Restart буюу 2012 он


Хуучин блог хөтлөж байхдаа оруулж байсан мэдээллээ чирээд ирлээ. Ер нь нэлээд хэдэн онгодуудтай уулзаж ярилцаж байснаа бага багаар цуврал болгон оруулахаар шийдлээ.
2008 онд миний бие нь сайны ерөөлөөр нэгэн тэнгэр язгууртантай (LIGHTWORKER) уулзах боломж бүрдсэн юм. Эзотерик сонирхдог хүн бүхний дотор хадгалагдаж байдаг ирээдүйд болох чиг хандлага, асуудалд хэрхэн хандах талаар бага ч гэсэн мэдээлэл авсанаа доор цөөн үгээр буулгаж та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.
X:Маяачууд гэдэг эртний хүмүүсийн зөнгөөр 2012 онд дэлхий сөнөж магадгүй гэдэг. Яагаад 2012онд юм болоо?
Дээд тэнгэр: Сөнөж мөхнө гэдэг устаж үгүй болохыг хэлдэггүй. Тэгэхээр устаж үгүй болно гэдэг нь нэг өөр асуудал, сөнөж мөхнө гэдэг бас нэг өөр асуудал. Маяачууд гэдэг хүмүүсийн зөн зөгнөлийг би мэдэхгүй. Учир нь, тэд бол монгол угсаатан биш. Тиймээс тэдний зөн зөгнөл Монголын түүхийн санд байхгүй. Энэ утгаараа мэдэхгүй юм.
Ерөнхийдөө бол одоо 2000 дахь жил гарсан. Энэ бол мянганы эхлэл, зууны эхлэл, жарны эхлэл гээд гурван цагийн эхлэл байгаа. Маш том эхлэлүүд шүү дээ. Тэгэхээр 2012 он гэдэг бол 2000 дахь оны анхны 12 жил буюу анхны үе, мөчлөг дуусч байгаа он.
Өөрөөр хэлбэл, Монголын цаг тоолол 12, 12 жилээр явдаг бөгөөд 2012 он гэхэд гурав дахь мянганы анхны ийм мөчлөг дуусна. Тухайлбал, энэ бол мянганы анхны, зууны анхны, жарны анхны мөчлөгийн шилжилт болох гэж байна. Мөчлөгийн анхны шилжилт хөдөлгөөн болох гэж байна.
X:2012 он энэ цаг үед юу болох вэ?
Өнөөдөр 2-р мянганы 8-р он. Гэтэл 12 он хүртэл 4 жилийн хугацаа байна. Тэгвэл 4*3-ийн 12 гэдэг.
Тэгвэл 2008-2012 он бол гурав дахь мянганы анхны мөчлөгийн сүүлийн шатны шилжилт юм. Тайлбарлавал, мянганы анхны, зууны анхны, жарны анхны мөчлөгийн шилжилт. Мөчлөг мөчлөгтөөн 8-р он гэдэг бол сүүлийн шатны шилжилт байх нь.
Ийм учраас 2008 онд нэгдүгээрт байгаль өөрийгөө цэвэрлэнэ. Саяхан зүүн аймгуудад шороон шуурга олж өнгөрлөө. Одоо бол маш их үер усны асуудал яригдаж байна. Цаашилбал, газар хөдлөлтийн асуудал яригдаж байгаа. Эдгээр нь байгаль өөр өөрийгөө дотроосооо цэвэрлэж байгааг илтгэнэ.
Маш олон жилийн зүйлийг шинэчлэх (Restart) гэж байна. Өөрөөр хэлбэл, түрүү онд энд байсан, сая энд байсан хөрс энэ онд байхгүй болно гэсэн үг.
X:Энэ талаараа жаахан дэлгэрүүлж болох уу?
Дээд тэнгэр: Үүнийг устал биш мөхөл гэдэг. Энэ нь байгалийн мөхөл байсан бөгөөд эргэн шинэчлэгдэж шинэ амьдрал буюу шинэ үеийг цогцлоох бэлтгэл ажил явагдаж байна.
Харин миний мэдэж байгаагаар 2012 онд бол хүн төрөлхтний хэмжээнд маш том ололт амжилтийн жил эхэлнэ.
1-т Xүн хүн байхын тухайд,
2-т Xүн байгаль хоёрын хүйн холбоо сэргэнэ,
3-т Xүний өөрийн мэдрэмжийн харьцаа сэргэнэ.
Өөрөөр хэлбэл, одоо бол ухамсартай мөртөө оюунгүй хүмүүс байж байна. 2012 он хүртэл дээрх гурван зүйл явагдаж дуусахад оюунтай ч, ухамсартай ч шинэ иргэн мэндэлнэ. Товчхондоо бол дэлхий дээр шинэ хүмүүс ирнэ гэсэн үг. Энэ нь одоо байгаа хүмүүс үхээд оронд нь өөр хүмүүс ирнэ гэсэн үг биш. Харин одоогийн хүмүүс оюуны хувьд дахин төрж шинэ төрөлт хийнэ.
Хүнд гадаад төрхийн төрөлт, ухамсрын төрөлт, оюуны төрөлт гэсэн гурван өөр төрөлт байна. Эдгээрээс хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой нь оюуны төрөлт. Тэгвэл энэ оюуны төрөлт 2012 онд дэлхий нийтийн хэмжээнд эхэлнэ. Үүнийг зөв ойлгохгүй бол шинэ оюун төрнө гэхээр бид нар үхэх гэж байгаа юм байна, тэгээд шинэ хүн төрөх юм байна гэж ойлгож болохгүй. Харин 2012 он гэхэд тухайн хүн өөрийгөө хэн байсныг таниад, хэн болохоо мэдээд, юу хийхээ мэдэж авах оюуны шинэ төрөлт хийх бөгөөд энэ нь байгаль дэлхий болоод хүн төрөлхтөн та бүхэнд шинэ иргэншил авчирна.
Үүнийг л маяачууд гэх тэр хүмүүс зөгнөсөн байна.
За та бүхнийг тэнгэр ивээг!
X: Баярлалаа
2009-09-24 18:53:46





No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...