Таягета (Плейядс) Ерөнхий Удирдамжийн талаарх мэдээлэл 3-р хэсэг

 

Гошиа: Энэ хаанаас гарсан бэ? Хэн бүтээсэн бэ?
Свару (9): Дэлхийн цагийн шугамын 850-900 мянган жилийн өмнө Холбоо байгуулагдах үед анхдагч хууль, дүрмийн нэг хэсэг болгон Ерөнхий удирдамжийг бий болгосон. Энэ нь хөгжлийн доод төлөвт байгаа өөр соёл иргэншилд үл таних төрөлтнүүд санаатай ба санамсаргүй байдлаар хөндлөнгөөс оролцохоосоос сэргийлэх эсвэл зогсоох дүрэм юм.

ЕРӨНХИЙ УДИРДАМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ https://youtu.be/s9_-7uXT0ig


(тэдгээрийг доорх мэдээлэлд оруулаагүй болно)
Гошиа: Холбоо нь ямар учиртай вэ?
Свару (9): Холбоо нь хагас сая орчим төрөлтөн, соёл иргэншлийн нэгдэл юм. Энэ нь Орионын Зөвлөл болон түүний гишүүд, голдуу мөлхөгч оршнолын гарт тоо томшгүй олон төрөлтөн, тэр дундаа манайхан устгаж байх үед буюу Их тэлэлтийн үед хамтран ажиллаж, холбоо байгуулах хэрэгцээ шаардлагаас үүдэн бий болсон юм.
Гошиа: Орион зөвлөл гэдэг нь мөлхөгчид мөн үү?
Свару (9): Тийм ээ, тэр үед Орионы зөвлөл бүхэлдээ сөрөг хандлагатай байсан, гэхдээ одоо байгуулагдсанаасаа хойш бараг хоёр сая жилийн дараа удирдагчдаар нь эелдэг, эерэг хүмүүс сонгогдож, ерөнхий удирдагч мөлхөгчид буюу Альфа Дракончууд бидний найз нөхөд болж, Дэлхийг дээш өргөгдөж, чөлөөлөгдөхөд тусалж байна.
Гошиа: Тэгэхээр Альфа Дракончууд одоо эерэг хандлагатай болж байгаа гэсэн үг үү?
Свару (9): Бүгд биш, гэхдээ ихэнх нь Сүүн замд байгаа хэсэг нь эерэг болсон. Дракончууд нь нэг төрөлтөн, Альфа Дракончууд нь өөр төрөлтөн гэдгийг анхаарна уу.
Гошиа: Ерөнхий удирдамжийн хүрээнд ямар дүрэм журам бий болсон бэ? Үл оролцох хуулиас өөр?
Свару (9): Шилжилт хөдөлгөөн, солилцоо, хөлгийн аялалын коридор зэрэг бусад дүрэм бий ч тэдгээр нь тийм ч чухал биш.
Ерөнхий удирдамжийг дэлхий дээрх хүмүүс мэддэг байсан ч Кабал үүнийг Оддын дайны үлгэрээр халхавчилсан гэдгийг энд дурдах хэрэгтэй. Дэлхий дээрх олон сайн судлаачид жишээ нь Долорес Кэннон үүнийг мэддэг бөгөөд Ерөнхий удирдамж нь бодитой зүйл юм: Холливудад Ерөнхий удирдамжыг илэрхийлж байгаа байдал нь жинхэнэ Ерөнхий удирдамжийг гажуудуулах зорилготой гэдгийг эндээс бид харж байсан. Холливудын танилцуулсан зүйлс нь бодит байдлаас үүдэлтэй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
"Оддын дайн"-г бүтээгч Жен Родденберри 1950-иад оны сүүлчээр амралтаар явж байхдаа түүнд Оддын дайны санаа, үндсэн ойлголтуудыг өгсөн Плейяд эмэгтэйтэй ярилцжээ. Хожим нь Спокийн дүрд тоглосон жүжигчин Леонард Нимой зарим нэг хачирхалтай хүмүүс түүнд энэ бүхнийг тайлбарлаж, олон ангит кино нь Холбооны талаарх олон нийтийн ойлголтыг хянах зорилгоор хийгдсэн гэж хэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Энэ нь олон нийтэд уран зөгнөл гэж харагдсан ч жинхэнэ Холбоотой төстэй учраас элитүүд үүнийг дэмжсэн. Тэд эзотерик, метафизик, үйлийн үрийн гэсэн нэршил доор бүх зүйлийг нуун дарагдуулдаг. Кабалууд ингэж ажилладаг. Тэд хүмүүст бүх зүйлийг хэлэх ёстой бөгөөд тэд үүнийг хийдэг, гэхдээ хүмүүсийн оюун ухааныг нь хянаж байхын тулд бүх зүйлийг өөрөөр тайлбарладаг. Энэ нь зөвхөн "Оддын дайн"-ны тухайд биш, нийгмийн бүх түвшинд болж байна. Кабал бүх төлөвлөгөөгөө хүмүүст хэлэх ёстой, учир нь ингэснээр үйлийн үр нь өөрсөд дээр нь биш ард түмэнд ирдэг юм.
