Асуулт
ба хариулт:
Алае: Би өдөр бүр 50-70 захидал, асуулт хүлээн авдаг, надад бүгдэд нь хариулах зав байдаггүй. Би зөвхөн хүмүүсийн сүнслэг байдлаа хөгжүүлэх, дэлхийд сүнслэг, хайрлагч нийгэм бий болгоход нь туслах чухал асуултуудад л зөвхөн хариулдаг. Би видеонууд болон 2008 оноос хойшхи олон нийтийн сэтгэгдлүүд дээр ихэнх асуултнуудад нь хариулсан.
Асуулт:
Алае, Та Плеядууд болон Андромедийн амьдралын нөхцөл байдлыг дүрслээд өгөхгүй
юу?
Хариулт:
Хүмүүс илүү өндөр хөгжсөн гаригуудад оршин байгаа бүхэнтэй бүрэн нийцэлд амьдардаг.
Та хэмжээс болон үелзэлд дээшлэх тусам бүх зүйл гэгээтэй болдог ба ингэснээрээ,
тэнд хамгийн цэвэр энерги бүхий гэгээлэг оршнолууд амьдардаг. Дэлхий физик
хэлбэрт нягтарсан энерги бүхий маш дорд үелзэлд оршдог. Хүмүүс анхны эх сурвалж
нь сүнслэг байдал гэдгийг мартсан. Тиймээс сүнслэг эхлэл буюу Бурхантай
холбоогоо алдсан хүмүүс хаа сайгүй амьдрал (Бурхан) байдгийг ухаарч чаддаггүй.
Тэд ХАРАХАД суралцах мөч хүртлээ олон амьдралд ухамсраа хөгжүүлэх ёстой болдог.
Тэдэнд туршлага хэрэгтэй. Та зүгээр л бэлэн болоогүй байгаа хүмүүсийг ятгах
ёсгүй. Цэцэг болгонд (хүнд) цэцэглэх өөрийн гэсэн хугацаа байдаг. Орчлон
ертөнцөд хаа сайгүй амьдрал байдаг гэж би видеонууддаа хэлдэг. Гариг бүрт
амьдрал байдаг, гэхдээ янз бүрийн хэмжээст, янз бүрийн үелзэлд. Саран дээр ч,
Наран дээр ч амьдрал байдаг. Дэлхий шиг үелзэлд оршдог олон тооны гариг байдаг,
гэвч гаригуудын ихэнх нь өндөр хөгжилтэй ба амьдрал нь дээд хэмжээсүүдэд
байдаг. Энэ нь илүү их сансрын энергитэй, бас бүх зүйл хавьгүй сайхан, гэгээлэг
байдаг гэсэн үг. Байгаль нь оч үсэргэн гэрэлтэж, цэцэгс нь аялгуулан дуулж,
амьтад нь эелдэг зөөлөн бөгөөд нөхөрсөг, бүгд л телепатиар харилцдаг, ямар ч
худал хуурмаг зүйлгүй, ямар ч өвчин зовлонгүй, ямар ч түрэмгийлэлгүй...
Асуулт:
Плеядуудад боловсролын систем байдаг уу, ямар тогтолцоотой вэ?
Хариулт:
Судлах зүйл хэзээ ч дуусдаггүй, гэрлийн хамгийн өндөр түвшинд ч та ямар нэгэн
зүйлийг сурах чадвартай. Боловсрол гаригийн оршин байгаа хэмжээсийн түвшингээс
хамаардэг. Ихэнх өндөр хөгжилтэй гаригууд дээр хүүхдүүд амьдрал хэрхэн бүтдэг
сансрын бүх хуулиудыгсудалдаг, түүнчлэн гүнзгийрүүлэн судлах болон мэргэжил олж
авахын төлөө өөрсдийн чиглэлийг сонгож болдог.
Асуулт:
Өндөр үелзэлтэй сүнслэг ертөнцөд гэрэл болон хайрын эсрэг зогсдог хар тал
байдаг уу?
Хариулт:
Үгүй, илүү өндөр хэмжээсүүдэд ямар ч муу муухай зүйл байдаггүй. Хар тал нь илүү
өндөр үелзэлд оршиж чаддаггүй. Тэдгээр нь зөвхөн тийм дорд хэмжээсүүдэд л
байдаг.
