Шүмэр нь эртний Ойрх Дорнодын үндэстэн бөгөөд МЭӨ3000 оны үед огцом сэргэн мандаж соёлийн цогц ойлголтыг дэлхий даяар тарааж байсан.
Яагаад дэлхийн эрдэмтэд Шүмэрийн үеийн урлагийн бүтээл болон түүх соёлыг нь судлаад байна гэхээр хүн төрлөхтний жигд хөгжиж байсан түүх Харийн дэвшилтэт соёлын нөлөөгөөр огцом хөгжсөн болохоор тэр.
Америкийн дорно дахин судлаач, дэлхийн Шумерологчдын тэргүүлэгчдийн нэг Сэмюэл Ноа Крамерын хэлснээр Шүмер хэлний прономинал систем нь Туран хэлний гэр бүлийн бусад салбаруудтай харьцуулахад Монгол, Манж хэлэнд илүү ойр хэл юм гэсэн бол,
Соёл иргэншил болвол Шүмэрээс эхэлсэн. Тэгэхээр Шүмэр хаанаас эхэлсэн бэ гэхээр Монголоос эхтэй гэдгийг Ч. Эрдэнэ гуай баталсан тухайгаа доорх номнуудад маш сонирхолтой судалгаануудаа бичиж ном болгон гаргасан.
Тэрээр саяхан “Чинад нууцын Монгол орон” хэмээх номоо гаргасан бол өмнө нь "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Бид ялав" бүтээлээр нь Монголын уншигч нар андахгүй ( бол гадны нэртэй эрдэмтэд түүний Супер нэгдлийн онолоор андахгүй) бөгөөд Монголчуудыг, үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, Монгол хүн болж төрснөөрөө бахархах үзлээр хүмүүжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
No comments:
Post a Comment