Гошиа: Аан, та тэд хүмүүст бүхнийг хэлэх ёстой гэлээ. Тэд яагаад үүнийг хийх ёстой гэж? Хэн тэдэнд энэ үүргийг өгсөн бэ?
Свару (9): Тэдний мөрдөж буй метафизик хуулиуд нь бусад төрөлтнүүдийн дагадаг хуулиудтай болон Ерөнхий Удирдамжтай шууд холбоотой байдаг. Гэвч элитүүд тэдгээрийг өөрчилдөг, өөрсдийн зорилгын төлөө мушгин гуйвуулдаг.
Гошиа: Хэн эдгээр зүй тогтлыг тогтоож байна вэ? Метафизик хуулиуд... үйлийн үрийн хууль... гэх мэт?
Свару (9): Энэ их эртнийх бөгөөд, “нөгөө талаас” ирж байгаа. Сүнсний ертөнцийн эдгээр хуулиуд жинхэнэ 5D матриц болон 3D матрицын "тоглоом"-д хоёуланд нь хамаатай. Ерөнхий Удирдамж, физикийн хуулиуд болон метафизикийн хуулиуд бие биетэйгээ холбоотой байдаг. Ерөнхий удирдамж нь метафизик хуулиуд дээр суурилдаг. Эдгээр нь бид бүгд нөгөө талд хийсэн гэрээнүүд, энэ талд юмс ямар байх ёстой талаарх тохиролцоонууд юм.
Гошиа: Харь гаригийнхан өмнө нь энд байж бидэнд сургаж, хуваалцаж, технологио таниулж, урам зориг өгч, зарим нь бүр бидний генетикийг удирдаж байсан байхад хөндлөнгөөс оролцохгүй байх хуулийг ойлгоход хүндрэлтэй байна л даа... Энэ нь хуульд хэрхэн нийцэх вэ?
Свару (9): Генетикийг удирдах нь байнга тохиолддог тул одоохондоо энэ хэсгийг орхиё. Технологийг нэвтрүүлэх, заах нь энэ хуулийг тойрон гарах заль мэхийг ашиглан хийгддэг. Жишээ нь яг одоо би энэ мэдээллийг хүнээс гаралтай биш хэн нэгэнд өгч, энэ гаригийн өөрийнх нь технологийг ашиглаж байна.
Ерөнхий Удирдамжийг үргэлж дагаж мөрддөггүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр нөлөөлөл, шууд холбоо үүсч болдог юм. Үүний нэг жишээ бол Теммерийн Рашелл Ерөнхийлөгч Эйзенхауэртай нүүр тулан ярилцахыг оролдсон явдал юм.
Гошиа: Баримт бичигт: "Амьд оршнол бүрийн хэвийн хувьслын дагуу амьдрах эрхэнд хөндлөнгөөс оролцох ёсгүй" гэж дурдсан байдаг. Гэсэн хэдий ч миний ойлгосноор болон таны хэлсэн зүйлээс харахад одоогийн бидний хувьсал ердийн байгалийн хувьсал биш байх...
Бидэнд яг ийм “үйл явдлын хэмнэл”-ийг тулгасан. Бид өөрсдийн хүсэл зориг, байгалийн хувьслын эсрэг шахалтанд орсон. Өөрөөр хэлбэл үүнийг хөндлөнгийн оролцоо гэж үзэж болох юм, тийм үү?
