Хариулт: Тийм ээ, харь гаригийн “саарлууд” өөрийн генетикээ гэмтээсэн, одоо тэд байгалийн жамаар нөхөн үржиж чадахгүй. Тиймээс тэдний ихэнх нь клонууд юм. Биологийн роботууд. Зөвхөн 2000 орчим нь амьд байгаа. Ийм байдлаар өөрсдийн үйл явцаа сэргээхийн тулд хүний ДНХ-г ашиглахын гэж тэд хүн ба амьтныг хулгайлдаг байсан. Гэхдээ энэ нь тус болоогүй, яагаад гэвэл тэд сүнслэг үндсээ ашиглаагүй. Саарлуудын мөн чанар нь, ялангуяа Zeta Reticuli сүлжээнийхэнд, намхан саарлуудад сэтгэл хөдлөлийн мэдрэмж буюу нигүүсэл байхгүйд байгаа юм. Тэд үндсэндээ оршин буй бүхний бүхий л төлвүүдэд маш сонирхолтой, маш аналитик, технологийг бишрэгчид бөгөөд ямар ч сэтгэл хөдлөлгүй. Тэд хүмүүсийг яг л фермер үхрүүдээ, дорд төрөл зүйлийг харж байгаа мэт хардаг. Саарлууд найдвартай байгаагүй, 1955 онд тэд Эйзенхуарыг мэхэлж гэрээгээ зөрчсөн. Америкийн засгийн газар хийсэн хэлэлцээрээсээ бага технологи авч, тэд тохиролцсоноосоо сая дахин илүү хулгайлсныг илрүүлсэн юм. Харийнхан хүмүүсийг хулгайлсан ямар ч жагсаалт гаргаж өгөөгүй ба үүн дээр нэмээд хулгайлагдсан хүмүүс нь бүрэн эргэж ирээгүй. Хэдэн жилийн өмнө тэд энд олуулаа байсан, гэвч тэднийг галактикийн холбоо хөөчихсөн. Зарим нь нууц засгийн газартай хамтарсаар л байгаа. Намайг хүүхэд байхад тэд миний өрөөнд орж ирээд намайг авч явахыг завдсан. Би тэдэнтэй энерги болон нударганыхаа тусламжтайгаар тэмцсэнд тэд явчихсан. Гэрлийн энергийн тусламжтайгаар та муу муухайг хөөж чадна. Тэдний зарим хөгжсөн нь ирээдүйгээс ирж хийсэн зүйлээ засахыг хичээдэг.
Асуулт: Ирээдүйгээс үү? Цаг хугацаанд аялах нь боломжтой гэж үү?
Хариулт: Мэдээж, цаг хугацаанд аялах нь боломжтой. Бүр нууц засгийн газар ч цаг хугацаанд аялж туршилт хийдэг.
Асуулт: Та ирээдүйгээс ирсэн гэж хэлсэн. Дэлхий танай одоод ямар байх бол? Энэ ирээдүй сайн уу муу юу?
Хариулт: Би Плеядуудын ирээдүйгээс ирсэн, Дэлхийнхээс биш. Би видеон дээрээ тайлбарласан, Дэлхийн ирээдүй ихэнх дэлхийнхний энергиэс шалтгаална. Тиймээс сүнслэг энергийн төлөө нөхцөлийг нь бий болгох нь чухал.
Асуулт: Рептилиодууд манай засгийн газрыг удирддаг гэж үнэн үү?
Хариулт: Үнэн, рептилиодууд байдаг, би тэдний заримтай нь тааралдсан, би гэрлийн энергиэр тэднийг хөөсөн. Тэд хайрын гэрлийн энергийг тэвчиж чадахгүй. Гэхдээ тэдэн дээр төвлөрөх хэрэггүй. Одоо хамгийн чухал нь өөрийн дотоодын сүнслэг хөгжил. Өөрийн энергиэ хэрэгтэй зүгт нь илгээ.
