Гошиа: Одоо бид хоёрын өмнөх ярианаас таныг 2008 онд энд ирсэн гэж ойлголоо. Үүнээс өмнө бас энд ирж байсан, тийм үү?
Свару (9): Бид өмнө нь цөөн тоогоор энд ирж байсан. Олон мянган жилийн турш энд ирж очиж байна. 1952 онд, дараа нь 2008 онд илүү олноороо ирж, тэр цагаас хойш энд ажиллаж байна.
Гошиа: Та 2008 онд томоохон бүрэлдэхүүнтэйгээр буцаж ирсэн. Яагаад? Яг юу болсон юм бэ?
Свару (9): Кабал бөөнөөр устгах үйл ажиллагаанд бэлтгэж байсан. Энэ нь 2012 оны төгсгөлийн цаг үетэй холбоотой. Бид үүнийг зогсоосон! Тэдний Хөтөлбөр 21 нь 2012 онд маш эрчтэйгээр эхлэх байсан бөгөөд одоо эрч нь суларсан ч харамсалтай нь хараахан унтраагүй байна!
Гошиа: Энэ нь Дэлхийн шинэ дэг журамтай холбоотой юу? Хүн амын тоог бууруулах гэх мэт?
Свару (9): Тийм ээ, энэ нь Дэлхийн шинэ дэг журмын нэг хэсэг.
Гошиа: Тэгэхээр та үүний төлөө буцаж ирсэн. Төгсгөлийн үе гэж юу гэсэн үг вэ? 2012 он болон энэ бүхэн зөвхөн Сэрэлтийг авчрах үйл явц гэж би ойлгосон?
Свару (9): Бодит байдал дээр энэ бол таны хэлсэнчлэн Сэрэлтийн үйл явц юм. Асуудал нь Кабал 2001 оны 9-р сарын 11-ийг сөрөг төлөвлөгөөний эхлэл болгон ашигласан явдал юм.
Гошиа: Хөөх..... Би үүнийг үнэхээр мэдээгүй юм байна.
Свару (9): Одоо мэдлээ.
Гошиа: Олон шалтгааны улмаас та ирсэн юм байна.
Свару (9): Тийм ээ.. Маш олон шалтгаан бий!
Гошиа: Та бусад шалтгааныг хэлж өгөөч?
Свару (9): Дэлхий дээрх асуудлыг гаднаас шийдвэрлэх нь бидний хийж чадах зүйл биш юм. Үүнийг дотроосоо, өөрсдөө хийх ёстой. Тиймээс, бид хүмүүст санаж сэдэх боломжтой нөхцөл, тохиолдлыг бий болгосноор тэдний нүд нээгдэж, ухамсрын тодорхой түвшинд хүрэх хүртлээ судалж, хөгжиж дэвшсэнээр дараа нь бүх зүйл эерэг тал руугаа эргэж эхэлнэ. Гэхдээ олон нийтийг сэрээх шаардлагагүй, үүнд санаа зовох ч хэрэггүй. Хамгийн чухал нь үндсэн гол хүмүүсийг сэрээх явдал юм. Үлдсэн хэсэг нь тэднийгээ дагах болно. Учир нь тэд жинхэнэ хүмүүс ч биш, дэлхий дээрх цөөн хэдэн бодит хүмүүсийн оюун ухааны илэрхийллүүд юм!
Бид одоо зарим хүмүүсийн анхаарлыг татахуйц мэдээлэл өгөхийн тулд томоохон харилцаа холбооны кампанит ажлыг явуулж байна. Үүнд ихэнх хүмүүст татагдахгүй байж болох ч угаасаа тэгэх шаардлагагүй. Бидэнд хэрэгтэй зүйл бол цөөн хэдэн гол хүмүүсийг идэвхжүүлэх явдал юм. Дараа нь гинжин хэлхээ үүсэх болно.
Гошиа: Гэхдээ тэдэнтэй зөвхөн ингэж холбогдох нь зорилго мөн үү? Энэ нь хангалттай юу?
Свару (9): Холбогдох нь хангалттай. Энэ нь тэдгээр гол хүмүүст өөрсдийг нь хэн болохыг ойлгуулдаг. Тэд өөрсдийн жинхэнэ оршихуйтай нийцэж, өөрсдөдөө ба бусад хүн төрөлхтөн, дэлхийд өөр бодит байдлыг харуулж эхэлнэ. Тэд бүтээхдээ дэлхийг өөрчилдөг. Тэд том өөрчлөлтийг хийдэг. Эдгээр гол хүмүүс таны харж буй бүх бодит байдлыг бүтээж байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, хэрэв 7 500 000 гол хүмүүс бүгд юу болж байгааг ойлгосон бол тэд бүх дэлхийд шинэ бодит байдлыг харуулах болно, учир нь Дэлхий дээрх хүн амын үлдсэн хэсэг нь матриц юм. Тэд зүгээр л илүү матриц учраас тэдгээр нь гол хүмүүсийн бүтээлийн илэрхийлэл, тусгал юм.