Тийм учраас та жишээлбэл, бидэнтэй шууд ярилцах нь зөв гэж үзээд, одоо надтай ярилцаж байна уу?
Свару (9): Чиний зөв. Мөн энэ нь манай хүчнийхэн энд байж асуудлыг шийдвэрлэхэд туслах хуулийн хамгийн чухал үндэслэл юм. Асуудал нь бүх зүйл харагдаж байгаа шигээ тийм ч энгийн биш байна. Нэг талаар хүмүүсийг дэлхийн хүмүүсээр наадаж буй "оюуны дээд төрөлтөн" удирдаж байгаа бол нөгөө талаар илүү гүнзгий түвшинд сүнснүүд яг тэрхүү туршлагыг олж авахын тулд дахин төрж гэртээ харих замаа олох, өөрийгөө хэн бэ гэдгийг санах, тэдгээр дарамтлагчдыг өөрийнх нь тоглоомонд ялах сорилттой тулгарч байна.
Гошиа: Тиймээ. Би ойлгож байна, энд олон сүнснүүд маш олон янзын шалтгаанаар ирж байгаа. Зарим тохиолдолд тэд хэцүү туршлагыг мэдрэхийг хүсдэг. Мөн бидний өмнө нь ярьж байсанчлан ... гүн гүнзгий метафизикийн түвшинд энэ нь Ухамсарын өөрийнх нь бүтээл юм. Амьдрал, түүний дотор Матрицад ямар хэмжээгээр холбогдох болон аливаа нөхцөлийг өөрөө өөртөө ногдуулсан ч байж болно. Энэ нь маш нарийн төвөгтэй.
Свару (9): Тийм ээ, маш төвөгтэй. Эхэндээ үүнийг ногдуулсан, гэхдээ дараа нь оддын үрс ирж, одоо Матрицыг дотроос нь өөрчилж байна. Тэгэхээр оддын үр өөрөө өөртөө ногдуулдаг. Зарим оддын үр системийг дотроос нь хагалж, өөрчлөхийн тулд ирдэг бол зарим нь зөвхөн хувийн туршлага олох гэж ирдэг. Тиймээс, хэрвээ энэ туршлага тэдэнд таатай байгаа бол тэднийг удахгүй сэрнэ гэж найдах хэрэггүй.
Гошиа: Яагаад заримдаа хөндлөнгөөс оролцохгүй байх дүрмийг зөрчдөг юм бэ?
Свару (9): Бидний болон бусад оршнолын хувьд Ерөнхий Удирдамж бол чиглүүлэх дүрэм журам бөгөөд гүн ухаан болохоос хатуу тогтсон хууль биш юм. Энэ нь уян хатан бөгөөд та холбогдох хүмүүст бүрэн хариуцлага хүлээлгэж, өгөгдсөн хуулинд захирагдахгүй байх боломжтой. Бид Ерөнхий удирдамжийг зөвхөн заавар, философи гэж үздэг. Догма биш.
Гошиа: Ямар нөхцөлд зөрчиж болох вэ?
Свару (9): Үр дүн нь бүгдэд илүү сайн сайхныг авчрах үед. Харин түүнийг зөрчих ёстой юу, үгүй ​​юу гэдгийг тодорхойлох нь маш нарийн асуудал. Дэлхий дээр нэг талаар зовж шаналж буй хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс оролцох нь зөв, гэхдээ илүү гүн метафизик түвшинд бид хөндлөнгөөс оролцвол тэдгээр хүмүүсийн илүү өргөн хүрээтэй хүсэл сонирхлын эсрэг явах болно.
Гошиа: Би ойлгож байна. Та манай төрөлтөний төлөө, өмнө нь энэ хуулийг зөрчиж байсан уу? Таягетаны Плейядчууд гэдэг үүднээс?
Свару (9): Бид тоолохын аргагүй олон удаа зөрчсөн!
Гошиа: Тэгээд та нар хууль мөрдүүлдэг хэн нэгэнд шүүгдсэн үү?
Свару (9): Энэ хуулийг хянах үүрэгтэй байгууллага нь Холбооны удирдлага. Үүнтэй адилаар Орионы зөвлөл ч өөрсдийн түвшинд ижил зүйлийг хийж байна.
Гошиа: Тэд ижил хуулийг дагаж мөрддөг үү?