Асуулт: Та зурхайн тухай юу хэлэх вэ? Тэдгээр нь үнэхээр нөлөөлдөг үү?
Хариулт: Хүн бүр дангаараа бодгаль бөгөөд ямар ч сүсэг танд ямар байхыг, бас яаж амьдрахыг заах ёсгүй.
Асуулт: Хэрвээ хүн өдөр бүр зүрхэндээ хайр болон гэрлийг бий болгон бясалгавал ойролцоогоор хэр хугацаанд хэрэгтэй үелзлээ олж авч чадах вэ?
Хариулт: Та сүнслэг зүйлсийг цаг шиг тоолж чадахгүй. Хүн бүрт өөрийн гэсэн цаг хугацаа байдаг. Би видеондоо ярьсан, хэрвээ та илүү өндөр үелзэл болон хэмжээст байж ойлгохыг хүсч байгаа бол рациональ шугаман сэтгэлгээний хуучин загвараа ашиглаж чадахгүй. Тэнд та мэдрэмж болон зөн билгээрээ явна. Сүнсний чанар болохоос дэлхийн оюун ухаан биш.
Асуулт: Та одоо бөмбөлөгөн сэтгэлгээ ашиглах нь маш чухал болохыг дурьдсан. Энэ тухай илүү ихийг хуваалцаж чадах уу? Бөмгөлөгөн сэтгэлгээг хэрхэн дадлагажих вэ?
Хариулт: Энэ нь таныг сүнстэйгээ болон дээд “би”-тэйгээ холбогдоход жам ёсоороо л илэрнэ. Тэгэхэд та бүх зүйлийг илүү өндөр цэгээс илүү өндөр ойлголтоор харах болно. Та үүнийг өдөр тутмын амьдрал болон бясалгалдаа ашигласнаар зөвхөн сүнслэг байдал болон хайрыг зүрхэндээ сэрээх ёстой. Энэ нь илүү өндөр энерги, бөмбөлөгөн сэтгэлгээний хаалгыг нээдэг.
Асуулт: Наад зах нь намайг астраль түвшинд “аялуулах” гэгээрлийн тодорхой түвшин байдаг нь үнэн үү? Би бясалгалын туршид “унтах” гэж ойлгож байна уу? “Би үүнийг миний сферэн биш, миний шугаман хэтийн төлөв гэж бодож байна”, хэрвээ энэ нь тийм бол сөрөг астраль мөн чанарууд миний замд саад болж, намайг сайн бус үр дагаварт хүргэж болох уу? Түүнчлэн би эцэст нь ченнелинг хүлээн авах уу? Энэ нь толгойдоо дуу хоолой сонсож эхлэнэ гэсэн үг үү? Эсвэл бодол санаа орж ирдэг юм уу?
Хариулт: Олон хүнд тийм чадвар байдаггүй, яагаад гэвэл тэд алдаа гаргаж, өөртөө болон бусдад хор хүргэж болох юм. Эдгээр авъяас чадвараа жам ёсоор нь илрүүлэх нь илүү дээр, та өөрийнхөө хүчинд мэргэн ухаанаар хандах юм бол тэдгээрийг бусад гэмт хэрэгтнүүдийн төлөө муугаар ашиглахгүй.
Асуулт: Би амьдарч байсан сүүлчийн газартаа хашгирч, бас чөтгөрүүдийг Христийн нэрийн өмнөөс хөөгөөд сэрсэн. Нэг удаа би диктофон ашигласан. Та түүнээс цагийн турш эсвэл тэр орчим хугацаанд миний хурхирахыг сонсож болно. Харин дараа нь намайг нэрээр минь 3 удаа дуудах хэн нэгний хоолойг сонсоно. Ард нь намайг хурхирч байгаагийн хажуугаар шүү. Дараа нь хэн нэг нь: “Алив түүнийг сэрээе” гэж хэлдэг. Дараа нь би хурхирахаа болиод: “Хэн бэ?, Хэн бэ? Миний гэрээс зайл” гээд л үглэж гарна. Үүнийг сонсоод би ихэд айсан. Өглөө нь сэрээд шөнө юу болсныг ойлгоогүй. Зөвхөн үүнийг сонссоны дараа хар хүч над руу довтолсныг ойлгосон. Яагаад тэд хорлохыг хүснэ вэ? Энэ нь тэд бидний айдсаар хооллодог болохоор тэр үү? Сансрын ухамсар ингэх чадвартай гэж үү? Тэд хаанаас ирсэн юм бол?