Асуулт:
Би Дэлхий доор амьдардаг цэнхэр арьстай хүмүүсийн төрөл байдаг тухай уншиж
байсан, тэд өөр төрлийн оршнолуудын хүнтэй төстэй нь үү?
Хариулт:
Тийм ээ, Плеядуудад цэнхэр арьстай хүмүүс байдаг, яагаад гэвэл тэдэнд цэнхэр
нар байдаг.
Асуулт:
3 дахь видеонд плеядеанчууд өнгөрсний Дэлхийтэй холбоотой байсан тухай Та
хэлсэн. Үүгээр Та юу хэлэх гэсэн бэ? Та нар хэзээ нэгэн цагт бид нар шиг байсан
уу?
Хариулт:
Өнгөрсөнд бид Дэлхий гаригт ирж, олон соёл иргэншилд нөлөөлж байсан. Бид урьдын
адил хүн хэвээр үлддэг. Зөвхөн илүү өндөр үелзэлд.
Асуулт:
Бид Орчлон ертөнц дахь мөнгөний систем ашигладаг цорын ганц оршнолууд уу? Танай
гариг дээр хүмүүс хэрхэн чөлөөтэй амьдардаг вэ? Тэдэнд ажлын байр байдаг уу?
Хариулт:
Мэдээжийн хэрэг, мөнгөний систем хэрэглэдэг Дэлхийтэй төстэй өөр бусад гаригууд
байдаг. Би өөрөө физик хэмжээсээс биш, гэрлийн хэмжээсээс үүссэн. Тэнд мэдээж,
ямар ч мөнгө байхгүй, мөнгөний төлөөх ажил ч байхгүй. Гэрлийн хэмжээст таны
хүссэн бүх зүйл байдаг, яагаад гэвэл та оршин байгаа бүхэнтэй (Бурхантай)
зохиролд байгаа бөгөөд та хүссэн зүйлээ бүтээхийн тулд сансрын бурханлаг
энергийг ашиглаж байгаа юм.
Асуулт:
Гэрлийн галактикийн холбоонуудын бүх оршнолуудын уулздаг газар байдаг уу?
Хариулт:
Тийм ээ, энэ газар нь Дэлхийн гадна талд байдаг, том эх хөлөг.
Асуулт:
Гэрлийн хэмжээсүүдэд унтах хэрэгтэй юу эсвэл үргэлж сэрүүн байдаг уу?
Хариулт:
Доод хэмжээсүүдэд зөвхөн сансрын энерги авахын тулд л зайлшгүй хэрэгтэй.
Гэрлийн хэмжээсүүдэд сансрын энергийн тусламжаар та өөрийгөө ухамсартайгаар
цэнэглэж чадна. Гэвч хэрвээ та өөрөө хүсвэл нойртой төстэй байдалд орох
чадвартай.
Асуулт:
Дэлхий манай Галактикийн хамгийн сул хэсэг нь үү? Өгөгдсөн өөрчлөлт нь ухамсрын
дараахь түвшинд хүрэх гол арга хэмжээ нь юм уу?
Хариулт:
Дэлхийтэй төстэй ийм гариг багагүй бий. Нэг л удаа гариг бүр өөрчлөлтийг
туулна, яагаад гэвэл энэ нь хөгжлийн нэг хэсэг нь юм. Өөр үгээр хэлбэл, хүн бүр
эхлээд залуу байгаад цаашдаа өсөж боловсордог.
Асуулт:
Та надад Х гариг буюу Нибиру гаригийн тухай мэдээлэл өгч чадах уу? Олон хүнд
үүнтэй төстэй асуултууд гарч ирнэ гэж би бодож байна. Нибиру Гэрлийн
галактикийн холбоотой ямар харилцаатай байдаг вэ? Энэ гариг Дэлхийн хөгжилд
болон хүмүүст туслах болов уу?
Хариулт:
Би видеондоо олон боломжууд байдаг тухай ярьдаг. Зөвхөн нэг л боломж дээр, нэг
л Х гариг дээр эсвэл ямар нэгэн огноон дээр бүү төвлөр. Олон гариг, олон
боломж, олон янзын зам бий... өөрийнхөө дотоод хөгжилд, зүрхэн дэх хайрын
үелзэл дээр төвлөр, тэгвэл та нөхцөл байдал бүрт бэлэн байх болно.
Асуулт:
Манай нарны системд 12 дахь гариг байдаг уу? Түүн дээр амьд оршнолууд амьдардаг
уу?
