Мөлхөгчдийн тэргүүнтэй ховсын аргаар холбогдсон нь 2-р хэсэг

 Мөлхөгчдийн соёл иргэншлийн тэргүүнтэй ховсын аргаар холбогдсон нь

2-р хэсэг
Тимур: Хүний биороботонд биш, өөрсдийн дүр төрхөөрөө манайд хэдэн оноос эхэлж ирж байсан бэ?
Яагаад эрт дээр үеэс та нарын талаар ярьж эхэлсэн бэ?
Лена: Рептилоидын сүнс хүний биороботонд шилждэг тийм үзэгдэл байдаг ба одоо хүртэл энэ үзэгдэл явагдаж байгаа. Гэхдээ үй олноор хамарсан зүйл биш.(хязгаарласан хувьтай байдаг бололтой)
Танай гариг дээр өөрсдийн түр төрхөөрөө ба эрчим хүчний биеээрээ оршиж байсан талаар ярих юм бол, танай иргэншлээс хамаагүй өмнө буюу маш эрт дээр үед ийм явдал болж байсан. Манай иргэншил танай иргэншлийг бий болоогүй байхад буюу тэрбум жилийн өмнө танай гариг өөр давтамжтай байх үед амьдарч байсан.
Тэр үед бид өөрсдийн дүр төрхөөрөө нэвтэрч чаддаг байсан. Мөн бид танай гаригт суурьших төсөл яригдаж, шинжлэх ухааны лабораторын судалгаагаа ч явуулж байсан.
Тимур: Яагаад та нарын санаа өөрчлөгдсөн юм бэ?
Лена: Танай гаригийн цацруулдаг долгион дахин (өмнө нь олон удаа бас солигдож байж) солигдож байна. Үүнийг даван туулж байгаа үе танай гаригт маш чухал. Танай гариг хурдаа авч, нам долгионоос тэс өөр хэмжээсэнд шилжсэн ба та нарт нөлөөлөх боломж хомсдож байна. Олон жилийн өмнө ихэнх гаригуудын (чичиргээ) өөрчилөгдсөн ба энэ явдал хоромхон зуур болж өнгөрдөггүй. Танай гаригт суурьших хэтийн төлөв боломжгүй болсон.
Тимур: Хүлээгээрэй, хэрэв дэлхийн эрчимийг өөрчилвөл та нар оршиж чадахгүй юм чинь бид ч гэсэн оршихгүй гэсэн үг биш үү, та нарын эрчимийн долгион доод талын ертөнцөөс их үү?
Лена: Энэ зөв. Гэвч ямар ч тохиолдолд бид танай дэлхийд ойрхон орон зайн бүрэлдэхүүнд багтдаггүй. Танай гаригийн эрчимийн хувьд бид өөрсдийн огторгуйн орон зайтай. Гаригийг тэнцвэртэй байлгахын тулд, залруулахын тулд байдаг. Гариг өөрөө хэд хэдэн эрчимийг өөрчилж чадахгүй, чухамдаа эрчим хүчний тэнцвэр дэлхий дээрх хүн төрөлхтөний боловсруулан гаргах ухамсраас, эрчимийн долгионоос шалтгаалдаг.
Та нарын ухамсрын түвшин сүүлийн үед нэмэгдэж байгаа, гэвч хар эрчим хүчийг өөрийн гэрлээр зайлуулах, дарах, харилцан үйлчлэлцэх түвшинд хүрэх болоогүй.
Та нар эрчимээ дээшлүүлэх, үйл олныг хамарсан эерэг , зорилготой, эрчим хүчийг нэмэгдүүлэх ухамсрыг боловсруулж чадвал, таны ярьж байгаа хүссэн зүйл тохиолдох бөгөөд тодорхой нөхцөлд энэ тэнцвэр алдагдана. Гэхдээ одоохондоо энэ бол тогтвортой нөхцөл байдалд байгаа, хар цагааны тогтвортой харилцан үйлчлэл шүү.
Тимур: Урьд өмнө орчлон ертөнц, огторгуй, та нарын талаар, бүх зүйлсийн талаар хүмүүст мэдлэг байсан. Энэ мэдлэгийг хэн үгүй болгосон? Яагаад?
Лена: Таны зөв, энэ бол эртний дэлхийн иргэншил байсан гээд хэлчье. Тэр үед та нарт огторгуйтай холбогддог маш хүчтэй сувагтай байсан. Тэд нар бурханлаг эрчим хүчтэй шууд холбоотой байсан. (Энэ талаар Наранбаатар ахын бичсэн Хүн буюу бид номонд маш нарийн тайлбарласан байгаа)