Хариулт: Тийм ээ, энэ бол дорд астраль мөн чанарууд, би тэдний тухай видеондоо хэлсэн байгаа. Тэд үнэхээр айдас, үзэн ядалт эсвэл тамхичдын энергиэр хооллодог. Тиймээс би бүгдэд, бүх видеондоо өөрсдийнхөө аураны гэрлийг ихэсгэ гэж хэлдэг. Тэд гэрэл болон хайрыг тэвчиж чаддаггүй. Нэг удаа намайг Непалийн ууланд явж байхад миний өмнө птерозаврын толгойтой, том улаан дүрэлзэн асах нүдтэй луунцар гарч ирсэн. Тэр миний энергийг сорж эхэлсэн. Гэвч би түүн рүү сэтгэл зүрхнээсээ хайрын энергийг гаргаж эхлэхэд тэр алга болсон. Хайр бол бүгдийн өмнө хамгийн агуу сүр хүч юм.
Хариулт: Пранаяма бол “Прана” амьсгалын арга, дотоод дахь ухамсартай эфирэн мөн чанар. Гэхдээ та тэгж хүндрүүлэх хэрэггүй. Дэлхийн хүмүүс бүхнийг зүрхэндээ биш, толгойдоо найдаж бүхнийг хүндрүүлэх дуртай байх юм. Хэрвээ та хэтэрхий их зүйл бодохын оронд МЭДРЭХИЙГ оролдож сэтгэл зүрхтэйгээ бясалгах юм бол илүү өндөр энергид хүрч чадна. Миний видеонд миний хэлснээр л зөвхөн хий. Маш амархан. Сансрын энергийг (Прана) амьсгалж, үүнийгээ мэдэрч, харин дараа нь сэтгэл зүрхнээсээ түүнийгээ бүх гаригт илгээ. Ингээд л боллоо. Амархан бөгөөд хүчирхэг.
Асуулт: Та Кундалинигийн тухай юу боддог вэ? Үүнийг би туршиж үзээд урьд өмнө хэзээ ч тааралдаж байгаагүй хамгийн сайхан мэдрэмжийг авсан. Бүх сэтгэл зүрхнээсээ энэ мэдрэмжийг туршиж үзэхийг хүсч байна.
Хариулт: Бясалгалын үед таны бие сансрын энергиэр хангалттай дүүрэх үед Кундалини идэвхждэг.
Асуулт: Хайрын аугаа төвлөрөлтэй өдөр тутмын энгийн бясалгалаар тархиа химийн эмийн хорноос эмчилж чадах уу?
Хариулт: Сансрын энергийн хэрэгтэй дозоор хүссэн бүхнээ эмчилж болно.
Асуулт: Бид бүх нийтийн бясалгал зохион байгуулж болох уу? Энэ нь нэг нэгээрээ бясалгахаас илүү үр нөлөөтэй байдаг.
Хариулт: Сеансын цаг тийм ч чухал биш, яагаад гэвэл энерги ямар ч тохиолдолд хөдөлж байдаг. Илүү өндөр үелзэлд цаг хугацаа байдаггүй, энэ нь дэлхийн л ойлголт. Бясалгаж байгаа хүмүүс сүнсээрээ нэг энерги болон уулздаг. Дэлхийн цагаас хамаарахгүйгээр тэд бясалгалаа явуулдаг. Хэрвээ бүгд унтахынхаа өмнө бясалгавал энэ нь гайхамшигтай байхсан гэж би хэлэх байна.
