Харь гаригийнханы (Таягета буюу Плейядчууд) мессеж: 5-р хэсэг

 

Энэ бол "Сварутай ярилцсан нь” цувралын тав дахь хэсэг юм. Энэ удаагийн дугаарт би Свару болон тусгай зочин Аниека нартай 3D матриц болон загварчилсан бодит байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

 

3D матрицын тухай дэлгэрэнгүй

Гошиа: Сайн байн уу Свару, сайн байн уу Аниека! Өнөөдөр та хоёртой ярилцаж байгаадаа баяртай байна.

Свару (9): Сайн уу Гошиа. Чамтай дахин хамт байгаадаа таатай байна.

Аниека: Сайн байна уу Гошиа! Намайг урьсанд баярлалаа.

Гошия: Тэгэлгүй яахав! Таныг 3D матриц програмчлалын мэргэжилтэн гэж сонссон. Бид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна. Энэ нь яг яаж ажилладаг вэ?

Аниека: Эндээс бид давтамжийн ерөнхий зураглалыг харж байна. Эдгээрийг компьютер газар, мод, барилга гэх мэт харагдахуйц объект болгон хувиргах болно. Эдгээр давтамжууд нь зөвхөн хатуу биетүүд төдийгүй үйл явдлууд юм. Компьютер үүнийг таны өмнө интерактив голограмм хэлбэрээр байрлуулах болно. Би гараараа объектуудыг хөдөлгөж болно, эсвэл бодлыг ч ашиглаж болно. Би барилга байгууламжийг төсөөлж байгаа бөгөөд компьютер үүнийг голограмм дээр гаргаж, дараа нь би өөрчилнө. Энэ бол физик хэсэг нь. Дараагийн алхам бол үйл явдлыг давтамж болгон харах явдал юм. Энэ нь олон хүний ​​бодлоор бодит болж хувирдаг юм.

Гошия: Та: "Эндээс бид давтамжийн ерөнхий зураглалыг харж байна" гэж хэлсэн. Уучлаарай, гэхдээ би ойлгосонгүй. Тэр давтамжийн зураг хаана байна? Таны компьютер дээр үү?

Аниека: Миний компьютерт байгаа. Энэ нь дэлгэцэн дээр эсвэл миний өмнө, энэ хөлөг онгоцон дээр интерактив голограмм хэлбэрээр харагдах болно.

Гошиа: Түр хүлээгээрэй. Дэлхий дээр ямар ч объект байхгүй гэж хэлэх гээд байна уу? Мод байхгүй ... уул байхгүй, юу ч байхгүй? Миний ойлгосноор дэлхий 5D төлөвт байгаа харин бид 3D-д түгжигдсэн учраас бид тэр мод, уулсыг арай хязгаарлагдмал байдлаар харж байгаа биз дээ?

Аниека: Тийм ээ, гэхдээ 5D-д бодит объектууд, 3D-д хэт автсан бодит бус объектууд гэж бий. Эдгээр нь бидний өөрчилж чадах зүйлс юм. Бид 5D-г ч бас өөрчилж болно, гэхдээ манай стандартын хувьд нэлээд хуучирсан энэ технологиор бол биш.

Гошиа: За тайвширлаа! Та аль объектууд нь 5D-д бодит объектууд мөн аль нь давхар оршиж байгааг зааж өгч чадах уу? Байгаль жинхэнэ үү? Уулс, гол мөрөн гэх мэт. Яагаад гэвэл би тэдгээрийг жинхэнэ гэж мэдэрдэг!

Аниека: Тийм ээ, байгаль ихэвчлэн бодит байдаг. Харин хотууд ихэнхдээ тийм биш байдаг. Гэхдээ энэ нь бүс тус бүрт өөр өөр байна.

Гошия: Хиймэл хотууд. Зарим хотууд 3D-д л зөвхөн оршдог гэсэн үг үү?

