Мууртай төстэй Лирачууд 2-р хэсэг


Мууртай төстэй Лирачууд (Лира оддын ордынх):
Лира оддын ордны бас нэгэн дэд бүлэг бол хөхтөн амьтан бөгөөд хоёр хөл дээрээ явдаг, хүн хэлбэртэй юм. Гэхдээ манай гарагийн мууртай гадна төрхөөрөө ижил. Тэд мууран хүмүүс биш боловч мууртай ижил чанаруудыг агуулсан хүн хэлбэртнүүд юм.
Шалмаг хөдөлгөөнтэй, хүчтэй. Хамар нь том биш боловч муурныхтай ижил. Чих нь хүнийх шиг ч биш, муурных шиг ч биш. Яг дундынх. Бага зэрэг шовх, гэхдээ тийм ч шовх биш. Бага зэрэг л шовх. Ам нь маш зөөлхөн, жижигхэн. (Энэ харийнхан хүмүүстэй уулзахаараа амыг нь ямар том юм бэ гэж гайхдаг.)
Мууртай төстэй энэ оршнол маш жижигхэн, зөөлхөн амтай. Нүд нь том, муурныхтай төстэй. Хоёр зовхитой, хоёр тусдаа хүүхэн хараатай. Тэдний үе уламжлан амьдарсан орчин нөхцөл нь тэднийг ийм болгожээ.
Тэдэнд үс байхгүй. Гэхдээ тоорын хялгас шиг хамгаалах давхарга арьсан дээр нь байдаг. Амьдардаг гараг нь хэт ягаан туяа өндөртэй учраас энэ бүрхүүл тэдний арьсыг хамгаалдаг. Энэ төрөлтнүүдтэй анх удаа уулзсан хүмүүс тэднийг мууран хүмүүс гэж хэлдэг.
Гэвч тийм биш. Тэд хоёр хөл дээрээ явдаг хүн хэлбэртнүүд билээ.
Энэ төрөлтнүүд хүн төрөлхтөний түүхэнд тийм ч их оролцож байгаагүй. Гэхдээ Лирачууд үйл ажиллагаа явуулах чадваргүй, зөрчилдөөнтэй байсан гэсэн үг биш. Харин тэдний сонирхол өөр чигт байсантай холбоотой.
Тэд дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншилтэй үе үе холбоо тогтоосон нь бий. Учир тэд биднийг нэг гэр бүлийн хэсэг гэж үздэг.
Ядаж л генетикийн холбоотой гэж үздэг. Тэднийхний дотор бидэнтэй нээлттэй холбоо тогтоохыг боддог хүмүүс бий. Гэхдээ одоохондоо бидний соёлууд холбогдох тийм ч их шаардлага байхгүй байгаа.











3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/3_5.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...