Асуулт: “Оршин байгаа бүхэнтэй зохиролд орохын” жинхэнэ утга нь ямар ч “хүч биш” , харин энэ нь хүчлэх хэрэггүй зүйл, ийм байдлаар бүх зүйл өөрөөрөө, байх ёстойгоороо урсах болно гэсэн үг гэж би ойлгодог. Та хүчлэхгүй бол та оршин буй бүхэнтэй зохиролд байна гэсэн үг.
Хариулт: Тийм ээ, туйлшрал руу орох эсвэл аливаа туйлшралыг бий болгох нь сайнгүй, хамгийн сайн тохиолдол бол АЛТАН ДУНДАЖ юм.
Асуулт: Хэрвээ та өөрийнхөө сүнслэг чадвараа тодорхой мэдлэггүйгээр хөгжүүлбэл, та үхлийн хил хязгаарыг туулж чадахгүй үхнэ. Хэн нэг нь сансрын энергийн урсгалыг хүлээн авахыг оролдох үед ихэнхдээ тохиолддог зүйл нь дотоодын биологийн цаг хугацаа удааширдаг, энэ бол гайхамшигтай. Гэвч бясалгалын дараа та өдөр тутмын амьдралдаа эргэж ирэхэд дархлалын систем дахин хурдасч хорт хавдрын эхлэлийг өдөөдөг. Ингэж олон нэртэй багш нар, Ошо, Кастанеда нар хорт хавдраар нас барсан.
Хариулт: Энэ бол буруу сэтгэлгээ. Та бясалгах үедээ илүү их энергийг хүлээн авдаг ба хэрвээ та түүнийг барьвал өөрийнхөө өдөр тутмын амьдралд ашиглаж чадна. Та өөртэйгөө, сүнстэйгээ, дээд “би”-тэйгээ холбогдсон болохоор танд илүү их энерги, илүү их санаа бий болдог. Дараахь амьдралынх нь цаг болох үед хүн байгалийн жамаар үхдэг.
Асуулт: Танд ухамсрын хөгжилд зориулсан эсвэл астраль проекцлолд тусалж чадах ямар нэгэн зөвөлгөө бий юу? Би эдгээр зүйлүүдийг үргэлж бодлын түвшинд ойлгодог байсан, гэхдээ өөрөө үүнийг туршиж үзэж байсангүй.
Хариулт: Асуултын хариу видеон дээр байгаа. Өөрийн бясалгалдаа хайр болон сүнслэг гэрлийг ашигла. Нэг л удаа, нэг л амьдралд, таны дээд “би” таныг бэлэн болсон гэдэгт үнэмших үед та өөртөө шинэ хаалгыг нээж оршин байгаа бүхнийг (Экзистенци) ойлгох чадвартай болж, сүнслэг энергийг билэг ухаанаар ашиглах болно. Бүх зүйл зөв цагтаа л ирдэг. Та үүнийг хүчээр олж авч чадахгүй. Энэ бүхэн хөгжлийн үйл явц.
Асуулт: Тулалдах бус гавшгай байдал, хурд зэрэг бусад бүх зүйлийн төлөө тулааны урлаг Кунг-Фугаар хичээллэх нь миний үелзлэлийн хөгжилд хэрхэн илрэх вэ?
Хариулт: Биеийн хөдөлгөөн, булчингаа бэхжүүлэх нь сүнслэг энергийн урсгалд үр нөлөөтэй.
Асуулт: Цагаан хоолтон болвол энэ зөв шийдвэр эсэхийг би мэдмээр байна?
Хариулт: Хэрвээ та хамгийн өндөр үелзэлтэй хоол хүнс хэрэглэвэл хамгийн сайн байх болно. Та түүнийг жимс ногооноос олж авч болно.
Асуулт: Визуаль ойлголтоор дамжуулан нөлөөлж чадах тэмдэгүүдийн талаар та юу хэлэх вэ?