Тодорхой мөчид хаагдсан. Бид үүнийг хийгээгүй. Нэгэн цагт бид тэгш эрхтэй байсан. Бидэнд ямар ч төлөвлөгөө байгаагүй. Танай соёл иргэншил одоогийн манайх шиг хүчтэй байсан.
Тимур: Биднийг хэн сүйрүүлсэн бэ? Хэдэн 100 жилийн өмнө бидний давтамжийг хэн доошлуулсан бэ?
Лена: Тодорхой цаг хугацааны үед тэр эрчим хүчийг дэлхий рүү илгээсэн.
Тэгээд танай дэлхийд вирус шиг үржин тархаж, дэлхийн эргэн тойрныг тор шиг нөмөрч, цэвэр эрчим хүчийг эзлэн, хүчтэй долгионыг бий болгож, дэлхийг бүрхэн, өөрийн сувгаар иргэншил шууд огторгуйгаас давалгааг хүлээн авдаг байсан. Энэ эрчим хүчний урсгалыг хаасан.
Үүнийг хэн хийснийг хариулж чадахгүй, энэ үйл явцыг бид ажиглаж байсан, Энэ бол хүчтэй довтолгоо байсан юм. Дэлхийг бүрхэж байсан долгион, эрчим хүч тасарсан. Хэрэв дэлхийн тухай гэвэл, огторгуйн эрчим хүчийг нэвтрүүлэхгүй ямар нэгэн бүрхүүл байсан ба яваандаа тараагдан саринах болно. Үүнийг одоо болтол шингээж л байгаа. Бүхий л зүйл эмх замбараагүй байсаар байх юм шиг байгаа ч одоо хамгийн ноён оргилдоо хүрч байгаа ба яг одоо танай дэлхий эрс тэс сүйрлийг туулж байгаа юм. Танай дэлхий дахин төрж байгаа бөгөөд яг одоо танай дэлхийг тойрон эрчим хүч нисч, удаан хугацаанд тойрч байсан эрчим хүч танай дэлхийд ирэх болсон.
Тимур: Энэ бол сайн шүү дээ
Лена: Тийм. Энэ бол танай дэлхий, соёл иргэншилд сайн. Олон жилийн турш танай дэлхийг хааж байсан хаалт дуусч байна. Харин одоо та нар үүнийг ашиглан зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Та нар өөр түвшинд хүрэхийн тулд орчлон ертөнцийг хөгжүүлэх хэрэгтэй. Танай иргэншил хүчтэй иргэншил бөгөөд орчлон ертөнцийн хувьд та нар чөлөөтэй. Бид болон хэн ч гэсэн та нарын ажил хэрэгт оролцох эрхгүй. Гэрэл гэгээ рүү эсвэл түнэр харанхуй руу, дайн дажин руу эсвэл энх тайван руу гэдгийг та нар шийднэ.
Тимур: Шинэ түвшин рүү шилжихэд ямар хугацаа үлдсэн бэ?
Лена: Тодорхой үр дүнд хүрсэн. Танай дэлхийг бүрхэж тойрч байсан гэрэл, эрчим хүчний хүч суларсан боловч оршиж л байгаа, бүх юм та нараас шалтгаална.
Би ямар нэгэн тоо хэлэх эрхгүй. Хэрэв та нар нэгдэж, огторгуй руу тод эрчмийг цацруулвал, үйл явцыг хурдасгана. Дэлхийн аль нэг газар гал голомт шиг асаж давалгаалах үйл явц дэлхийд үргэлжилж байгаа, гэхдээ тийм ч хүчтэй бас хурдан биш байгаа.
Тимур: Завсрын бүсэд чамд хичнээн эрчим хүч байна?
Лена: 107
Тимур: Гравитрон чамд эрчим хүчийг дамжуулж байна уу?
Лена: Тийм, дамжуулж байна
Тимур: Түүний идэвхжүүлж, эрчим хүчийг 300% нэмдээ
....... Лена: за, тэглээ
Тимур: Буцаад ирдээ
Лена: Би буцаад ирчихлээ.
Тимур: Сайн байна, чамд түрүүн яригдаад байгаа доод ертөнцийн талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?
Лена: Энэ бол танай орчлон ертөнцийн, танай дэлхийн орон зайны ертөнц, энэ бол гариг бүрт тохиолдож байдаг явдал. Танай ертөнцийн хувьд, энэ бол танай дэлхийн нам чичиргээний эрчим хүч ба манай иргэншилд хамааралгүй.
Тимур: Атман танд баярлалаа

Орчуулсан Н.Охин
 Дэлхий дахинд алдартай зөнч Ванга эмээтэй холбоотой инфо унших бол эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...