Свару (9): Тийм ээ, үүнийг хоёр тал хянаж байдаг.
Гошиа: Уг баримт бичигт мөн: "Хэрэв гадны эх сурвалжийн заналхийлэлд өртөөгүй бол "бага оршнолууд"-тай холбоо тогтоох, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан байдаг. Бидний хувьд мөлхөгчид бол аюул, тийм үү?
Свару (9): Тийм.
Гошиа: Тэгвэл яагаад бидэнд үүнээс ч илүү тус болж болохгүй гэж? Шууд утгаараа гэсэн үг. Энэ шууд матрицыг арилгахад тусална. Зүгээр л асууж байна л даа.
Свару (9): Бид хөндлөнгөөс маш ихээр, мөн өдөр бүр оролцдог! Одоо ч гэсэн ингэж ярилцаж байгаа нь хөндлөнгийн оролцоо мөн. Түүнчлэн, тэнгэрт идэвхтэй эргүүл хийж буй хөлөг онгоцууд байдаг. Асуудал нь хүмүүс тэднийг харахгүй байгаа бөгөөд бид хүч чадалтай байсан ч бүгдийг шийдэж чадахгүй ... Гэхдээ Матриц маш хурдан задарч байна. Юмс тодорхой шалтгааны улмаас тодорхой дараалалтай байх ёстой.
Сансар судлалын хувьд энэ нь асар хурдтай задарч байгаа ч дотроос бүх зүйл өөр, удаан харагдаж магадгүй гэдгийг би ойлгож байна. Юун түрүүнд болох ёстой зүйлс болох ёстой. Та "Сэрэлт"-д бэлэн байж болох ч бусад нь тийм биш.
Гошиа: Тийм ээ, олон үйл явдал бидэнд мэдэгдэхгүй болж байгааг би мэдэрч байна. Жишээ нь 2012 онд болох байсан үй олноор хөнөөх аллагыг зогсоосон гэх мэт.
Свару (9): Тэр цагаас хойш Дэлхийн 3-р дайн олон арван удаа болсон. Бид аллага хядлагыг чадах чинээгээрээ зогсоодог. Олон үйл явдал "бараг" л тохиолдсон. Мөн зарим хүмүүсийн зэрэглэлийг бууруулсан. Бид тоо томшгүй олон удаа тэнгэрээс пуужинг устгах зэвсэг харвасан. Тиймээс тэд зорилгодоо хүрч чадаагүй.
Гошиа: Тэр пуужингууд юуг онилсон бэ?
Свару (9): Янз бүр. Хүн ам ихээр суурьшсан газрыг онилох, дайн эхлүүлэх гэх мэт. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Хавай руу нисч байсан пуужинг зогсоосон. Энэ нь Хойд Солонгостой дайн эхлүүлэх ёстой байсан.
Гошиа: Хэн үүнийг илгээсэн бэ?
Свару (9): АНУ-ын мөлхөгчдийн удирдлагаар илгээгдсэн шумбагч онгоц. Үнэн хэрэгтээ бид дэлхий дээрх хүмүүсийн дийлэнх хэсэгт нь бид энэ бүх хамгаалалтыг хийсэн гэж ойлгуулж чадахгүй. Эс тэгвээс биднийг аврагч гэж үзэх болно. Энэ тэмцэлд дэлхийн ард түмэн ялах ёстой. Энд бас эзотерик асуудлууд бий, учир нь хамтдаа төрж, хамтдаа дэлхийг орхидог хэсэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд сөрөг туршлагыг мэдрэх нь тэдний тоглоом юм.
Тиймээс бид олон удаа хөндлөнгөөс оролцож чадахгүй. Гол нь бид хэзээ хөндлөнгөөс оролцох ба оролцохгүй вэ гэдгийг ойлгох, үнэлэх хэрэгтэй байдаг! Энэ амар ажил биш. Заримдаа энэ нь маш тодорхой байдаг, гэхдээ бусад тохиолдолд маш том маргаан дагуулдаг. Бидний эсрэг цаг хугацаа ажиллаж байдаг тул секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Ихэвчлэн сөнөөгч онгоцны багийнхан пуужинг устгах эсэхээ шийдэх ёстой.