Бид эсвэл өөр хэн ч дэлхий дээр ирж, бүх сөрөг зүйлсийг устгаж, газар дэлхийг цэвэрлэж, шинэ засгийн газар байгуулж чадахгүй, учир нь энэ нь бүтэхгүй. Өмнө нь ийм байдал аймшигтай үр дүнд хүргэж байсан тул үргэлжлэхгүй! Хүмүүс биднийг бурхан шүтээн болгох хандлагатай байдаг. Бид бурхан шүтээн биш.
"Бид бол элч" нар бөгөөд "Тэнгэр элч" гэдэг үгийн жинхэнэ утга нь энэ юм. Олон мянган жил биш юмаа гэхэд хэдэн зуун жилийн турш тэд сахиусан тэнгэр гэдэг ойлголтыг бидэнд хамаатуулсаар ирсэн. Дэлхийн хүмүүс тэднийг асрах "эцэг эх" хайж байдаг учраас тэр.. Биднийг хүмүүстэй харьцуулбал...
Бид өөрсдөдөө хариуцлага хүлээдэг төрөл зүйл буюу насанд хүрсэн хүмүүс шиг байж чаддаг. Харин нөгөө талаас хүмүүс хариуцлага хүлээх талаар мэддэггүй. Дэлхийн хүмүүст юу бодох, юу нь зөв, юу нь буруу болохыг хэлж өгөх ёстой. Хэнийг сонсох ёстой талаарх жагсаалт тэдэнд бий.
Хамгийн түрүүнд аав, ээж, дараа нь сургуулийн багш нар, дараа нь ажлын газрын дарга нар, лам нар, улстөрчид орно. Тэд үргэлж удирдан чиглүүлэгддэг бөгөөд өөрсдөө хэрхэн шийдвэр гаргахаа мэддэггүй. Тэдний ихэнх нь олонхыг дагасан, нэг үүрэнд байгаа мэт сэтгэхүйтэй байдаг. Тэд хэрхэн өсч том болохыг сурах ёстой! Өөрөө хариуцлагатай бай. Хүмүүс дарангуйлагчдыг дийлэх ёстой. Бид биш. Бидэнд өөрсдийгөө харуулах хэрэгцээ байхгүй. Бид хэн, юу болохоо мэддэг. Хүн төрөлхтөн ажлаа хийх ёстой.
Гэхдээ бид яагаад яг одоо энд байгаа тухайгаа эргэн харъя. Бид дэлхийг харь гарагийн дайсагнагч, голдуу мөлхөгч амьтдын булаан эзлэлтээс чөлөөлөхөд туслахаар ирээд байна. Мөн бид дэлхий сэрэхэд шинжлэх ухааны үүднээс судалгаа хийж, туслахаар ирсэн. Түүнчлэн бидний ихэнх нь хувийн шалтгаанаар энд ирдэг. Үүнээс гадна бид хүн төрөлхтнийг дотроос нь сэрээхэд туслах оддын үрийг газрын гадаргуу дээр байрлуулж, хүн төрөлхтнийг дотроос нь сэрээхийг хүсч байгаа, өөрийн дотооддоо аялж, даалгавраа биелүүлэх хүмүүсийг гэрт нь аваачихаар энд байна. .
Гошиа: Аан ойлголоо. Үүнийг танай гарагаас хийж болохгүй гэж үү?
Свару (9): Энэ нь боломжтой бөгөөд хийгдэж байгаа. Гэхдээ тойрог замд байгаа хөлөг онгоцноос үүнийг хийх нь илүү хурдан бөгөөд амар байдаг. Гаригийн гадаргуугаас хийх үед гарах гол асуудал нь 4.5- дахин их цагийн зөрүүтэй байдагтай холбоотой юм. Энэ нь манай гаригийн нэг өдөр дэлхий дээр 108 цаг, манай гаригийн өдөр дэлхийн 4 өдөр 12 цагтай тэнцдэг!
Гошиа: Таны тойрог замд байгаа цаг хугацааны харьцаа ижил үү?