Аньека: Тэд бүгд хиймэл 3D боловч зарим нь хуучин элементүүдтэй. Эдгээр газрууд илүү 4D юм. Би шилтгээн, хуучин байшингууд гэх мэт газруудыг хэлж байна. ... Сүнс, хачин жигтэй зүйлс байдаг газрууд гэсэн үг. Энэ нь хотоосоо хамаарна. Зарим нь бусдаас илүү боловч бүгд 3D Матрицаас 50%-иас хэтэрсэн гэж хэлнэ.

Гошиа: Тэгээд бид 5D руу орвол... тэд алга болох уу?

Аниека: Ихэнх нь тийм.

Гошиа: Тэгвэл дэлхий дээр юу үлдэх вэ? Хотууд байхгүй? Байгаль үү?

Свару (9): Тийм ээ, зүгээр л байгаль, заримд нь хэсэгчилсэн хот, зөвхөн зарим элементүүд үлдэх болно. Энэ нь бас өөр зэрэгцээ бодит байдал эсвэл цаг хугацааны шугамд амьдарч байна гэсэн үг.

Гошиа: Тэгэхээр бид бүгд 5D-д сэрвэл... хаана амьдрах вэ? Манай гэр орон бүгд алга болох уу? Бид нэг л өдөр ойд сэрэх болов уу?

Свару (9): Таны гэр орон, танд хэрэгтэй бусад газрууд нь хүмүүс өөрсдөө тэднийг бүтээсэн учраас алга болохгүй. Зөвхөн тэр аймшигт төрийн ордон, банкууд гэх мэт хэний ч хүсээгүй бөгөөд жинхэнэ хүмүүсийн бодит хэрэгцээ, хүслээс гадуур матриц хэлбэрээр байдаг зүйлс л.

Гошия: 5D рүү шилжихэд хотын тэг дунд хоосон газар бий болов уу? Аажмаар уу эсвэл гэнэт алга болох уу? Нэг өглөө сэрэхэд төрийн ордон байхгүй болно гэсэн үг үү? Энэ хэтэрхий хачирхалтай биш гэж үү?

Свару (9): Зарим тохиолдолд тийм. Тэнд ямар нэг зүйл байсныг санагдуулах "Мандела эффект" болон үлдэж, шууд алга болно. Бусад тохиолдолд барилгуудыг өөр зориулалтаар ашиглах, эсвэл нурааж өөр байдлаар газрыг ашиглана.

Гошиа: Пирамидууд ч гэсэн 3D юм уу? Би тэгж бодохгүй байна. Тэд эрт үед байсан.

Аниека: Бүх зүйлд 3D хэмжээст хэсэг байдаг, таныхаар тэдгээр нь арай бага хэмжээний 3D бүтэцтэй байж болох юм.

Свару (9): Бодит гэж юу вэ? Юутай ч энэ бүхэн таны сэтгэлд байдаг. Энэ бүх технологи нь таныг 5 мэдрэхүй буюу хязгаарлагдмал байдлаа давж харах боломжийг олгодог. Таны туршлага л бодит, өөр юу ч бодит биш. Тэр ч байтугай 5D объектууд нь бодит биш юм. Тэр бас матриц, илүү өндөр түвшиний матриц, гэхдээ л матриц юм.

Гошиа: Гэхдээ 3D-д байгаа объектууд нь 5D объектуудаас бодитой шинж чанараараа арай доогуур, тийм үү?

Свару (9): Таны туршлагаас харахад тэдгээр нь бодитой. Харин 5D-ээс, бидний харж байгаагаар тийм.

Гошия: Та бүхэн ямар объектыг ихэвчлэн үүсгэдэг вэ? Мөн үйл явдлуудыг үүсгэдэг уу? Энэ асуулт миний уншиж байсан Zeta Reticuli-ийн хийсэн Голографийн оруулгаас улбаатай юм. Үүнтэй маш төстэй гэж бодож байна.