Хариулт:
Нарны систем бүр 12 гаригаас тогтдог. Гариг бүр дээр амьдрал байдаг, гэхдээ янз
бүрийн хэмжээст.
Асуулт:
Та бидэнд эртний соёл иргэншлийн талаар, өөрөөр хэлбэл, Атлантидын талаар
мэддэг зүйлээ ярьж өгч чадах уу? Тэд хүний ухамсрын хөгжилд ямар үүрэг
гүйцэтгэсэн бэ? Өөрөөр хэлбэл, үүнээс хүн төрөлхтний соёл иргэншлүүдийн
тасралтгүй дэвшил ба уналтын аль нь байх ямар чухал дүгнэлтийг гаргаж болох вэ?
Хариулт:
Эрх мэдэл болон сансрын энергийг буруугаар бүү ашигла. Тэд тэр үед үүнийг
хийснээс өөрсдийгөө устгасан. Тэд дайтаж, бас генетикийн нарийн төвөгтэй зүйл хийж
байсан. Тэд өөрсдийгөө бурхад гэж бодож байсан. Өөрийгөө ингэж устгах явдал
урьд өмнө нь Дэлхий дээр олон удаа өмнөх соёл иргэншлүүдэд тохиолдож байсан.
Тэд технологийн өндөр хөгжилд хүрсэн ба дараа нь түүнийгээ буруугаар, дайнд
ашиглаж байсан юм. Одоо Дэлхийн хүмүүс үүн рүү тэмүүлж байна.
Асуулт:
Хэрвээ эрх мэдлийг ашигласан нь олон удаа аугаа соёл иргэншлүүдийг устгахад
хүргэсэн юм бол юуг эрх мэдэлтэй хамт ашиглавал үр нөлөөтэй байх байсан бэ?
Хариулт:
Сонгодог хувилбар, энэ нь сансрын хүчийг сүнслэг байдлаар ашиглах. Яг бусад
гаригуудын олон тооны сүнслэг хүмүүсийн хийдэг шиг. Тэд оршин буй бүхэнтэй
(Экзистенц) нийцдэг.
Асуулт:
Дэлхийн засгийн газрууд их шилжилтийн өмнө олон нийтэд зарлах болов уу, Та юу
гэж бодож байна? Тэдний зүгээс зарим нэг хамтын ажиллагааг зааж байгаа
баримтууд байгаа ч харин дараа нь бусад эргэлзээ бүхий үйл хөдлөлүүд байсаар
байна.
Хариулт:
Тэд дэлхийн хүн амд бүрэн тунхаглалыг өгнө гэж би найдаж байна. Гэвч тэдний
удирдах хүсэл нь илүү хүчтэй үзэл бодлыг агуулж байна. Тэдний зарим нь буруу
зүйл хийж байснаа ухаарсан ч хэлэхээс айж байна, яагаад гэвэл тэдэн рүү хүн ам
болон нууц засгийн газрын зүгээс довтолгоо ирэх болно. Тиймээс хааяа тэд олон
нийтэд нэрээ нууцлан ямар нэгэн зүйл тунхагладаг. Гэвч тэд юу хийх нь чухал
биш. Хамгийн чухал нь ТАНЫ ДОТООДДОО хийх зүйл л чухал. Таны үелзлийг
дээшлүүлэх таны сүнслэг хөгжил юм.
Асуулт:
Тэгвэл плеядеанчууд та нар дэлхийнхэнд туслахын тулд бүгдээрээ цуглараад манай
засгийн газруудыг дийлэхгүй байгаа юм бэ?
Хариулт:
Би хэдийн видеон дээр хариулсан. Энд та суралцах бас үйл явдлуудын учрыг олж
өсөхийн тулд л сургуульд байгаа юм. Хэрвээ хэн нэг нь үүнийг таны төлөө хийх юм
бол та үүний учрыг олж чадахгүй, өөр гариг дээр өөр амьдралд бүхнийг давтах
ёстой болно.
Асуулт:
Яагаад биднийг, хүн төрөлхтнийг ингэж их анхаараад байгаа юм бэ? Найрсаг бас
муу санаатай харь гаригийнхны зүгээс. Яагаад биднийг бие даан хөгжүүлэхгүй
байгаа юм бэ? Хөндлөнгөөс оролцохгүйгээр. Бидний сүнс хөгжиж, судалж бас турших
гэж ирдэг. Яаж, яагаад сөрөг субъектууд ирж биднийг удирдах боломжтой болсон юм
бэ? Ийм зүйл бүх орчлон ертөнц даяар, төрөл бүрийн хэмжээсүүдэд давтагддаг уу?