Свару (9): Үгүй ээ, эндээс цаг хугацаа өдөрт ердөө 5 минутаар удааширдаг. Хэрэв би цагтай байсан бол мөн үүнийгээ таныхтай харьцуулбал маргааш миний цаг таныхаас 5 минутаар удаан байх болно. Дараагийн өдөр нь 10 минут удааширна гэх мэт.
Гошиа: Гэхдээ та тойрог замд 5-р нягтралд байсаар байна. Тэгэхээр энэ нь танай гаригийнхтай адилхан байх ёстой биш гэж үү?
Свару (9): Үгүй. Цаг хугацаа хүн бүрт харьцангуй байдаг. Энэ нь Эйнштейний буруугаар тогтоосон шиг бүх нийтэд тогтмол биш юм. Гариг дээрх цаг хугацаа нь түүний доторх нийт хүн амын ойлголтын дундаж юм.
Гошиа: Тэгэхээр энэ нь нягтралтай ямар ч холбоогүй юм уу?
Сваруу (9): Үгүй. Нягтрал нь зөвхөн ухамсартай холбоотой. Цаг хугацаа бол хүн бүрийн ухамсрын бүтээгдэхүүн буюу ойлголт юм. Үнэндээ бол цаг хугацаа оршдоггүй.
Гошиа: За... цаг хугацаа бол зөвхөн тухайн ертөнц/нягтшилд оршин суудаг хүмүүсийн ухамсар доторх ойлголт гэж та хэлж байна. Тийм учраас таны тойрог замд байх хугацаа энд биднийхтэй маш төстэй байгаа юм болов уу? Учир нь та 3D-д илүү ойр байх үед, бидний ухамсар танд нөлөөлдөг үү?
Свару (9): Зөв, мөн түүнчлэн бид тантай болон дэлхийн үйл явдлуудтай зохицож байгаа учраас Орбит дахь бидний цаг хугацааны талаарх хамтын ойлголт ижил төстэй байна.
Гошиа: Хмм... за, яагаад энд байгаа талаарх сэдэв рүүгээ буцъя. Танд энд байх өөр шалтгаан бий юу? Та биднийг сэрэхэд туслах гэж хэлсэн... гэхдээ бид сэрэх нь танд чухал уу? Эсвэл та бидэнд зүгээр л чин сэтгэлээсээ тусалж байна уу? 5D-д бидний оршихуй чухал байх ямар нэг шалтгаан байна уу?
Свару (9): Дэлхийн жинхэнэ хүмүүс нь оддын үрээс бүтээгдсэн. Тэд дэлхий дээр хэдэн мянган удаа эргэж төрсөн ч бүгд оддын үрс юм. Тэд Дэлхий дээр үүсээгүй, эх оршихуйтай нэгдмэл юм. Тиймээс дэлхий дээрх жинхэнэ хүмүүс бол бид гэсэн үг. Манай гэр бүл. Мөн өөр хэн нэгэн дарлагдаж байхад бид эрх чөлөөтэй байж чадахгүй. Түүнчлэн, бидний олонхи нь тэнд ба энд нэгэн зэрэг байдаг. Бид бүх цаг хугацааны төлөвлөгөө, хувилбаруудаа гаргахыг хүсч байна. Тийм ээ, та нар 5D-д хэрэгтэй байна, учир нь 5D бол гэр орон, материаллаг оршихуйгаас гаднах гэр орон юм.
Гошиа: Хэрэв та өөр хэн нэгэн дарлагдаж байхад эрх чөлөөтэй байж чадахгүй гэж хэлсэн... Та чөлөөт сонголттой төрөлтөн биз дээ?
Свару (9): Хариулахад жаахан төвөгтэй. Манайхан их үйлийн үр тээдэг гэж ярьдаг, мэдэрдэг. Жишээлбэл, Ангараг гариг дээр цөмийн зэвсэг ашиглах гэх мэт. Тэгээд энэ нь тэдний үйлийн үрийг цэвэрлэдэг гэж боддог. Гэтэл үйлийн үрийн тухай ойлголт буруу байна. Муу үйлийн үр тээж явах шаардлагагүй, зөвхөн сонгосон учраас л үүрдэг юм. Өнгөрсөн үйл явдлууд чинь яагаад тохиолдсоныг ойлгосноор та үйлийн үрээс чөлөөлөгддөг. Та үйлийн үрийг бүгдийг нь орхих хангалттай мэргэн ухааныг хуримтлуулж, боловсруулснаар даван туулдаг. Энэ үүднээс авч үзвэл бид зөвхөн чин сэтгэлээсээ бусдын төлөө гэсэн шалтгаанаар л энд байна.
Гошиа: Ирээдүйд үйлийн үрийн тухай ярих ёстой юм байна.