Аниека: Тийм шүү. Бид объект, үйл явдлыг үүсгэдэг. Тэнд та, Сваругийн хэлснээр бүгдийг нь бодитоор мэдэрнэ. Бид эндээс өөр нягтралд байгаа тул 3D объектыг 5D объектоос ялгаж, тэр ч байтугай 3D объектыг удирдах боломжтой.

Гошиа: За, Аниека илүү тодорхой хэлж өгөөч? Ямар объект, үйл явдлыг үүсгэсэн бэ?

Аниека: Жишээлбэл, бид хэн нэгэн хүнийг харж болно.

Түүний хувьд муу өдөр байна гэж төсөөлөөд үз дээ, тэр сөрөг энергийн эргэлтэнд орж, эцэст нь  дээрэмдүүлж, амиа алдана. Бид матрицад энгийн зүйлийг оруулах болно. Тэр хүн ажлаа тараад гарч явах замдаа цахилгаан шатаар бууж, алагдахаас хэдхэн минутын өмнө цахилгаан шатанд ороход нь бид цахилгааны асуудал үүсгэж, түүнийг 1 минут л хойшлуулах тул түүнийг дээрэмдэх боломжгүй болно.

Гошиа: Гайхалтай. Энд бид үүнийг ямар нэгэн сансрын хувь тавилан гэж бодох болно.

Аниека: Гэхдээ бид машины дугуйнд хадаас зоож зогсоох, тэр байтугай мод, барилга ч бий болгож болно. Мандела эффектийг санаж байна уу? Цаг хугацааны хуваарь өөрчлөгддөггүй, харин эд зүйл, биет объектууд өөрчлөгдөж байгаа нь хүмүүсийн хүлээн авах байдлыг өөрчилдөг. Гэхдээ тэд заримдаа бүх зүйл өөр байсныг санадаг!

Гошиа: Гайхалтай! Та дэлхий даяар ямар нэг тасалбар тарааж болох уу? Зүгээр л тоглосон юмаа.

Аниека: Дан тасалбар хангалтгүй. Үүний шалтгаан, үр дагаврыг мөн бүтээх ёстой. Эс тэгвээс тэд хэрэггүй болно, жишээ нь агаарын тээврийн компанийн мэдээллийн санд суудал бүртгэлгүй бол тасалбар хүчингүй шүү дээ.

Гошия: За, тоглоом байсан юмаа. Тэгэхээр та бүхэн заримдаа цуврал үйл явдлыг бий болгодог байх нь. Жишээ нь, ямар нэгэн муу үйл явдалыг гарахгүйн тулд дугуй хагалах г.м. Бидэнд иймэрхүү тохиолдлууд "санамсаргүй" мэт санагддаг. Энэ нь 3D матрицад бүтээгдсэн зүйл үү, эсвэл Дээд Би бодит байдлыг өөрчилж байна үү гэдгийг бид яаж мэдэх вэ?

Аниека: Энэ нь үйл явдалаасаа хамаарна.

Свару (9): Та төсөөлж байгаагаасаа хамаагүй хүчтэй. Зөвхөн матрицын программчлал нь таныг тийм биш, эсвэл хохирогч гэж бодоход хүргэдэг. Юмсыг өөрчлөхийн тулд танд сарны машин хэрэггүй, зөвхөн хүсэл эрмэлзэл хангалттай бөгөөд би үүнийг тодотгон хэлж байна. Таныг хүчгүй гэсэн санаа бодол 3D матриц болон мөлхөгчдийг энэ хэвээр нь байлгаад байгаа юм.

Гошия: Би маш сайн ойлголоо! Энэ хэсгийг нэгтгэн дүгнэвэл: Матриц бол ойлголт юм. Хүмүүсийн аливаа зүйлийн талаарх ойлголтыг хязгаарлаж байна.

Аниека: Тийм шүү!