Гошиа: Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Энд байгаа ихэнх хүмүүс энэ бүгдийг мэддэггүй, янз бүрийн түвшинд маш их зовлон зүдгүүрийг туулж байгаа тул, та бүхний оролцоог илүү нээлттэй байлгахыг хүсэх байх гэж би бодож байна. Энд маш их харгислал, шаналал бий.
Свару (9): Тэнд зовж шаналж буй хүмүүсийн ихэнх нь бодит бус, бодит хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өдөөх хөтөлбөр юм.
Гошиа: Хөөх, тийм гэж үү? Би удахгүй бодит бус хүмүүсийн тухай асуухыг маш их хүсч байна.
Свару (9): Жинхэнэ хүмүүс зовж шаналдаг, гэхдээ тэд энэ талаар тодорхой мэдээлэлтэй ирдэг бөгөөд зовлонгийн хязгаарыг урьдчилан тодорхой заасан байдаг. Хүн бүр тэдгээр түүхээ анхааралтайгаар, өөртөө зориулж боловсруулсан. Мөн та ихэнх хүмүүсийн адил "автомат амьдралын горим" дотроо байсаар байвал оногдсон зовлонгоо туулна. Харин үүнээс гарч “өөрийн удирдлагын горим"-д шилжиж, хүссэн амьдралын бүх туршлагаа хяналтандаа авах боломжтой.
Гошиа: Тэд яагаад харгис хэрцгий, аймшигтай зүйлийг мэдрэхийг хүссэн бэ? Ямар сүнс үүнийг туулахыг хүсдэг вэ?
Свару (9): Яагаад гэвэл нөгөө талд энэ нь өөр харагддаг бөгөөд энэ нь тэдгээр оршнолуудын харах өнцөгөөс хамаарна. Энэ нь таны эсвэл бидний хувьд аймшигтай туршлага байж болох ч бусдын нүдээр харахад зүгээр л хүссэн туршлага байж болох юм. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч энэ бол үнэн. Зарим сүнснүүд ийм төлөвлөгөөтэй ирдэг. Үнэндээ бид эдгээр төлөвлөгөөг эсэргүүцдэг. Учир нь энэ нь асуудлыг үргэлжлүүлэхэд нэмэр болдог бөгөөд мөн бусдад ч хор хөнөөл учруулдаг! Гэхдээ харамсалтай нь энэ бидний удирдах боломжтой зүйл биш.
Гошиа: Гэхдээ та ямар өнцгөөс харж байгаагаас үл хамааран зовлон бол зовлон, тийм ээ?
Свару (9): Үгүй. Энэ бол 3D-д байхдаа өвдөлт, нөгөө талд энэ бол авсан туршлага, хүссэн туршлага юм. Өвдөлт ба аймшигтай туршлага бол зөвхөн субъектив буюу хувийн үзэл бодол гэдгийг бид хүлээн зөвшөөрнө.
Гошиа: Тийм ээ, гэхдээ та бодитоор мэдэрч байгаа учраас энэ нь бодит туршлага болно.
Свару (9): Тийм ээ, та бодит учраас туршлага бодит юм.
Гошиа: Сүүлийн асуулт. Ерөнхий удирдамжид хөгжиж буй оршнолуудын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байх талаар дурдсан байдаг. Гэхдээ 3D-г бий болгосон. Дараагийн бүлгүүдэд бид доод төрөлтөн биш гэдгийг тайлбарлах болно. Бид бол танай төрөлтөн ба Лирачууд байсан. Тэгэхээр бид доод төрөлтөн биш. 3D-г зохиомлоор байрлуулсан. Тэгэхээр бид байгалийн жамаар хөгжиж буй биш болж таарна. Тиймээс таны хөндлөнгийн оролцоо үндэслэлтэй юм!
Свару (9): Зөв! Тийм ч учраас бид хөндлөнгөөс оролцдог. Учир нь та нар зохиомлоор "доод" төрөлтөн болсон. Бусад хүмүүсээр тэнд байршуулагдсан. Гэсэн хэдий ч дээд өнцөгөөс харвал энэ нь бас сонголт юм. Учир нь дээд ертөнцөд хүн бүр одоо туулж буй зүйлээ мэдрэхээр тохиролцсон! Эцсийн эцэст энд хохирогч байхгүй ... Оюун ухаанд л тэгж санагдаж байгаа юм.
Орчуулсан Б. Номинчулуун
4-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/4.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...