Далавчит Луунууд буюу Драко оддын ордын (сөрөг оршнол) гүрвэл төрөлтнүүд
3-р хэсэг
Энэ төрөлтнүүд нь нисдэг үлэг гүрвэл ба бичтэй төстэй араатан төрхтэй. 6-8 фут (182-243 см) өндөртэй. Булчинлаг бие, бараан өнгийн гүрвэлийнх шиг арьстай, гар хуруу нь урт, дөрвөн хуруундаа зузаан хар хумстай. Царай нь хурц өнцөгтэй, нүд нь гялалзсан улаан. Түүнээс гадна, сарьсан багваахайных шиг хальсан далавчтай. Урт хавирганууд нь далавчных нь тулгуур болдог. Далавчаа биедээ эвхэж хумих чадвартай. Зарим хүн тэднийг эвэртэй гэж тодорхойлсон байдаг. Тийм ч учраас тэдэнтэй уулзсан зарим хүн чөтгөртэй уулзсан гэж ярих нь бий. Яагаад гэвэл, тэдний төрх байдал чөтгөрийг дүрсэлсэн уламжлалт дүрслэлтэй адил байгаа юм.
Тэднийг бас “Луун төрөлтнүүд” гэж нэрлэдэг. Далавчит могойгоор бэлэгддэг. Харагдах байдал нь луутай төстэй. Тэд дүрээ олон янзаар хувиргах чадвартай. Далавчаа дэлгээд, босоод ирвэл аймшигтай харагддаг. Тэд бас оюун санааг мэхэнд оруулах, хийсвэр төсөөлөл үүсгэх, гиптноз ашиглах, оюун санааг удирдах чадвартай. Тэд хүмүүсийн сэтгэл хөдлөл, айдас хүйдэс, уурын эрчим хүчээр хооллодог. Тэд маш заль мэхтэй, түрэмгий зантай гүрвэлийн төрөлтнүүд бөгөөд хэмжээсүүдийг дамжиж эсвэл хэмжээсүүдийн дотор шилжин аялах чадвартай.
Эднийг заримдаа “Хүр хорхой хүн” гэж нэрлэх нь бий. Гэхдээ энэ нэр магадгүй тэднийг буруу тодорхойлоход хүргэдэг. Энэ төрөлтнүүдийг бас Циакарууд, Нисдэг үлэг гүрвэлүүд гэж нэрлэдэг. Тэд Лонг Айландын Моунтук Поинт, Баруун Виржиниагийн Поинт Плисинт, Нью Мексикийн Дюлсегийн ойролцоо орших газар доорх агуйн системд нуугдан амьдардаг гэдгээр хүмүүсийн дунд яригддаг. Үүгээрээ Шумер-Вавилоны Утукку гэгдэх газар доорх чөтгөртэй төстэй байна.
Энэ амьтныг харсан гэх тохиолдол дэлхийн хаа сайгүй бүртгэгдсэн. Ер нь бол харийн нисдэг таваг буусны дараа харагдсан гэгддэг.
Ам дамжсан яриагаар бол энэ амьтан 1966 онд анх Виржиниад үзэгджээ. Нэг газарт амьдардаг хэд хэдэн хүнд харагдаад, тэдний ирээдүйн үйл явдлыг урьдчилан таамаглах сэтгэцийн чадварт нөлөөлж, улмаар томоохон гамшигт үйл явдлын өмнөхөн алга болдог байсан байна.
Эднийг эсвэл өөр төрлийн далавчит гүрвэл төрөлтнийг хүмүүс биеэрхүү “Хүр хорхойн хүн” гэж таамагладаг. Үгүй юм аа гэхэд, “Хүр хорхойн хүн” үзсэн гэж дүгнэх тодорхой үйл явдлууд болсон байгаа юм.
Энэ төрөлтнөөс далавчгүй нь бас бий. Тэдгээр нь төрөлтнийхөө арай дооргуур түвшин дэх цэрэг, эрдэмтэн нь аж.
Тэдний ганц зорилго нь хүний сүнсийг устгах, орчлон ертөнц даяар тархсан хүн хэлбэртнүүдийг устгах.
--Драконууд буюу Драко оддын ордын Циакар гүрвэл төрөлтнүүд; Эдгээр нь Драко эвслийн Драконууд буюу Драко гүрвэл төрөлтнүүдийн хааны язгууртай элитүүд.
--Драконууд буюу Драко оддын ордын Горн гүрвэл төрөлтнүүд (Драко оддын орд, Альфа Драко одны систем) нь Альфа Драко одны системийн гүрвэл төрөлтнүүд. Тэд бол эзлэн түрэмгийлэгчид. Зета Ретикули Саарлуудыг имплантын (эд эсийг нь өөрчлөн өөрийн болгох)замаар удирдаж, өөрсөндөө үйлчлүүлдэг гэж хэлдэг.
Яг л Саарлууд хүн төрөлхтөнд имплант хийж байсантай ижил. Тэднийг бас хулгайлах төлөвлөгөөнүүдийн ард байдаг гол эзэд гэдэг. Тэдний мастер төлөвлөгөөний нэг нь Хүн төрөлхтөний эвслийг мөхөөхийн тулд имплантын замаар хагас төрөлтнийг шинээр бүтээх явдал.
Тэд генетикийн хувьд гүрвэлүүдтэй холбоотой боловч өндөр хөгжсөн төрөлтөн юм. Гэхдээ хүн төрөлхтөнийг доод төрөлтөн гэж үздэг учраас хүмүүст сөрөг ханддаг. Ер нь бол хүмүүст аюултай. Тэд биднийг мал сүргээ гэж л үздэг. Хүмүүсийг идэш хоолоо гэж хардаг.
Тэд Дэлхийгээс зугтсны дараа өөрсдийнхөө эртний застав гэж үздэг гаригтаа буцаж ирэхдээ дэлхийг бүрэн хяналтандаа авна гэж төлөвлөсөн байсан. Өөрсдийнх нь гараг амьдрах боломжгүй болсон тул амьдрах өөр газар шаардлагатай болжээ. Одоогийнхоо төлөвлөгөөний дагуу явж чадвал, гучин сая гүрвэлэн төрөлтнийг агуулсан “жолоодлогтой” гараг буюу астройдыг манай нарны аймагт оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч Гэрлийн Галактикийн Холбооныхон саад болсон.
--Гаргоил гүрвэл төрөлтнүүд нь урт хавирганаасаа тулгуурлагдсан, арьсан далавчтай, гүрвэл төрөлтнүүд юм.
Эдгээр нь Луу, Драконууд буюу Драко төрөлтнүүд, нисэж чаддаг далавчтай гүрвэл төрөлтнүүдээс аль алинаас нь гарвалтай.
Гаргоилуудыг Гаргоилууд болон тэдэнтэй төстэй амьтдын талаар олон янзын түүх, зураг, хөшөөнүүдийн эх сурвалж гэж үздэг.
--Бүүтийн гүрвэл төрөлтнүүд (Бүүт оддын орд, Драко одны систем) нь Драко одны системийн Бүүт оддын ордоос гаралтай төрөлтнүүд. Энэхүү гүрвэл төрөлтнүүд Дюлсэд болсон үйл явдалд оролцсон байж болзошггүй. Мөн ирээдүйд дэлхийг эзэмшилдээ авах зорилгоор хүний нийгмийн дотор уусан шингэж, орж, хяналтандаа авах ажиллагаа явуулдаг.
--Крилл гүрвэл төрөлтнүүд нь Драко одны системээс гаралтай гүрвэл төрөлтнүүд.
4-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/4_5.html
No comments:
Post a Comment