Свару (9): Зөв! Энэ бүхэн зүгээр л ойлголт юм. Тэнд юу ч байхгүй. Зөвхөн таны мэдрэхүйг өдөөгч хүчин зүйлс л байдаг.

Гошия: Өмнө дурьдсанчлан 5D-д байдаг байгаль энд оршиж байна уу?

Свару (9): Тийм ээ, гэхдээ эдгээр нь мөн ойлголт юм. Нэг нь "байгалийн" нөгөө нь хиймэл хүртэхүй. 5D-с та илүү олон өнгө харж, илүү олон дуу чимээг сонсож илүү баялаг байгалийг мэдэрнэ. Тэнд объектууд болон байгаль нь илүү тод, бүрэн дүүрэн байдаг. Та эрч хүчтэй байж, эргэн тойрныхоо хүмүүсийг, мод, амьтдыг мэдэрч чадна.

Тийм ч учраас телепати байдаг. 3D-д та хязгаарлагдмал байна. Энэ нь бүрэн хэмжээний хөтөлбөр биш, харин хөтөлбөрийн нэг хэсэг, зөвхөн амсуурга төдий юм. Туршилтын хувилбар шиг. Гэхдээ хүмүүс энэ 3D-г л мэддэг учраас өөрөөр төсөөлж чадахгүй. Гэхдээ илүү олон зүйл бий. Бие бялдрын хувьд ч гэсэн бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, хязгаарлагдмал шинж чанартай байдаг.

Гошия: Гайхалтай! 3D матрицын хэрэгжилт нь хөндлөнгийн оролцоо, график, үйл явдлыг бий болгох байдлаар хэрхэн ажилладагийг ойлгож авлаа. Харин одоо хэн гэдгээ санахгүй байх, урд төрлөө, насаа санахгүй байх зэрэг хязгаарлалтуудын талаар асууя. Үүнийг бас 3D матриц программчилсан уу? Эсвэл энэ нь мөлхөгчдийн заль мэхийн нэг хэсэг байсан уу? Эсвэл магадгүй энэ нь анхны матрицын нэг хэсэг юм болов уу?

Свару (9): Энэ бол дээр дурдсан бүх зүйл. Мөн энэ нь хүн бүрт адилхан биш. Ихэнх нь ой санамж муутай, бусад нь тийм биш. Энэ нь гол төлөв хүн бүрийн энергийн буюу ухамсрын түвшинээс шалтгаална. Хувь хүн хэдий чинээ өндөр хөгжих тусам Матрицын давтамжийн хөндлөнгийн оролцоог давж гарч чаддаг, гэхдээ бас үргэлж тийм байдаггүй. Матрицын хор хөнөөлтэй оролцоо нь ухамсар өндөр давтамж руу нэвтрэхийг хязгаарладаг. Хүмүүсийг мартуулахын тулд оюун ухааныг хязгаарладаг олон хүчин зүйл бас бий.

Мөн санахгүй байх хэсэг нь анхнаасаа Эх матрицын нэг хэсэг юм. Чи мартдаг шалтгаан нь хэрэв та санаж байгаа бол энэ бүх зүйл ийм биш байх байсан. Дэлхий дээр бие махбодтой болох нь видео тоглоомын хамгийн дээд түвшинтэй адил юм. Тэдний хэлснээр "хар дарсан зүүд" түвшин.

Хэрэв та хэн гэдгээ мартвал бүх зүйл симуляци байсан тул өдрийн эцэст зүгээр л "кино театраас гарна" гэдгээ мэдсэнээс хамаагүй илүү адал явдалтай байх болно. Хэдийгээр бүх зүйл симуляци боловч таны мэдэрч буй зүйл тийм биш.

Тиймээс 3D-г дотор талаас нь авч үзвэл бодит байдал, туршлага чухал. Таны өнцгөөс харахад бүх зүйл бодит юм. Хүн төрөлхтний хувьд олон үзэл санаа зөрчилдөж байвал нэг нь л үнэн гэж бодох хандлага байдаг. Гэхдээ нэгээс олон зөрчилтэй зүйлс бүгд үнэн байж болно.