Свару (9): Болно. Би хариулахад бэлэн.
Госия: Та энд сайн дураараа ирсэн үү?
Свару (9): Тийм ээ, энэ бол сайн дурын үйл ажиллагаа. Энд ихэвчлэн залуу, идеалист Таягетанчууд ирдэг. Бусад нь өөр зүйлийг илүүд үздэг.
Гошиа: Өөр хэн нэгэн дарлагдаж байхад бид эрх чөлөөтэй байж чадахгүй. Энэ нь та хүмүүсийг өрөвдөж байна гэсэн үг үү? Эсвэл та зүгээр л өөрийгөө чөлөөлөхийн тулд тусалж байна уу? Энэ бүхэн хоорондоо холбоотой юу?
Свару (9): Энэ бүхэн хоорондоо холбоотой. Бид бүгд нэг гэсэн ойлголт энд маш тодорхой харагдаж байна. Бид маш энэрэнгүй төрөлтөн бөгөөд бусдын оронд өөрсдийгөө тавьж зовж шаналдаг. Тиймээс, суудлыг шийдэхийн тулд ямар нэг зүйл хийх боломжтой учраас үйлддэг. Хэрэв бид юу ч хийхгүй бол үргэлжлүүлэн бурууг үйлдсээр байхтай адил гэм буруутай гэж мэдэрдэг. Бидэнд шийдэл бий!
Гошиа: Та бүхэн хууль дүрмийн хүрээнд шийдлийг гаргаж чадна гэж би бодож байна.
Свару (9): Тиймээ. Шийдэл нь маш метафизик учраас олон хүн үүнийг ойлгохгүй байж болох юм. Товчхондоо Матрицыг бүрдүүлж байгаа бодит хүмүүсийн ойлголтыг дотроос нь өөрчилж, асуудлыг шийдвэрлэнэ. Дэлхий дээрх асуудлууд бол матрицыг бий болгож буй бодит хүмүүсийн хуваагдмал, гэмтсэн гадаад тусгал буюу толь юм. Энд л асуудал байна!
Гошиа: Гүн гүнзгий юмаа. Энд байгаа жинхэнэ хүмүүс бол Матрицыг оюун санаагаараа бүрдүүлж, хадгалж байгаа ба сөрөг хүчний бий болгосон матрицыг бидний ойлголт-ухамсрыг өөрчлөх замаар дотроос нь дахин програмчлах явдал юм! Би ойлгож байна гэж бодож байна.
Свару (9): Тийм ээ, тийм ч учраас манай төрөлтнүүд ба бусад олон төрөлтнүүд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй холбоо тогтоох өргөн хүрээний кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэ нь урьд өмнө хэзээ ч болж байгаагүй асар өргөн хүрээтэй. Гэсэн хэдий ч үүнийг хийж байгаа бид харьцангуй цөөхөн байна. Мөн холбоо барих ижил арга хэрэгслийг ашигладаггүй. Хүн бүрийн хүлээн авах чадвар, сонголтод тохирсон аргууд бий.
Гошиа: Яагаад одоо өргөн хүрээтэй явуулж байна?
Свару (9): Яагаад одоо гэж үү? Учир нь бид одоо л олон нийттэй холбогдох зайлшгүй шаардлагатайг ойлгосон. Энэ бол жинхэнэ "дайн" юм. Энэ бол дэлхийн хүмүүсийн оюун ухаан, ойлголтын төлөөх "дайн" юм. Дэлхий дээрх асуудлуудыг блокад болон плазмын буугаар шийдэхгүй. Харин өөрийгөө устгах Матрицын мөн чанар, түүний дотоод үйл ажиллагааг ашиглах явдал юм. Хэрэв бид хангалттай олон хүмүүстэй холбоо барьж, тэднийг сэрээж, аливааг өөрөөр харахад нь тусалж чадвал тэд асуудлыг шийдэх болно. Дотор талаасаа учраас энэ нь ямар ч сансрын хуультай зөрчилдөхгүй.
Гошиа: Та мөн түүхийн эрт үед бидний асуудлыг шийдэх гэж оролдсон гэж бодож байна? Үргэлж энэ стратегиар ажилладаг уу?
Свару (9): Тиймээ. Бид үргэлж дотроос нь нөлөөлөхийг хичээдэг. Яг л Жоан Арк шиг. Ихэнхдээ ганцаараа. Маш сайн бэлтгэгдсэн Таягетанчууд илүү сайн сайхны төлөө өөрсдийгөө аюултай байдалд оруулдаг.