Хэрвээ тийм бол ямар зорилгоор? Хэрвээ хүн төрөлхтөн зохих ёсоор хөгжиж
чадахгүй бол шүү дээ.
Хариулт:
Бусад ямар ч гаригийн адил Дэлхий сургуулийн хүүхэд шиг нас бие гүйцэх үйл явцыг
туулдаг. Тухайн ангийг дүүргэсэн сүнснүүд анги дэвшиж болно. Сүнслэг байдлыг
эзэмших, бүр сөрөг орчинд ч. Дэлхий дээр болж байгаа зүйл нь эдгээр жилүүдэд ч
эхэлсэн юм биш. Энэ нь сая сая жилийн өмнө эхэлсэн. Олон арьстнууд энэ гаригт
ирж байсан. Энэ гаригийн төлөө олон тооны тулаан бас дайн болж өнгөрсөн. Нэг
хэсэг нь хүмүүсгүй, харин нөгөө хэсэг нь хүмүүстэй байлдаж байсан. Дэлхий дээрх
зарим өндөр хөгжилтэй технологи бүхий соёл иргэншлүүд дайнд устаж үгүй болсон.
Одоогийн та бүхний харж байгаа хүн төрөлхтөн анхны дэлхийн хүн ам биш. Энэ нь
хамгийн доод хэмжээсүүдэд тохиолддог нэг үгээр хэлбэл, ТУРШЛАГА юм. Таны надаас
асуух асуулт бол яагаад дэлхийн бүх хүмүүс цагаан арьстан биш юм бэ? Яагаад энэ
цэцэг улаан, харин нөгөө нь цагаан эсвэл яагаад бүх цэцэг нэгэн зэрэг
цэцэглэдэггүй вэ? Энэ бол туршлага. Бусад гаригууд дээр энэ гариг дээрх шиг үйл
явдлууд тохиолдсон. Тухайн доод хэмжээст олон гаригийн асуудлууд адилхан.
Асуулт:
Та сая сая жилийн өмнөх дайнуудын тухай, бид анхны дэлхийн хүн ам биш гэх юм.
Энэ нь Атлантида хэрхэн сүйрсэн тэр зүйл үү? Үнэхээр бид Атлантуудын үр удам
уу?
Хариулт:
Атлантида 12000 жилийн өмнө сүйрсэн. Гэхдээ сая сая жилийн өмнө, Атлантидаас
өмнө Дэлхий дээр 5-6 соёл иргэншил байсан. Би видеондоо эндхийн хүмүүсийн оршин
байгаа шалтгаан нь энэ, яагаад гэвэл наашаа бусад гаригуудаас хүмүүс ирж байсан
гэдгийг хэлсэн. Тэд ургамал, амьтан авчирсан, хожим нь энд холилдож эхэлсэн,
тиймээс Дэлхий дээр маш олон төрлийн хувилбарууд байгаа юм.
Асуулт:
Сүүлийн жилүүдэд төрж байгаа хүүхдүүд арван жилийн өмнө төрсөн хүүхдүүдээс илүү
ухамсартай ирж байгааг та мэдэх үү? Тэд өндөр үелзэлтэй юу? Шинэ үе бүр
ертөнцийг илүү хайрлах болсон гэж би найдаж байна.
Хариулт:
Дэлхийд ирж байгаа сүнс бүр өндөр ухамсартай биш. Гэхдээ Дэлхий рүү кармын
шалтгаанаар биш, над шиг өөрийн дураар ирсэн зарим сүнснүүд байдаг, учир нь тэд
Дэлхийн үелзлийг дээшлүүлэх, бас дэлхийн хүмүүст ухамсраа өргөхөд нь туслахыг
хүсч байгаа.
Асуулт:
Багш нар сургуульд хичээл заахдаа шугаман сэтгэлгээг ашигладаг, түүнчлэн тэд
намайг энэ аргаар заагаасай гэж хүсдэг, гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. Багш
нар биеэ хэрхэн авч явдагийг би анзаарч эхэлсэн, тэдний ярьж байгаа зүйл үзэн
ядалтаар дүүрсэн байдаг, тэд таны тархийг далд ухамсрын түвшинд угаадаг ба
хэрвээ тэднийг сонсохгүй бол таныг ухаан муутай гэж бодогдуулдаг. Энэ нь
үнэхээр ер бусын юм. Танд ямар нэгэн санал байна уу?