Тиймээс бодит байдал бол симуляци бөгөөд бүх зүйл хуурамч голограмм ба энэ нь бас бодит байдал гэдэг байдлаар хүлээн авах ёстой.  Учир нь туршлага бол бодит зүйл бөгөөд бүх зүйл таны хувьд бодит юм. Хэрэв та симуляцид байгаа гэдгээ үргэлж санаж байвал энэ нь тийм ч бодит биш байх байсан. Бусад олон зүйлсийн нэгэн адил энэ нь хувь хүнээс хамаарч өөр өөр түвшинд харилцан үйлчилдэг, хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг тул амархан хариулт өгөх боломжгүй төвөгтэй сэдэв.

Гошиа: Яг ийм шалтгаанаар бид хаанаас ирснээ санахгүй байна. Би оддын үрсийн тухай ярьж байна. Бидний "бодит хэн бэ" -гэдгийг сэргээвэл яах бол? Өөрийгөө эндхийнх биш гэж мэдэрдэг хүмүүс бий. Гэхдээ 3D бол тоглоом гэдгийг би ойлгож байна.

Свару (9): Энэ бол тоглоом. Гэхдээ хэн бэ гэдгээ бүрэн санах ба хагас санах олон хүмүүс байдаг тул энэ түвшин нь хүн бүрийн шийдвэрээс хамаардаг гэдгийг би хэлэх ёстой.

Гошиа: Өмнөх гэрээ юу? Өөрсдөө байгуулсан?

Свару (9): Тийм ээ. Эфирийн түвшнээс шууд эсвэл хөлөг онгоцонд эсвэл дэлхийн өөр хэсэгт ирэхдээ хийсэн гэрээнүүд.

Гошиа: За, баярлалаа Свару! Хөгшрөлт, шугаман цаг гэх мэт бусад зүйлс 3D-ийн нэг хэсэг биш, тийм үү? Энэ бол мөлхөгчдийн заль мэх байсан уу? Би 3D симуляцид юу хамаарах болон мөлхөгчдийн матрицыг хожим нь ямар аргаар залилсан бэ гэдгийг маш сайн ойлгохыг хичээж байна л даа.

Свару (9): Хөгшрөлт анхнаасаа матрицын нэг хэсэг байсан боловч маш хурдан хөгшрөх бол мөлхөгчдийн тархи угаалтын нөлөө мөн. Та бидний наснаас 10 орчим хувийг нь л насалж амьдардаг. Гэхдээ Шумерийн хүснэгт дээр үндэслэн олон хүмүүсийн хэлж байгаагаас ялгаатай нь хакердалт нь био-генетикийн хувьд биш харин оюун санааны аргаар хийгдсэн юм.

Тиймээ, генетикийн өөрчлөлт ер нь байдаг, хаа сайгүй тохиолддог бөгөөд хүмүүсийн ижил ухамсар нь өөрсдийн генетикийг дахин бичдэг.

Гошиа: Тэгвэл орчлонгийн бүх зүйл хөгширдөг ч одоогийнх шиг хурдан биш, тийм үү?

Свару (9): Тийм ээ, "энд" хөгшрөлт 10 дахин удаан, дундаж наслалт 950 жил байдаг. Мөн цаг хугацаа уян хатан байдаг тул тул энд хөгширч үхдэггүй. Онолын хувьд үргэлжлүүлэн амьдарч болно.

Гошиа: Мөлхөгчид мөн 3D Дэлхий дээр гацсан байхдаа саран дээрх матрицыг хэрхэн хакердсан бэ? Тэд бусад мөлхөгчдийн гэр бүлээс тусламж авсан уу?