Хариулт: Миний видеон дээрх билэг тэмдэг нь бидний эргэн тойрон дахь, бас бидний дотоодод хаа сайгүй байгаа ариун геометртэй хамааралтай. Энэ билэг тэмдэг нь зөвхөн гадаад ертөнцөд бус, хүмүүсийн оюун ухаанд хэмжээсүүдийн хаалгыг нээдэг. Энэ нь миний видеондоо ярьдаг мэдээллийг илүү сайн ойлгоход хүмүүст тусалдаг, яагаад гэвэл тэд өөрийн дотоодын сэтгэлээрээ, өөрийн сүнсээрээ холбогддог юм.
Асуулт: Сүнс биенээс гарсны дараа шууд хаашаа явдаг мөн түүнтэй цаашид юу тохиолддог вэ?
Хариулт: Бүх хүнд амьдралын зам байдаг, хүн бүр түүнийг туулж, судлахыг хүсдэг. Тухайн үе шат өнгөрмөгц та гаригийг орхино. Энэ нь жам ёсны бөгөөд үргэлж ингэж төгсдөг. Бүгд л бусад амьдралдаа сая сая удаа үхэж байсан. Гэвч ЖИНХЭНЭ та буюу сүнс хэзээ ч үхдэггүй. Зөвхөн таны физик бие л физик түвшинд энэ юмуу өөр үйл явдлыг амсаж туулахын тулд үхдэг. Бид бүгд сүнснүүд. Сүнс гэдэг бол түүний бүх амьдралууддаа туулсан үйл явдлуудын бүх туршлагуудыг өөртөө хадгалж байдаг гэрлийн энерги юм. Зарим сүнснүүд хурдан хөгжиж, харин зарим нь удаан хөгждөг, мөн олон амьдралын туршид судлах ямар нэгэн тодорхой зүйл хэрэгтэй байдаг. Амьдрал бүрт та шинэ биетэй ирнэ, гэвч сүнс нөгөө л хэвээрээ л байна. Янз бүрийн бие нь янз бүрийн үйл явдлуудыг эрэгтэй эмэгтэй хүний хувьд туршиж үзэхэд танд тусалдаг. Та энэ гаригийг орхих үед физик бие үхэж, харин сүнс тухайн амьдралын бүх мөчүүд судлагдсан эсвэл үгүйг харж болдог астраль ертөнц рүү явдаг. Дараа нь тэр дахин төрөх ёстой эсэхээ, сургалтаа үргэлжлүүлэхийн тулд хаана төрөхөө шийддэг. Хангалттай гариг, олон хэмжээс байдаг. Таны энерги хаашаа таныг татна та тийшээ явна... таны карма. Хэрвээ танд дорд сөрөг энерги байсаар байгаа бол удаан хугацаагаар хамгийн доод астраль ертөнцүүдэд алуурчин, хорон муу санаатан, хар тамхичдын дүрээр үлдэх болно. Тэд тэндээ хайр, гэрлийн замаар явах тухай бодож эхлэх хүртлээ үлдэнэ. Сэтгэл санаагаар хүчтэй холбоотой сүнснүүд бусад амьдралдаа уулзацгаадаг, яагаад гэвэл тэд бие биенээ үнэлж сайшаадаг юм. Амьдрал бүрт тэд дүрээ сольдог (Ээж, Аав, ах, эгч, найз...). Бусад гаригууд дээр хэн нэгний үхэл нь аз жаргалтай мөч гэж тооцогддог, яагаад гэвэл сүнс цаашид суралцахаар дараагийн түвшинд, дараагийн ангилалд шилждэг гэдгийг тэд мэддэг. Ямар ч үхэл, ямар ч төгсгөл байхгүй. Зөвхөн ХӨГЖИЛ бас ХУВЬСАЛ гэж л байдаг. Дэлхийн хүмүүс ихэнхдээ өөрсдийн уй гашуугаасаа болоод цаашаа явахыг хүсч байгаа сүнснүүдийн замд саад болдог. Үүний оронд хүмүүс хөгжлөө үргэлжлүүлэхийнх нь төлөө сүнснүүдийг тавьж явуулах, буцаад гэрэл рүүгээ очихыг нь зөвшөөрөх хэрэгтэй
Асуулт: Хүмүүсийн хий үзэгдлүүд хамгийн доод эсвэл хамгийн дээд чичирхийллүүдэд оршдог уу?