Гошиа: Цагийн аясыг эерэг тал руу эргүүлэхийн тулд хүмүүсийн 51 хувийг сэрээх хэрэгтэй гэж та хэлсэн... одоо бид хэдэн хувьтай байна вэ?
Свару (9): Одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ойролцоогоор 49% - 50%. Бусад төрөлтнүүдийн тооцоогоор 32% байгаа.
Гошиа: Муугүй шүү. Нийтийг хамарсан компанит ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
Свару (9): Цаг хугацаа, цагийн тоолол хэрхэн ажилладаг талаар шинэ мэдээлэл хүлээн авсан тул үүнийг хийхээр болсон. Би дээр хэлсэнчлэн танай жинхэнэ хүмүүс одны үрээс бүрддэг. Метафизикийн хувьд Дэлхий дээрх та бүгд бол бид! Тиймээс, таныг сэрээхийн бид цаг хугацааны шугамыг эерэг тал руу нь хөдөлгөж байна!
Гошиа: Манайхтай төстэй нөхцөл байдалд байгаа бусад гаригуудад та бүхэн бас тусалж байна уу?
Свару (9): Тийм ээ, өөр ижил төстэй 9 гариг бий. Нийт 10. Гэхдээ тэдний хэн нь ч ийм хүнд байдалд ороогүй бөгөөд дэлхийтэй харьцуулахуйц чухал биш.
Гошиа: Дэлхий яагаад ийм чухал вэ?
Свару (9): Яагаад гэвэл энэ нь бидэнд болон маш олон төрөлтнүүдэд илүү ойр байдаг. Дэлхий тэдгээр оддын үрээр дүүрэн бөгөөд бид бүгд өөрсдийнхөө төлөө анхаарал тавих ёстой. Түүнчлэн, стратегийн шалтгаанаар энэ бол сөрөг бэхлэлт юм. Хэрэв сөрөг хүчнүүд дэлхий дээр ялагдвал асуудалтай байгаа бусад гаригууд ч мөн адил чөлөөлөгдөнө. Бусад гаригууд бол дэлхийн Кабал, Ангараг, Сугарынхны зангилаа цэг юм. Дэлхий бол гол гариг!
Гошиа: Та энэ квадрат буюу хэсгийн гэж хэлэх гэж байна уу? Учир нь орчлон ертөнц агуу том шүү дээ
Свару (9): Тийм ээ, энэ квадрантын. Мөн сөрөг нэвтрэлтийн асуудал байна.
Гошиа: Сөрөг нэвтрэлтийг та тайлбарлаж өгөөч?
Свару (9): Өөртөө үйлчлүүлэх зорилгоор худал хуурмаг, тархи угаалтаар дамжуулан гаригийн уугуул иргэдийг удирдахаар сөрөг хүчнүүд энх тайван байгаа гариг руу нэвтэрч байна.
Гошиа: Тэгэхээр дэлхий бол тэдний хувьд бас гол гариг юм уу? Яагаад хоёр тал Дэлхийг ингэж их сонирхож байна вэ?
Свару (9): Тийм. Үүнийг сөрөг хүчний “Төв байрлал, удирдлага” гэж хар. Мөн түүнчлэн, Дэлхий бол Холбооны төв байр юм. Энэ бол сөрөг хүчний мөн Холбооны төв байрлал юм.
Гошиа: Маш сонирхолтой болж байна! Бусад цаг хугацааны үечлэлд ч бид Холбооны төв байрлал гэсэн үг үү? Тэгэхээр та одоо бидэнд тусалснаараа... бусад цаг хугацааны хувьд ч Холбоог аварч байгаа хэрэг үү?
Свару (9): Би яг тэгж хэлж байна. Бүх зүйл энд төвлөрч байна.
Гошиа: Сөрөг хүчнийхэн яагаад 3D гаригийг сонирхож байна вэ? Эсвэл тэд үүнийг 3D болгосон гэсэн үг үү?
Свару (9): Бид (Холбоо) үүнийг 3D болгосон. Сөрөг хүчнүүд зөвхөн 3D-г өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн. Бид ийм хэцүү нөхцөлд орно гэж бодоогүй.
Гошиа: Тантай ярилцах үнэхээр гайхалтай санагдаж байна... Яагаад бидэнд ийм их мэдээлэл өгч байгаад гайхаж байна.
Свару (9): Шаардлагатай учраас бид энэ мэдээллийг өгч байна. Үүнийг дэлхийг өөрчлөх "зэвсэг" гэж хараарай. Энэ бол "мэдээлэл" биш, "тушаал" юм.
Орчуулсан Б. Номинчулуун
3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/3.html
No comments:
Post a Comment