Свару (9): Гошиа, би дээр хэлсэнчлэн Матрицыг доороос удирдах арга байдаг, яг л та нар шиг. Мөлхөгчид үүнийг хэрхэн ажилладгийг мэддэг учраас л ингэж удирдаж байсан юм. Үүнийг би дэлхийн хүмүүст буцааж өгөхийг хүсч байна.

Хэдийгээр Таталцлын хуулийг ашигласан гэдгийг чи мэдэж байгаа ч он цагийн хуваарь, тэдгээрийн заль мэх зэрэг гол хэсгүүд дутуу байгаа. Хэрэв чи хүсвэл бид энэ талаар дараа нь ярьж болно.

Тийм ээ, гадаадын сөрөг мөлхөгчид тэдэнд тусалсан.

Аниека: Объектыг хардаг шигээ бид үйл явдлуудыг давтамжийнх нь хувьд хардаг. Хэрэв давтамж бага эсвэл сөрөг байвал бид тухайн давтамжийг зохиомлоор өөрчилдөг. Мөн саран дээрх матрицын удирдлагын системд хандах интерфейс байгаа тул бид давтамжийг өөрчилж чадна.

Матриц бол жигд төсөөлөл биш юм. Үүнийг дангаар нь өөрчлөх ба/эсвэл хүссэн газартаа чиглүүлэх боломжтой. Энэ нь тухайн нөхцөл байдал эсвэл зорилтот хэсгийн давтамжийг өөрчлөхөд шаардлагатай тодорхой цахилгаан соронзон долгионыг дамжуулах замаар хийгддэг.

Гошиа: Гайхалтай, Аниека. Та надад маш шинэ бөгөөд сонирхолтой зүйл хэлж өглөө. Тэгэхээр, хэрэв зарим бүс нутгийн давтамж доогуур байгаа бол энэ нь нэгдсэн ухамсарт дохио өгч,  тэнд тохиолдож болох сөрөг үйл явдалыг татна гэсэн үг үү?  Үүнийг тохиолдуулахгүйн тулд та давтамжийг өөрчилдөг гэсэн үг. Би зөв ойлгосон уу? Та энэ талаар дэлгэрүүлж өгөөч?

Анека: Зөвхөн аливаа юмс, объектууд биш, тэдгээрийн атом, молекулууд бүгд давтамжтай бөгөөд дэлхийн давтамжийн дундаж болох Шуманы давтамжтай холбоотой байдаг. Үйл явдлууд ч мөн  давтамж юм.

Эдгээр давтамжууд дэлхий дээр жигд биш байдаг ба маш олон шалтгааны улмаас гадаргуугийн давтамж өөрчлөгддөг. Тухайн газар нутагт тохиолдсон үйл явдлууд эсвэл HAARP, GUEN гэх мэт технологийг ашиглан тухайн газар нутгийг санаатайгаар удирдах зэргээс шалтгаалж өөрчлөгдөж болно.

Байгалийн жамаар юу болдог талаар ярилцъя. Хэрэв хүмүүс аль нэг газар, тухайлбал хотын нэг талбайд маш сөрөг орчныг бий болгосон бол энэ газар сөрөг үйл явдлын давтамжтай нийцдэг. Таны өмнө том голограмм бүхий гаригийн гадаргууг бүхэлд нь харж байна гэж төсөөлөөд үз дээ. Тэр голограмыг тойрон алхаж эсвэл хүссэнээрээ орж болно. Одоо унтраасан байна. 3D хэлбэрээр дамжуулж буй зүйлийн давтамж хэрхэн тархаж байгааг өнгөтөөр харж болно. Дэлхийн гадаргуу дээр бүрхсэн давхарга шиг. Нэг газар их уруудаж байгаа харагдвал өнгөний код шар, дараа нь улаан болж эхэлдэг. Жишээ нь Нью-Йорк улаан болж байна гэж бодъё, дараа нь голограммыг гараар удирдаж эсвэл миний хамгийн их ашигладаг бодлын интерфейсийг ашиглан би Нью-Йорк руу анхаарлаа хандуулав. Голограм одоо хотыг томруулж байна. Би Манхэттэнийг харж, дараа нь Манхэттэн дээгүүр Матрицын 3D давтамжийн газрын зургийг харж байна, Тэгээд би Time Square маш доогуур давтамжтай байгааг харна (жишээ).