Хариулт: Хий үзэгдлүүд бол гэрэлд хүрэх замаа мэдэхгүй байгаа, гацчихсан, мөн чөтгөрүүд болон бусад сөрөг мөн чанарууд байдаг хамгийн доод астраль ертөнцөд тэнүүчлэх үйлтэй үхсэн хүмүүсийн сүнснүүд юм. Энэ нь ихэвчлэн хар тамхичид, архичид, алуурчид, сөрөг, сүнслэг бус эсвэл үхлийн дараа амьдрал үргэлжилдэггүй гэж үзэж байсан хүмүүс байдаг. Тэд хайр, гэрлийн замыг олох хүртлээ ийшээ тийшээ явж, тусламж хайн урт удаан хугацааны туршид тэндээ үлддэг. Зарим сөрөг хүмүүст энэ газар таалагддаг учир тэд тэндээ илүү их хугацаагаар үлддэг. Гэхдээ тэндээс гарахыг хүсэгчид Дэлхий дээрх хүмүүсээс тусламж хүсч, тэднийг сонсож, судалдаг. Миний өнгөрсөн семинаруудад зарим нь ирдэг байсан. Тэд дахин төрөлтийн тухай, гэрэлд хүрэх замыг хэрхэн олох тухай ойлгох ёстой. Заримдаа би хуучин харшууд руу явж тэнд хэдэн зуун жил уур болон гацсан сүнснүүдийг чөлөөлдөг байсан. Би гэрэл орох оддын хаалгыг нээж, ийм байдлаар тэд буцаж чаддаг.
Асуулт: Кармын хувьд миний амьдралдаа учирсан муу зүйлийн тухайд, карма нь миний өмнө хийсэн зүйл үү? Өнгөрсөн амьдралдаа юу хийснээ санахгүй байгаа юм чинь би үүнийг яах ёстой юм бэ? Бид ухамсрын илүү өндөр үелзэл рүү орохоосоо өмнө кармын бүх асуудлаа шийдсэн байх ёстой юу? Бид кармаа хэрхэн цэвэрлэх вэ?
Хариулт: Тийм ээ, та илүү өндөр хэмжээс рүү орохын тулд сөрөг кармагаа цэвэрлэх ёстой. Энэ нь сансрын хууль. Өөрөөр бол, хамгийн дээд хэмжээс нь хамгийн доод хэмжээс шиг эмх замбараагүй, бохир болох байсан. Хэрхэн эерэг карма болгохыг би бүх видеон дээрээ ярьдаг.
Асуулт: Бид дахин төрөл авахын өмнө өөртөө бие махбодийг хэрхэн сонгодог вэ?
Хариулт: Таныг сүнс байхад танд амьдралын тухай өөр төсөөлөл байдаг бөгөөд та ямар туршилтыг сонирхож байгаагаа сайн мэддэг.
Асуулт: Өнгөрсөн амьдралдаа хэн байснаа би хэрхэн эргэн санах вэ?
Хариулт: Та нар яагаад өнгөрсөн амьдралаа санахгүй байдаг шалтгаан байдаг. Энэ нь тухайн амьдралаас зарим үйл явдлуудыг өөрийн болгоход саад болдог. Та өнгөрсөн амьдралуудаасаа мэдээлэл авдаг, зөвхөн энэ юмуу өөр мэдээлэл нь танд алдаагаа засах, эсвэл зарим саад тотгоруудыг эдгээхэд тусалдаг бол шүү дээ.