Хариулт:
Би дэлхийн бүх боломжит үйл явдлуудыг туулсан, би дэлхийн нийгмийн туулж байгаа
тэр мэдрэмжийг мэднэ. Намайг сургуульд байхад гэрлийн замаар явахад ямар ч тархи
угаалт саад болоогүй. Би ийм байлаа ч өөр байлаа ч цаг хугацаа явж би сургуулиа
орхино гэдгээ мэдэж байсан болохоор тэднийг сэтгэл ханамжтай байлгахын тулд
зарим зүйл дээр буулт хийдэг байсан. Багш нар надад уурлахад би тэдэнд уур
бухимдлаа өөртөө хадгал гэж шууд хэлдэг байсан. Би тэднийг биеэ хэрхэн авч
явахад сургадаг байсан. Сургууль төгссөний дараа би сүнслэг замд төвлөрсөн.
Амьдрал дахь чухал юмст надад үргэлж өөрийн гэсэн энерги байдаг байсан.
Асуулт:
Та Иегова гэдэг нэртэй бурханы тухай юу мэдэх вэ? Тэр хэн байсан бэ? Библийн
Бурхан ямар гаригаас ирсэн бэ? Би Сириусын оддын системээс ирсэн гэж бодож
байна.
Хариулт:
Иегова бол Дэлхий дээр мянга мянган жилийн өмнө амьдарч байсан харь гаригийн
оршнол байсан ба түүнд бүгд яг бурхан мэт мөргөөсэй гэж тэр хүсч байсан. Одоо ч
дэлхийн зарим хүмүүс түүнд мөргөсөөр байдаг; тэд хуучны сүсэг бишрэлийн системд
сохроор итгэсээр байдаг. Үнэхээр ч олон тооны арьстан Бурханы дүрээр Дэлхий
дээр оршиж байсан.
Асуулт:
Иисус Христийн тухай (эсвэл Имм-ану-эл, ивритээр “Бурхан бидэнтэй хамт) таны
бодлыг сонсмоор байна. “Иммануэлийн Талмуд” номон дээр Хэндон галактикийн
холбооны генерал Жеремия, Иисус янз бүрийн гаригуудаар аялсан, бүр түүнчлэн тэр
плеядеан байсан г. м зүйлийг хэлсэн байдаг.
Хариулт:
Би нэг видеондоо Иисус бол манай сансрын ах гэдгийг хэлсэн. Тэр харь гаригийн
оршнолын хүү байсан. Тэр бас оршин буй бүхний (Экзистенц) тухай мэдлэгийг
хүмүүст дамжуулах даалгавартай сүнслэг багш байсан юм.
Асуулт:
Аштар Шераны багийн илгээлтийн талаар таны бодол ямар байдаг вэ? Билли Мейер нь
Аштар бол хар хүчинтэй холбоотой байсан, хожим нь гэрлийн талд орсон гэж
баталдаг.
Хариулт:
Билли Мейер болон түүний багийнхан бардам зантай улс. Тэр өөрийгөө харийнхантай
уулздаг цорын ганц хүн гэдэг. Үнэндээ бол мянга мянган хүн холбоо тогтоосон
байдаг. Тэр 60-70 онуудад холбоо тогтоож байсан, түүнээс илүүгүй, яагаад гэвэл
тэр биеэ тоосон. Тэр бүхний эсрэг хандаж байгаа, яагаад гэвэл одоо түүнийг
плеядеанчуудын нэрийн дор нуугдаж байгаа сөрөг харийнхан удирдаж байна, мэдээж
тэд бид биш. Би Швейцар дахь Мейерын байгаа газарт очсон, тэгээд энэ нь төрөлт
дээр хяналт тогтоож байгаа тухай үргэлж ярьж байдаг бүлэглэл болохыг ойлгосон,
тэд зөвхөн хүмүүсээс л мөнгө угаадаг. Аштарын нэр доор олон тооны харь
гаригийнхан худал мэдээлэл тараадаг. Жинхэнэ Аштар бол тэдгээр ченнелингүүд
эсвэл номнуудтай огтын ч хамааралгүй юм. Үнэн хэрэгтээ энэ бол гэгээн ах.
No comments:
Post a Comment