Энэ нь том осол / халдлага / зэвсэгт халдлага / ноцтой үйл явдал гэх мэт давтамжтай нийцсэн давтамжтай байна гэсэн үг. Үүнийг компьютер шүүж, өгөгдлийг тайлбарладаг. Ингэснээр би одоо анхаарлаа төвлөрүүлж, эсвэл багажаараа Манхэттений тэр хэсгийг зааж, дараа нь тэр хэсгийн давтамжийг зохиомлоор нэмэгдүүлэх боломжтой.

Энэ нь миний дээр дурдсан сөрөг үйл явдлуудтай нийцэхгүй байх болно. Гэхдээ бидэнд хязгааргүй хүч байхгүй, учир нь матриц сул байгаа ба анх зохион бүтээсэн 12 реакторын 4 нь л ажилладаг тул нэг газар эрчим хүч өгөх эсвэл давтамжийг нэмэгдүүлэхэд өөр байршилд энергийн бууралтад хүргэдэг. Нөөцийг удирдана гэдэг их том ажил.

Гошия: Та үүнийг байнга хийдэг үү?

Аниека: Тэдний хэлдгээр 24/7 үргэлжилдэг. Одоогоор Ли'Лэй'Ла үүнд тусалж байна. Энэ технологи төгс биш бөгөөд маш хуучирсан хэдий ч таны хувьд энэ нь маш дэвшилтэт мэт санагдаж магадгүй. Бидний хувьд энэ нь хуучирсан бөгөөд зохицуулахад хэцүү байдаг.

Гошиа: Энэ бүхэн үнэхээр гайхалтай. Танд баярлалаа!

Аниека: Бидэнд талархах хэрэггүй дээ, энэ бол бидний хийж чадах хамгийн бага зүйл.

Гошия: Олон хүн ​​асуухыг хүсэх байх. Дэлхийн дайны үед юу болсон бэ? Чи энд хараахан ирээгүй байсан байх тийм үү? Энэ давтамжийн өөрчлөлт, өсөлтийг харьцангуй саяханаас хийж эхэлсэн үү? (Нөгөө талаас, бүх зүйлийг ингэж өөрчлөх боломжгүй гэдгийг би ойлгож байна).

Аниека: Бид 1952 онд ирсэн. Түүнээс хойш дэлхийн 3-р дайн миний санаж байгаагаас олон удаа зогссон. Учир нь тэд үүнийг ухамсарлахыг эсэргүүцдэг.

Гошиа: Свару (9) надад энэ тухай хэлсэн. Баярлалаа! Бид давтамжийг хэрхэн өөрчлөх талаар суралцаж чадна гэж та бодож байна уу? Хэрэв бид эндээс ухамсараараа юм уу дадал зуршилаараа газар нутгийн давтамжийг өөрчилж сурвал ч!

Свару (9): Тиймээ, танд ийм машин хэрэггүй. Таны оюун ухаан, ухамсар хангалттай. Матриц нь энд байгаа та нарын бодлыг уншиж, түүнийг бий болгох зорилготой юм. Тиймээс матрицыг хүссэнээрээ өөрчлөхийн тулд та үүнийг байнга хийдэг.

Гошия: Энэхүү сайхан үгсээр бид яриагаа дуусгая! Свару, Аниека нартаа баярлалаа!

Свару (9): Баярлалаа Гошиа. Маргааш хүртэл.

Аниека: Намайг урьсанд баярлалаа, дараа уулзая!

Орчуулсан Б. Номинчулуун

Эхлэлийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...