Асуулт: Бидний сүнс ургамал болон амьтдын төрөл авах чадвартай юу? Энэ нь сүнсний хөгжлийг дэмждэг, тийм биш гэж үү?
Хариулт: Хүмүүний төрлийн хувь хүн бүр ургамал болон амьтны дүрд өөрийгөө туршиж үзсэн байдаг. Сүнс туршлага БҮРИЙГ олж авахыг хичээдэг. Чулуу, цэцэг, амьтан, хүн, галактик хоорондын хүн, гэгээлэг оршнол гээд л.
Асуулт: “Галактик хоорондын хүн” гэж та хэнийг хэлэв, энэ нь галактикуудаар амьдарч аялж явдаг хүн мөн үү?
Хариулт: Мэдээж, галактикуудаар сүнслэг ойлголттойгоор амьдарч бас аялж явдаг. Оршин буй бүхэнтэй (Экзистенци) харилцдаг хүмүүс.
Асуулт: Яагаад би соёл бүрт байсан мэт мэдрээд байгаа юм бол? Жишээ нь, хятад, япон, африк, америкийн индиан, европын янз бүрийн угсаатны бүлгүүдэд. Би ямар ч төрлийн соёлтой харилцсан ч өөрийгөө холбоотой байсан мэт мэдэрдэг. Би тэнд нэг бус удаа байсан мэт тийм мэдрэмж.
Хариулт: Яагаад гэвэл та хэдийн янз бүрийн гаригууд дээр тийм соёлуудад байсан болохоор л тэр. Зөвхөн Дэлхий дээр биш.
Асуулт: 2009 оны 9 сарын 10-нд НАСА Сар руу пуужин хөөргөсөн, Саран дээр амьдрал бий юу, энэ үнэхээр гариг уу?
Хариулт: Тийм ээ, Саран дээр 40-өөд оноос эхлэн хүмүүс амьдарч байна. Сарны харанхуй тал дээр тэдний газар доорх бас гадаргуу дээрх хотууд байдаг. Сар бол Дэлхий дээр болж байсан дайны шалтгаанаар сая сая жилийн өмнө зөөж авчирсан хиймэл объект. Энэ нь баазуудын станц байсан. Ийм байдлаар нууц засгийн газар тийшээ очих үед тэнд хэдийн балгасууд байсан. Тэр хиймэл болохоор хэзээ ч тэнхлэгээ тойрон эргэдэггүй, тиймээс та нарт Сарны зөвхөн нэг тал нь харагддаг хэрэг. Сарыг эргүүлэхгүй байх технологи байдаг, иймээс л та нар барилга байгууламж, сансрын хөлгүүд байрладаг талыг нь хардаггүй юм.
Асуулт: 6-р видеон дээрээ та ноцтой цэвэрлэгээ Дэлхий дээр тохиолдох тухай ярьсан. Хоёр талуудын, гэрэлтэй ба харанхуй талуудын хөлгүүд ирж, бид аль руу нь явахаа шийдэх ёстой гэсэн. Яагаад харанхуй тал хүмүүсийг аварна гэж? Тэдний зорилго юу вэ?
Хариулт: Би ХЭРВЭЭ цэвэрлэгээ зайлшгүй хийгдвэл гэсэн. ХЭРВЭЭ дэлхийн хүмүүс сөрөг энергийг бүтээвэл Дэлхий өөрөө цэвэрлэнэ. Би бас сүнслэг санаа бодол сүнслэг ирээдүйг бүтээдэг гэсэн. Харанхуй тал хүмүүсийг авч явахаар ирнэ, ийм байдлаар тэд нүүлгэн шилжүүлэгдэхгүй. Гэвч дахиад хэлэхэд, хэрвээ та сүнслэг байдлаар бэлэн байвал та энергийг ялгаж чадах ба хаашаа явахаа мэдэрч чадна. Гадаад байдлаар нь бүү шүүгээрэй. Хөлгийн энергиэр нь л яваарай.
Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн
No comments:
Post a Comment