Харийн хөлөгнөөс урвуулан бүтээсэн В-2


B-2 Spirit нь АНУ-ын стратегийн хүнд бөмбөгдөгч буюу цөмийн бөмбөгдөгч онгоцоор бүтээгдсэн онгоц бөгөөд сөргөлдөгч талын нутаг дэвсгэрт гүн нэвтэрч, цохилт өгөх зорилгоор бүтээгдсэн. В-2 онгоцны их бие нь далавчтайгаа нийлмэл бас босоо тэнцүүлэгч, сүүлгүй. Энэ нь аэродинамикийн өндөр үр ашигтай, их хэмжээний даацыг шингээх мөн сүүлийн үеийн технологитой хослуулсанаараа өмнөх бөмбөгдөгч онгоцнуудаас ихээхэн давуу талтай болсон.

B-2 нисэх онгоцны тогтвортой байдлыг хангахын тулд нисгэгчийн шууд оролцоогүйгээр нислэгийн тохиргоог автоматаар удирдах нислэгийн хяналтын системийг ашигладаг. Радарын цацрагийг шингээх, саармагжуулах янз бүрийн радар шингээгч материалыг (RAM) B-2 онгоцонд ашигладаг. Зогсолтгүй нисэх зай 11,000 км, нисэж байх үедээ зургаан цаг тутамд түлшээ цэнэглэж, нэг удаад 50 орчим тонн (45,000 кг) түлш авдаг.



1980 онд нэг онгоц бүтэх зардал дунджаар 929 сая доллар, үүнд сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинэчлэлт, программ хангамжийн сайжруулалт багтсан байсан бол 1997 онд зардал нэмэгдсээр нийт зардал нь дунджаар 2.13 тэрбум доллар болсон.


Ийнхүү зардал нэмэгдсэнээс болоод уг төсөл АНУ-ын Конгресст маргаантай сэдэв болсон. 1990-ээд оны үед Конгресс 132 бөмбөгдөгч онгоц худалдаж авах төлөвлөгөөгөө 21 болгон бууруулсан. 2018 оны байдлаар хорин B-2 онгоц АНУ-ын Агаарын цэргийн хүчинд үйлчилж байгаа ба тэднийг Northrop Grumman B-21 Raider -ээр солихоор төлөвлөж байгаа юм байна.
B-2 нь анх 1999 онд Косовог бөмбөгдөхдөө цөмийн бус, ердийн зэвсгийг ашиглаж байсан гэж репортлож байсан ч олон улсын шинжээчид цацрагийн реакцийн ул мөр олсон байдаг. Ирак, Афганистан, Ливид мөн энэ цөмын хольцтой сумаар B-2 болон танкны энгийн сумны оронд туршиж байсан баримт бий.


Үй олноор хөнөөх химийн зэвсгийг хориглох олон улсын гэрээнд химийн хорт бодисыг ялгаруулдаг бодис, бөмбөг, төхөөрөмжүүдийг хэрэглэхийг хориглосон байдаг. Цөмийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэгийн ангилалд оруулж үздэг ч АНУ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй мөн цөмийн бөмбөгийг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаар ирсэн.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...