Харь гарагийн хөлөг шиг харагддаг чөтгөрүүд 1-р хэсэг


Харийн хөлөгтэй андуурмаар олон онгоц сүүлийн жилүүдэд агаарын цэргийн хүчинд нэмэгдсэн боловч ихэнхийг нь ил гаргаагүй байдаг тул мэдэхэд илүүдэхгүй хэдэн онгоцны талаар товчхон мэдээллийг цуврал болгон оруулах боллоо.
Northrop Grumman компанийн үйлдвэрлэсэн B-2 буюу "Үл үзэгдэгч" хэмээн нэрлэгддэг стратегийн бөмбөгдөгч онгоц юм.
Тус онгоцны дотор талыг харуулсан бичлэг өмнө нь олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаагүй бол одоо хангалттай олон бичлэг олж болохоор болсон. “B2 spirit” онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах системийн радарт илэрдэггүй нууц технологиор хийгдсэн. Анх ЗХУ-ын гол объектуудад цөмийн цохилт өгөх зорилгоор бүтээж эхэлсэн байна. Энэхүү онгоц нь ямар ч өндрөөс цохилт өгөх болон хүнд зэвсэг тоног төхөөрөмжийг холын зайд тээвэрлэх чадвартай аж. Техникийн үзүүлэлт дээр 11000 метр өндөр нисдэг гэсэн ч түүнээс илүү буюу агаар мандлаас гарч нисэх чадвартай болохыг зургийг нь авч баримтжуулсан байдаг.


 






No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...