Инсектойдууд буюу шавьж төрөлтнүүд 1-р хэсэг

 

Агуу том зураг хэмээх том бүлэг сэдэв дээр оюун ухаантай оршнолуудыг ерөнхийд нь 6 хуваадаг болохыг ойлгосон байх. Иймээс эдгээр оршнолуудын талаарх мэдээллийг бага багаар цуврал байдлаар дэлгэрүүлж оруулахаар бэлдлээ.

Инсектойдууд буюу шавьж төрөлтнүүд (Хар талынхан буюу хорон санаатай сөрөг оршнол)
1-р хэсэг
Инсектойдууд буюу шавьж төрөлтнүүд нь шавьжтай төстэй хүн дүрст бодгалууд бөгөөд ихэвчлэн 1.2-2.1м өндөртэй, урт нарийн нүүртэй, хүнийхээс том, шавжных шиг нүдтэй. Нүд нь нарийхан V хэлбэрээр гадагш дотогш хурцаар эргэлддэг. Биеийн хэлбэр, онцлогууд нь шавьжных шиг учир шавьжтай төстэй харагддаг. Заримдаа энэ төрөлтнүүдийг хар бараан арьст Саарлууд гэх жижиг биетэй төрөлтнүүд дагаж явдаг. Ийм Саарлуудын заримыг юүдэнтэй нөмрөг өмссөнөөр дүрсэлдэг.
Эх сурвалжийн мэдээлснээр Инсектойд төрөлтнүүд хорон муу хийгээд сайн сайхан ажиллагааг аль алийг нь хийдэг ажээ. Сансар огторгуйгаас ирсэн харийнхны дотор шавьж хэлбэртнүүд олон янз байдаг ч, хамгийн түгээмэл, бас хамгийн өндөр хөгжсөн нь аварга шавьжнууд юм. Тэд мөргөлч цөгөрцөгтэй төстэй харагдана.
--Инсектойд Цөгөрцөгүүд; Энэхүү бодгалууд нь урт унжуу нүүртэй, том дугариг нүдтэй, шавьжтай төстэй төрхтэй. Мөргөлч цөгөрцөгтэй адил гэж ойлгож болно. Гэхдээ илүү томруулсан хувилбар нь юм шиг харагддаг. Маш нарийн, урт биетэй, мөн туйлын нарийн гартай. Гар нь дунд үен дээрээ хурц нугаламтай. Хуруу гар хэсэг нь бугуйнаас шууд доош босоо налсан байдалтай. Хөл нь дунд үен дээрээ бараг л тэгш өнцөг хэлбэрийн нугаларалтай учраас явган суусан хүн шиг харагддаг. Ер нь бол “Мөргөлч цөгөрцөг” гэх шавьжтай төстэй харагдана. Бусдад хөнөөл учруулах уу эсвэл сайн сайхныг үйлдэх үү гэдэг нь ямар үүрэг даалгавартайгаасаа хамаардаг.
--Инсектойд Оонкианууд; Инсектойд Цөгөрцөгтэй нэн төстэй. Гэхдээ тод улаан өнгөтэй, эрүү нь үзүүртэй биш, харин дөрвөлжин гэдгээрээ ялгарна (ихэнх инсектойдуудын эрүү үзүүртэй байдаг). Энэ төрөлтнүүд махан идэштэй (гэхдээ гол идэш нь хүн биш). Зарим эх сурвалжид, энэ төрөлтнүүдийг харийнханд хулгайлагдаж байсан хүмүүс тэдний сансрын хөлөг дээр харсан гэж мэдээлжээ. Түүнээс гадна, үзээрийн муухай, аймшигт энэ амьтдыг олон гэрчүүд харсан байдаг. Тухайлбал 1973 онд Мэрилэндэд харийн дөрвөн Мөргөлч цөгөрцөг хуулийн сургуулийн оюутныг хулгайлж, түүн дээр шинжилгээ туршилт хийсэн байна. Өөр нэг удаа, тэдэнтэй төстэй амьтан өсвөр насны хүү рүү дайрсан ажээ. Хүү хөөгдөж зугтсаар арай чүү нэг юм амь гарчээ. Тэгэхээр инсектойд оонкианууд хор хөнөөлтэй төрөлтөн гэдэг нь тодорхой.
--Инсектойд Атаиенууд;. Энэ төрөлтнүүдтэй уулзсан хүмүүсийн хэлж байгаагаар бол, энэ төрөлтнүүд нь инсектойдтэй төстэй биш, харин ч ухаалаг, дөлгөөн зантай, огцом, эвгүй хөдөлгөөнтэй, хүн хэлбэртэй, эр эмээрээ оршдог аж. Тэгэхээр энэ төрөлтнүүдийг хүн ба шавжны аль аль шинжийг агуулсан, хор хөнөөлгүй, нөхөрсөг гэж ойлгож болно. Эрт дээр үед тэд дэлхийнхэний өмнөөс оролцож байсан.
--Инсектойд Депанойд; Шавьжтай төстэй бодгал.
--Инсектойд Скридүүд; 5 фут (1.5м) өндөртэй, шавьжтай төстэй бодгалууд. Маш ухаантай. Оюун ухааны өндөр хөгжилтэй.
--Инсектойд/Шоргоолжин хүмүүс; Эдгээр нь 5 фут (1.5м) орчим өндөртэй шавьж ба хүний аль алиных нь шинжийг агуулсан харийнхан. Хөл гарандаа хавчных шиг хавчууртай. Толгойдоо антентай бөгөөд антенаараа үелзэл хүлээн авч чаддаг. Ингэж тэд хүмүүсийг таньдаг (хүмүүс бид ижил үелзэл тээж явдаг). Крис Обрайны бичсэн “Нууцлаг хөндий” нэртэй тэмдэглэлд, тэднийг Хопи омгийнхонтай хамт, дэлхийн дотоодод, газар доорх нарийн бүтэцтэй агуйн системд амьдардаг гэж дүрсэлжээ. Тэдний цорын ганц зорилго нь газар доргиход хүмүүсийг дэлхийн дотоод руу авч орох. Дэлхий ээж маань аливааг мэдэрдэг учир хүмүүсийн олон сөрөг зүйлсийг нуруун дээрээсээ сэгсэрнэ. Ертөнц хуваагдаж, хоёр ертөнц болдог (дотоод, гадаад?) Гэхдээ 3 дахь нягтарсан ертөнц гэж байх болно. Гэхдээ нөгөө дэлхий нь илүү нягтшилтай. Тэрээр нэг өдөр OBE хийж байхдаа шоргоолжин хүнтэй уулзсан. Шоргоолжин хүнийг эр хүйстэй гэж дүгнэх ба маш сэтгэл татам санагдана. Шоргоолжин хүн жинхэнэ хар шоргоолжтой ижил харагдаж байлаа. Толгой дээр нь антен харагдаагүй. Нөмрөг нөмөрч, шил зүүж, гартаа ном барьсан байдаг. Энэ оршнол эрдэм боловсролтой, ухаалаг харагдсан байна.
Коры Гудын илчлэл дээр эдгээр оршнолуудын талаар хэд хэдэн удаа гардагийг та бүхэн санаж байгаа байхаа.












2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/2_5.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...