхидог. Бидэнд бас өөр арга залиуд бий. Эдгээр хөлгүүдийг саран дээр тохиолддогтой адил өндөр наривчлалтай голограмаар энгийн нүдээр онгоц мэт харагдуулдаг. Энэ бол бидний хувьд хэвийн бөгөөд бид үргэлж ингэж хийдэг. Та нарын харж байгаа зүйл онгоц гэх баталгаа байхгүй. Бид ямар ч дүрийг бий болгож чадна. Хэдэн жилийн өмнө youtube-ын нэг видеонд А-320 онгоц агаарт бүрэн зогссоноо ҮМНБ болоод алга болсон тухай байсан.
Г: Бид эерэг төрөлтний хөлгүүдийг сөргүүдийнхээс хэрхэн ялгах вэ?
К: Технологийг нь хойш тавья. Хэрэв хөлгийг харж байгаа хүнд айдас төрж байвал тэд сөрөг. Хараад хэрэв татагдаж, гайхамшиг, баяр хөөрийн сайн сайхан мэдрэмж төрж байвал тэд эерэг. TRB-3, TR-4 г хэн ч хэрэглэдэггүй. Хэрэв тэднийг харсан бол тэр кабалуудынх. Хэлбэр дүрсээр нь хэлэхэд хэцүү. Гурвалжин хөлгүүд ихэнхдээ сөрөг байдаг боловч дислиентиплексчүүдэд гурвалжин хөлөг байдаг. Цилиндр хөлгүүд голчлон рептилчүүдийнх гэхдээ бас зөвхөн тэднийх биш. Харин диск хэлбэрийнх хэнд ч байж болно.
Г: Танай хөлгүүд биологийн телепат юм уу металик уу? Таны хөлөг эх хөлөгт ачаалдагддаг уу?
К: Биологийн хөлгүүд гэж бий. Манай төрөлтнүүд тийм хөлөгт дуртай биш. Голдуу 6Д нягтралынх байдаг. Миний хөлөг дангаараа эх хөлгөөс цэнэглэгдэх, ачаалагдах шаардлага байхгүй. Цөөн тохиолдолд боловч энергиэр биш, хөлгийн хангамж болон ховор запас хэсгүүдийг авдаг.
Г: Баярлалаа Каалел. Өнөөдрийн хувьд боллоо, их зүйл мэдэж авлаа. Танд талархаж байна.
К: Ингээд болсон уу? Дажгүй болсон гэж найдаж байна. Та нарт ч мөн баярлалаа. Дараагын уулзалт хүртэл баяртай.
No comments:
Post a Comment