Ами эргэн ирсэн нь 3-р хэсэг


Амигийн хэлснээр хөгжсөн гарагууд 3 үндсэн шаардлагыг биелүүлж байдаг.
Тэд ертөнцийн Суурь хууль бол Хайр гэдгийг мэдэх ёстой. Тэд хилээр хуваагдахгүй байх ёстой буюу ахан дүүсийн нэгэн улс болох ёстой.
Хайрыг байгуулга бүрийн суурь болгох ёстой.
Гэр бүлүүд хайраар нэгдсэн учраас л нөхцөл болзолгүй хуваалцдаг. Үүн шиг бүхий л хөгжсөн ертөнцүүд энэ хандлагаар амьдардаг.
Тэрээр мөн хөгжөөгүй ертөнцүүдийн хувьсалд дээгүүр хөгжилтэй гарагуудаас их хэмжээгээр хөндлөнгөөс оролцохгүй байх хууль үйлчилдэг талаар хэлж өгсөн. Тэд зөвхөн нууц “Тусламжийн Төлөвлөгөө”-ний дагуу нарийн түвшинд л зөвлөх боломжтой.
Хамгийн сүүлд бид ягаан гаригт зочилсон. Тэнд би том хүн болчихсон байсан ба нэг бүсгүй намайг олон жилийн турш хүлээж байсан юм. Бид бие биедээ хайртай гэдгийг мэдэрсэн. Тэгээд дараа нь гэнэт бүх зүйл манантсаар Ами энэ бүх учралыг ирээдүйд болох зүйл гэж надад мэдээллээ.
Админ: Хэд хэдэн эх сурвалж дээр ирээдүйд болох зүйлийг урьдчилан бэлдсэн талаарх мэдээлэл давтагдаж байгаа нь санаандгүй давхцал биш байх гэж бодлоо. Дежа-Вү бол тэр үйл явцын маш богинохон хэсэг гэдэг нь анзаарагддаг.
За ингээд энэхүү сонирхолтой номонд маш их гайхалтай үйл явдлууд өрнөх тул энд хүрээд өндөрлүүлье. Уншигч та бүхэн үргэлжлүүлээд номноос нь мэдэж аваарай. Уг номыг хаанаас авах бэ гэж бодож байвал энэ линк дээр дараад аваарай.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...